ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жинхэнэ найзын 4 чанар

Охид  | 2013 / 04 / 18

Жинхэнэ найз гэж байдаггүй гэдэг үгийг хичнээн ч олон сонсов доо. Тэгсэн ч би жинхэнэ найз, үнэнч нөхөрлөлд итгэхээ хэзээ ч болиогүй. Яагаад гэвэл нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжлэнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд бий болохоор тэр шүү дээ. Тэд чиний жинхэнэ нөхөд мөн л бол дараах чанарууд заавал байгаа.

Жинхэнэ найзын 4 чанар

Муудалцсан ч тэд чамайг хайрласан хэвээр л байдаг: Бүсгүйчүүд бидэнд муудалцах шалтгаан олон байдаг, нээрээ шүү! Ядаж бүгдээрээ амархан гомдож, амархан баярладаг “эргэх” холбооны системтэй эмзэгхэн улс. Гэсэн ч муудалцаж, дахиж уулзахыг хэсэгтээ хүсэхгүй болтлоо хагаралдсан ч нэгнийхээ царайг харах төдийд л зөөлөрч, дорхноо бууж өгөхийг хүсдэг шүү дээ. Эртээд болсон хэрүүл маргаанаас илүүгээр өчигдөр тохиолдсон сонин сайхнаа ярих л чамд чухал. Жинхэнэ найзууд. Тийм ээ, энэ чинь л байхгүй юу!

Эрэгтэй хүн ч нөхөрлөлийг чинь сүйтгэж чадахгүй: Хоёр сайн найз минь жилийн зайтай нэг залуутай үерхсэн юм. Хоёулаа удаан, хоёулаа гүнзгий харилцаа. Тэднийг уулзуулчихаад хоорондоо үг солилцохыг ч хүсэхгүй байх даа гэж бодтол яасан гэж санана! Хоёр хөөрхөн минь бие биенээ тэврээд асгартлаа уйлсан юм. Үл ойлголцлоос болоод уулзах ч гүй явсаар нэгнээ дэндүү санасан нь тэр байж. Одоо тэдний хэнийх нь ч амьдралд нөгөө залуугийн оролцоо байхгүй. Жинхэнэ найзуудын нөхөрлөлийг ямар ч эр хүн эвдэж чаддаггүй юм.

Гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэх гэж оролцоно: Харж байгаа биз. Нөхөрлөл нь эргэн тойрныхонд чинь ч алдаж болохгүй үнэ цэнэтэй санагддаг болохоор хэн нэгэн гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлээхээр хичээж буй нь тэр юм.

Хол зай, урт цаг хугацаа асуудал биш: Хичнээн хол байсан ч, хэдэн жилийг тусдаа үдсэн ч эргээд уулзахад өчигдөрхөн салсан мэт дотно мэдрэмж бол та хоёрынх. Яагаад гэвэл сайн найзынх нь зүрхэнд чиний тасалгаа нэгэнт байрласан л бол хаалгыг нь хэдэн ч удаа хаасан гэсэн эргээд онгойхдоо тун амархан байдаг.

Дээрх шинжүүд байхгүй, та нарын нөхөрлөл нөхөрлөл биш юм шиг санагддаг бол магадгүй бурхан чамайг ганцаараа өөрийгөө бүрэн дааж авч явна гэдэгт үнэхээр итгэдэг болохоор л тэр байх. Сайн найзын туслалцаа,дэмжлэггүйгээр ч чамайг хүчирхэг нэгэн байна гэж хүлээлгэсэн түүний итгэлийг бүү алдаарай.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(276)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tsomo.   2016-04-15
dood talin ohind ter bandi chin chinih blohgui,ychir n chmaig zuger l nza gej boddog uuriin bolgoh gej guiwel chi uru l biye setgelere hohiroh bhda sainda l chamtai untah bh

Зочин: Таны нэр.   2016-02-04
dood tald comment bichsen ohind: naad bandiinhaa hoinoos guij hereggui. zugeer naizuud heveeree l uld. chi terniig ooriin bolgoj chadahgui. ter chamd sain bish. chamaig oort ni sain gedgiig medvel sain l bol chamaig ashiglaad l orhino. heseghen hugatsaand tevchchih.

Зочин: Таны нэр.   2016-02-04
сн уу надад нэг асуудал бна аа зөвлөгөө өгөөч би нэг хөвгүүнд сайн юмл даа манай 3-н найз бас бүгдээрээ сайн бид нар охид хөвгүүдээрээ найзладаг юм л даа 4 хөвгүүн 4 охин гээд тэгсэн охидууд нь бүгдээрээ нэг бандид сайн 2 нь бүрр дурлацан тэр банди намайг нэг их тоодоггүй гэхдээ намайг хэрэг болхоороо л тоох янзтай бдгийн би одоо яаах өөрийн болгочмоор л бна надтай зүгээр л найзын хувьд харьцдаг би үнэндээ түүний бүх нууцуудыг мэднэ бид 2 бараг л адилхан удахгүй бид нар тал тал тийшээ шилжиж явахын шилжихээсээ өмнө түүний хайрыг жоохон ч болтугай мэдэрмээр бна плссс туслааач гуйжийна

Зочин: misheel.   2015-11-30
sain baitsgaan uu minii neriig misheel gedeg bi bilig db surguuliin 4 a angid surdag

Зочин: zochin.   2015-11-15
Jinhene naiz uurlasan ch gese heseg hugatsaanii daraa argadaad irdeg yum. :)

Зочин: daavka.   2015-07-14
:) """"

Зочин: Туул.   2015-05-28
Фитнессийн эмч жин хасах, жин нэмэх зөвлөгөө өгнө. Гэрээр хийх үр дүнтэй бэлхүүс нарийсгах, алиман өгзөгтэй болох, үтрээний булчин чангалах дасгалуудыг зааж байна.Утас:99587257

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com