ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зууны хосуудын хуримын “хар цагаан” зурагнууд

Чөлөөт цаг  | 2013 / 04 / 19

Холливудын домог шиг дурлалууд “цэл залуу”-гаараа гэрэл зургийн хальсанд ийн хадгалагджээ.

Зууны хосуудын хуримын “хар цагаан” зурагнууд
1. Алдарт дуучин Френк Синатра сүйт бүсгүй, жүжигчин Ава Гарднерийн хамтаар. Тэдний хурим Френкийг хуучин эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулснаас ердөө арав хоногийн дараа болсон аж. Шинэхэн хосууд ч тэрнээс удаан хүлээж тэсэхгүй байсан биз ээ.
2. 1956 он. Зууны нэгэн домог болох үзэсгэлэнт Грэйс Келли Монакогийн хунтайж III Рэйнир хоёрын хурим. Жүжигчин бүсгүйн даашинз, цаашлаад байр төрхийг нь сүйт бүсгүйн “жинхэнэ” стандартыг биелүүлсэн тод жишиг хэмээн шинжээчид дүгнэдэг.
3. Вегасын төгс хуримын эзэд. Сүйт бүсгүй Приссила даашинзаа өөрөө урласан бөгөөд хуримынхаа үеэр хосууд “Love me tender” дууны намуухан аянд бүжиглэсэн аж. Гайхамшигт зөөлөн хоолойгоор дуулах хоолойны эзэн нь өөрийнх нь гарыг нь атган өмнө нь бүжиглэж байна гээд төсөөл дөө.
4. Итали эмч Андрэа Доттиг тэр хоёр дахь гэрлэлтийнхээ эзнээр сонгожээ. Загварын жинхэнэ бэлгэдэл болох Одри харин хуримандаа зориулж богино даашинз, гурвалжин хэлбэртэй шаахайг сонгон даруухан мөртлөө давтагдашгүй төрхийг бүрдүүлсэн байна.
5. Rolling Stones хамтлагийн алдарт дуучин,хөгжимчин, бас жүжигчин залуу Мик Жаггер анхны эхнэр Бианка Моренатай гэрлэж байх үеийн зураг. Францын католик шашны сүмд гэрлэсэн тэдний хуримд хамлагийнх нь залуус ирээгүйгээр зогсохгүй, орон нутгийн цагдаатай Мик Жаггерийн төлөөлөгч маргалдсан хэрэг гарсан байна.
6. Грекийн тэнгисийн флотын захирагч Аристотел Онасис сүйт бүсгүй Жэкки Кеннедийн хамт. Жэкки Кеннеди бол АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр байсныг манай уншигчид эчнээ мэдэх биз ээ. Хосууд Ионын тэнгисийн нэгэн арал болох Аристотелын эзэмшил газар Скорпиод хуримаа хийсэн байна.
7. Харин ирээдүйн 44 дөх ерөнхийлөгч Барак Обама сүйт бүсгүй Мишель Робинсонтойгоо Чикагогийн нэгэн Христ сүмд даруухан гэрлэжээ. Энэ зургийг тэд аль 1992 онд авахуулсан. Гэтэл 21 жилийн дараах одоогийн төрхөөсөө огтхон ч ялгаагүй байгаа биз? Хайрын хоёр шувуухай маань хуриман дээрээ Стив Вондерийн “Чи бас би” дууны аянд бүжиглэжээ.
8. Хуримын өдрөөрөө Йоко нарны шил, богино цагаан юбка, цамцны хослолоор гоёсон бол Леннон мөн адилхан нүдний шил, цагаан өнгийн хослолоор гангарсан юм. Love is real, real is love…
9. Цор ганц Мерилэн Монро хуримынхаа өдрөөр ч давтагдашгүй байсныг мэдсэн үү? Бейсболлын тамирчин од Жоё Димагиотой Сан Франциско хотод гэрлэхдээ Монро хар, бор өнгийн даруухан хослолоор гангарсан. Гэхдээ зууны домгийг мэдээж хэн тайван орхих билээ? Зуу гаран сэтгүүлчид хуримлаж буй хосын гарч ирэхийг хүлээн, аппаратаа зураг авахад бэлэн эсэхийг байн байн шалгаж байлаа.
10. Жүжигчин Элизабет Тэйлор алтан бөмбөрцгийн шагналт жүжигчин Ричард Буртон нарын хуримын үеэр авахуулсан зураг. Хоёулаа Холливудийн тэр үеийнхээ хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчид байсан ба тэр гэхийн аргагүй үзэсгэлэнтэй хос байсан юм. Тэд арван жил хамт амьдарсныхаа дараа салж, удалгүй жилийн дараа дахин гэрлэсэн. Харин хуримаа Африкт хийсэн байна. Элизабет үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  
Өмнөх мэдээлэл
Жинхэнэ найзын 4 чанар
Дараах мэдээлэл
Жүрж, самартай салат

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(184)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com