ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яг одоо дэлхий ертөнц дээр болж буй 21 гайхамшигт зүйл

Чөлөөт цаг  | 2017 / 04 / 30

Дэлхий даяар яг энэ цаг мөч сайхан зүйлсээр дүүрч байна. Анзаарвал түүнийг олж харах болно. Хүсвэл өөрөө ч яг энэ цаг мөчийг сайхнаар дүүргэж болно. Зүгээр л хорвоо ертөнцийн хаа нэгтээ, биднийг танихгүй ч гэсэн бидэнтэй ижилхэн хүмүүст тохиолдож байгаа гайхамшигтай зүйлсийн талаар хэдэн хором бодоцгооё. Яг одоо хаа нэг газар:

Яг одоо дэлхий ертөнц дээр болж буй 21 гайхамшигт зүйл
1. Дөнгөж төрсөн нялх хүүхэд анхны амьсгалаа авч байгаа.
2. Өсвөр насны хоёр хүүхэд анхны үнсэлтээ бие биедээ бэлэглэж байгаа.
3. Хэн нэгэн зам дээр машиныхаа цонхыг доошлуулаад дуртай дуугаа чанга гэгч нь дуулж байгаа.
4. Сайхан сэтгэлт сайн дурын ажилтнууд гэр оронгүй, ядуу зүдүү хүмүүст туслаж, тэдний төлөө дуу хоолойгоо өргөж байгаа.
5. Урам зориг хэрэгтэй байсан танихгүй хүнд хэн нэгэн чин сэтгэлийн магтаалын үг хэлж байгаа.
6. Хоёр хүн ажил дээрээ бие биенийгээ шоолон, чимээ ч гаргаж чадахгүй болтлоо хөхрөлдөн инээлдэж суугаа.
7. Дунд сургуулийн нэг багш өөртөө итгэлгүй нэгэн сурагчийг авъяас чадвараа олж харахад нь туслахын тулд бүхий л цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа.
8. Чамтай ойр ч, хол ч бие биедээ хайртай хүмүүс гараа хөтлөлцөж яваа.
9. 10 жилийн турш өртэй явсан нөхөр, эхнэр хоёр бүх зээлээ төлж дуусаад бахархалтай нь аргагүй тэврэлдэж байгаа.
10. Хэн нэгэн өөр хүний амьдралыг арай дээр болгохын тулд ядрахыг мэдэхгүйгээр, өөрийнхөө ажиллах ёстойгоос илүүг хийж байгаа.
11. Өөрийнхөө биеийн жингээс болоод хэдэн жил шаналж явсан бүсгүй жингийн хэмжүүрийнхээ заалт руу хараад инээмсэглэж байгаа.
12. Арваад жил архичин явсан эр нэг жилийн турш архи амсаагүйнхээ баярыг тэмдэглэж эхнэртэйгээ ундаа тулгаж байгаа.
13. Хаа нэгтээ хэн нэгэн сэтгэл сэргээсэн наран мандах агшныг харж, өөр нэгэн нь сэтгэл уяраам наран жаргах мөчийг ажиглаж байгаа. 14. Хэн нэгэн арынхаа хүнд хаалгыг нь онгойлгож өгч байгаа.
15. Хилийн цаана цэргийн үүргээ гүйцэтгэж байгаа нэгэн эр хайртай бүсгүйгээсээ и-мейл хүлээн авч байгаа.
16. Хэн нэгэн өөр хүний өөрийнх нь тухай сайхан үг хэлж байхыг санамсаргүйгээр сонсоод баярлаж байгаа.
17. Түргэн тусламжийн эмч хэн нэгний амийг аварч байгаа.
18. Удаан уулзаагүй хоёр сайн найз уулзаад тэврэлдэж байгаа.
19. Шударга төрийн албан хаагчид бидний сайхан амьдрал, эрхийн төлөө амралтын өдрийг ч умартан ажиллаж байгаа.
20. Урам зоригоор дүүрэн залуу зохион бүтээгч, эрдэмтэн шинэхэн нээлтийнхээ тухай илтгэл тавихаар догдолж байгаа.
21. Хэн нэгэн яг одоо зөв газартаа, зөв зүйлээ хийж байгаа гэдгээ итгэл дүүрэн баяртайгаар бодоод амарч байгаа.
Зориод харвал эргэн тойронгүй цорын ганц баяртай хором мөчүүдээ хүмүүс өнгөрүүлж байгаа. Чи ч бас.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(141)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: btsom.   2017-07-02
Хэн нэгэн үүнийг уншаад урам зориг, хайрыг мэдэрч байгаа

Зочин: Maggi.   2017-05-31
Хэн нэгэн энэ бичлэгийг уншаад уйлж байгаа / сэтгэл хөдлөөд /

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com