ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нээрээ! Тэр чамд талтай!

Хайр & секс  | 2013 / 05 / 07

Чамд хэлчихвэл “Хоёулаа зүгээр л найзууд гэж би бодсон юмсан?” гэдэг хамаг зүрх шалаар нэг асгачих үгийг сонсож магадгүй гэж айсандаа, эсвэл зүгээр л холоос чамайг хараад явахыг жаргал гэж бодсондоо тэр чиний хажууд зүв зүгээр царайлдаг. Гэхдээ бидэнд түүний духан дээрх бичээсийг тайлах түлхүүр бий...

Нээрээ! Тэр чамд талтай!

1. Харц тулгарна
Ойрын үед нэг залуутай байн байн харц тулгараад л байна уу? Тэр чиний талаар ямар нэг байдлаар бодож байгаа болохоор л чам руу харж байгаа хэрэг. Бодол санаа маань бидний харцыг өөрийн эрхгүй “топ сэдэв” рүү чиглүүлчихсэн байдаг. Хэн нэгний тухай их бодвол, гудамжинд яваа танихгүй хүн ч түүнтэй адилхан харагдах юм уу, хамт байвал түүн лүү нүд удирдлагагүйгээр татагдчихдаг. Тэр ч гэсэн өөрийн мэдэлгүй чамайг ширтчихээд байгаа байх.

2. Чиний хажууд сандарна
Чамтай ярьж байхдаа ээрч муураад л, ойлгомжгүй гарын хөдөлгөөнүүд хийгээд л ер нь л тайван биш байна даа. Энэ үед нь л түүнийг “Юмтай юм уу?” гэж бодоод хэрэггүй шүү. Найзуудынхаа дэргэд байхдаа ямар байгааг нь хараарай. Тэр л түүний жинхэнэ төрх. Одоохондоо тэр зүгээр л чам шиг гоо үзэсгэлэнгийн дэргэд байж дасаагүйдээ тэгж байгаа юм.

3. Найзууд нь түүгээр тоглоом шоглоом хийгээд, зүгээр байлгахгүй
Чиний хажууд байхад найзууд нь түүнийг илт “хийж” эвгүй байдалд оруулна. Энэ нь тэдний хооронд чиний талаар яриа ямар ч байсан өрнөсөн бөгөөд ялангуяа тэр чамайг онцолж ярьсан гэсэн үг юм. Ийм аргаар ч болсон мэдэгдэж найздаа туслахыг хичээж байгаа нь тэр юм болов уу?

4. Тэр чамайг сайн мэддэг
Чиний ямар өнгөнд дуртай, ямар хоолонд дуртай, юунаас харшилтай гээд л наад захын юмнуудыг мэдэхийг хичээнэ. Эсвэл бүр аль хэдийнэ олоод мэдчихсэн байна. Чиний ойр хавьд түүний чих бол чагнах төхөөрөмж л гэсэн үг. Бас чиний фэйсбүүк хуудас түүний хувьд чиний талаар мэдээлэл олж авах тагнуулын нууц хэрэгсэлээс өөрцгүй. Тэр одоо ч гэсэн чиний профайлаар хэсчихсэн л яваа. Бас тэр сонирхолтой статус болгоныг чинь алдалгүй ам асууна. Ярих сэдэв олсондоо ямар их баярласан бол?

5. Чамд арай л өөрөөр хандаад байнаа даа?
Чамд илүү санаа тавиад л, чиний л гуйлтыг үг дуугүй биелүүлээд л эсвэл бүр чамайг эвгүй байдалд оруулдаг ч байж болно. Явж байхад чинь цохьчихоод зугтах дэгээдэх, хойноос чинь гижигний цэг дээр хатгах зэргээр анхаарлыг чинь татахыг оролдоно. Зүгээр л бусад охид, бүсгүйчүүдтэй харьцаж байгаатай нь харьцуулаад бодоод үз дээ.

6. Хөгжилтэй байдал нь чиний хажууд хэтэрнэ
Чиний хажууд нэг алиалагч байгаа адил л байх болно. Юм болгоныг шоглож чамайг, бусдыг ч инээлгэнэ. Энэ бол сээтэн хаяж байгаа нэг хэлбэр.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(231)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ._..   2015-07-26
Тэр биш би л ийм юм шиг санагдаад бна Т.Т

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com