ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Муужгай тэжээхээр шийдсэн үү?

Гэртээ  | 2013 / 05 / 14

Гэрийн тэжээвэр амьтныг зөв арчилж чадвал тэр чигээрээ аз жаргалыг авчирдаг. Тэр тусмаа амьтны бяцхан зулзага хэзээд хайр татам байдаг. Ганц бие, гэр бүлтэй ямар ч бай бяцхан муужгай тэжээхээр шийдсэн хүмүүст юу анхаарах талаар зөвлөгөө бэлдлээ.

Муужгай тэжээхээр шийдсэн үү?

1. Шийдвэрээ дахин бодож үзэх
Хүний хүүхэдтэй адил амьтад ч гэсэн бүхэл бүтэн амь. Тэр амьтныг авчраад бүх насаараа санаа тавьж, хайрлаж чадах эсэх талаараа сайн бодох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн, хангалттай харж халамжилж чадах эсэх талаараа бодож үзээрэй. Амьтан гэдэг хүнийг зугаацуулах тоглоом биш тул аваад болохгүй бол буцаагаад хаячихна гэж бодож болохгүй.

2. Гэрээ бэлтгэ
Бяцхан муужгайнууд тоглох, гүйлдэх дуртай болохоор гэрээ урьдчилан бэлтгээрэй. Түүнд тоглох зориулалтын тоглоом, ор, хучлага, боломжтой бол бяцхан байшин бэлдвэл бүр сайн.

3. Хамтад нь өргөж авах тухай
Муужгайнууд хосоороо байх илүү дуртай. Тиймээс хос муужгай тэжээх нь илүү сайхан санаа байдаг. Чамайг хамтдаа тоглож чадахгүй үед бие биетэйгээ тоглоод байж байх болно. Чи хэдий маш их анхаарал тавих ч ижил төрлийн амьтад нэгнээ хэзээд илүү ойлгох болно. Гэртээ оройтож ирэх үед хамтдаа нойрсож байх болохоор санаа зовних зүйлс ч багасах болно.

4. Орчин тойрныг бага багаар танилцуул
Эхний үед ор нь байрлах өрөөг л танилцуулахад болно. Харин хэдэн өдрийн дараа бусад өрөөг танилцуулаарай. Өөрийнх нь байрлах өрөөний хаалгыг байнга онгорхой байлгах хэрэгтэй. Байшинтай танилцах хугацаанд ганцааранг нь байлгах хэрэггүй. Бяцхан муужгайг орчиндоо дасах хүртэл хамтдаа байгаарай. Хэрвээ гадагшаа гарахаар бол эхэн үедээ өрөөнийх нь хаалгыг хаах хэрэгтэй.

5. Засах тухай болон хамгаалалт
Муужгай нь хэр томоос шалтгаалж засах талаар амьтны эмчтэй зөвлөлдөөрэй. Заримдаа эртхэн зассан нь тустай байдаг. Харин муужгайг гээхгүйн тулд нэр хаягийг нь бичсэн бяцхан тэмдэглэгээ бүхий хүзүүний зүүлт зүүж өгөөрэй. Ямар нэг байдлаар алга болсон тохиолдолд олсон хүн нь чамтай холбоо барихад энэ зүүлт туслах болно.

6. Амьтны эмчтэй уулзах
Өөрийн болон муужгайнхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож аль нэг эмнэлэгт бүртгүүлж, эрүүл мэндийн дэвтэртэй болох хэрэгтэй. Эмнэлгийнхээ эмчтэй уулзаж хэзээ ямар вакцин, тариа тогтмол хийлгэх хэрэгтэйг тэмдэглэж аваарай. Мөн хооллолтын ямар дэглэм барих хэрэгтэй, юу юу өгч болохгүйг ч гэсэн асуух хэрэгтэй. Хэрвээ гудамжнаас тэнэмэл муур авсан бол нэн яаралтай эмчид очих хэрэгтэй. Шаардлагатай вакциныг хийлгэж, гэмтэл байгаа эсэхийг нь шалгаарай.

7. Хумсыг нь авах тухай бодох ч хэрэггүй
Яаж ч ихээр авч хаямаар байвч муурны хумсаар оролдох хэрэггүй. Муурны хумс бол үндсэндээ хуруу нь гэсэн үг. Хумсыг нь авна гэдэг хурууг нь авснаас ялгаагүй маш их зовиур, өвчтэй байдаг. Тавилгаа муурын хумснаас хамгаалахын тулд зориулалтын наалт ашиглаж байгаарай.

8. Хайр, тоглоом, анхаарал, халамж
Муужгай хүний анхаарлыг татахыг хүсдэг. Хамт тоглож, усанд оруулж, тэвэрч, боломжтой бүх үед хамтдаа тоглож байгаарай. Бүх төрлийн тоглоом, тэр тусмаа хулганы хэлбэртэй тоглоом бэлтгэхээ мартуузай.

9. Сургалтын тал дээр бэлтгэлтэй байх
Түүнийг чи бяцхан байхаас нь эхэлж өсгөх болохоор хэрхэн хүмүүжүүлэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Бяцхан байх үедээ чамайг бага зэрэг хазаж, энд тэнд үсэрч харайх нь чамд эгдүүтэй харагдах болно. Харин өсч том болсон үед бол энэ дадал нь засагдахад хэцүү болж төвөг удах нь бий. Тиймээс мууртай хүмүүсээс хэрхэн зөв дадал хэвшилтэй болгох талаар зөвлөмж аваарай. Одоогийн сошиал нийгэмд мууртай хүмүүсийн фэйсбүүк группыг олж нэгдээрэй. Тэндээс чи маш олон мэдэхгүй асуултандаа хариулт авах боломжтой болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(850)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Кики.   2016-09-03
Гэрэлд: Эмнэлэгт яаралтай үзүүлээрэй. Ходоод нь хямарсан байх

Зочин: gerel.   2016-09-02
manai muur barg 2sartai tgsen 2.3 honog ym idsen gui buuljuul guilgeed bhiin yhuu. yaaj zugeer bolgoh be

Зочин: sakura haruno .   2016-06-13
muur eznee maajihuu bas hazahuu

Зочин: sarada uchiha.   2016-06-13
muur oiroltsoogoor hediin unetei baidag boloo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com