ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2013 / 05 / 19

“Ибизагийн эрэг бүлээн байна” гэдэг өгүүлбэрээр нийтлэлээ эхлүүлэх өдөр ойрхон байгаа даа. Өнгөрсөн долоо хоногт манай нэг сэтгүүлч Австралид Гоолингоог аваачихаар жигүүрээ дэлгээд нисчихсэн. Бидний хүсэлд цаг хугацаа, орон зайн хязгаар үгүй учраас нэг л өдөр одоо нэг өрөөнд лэптопоо түчигнүүлэн суугаа бүсгүйчүүд бид дэлхийн хэдэн талаас нийтлэл бэлдчихсэн, өнцөг булан бүрт байгаа Гоолингоочуудтай уулзалдаад явж байж ч мэдэх юм. Энэ бол биелэх мөрөөдөл. Гэхдээ Солонгос, Америк, Швейцарь, Англид суугаа бүсгүйчүүдээс и-мэйл, сэтгэгдэл хүлээж авах бүртээ биеэр уулзаж чадаагүй ч дэлхийн өнцөг булан бүр дэх Гоолингоо бүсгүйчүүдтэй одоохондоо дэлгэцний цаанаас ч болов найзалж чадаж байгаадаа баярладаг.

Гоолингоо чамайг дэлхийн бүсгүй л гэж боддог. Монголынхоо гайхам сайхныг хаанахын ч хүнд ярьчихаж чадах хэлний мэдлэгтэй, өөрийн мэдэхгүй олон соёлтой танилцахыг хүсэх сониуч зантай, хүсвэл хаанахын ч боловсролоос зулгаагаад эндээ авчрах оюун санааны бололцоотой, хөөрхөн эмээ болчихоод ач зээ нартаа өөрийнхөө аялаж явсан газруудынхаа тухай ярьж суух дурсамжтай байгаасай гэж хүсдэг. Аль ч нутгийн агаараас илүү Монголын маань салхи амттай. Гэхдээ яг үүн шиг дэлхийн орон болгоны “амт”-ыг мэдэрч авахад юу нь буруу байх билээ? Чи энэ зун, эсвэл ойрын хэдэн жилдээ хилийн дээс алхахаар төлөвлөөгүй ч байж болно. Гэхдээ ирээдүйд заавал нэг удаа зочлохыг хүсдэг орныхоо тухай мэдээлэл, очоод хийх зүйлсийн жагсаалтыг ирэх долоо хоногт Гоолингоогоосоо уншаарай. Энэ бол бидний дэлхийгээр аялах долоо хоног!

-Лондонд байхдаа заавал хийх 10 зүйл
-Хайрттайгаа аялаж байхдаа хийх 18 хөгжилтэй зүйл
-Ромд хийх 10 романтик зүйл
-Австралид очоод аялах 8 газар
-Орон оронд очоод идэж үзэх ёстой хоол
-Хязгааргүйн хязгаарт (Дубай хотоор зорчсон тэмдэглэл)
Та нар маань амьдралдаа хаагуур нэг ч удаа болов аялаж, эсвэл хэсэг ч болов амьдарч үзэхийг мөрөөддөг вэ? Бидэнтэй “дэлхийн” мөрөөдлөө хуваалцаарай.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Энийг уншсан чинь нэрээ надад бас зөндөө л таксины паян байгаан байна. Тэхдээ урьд жил яг 2 сарын 14-ны өдөр такси барисан маань санаанд орлоо. Би тэр өдөр өглөө 8 цагаас орой 9 хүртэл хичээлтэй байлаа. Тэгээд оройтчихлоо гэж бодоод такси барисан манай аавын үеийн нэг ах намайг авлаа. Нилээн их түгжрээтэй байсан болохоор юм ярьж яваад нээрээ өнөөдөр чинь валентины баяр юм байна ш дээ, миний дүү ийм өдөр ганцаараа юу хийж яваан гэхээр нь өө тэгээл ганц бие хичээлтэй энээ трээ л гэлээ. Тэгсэн өнөө ах маань аймар хөөрхөн зөвөлгөө өгсөн ш дөө. “Миний дүү ах нь чиний насан дээр бас байсан, эрэгтэй хүмүүс чинь аймхай ш дээ. Тэгээд хэрвээ тэр хүн чамд таалагдаад тэр хүн жоохон флирт хийж байгаа бол миний дүү зарим үед өөрөө эхлээд яриа өдөж байгаарай” гээд л. Аан бас “За тэгээд нөхөрт гарчихаад хоол хийх чадвараа сайн дээшлүүлж байгаарай бид нар чинь сайхан хоол идээд баярлана, цаашаагаа найз нөхөддөө хань ижилээ гайхуулдагын ш дээ, тэгээд хичнээн их үр хүүхэд ажил төрөл гэж байсан ч өөрийгөө мартаж болдггүй юм шүү биеэ сайхан тордож байгаарай. Ах нь чиний үеийн хүүтэй л дээ хүүдээ ингэж яриж байгаагүй юм л даа гэхдээ миний дүү эмэгтэй хүүхэд юм чинь гээд ах нь зөвлөлөө” гэж билээ. Тэр ахад зөндөө баярласан сайхан яриатай тэгээд тийм өдөр хайр хань ижилийн талаар сайхан зөвөлгөө авсан даа баярладагдаа :)

Таксины жолооч ахаас сонссон зөвлөгөө чинь 32 хүнд таалагджээ, Дээгий. Аав шигээ ахын үгийг санангаа өөрийнхөө бодлоос урвалгүйгээр сайхан гэр бүлийг бүтээнэ гэдэгт чинь итгэж байна.

Чиний Гоолингоо XOXO
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(110)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com