ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Австралид очоод заавал үзэх 8 газар

Чөлөөт цаг  | 2013 / 05 / 24

Азтай арал гэж нэрлэгддэг энэ газарт очоод танд үзэж харах зүйл их бий. Арга ч үгүй биз бүхэл бүтэн нэг тив юм чинь. Хэрэв та энэ тивийн аль нэг газар очвол заавал үзээд буцах хамгийн алдартай байгууламж болон эртний түүх соёлын өвийн талаар мэдээлэл орууллаа.

Австралид очоод заавал үзэх 8 газар
1. “Great barrier reef” – Эндээс та далайн хязгаарыг гүнээс нь харах боломжтой. 900 гаруй жижиг арлыг өөртөө багтаасан “Queensland”-ийн Корал далайн эргээр орших 2600 километрийн гүн дэхь далай тэнгисийн гайхамшгийг үзэж сонирхох боломжтой. Бидний мэдэхгүй газар доорх амьдрал ямар гайхалтайг эндээс харж болно. Мэргэжлийн багийнхан таныг одоогоос 20 мянган жилийн өмнө бүрэлдэн тогтсон усан дахь байгалийн унаган төрхийг далайн төрөл бүрийн амьтан ургамлын хамтаар мэдрүүлэх болно. Дэлхийн бусад улс орон төдийгүй Австралийн бусад хотуудын жуулчид жил бүр энэхүү гайхамшгийг үзэхийн тулд “Queensland”-ийг зорин ирдэг байна. 4-11дүгээр саруудад усан доогуур аялахад хамгийн тохиромжтой.
2. Сидней боомт- Австралид анхлан ирсэн европчууд далайн эргийн энэ боомтод суурьшсан түүхтэй. Байгалийн тогтоц бүхий энэ эргийг дуурийн театр болгосон нь хамгийн зөв шийдэл болсон юм. Сиднейн алдарт дуурийн театрт шин жилийн баярын үдшээр зочлох үед хамгийн гайхамшигтай байдаг. Учир нь энд дэлхийн өөр хаана ч үзэж байгаагүй гэрэлт цацрагуудыг харах боломжтой. Энэхүү байгууламж нь маш богино хугацаанд Сиднейн төдийгүй Австралийн билэг тэмдэг болсон юм. Архитектурч Жон Үтцон энэхүү бүтээлээрээ шилдэг архитекторчийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Тэрээр хэлэхдээ “би энэ байгууламжийг зурахдаа зөвхөн энэ хотын төдийгүй Австрали улсын билэг тэмдэг болоосой гэж хүссэн” гэжээ. Сиднейн дуурийн театрт концертийн танхим, тоглолтын заал, студи, ресторан гэх мэт жуулчдад зориулсан бүхий л үйлчилгээний газрууд байдаг. Энэхүү цогцолбор нь өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл үүд хаалгаа нээлттэйгээр жуулчдад үйлчилнэ.
3. Тасманий арал- Австралийн хамгийн өмнө зүгт орших уулархаг арал. Энэ газрыг зарим хүмүүс “Island of inspiration” буюу Онгодын арал гэж нэрлэдэг. Учир нь байгалийн төгс бүхэн энэ газарт сүлэлдсэн байдаг. Хааш хаашаагаа ойролцоогоор 300 км үргэлжлэх энэхүү арал дээр 500 мянга орчим иргэд оршин суудаг. Энэхүү арал маш уулархаг бөгөөд сонин тогтоц бүхий хад асга ихтэй.Тасманий арал нь зэрлэг ан амьтад элбэгтэй бөгөөд хамгийн алдартай нь уулын бар юм. Эндээс та байгалийн унаган төрхийг төгс амралтын хамт мэдэрч болно.
4. Мелбурн- Викториа мужийн томоохон хотуудын нэг болох Мелбурн нь Австралийн хамгийн их хүн амтай нь. Эндээс тус улсын түүхийг илэрхийлсэн олон соёлын үнэт дурсгалуудыг харж болно. 1970 оноос Мелбурнд графит хэмээх гудамжны зураг ихээхэн алдаршсан бөгөөд энэ хотын гудамж талбайгаас залуу уран бүтээлчдийн сонирхолтой бүтээлүүдийг харж болно.
5. Баросо- Австралийн өмнөд хэсгээр орших халуун бүсийн муж Баросо нь дарсны муж гэж нэрлэгддэг. Анхлан 1840 өөд оны үед Германчууд ирж ихээр суурших болжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард уламжлалт фестивал болдог бөгөөд карнавал, дарсны амталгаа гээд сэтгэл сэргээсэн сайхан үйл ажиллагаа болдог байна. Хэрэв та дарсны хорхойтон бол дэлхийн шилдэг дарснуудыг эх газар дээрээс нь амтлах боломж олдоно.
6. Улуру- Австралийн уугуул иргэд болох Аборгенчуудын онгон шүтээн, билэг тэмдэг болсон энэхүү том бул чулуны диаметр 9,4 км хүрнэ. Энэхүү онгон шүтээн ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн байдаг. Үүнийг эрт үед “мөрөөдлийн цаг” хэмээн нэрлэдэг байжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү бүхэл чулуу нарны тусгалаас хамаарч өнгө нь хувирдаг байна. Улбар шараас хөх, ягаанаас улаан өнгөтэй болж хувирдаг нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг юм.
7. “Fraser island”- Дэлхийн хамгийн урт далайн эргийг эндээс харж болно. Зах хязгааргүй үргэлжлэх цагаан элсэн эрэг гүн цэнхэр далайтай хил нийлсэн байгалийн үзэсгэлэнт бүрдэл харааг булаана. Амарч байх агшинд шувуудын жиргээнийг сонсох хамгийн тааламжтай. Ертөнцийн хязгаарт ирчихсэн мэт мэдрэмж төрнө.
8. Какаду үндэсний парк- Энэ нь Австралийн өмнөд бүсийн хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Эндээс эртний Аборгенчуудын соёлын өв дурсгал болох хадны зургийг харж болно. Энэ нь хамгийн багадаа 40 мянган жилийн өвийг багтаасан гайхамшигт газар юм. Мөн эндээс дэлхийн өөр хаана ч үзэж байгаагүй имж, коала баавгайг хараарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(537)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com