ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүтэй л бол, бас охинтой болдог юм байна

Миний амьдрал  | 2013 / 06 / 01

Сайн байцгаана уу, юуны түрүүнд энэ сайтыг уншин суугаа бүх ээжүүд, эхнэрүүд, бэрүүдэд баярын мэнд дэвшүүлье. Ийм сайхан мэдээлэл түгээж, монголын эмэгтэйчүүдийн оюун ухаан, сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлж байгаа танай сайтын хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Би одоо 43 настай, шадар гурван цэрэг шиг 3 сайхан хүүтэй.

Хүүтэй л бол, бас охинтой болдог юм байна

Хүү нар маань, бас нөхөр маань миний бие хамгаалагчид л гэсэн үг. Ганцаараа эмэгтэй намайг ёстой гар дээрээ өргөж явна шүү дээ, хаа ч явсан. Миний том хүү сая 21 хүрсэн. Дунд нь 18-тай, бага нь одоо 7-той. Би их залуудаа хүүхэдтэй болсон юм. Хүү маань сарын өмнөхөн намайг хөөрхөн нүдэнд дулаахан бэртэй болгосон. Хүү маань ер нь багын их сахилгагүй, янз бүрийн хэрэг төвөгт их л орооцолдож чих халууцуулдаг хүү байсан юм. Сонин содон, өвөрмөц юм сонирхох дуртай, буруу зөрүү юм хийчих гээд л айлгадаг байлаа. Тэгсэн хэдэн сарын өмнөөс л “Миний ээж бэртэй болмоор байна уу?”, “Би гэнэт нэг охин дагуулаад ирвэл та яах уу?” энэ тэр гэж надаас элдвийн юм асуугаад унасан юм. Би ч миний хүү юу л сэдээд байна, айлын охин хүүхэд гомдоож яваа юм биш байгаа гээд, хааяа ч өөрийгөө ч бүрэн авч явж чадахгүй хүү минь арай л эртдээд байна уу гэж бодож байсан. Ер нь л их санаа зовж байлаа. Гэтэл нээрээ л нэг өдөр хүү маань цэцэг шиг сайхан охин дагуулаад хүрээд ирдэг юм байна. Эхлээд бид хоёр бие биенээсээ ичиж бэргээд, ийм залуудаа хүний хадам ээж болно гэж санаагүй би гэдэг хүн чинь өмнүүр хойгуур нь гүйж баахан л юм болов. Харин манай бэр эхний нэг өдөр жаахан гэрэвшсэн үү чимээгүй, бага дүүтэй нь тоглож байгаад маргаашнаас нь өөрийн охин шиг л нээлттэй хандах болсон. 1 сар манайхаар орж гарч яваад, би ятгасаар байгаад гэртээ нүүлгээд ирүүлчихсэн юм. Нэгт хүү охин хоёроо хамтдаа амьдарч бие биенээ таньж мэдэг гэж бодсоных. Хоёрт анхны бэрээ би чинь дэргэдээ байлгамаар санагдаад байгаа юм чинь.

Охинтой болохыг хүсдэг байсныг хэлэх үү, одоо бэрийгээ харах болгонд л удмыг минь тээж явах тэр жаахан охиныг өөрийнх нь ээжээс дутуугүй хайрлаж энэрэх сэтгэл төрөх юм. Манай найз хүүхнүүд дунд охинтой ээж нар олон байдаг юм. Охид нь бүгд том том болоод, ээжийгээ гоёдог болчихсон. Хааяа утсаар ярихаар охинтойгоо дэлгүүр хэсч явна, охиноороо хувцсаа сонгуулаад, охиноороо асруулж байна гэхийг нь сонсоод нэг охин төрүүлчихсэн бол гэж их боддог байлаа. Миний энэ бүх хүслийг минь манай бэр биелүүлж өгч байгаа. Дэлгүүр хэсэхээрээ надад юм аваад ирнэ, авчирсан юмнуудынх нь надад зохиж байгааг ээ. Би эр хүнийг гал тогоо, гэрийн ажил хийлгэхэд зохиомжгүй гэж боддог болохоор өдийг хүртэл бүх л гэрийн ажлаа өөрөө хийж ирсэн юм. Харин одоо бэр маань гэрт ирснээс хойш миний амжихгүй байгаа бүхнийг гүйцээж хийгээд, бид хоёр чинь нэг баг юм шиг л байгаа. Өөр өөр газар амьдарч ирсэн юм хойно таарч тохирохгүй зүйл байлгүй яахав. Гэхдээ бэр маань ч намайг, би ч ганц охиноо бодож хоорондоо зохицуулаад л амьдарч байгаа. Өдөр нь ажилдаа явж ирчихээд хоолоо хамсаж хийнгээ надтай сонин сайхнаа ярина, ээж ээ, ээж ээ гээд л зөвлөх юмаа зөвлөнө. Нэг удаа би тэр хоёрын өрөөнөөс юм авах гээд орсон чинь бэр маань манай хүүгийн үсээр нь тоглочихсон сууж байсан юм. Би өөрөө ч хүү нарынхаа, бас аавынх нь тэргүүнд хамаагүй хүрдэггүй болохоор цаанаасаа уур хүрээд л явчихлаа. “Эр хүний толгойнд тэгж хамаагүй хүрч болдог гэж чи хаанаас сураав?” гээд л дүрэлзээд явчихсан. Тэр оройжингоо бэртэйгээ үг дуугарсангүй. Гэтэл маргааш нь бэр маань намайг ирэхээс өмнө ирээд хоол хийчихсэн, аягалж өгөхдөө “Ээж ээ, таны хэлдэг зөв юм байна лээ. Би өмнө нь ёс заншил тоодоггүй байсан юм. Одоо суралцана аа” гэж хэлээд намайг хайлуулчихдаг юм байна. Уг нь би өчигдөр нь өөрийнхөө хамгийн муухай аашийг гаргасан юм. Айлын эрх охин бол нөгөө кинон дээр гардаг шиг “Би ингэж амьдарч үзээгүй” гээл яваад өгмөөр л аашилсан. Гэтэл бэр маань яг л өөрийн минь хүүхэд шиг уучлалт гуйсан шүү. Би миний бэрийг ийм сайн охин болгож хүмүүжүүлсэн аав ээжийг нь насан туршдаа хүндэтгэж явна гэж бодож байгаа. Манай хүү хадмууддаа бас л сайн ханддаг байгаасай гэж би хүсч захиж байгаа. Хааяа өрөө рүү нь орохоор тэр хоёр хоёулахнаа хайрцагтай бакус энээ тэрээ уугаад дуусгаад тавьчихсан харагддаг юм. Аягүй бол манай бэр авчирсан даа гэж бодохоор юмны амттай шимттэйг хүүд маань барьж байгаа сэтгэлийг нь ойлгож улам хайр хүрдэг. Хүүтэй л бол бас охинтой л болдог юм байна. Хүмүүс надаас “3 хүү нь сайн уу” гэхээр, “Манай 3 хүү нэг охин сайн сайн” гэж би хариулж байгаа. Нэг л мэдэхэд нэмээд 2 охинтой болчихно доо. Хамгийн хөгжилтэй нь манай бэрийн талынх бас манайх шиг нэг ч хүүгүй, 4 охинтой гэсэн. Хүү маань тэднийд хүү нь болж, тэдний 5 эмэгтэйг хадам аавтайгаа хамгаалж өмгөөлж явах байх аа.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(168)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Gerelee.   2013-06-07
yasan goy ym be bie bienee oilgodog sain hadam ber bn aa az jargal husey

Зочин: jenny.   2013-06-07
Hairlaad bmaaar saihan hadam eej yumaa. Dandaa ber ohiniihoo sain saihan taliig harj omgooolj hairlaj bna shu de ta. Bi bas zaluuhan 2 huutei bolj bgaa hun. Ohingui gd dotoroo bituuhen bodoltoi yavdag blaa. Tani shig uuujim saihan setgeltei bhad berteigee saihan hariltsaatai saihan ohinoo bolgood avch boloh yum bna gej oilgoj bayarlaj suuna. Minii huvid manai hadam eej tani shig hun bishee yag uyiin yum shig zan gargaj heruul uruul hiij dandaa shaltag haij yavdag ih hetsuu hun bdag.

Зочин: pearlie.   2013-06-07
oo yamar goyoiin. az jargal husie

Зочин: zochin.   2013-06-07
Dunguj berd garj baigaa huntei suuh gej baigaa humuus ih surhii gegeeleg yum bodhiimaa ter n ch zuv l baihaldaa gehdee sanaatai baihad iluudehgui tertei tergui zunduu asuudal garna sanaatai baihaas uur argaguid hurne dee, anhaasaa l saihan aashtai ber boloh geed guigeed baival humuus ulam l davardiim daa geriig n tseverleel bval tseverleh l yostoi gesen baidlaar handana harina ch haaya neg tseverlehgui bh ued chin ene odoo yachiv ger oron tseverlehgui zalhuuraad gesen baidlaar handana harin anhnaasaa l chi tseverlehgui bol terend chin daschina harin ch haaya neg tseverleh ued chin bayarlana humuus er n ih davruu shvv

Зочин: bolor.   2013-06-07
az jargal hvsie. ma nohriinh bas 2 hvvtei ail ter ailiin neg ohin bolj ochij bga.

Зочин: oyu .   2013-06-06
Dandaa l zowlon unshsaar bgaad iim gegeeleg sha yum unshih chin yasan shan yum be.. Tanai ger buld az jargal husey

Зочин: oyu .   2013-06-06
Dandaa l zowlon unshsaar bgaad iim gegeeleg sha yum unshih chin yasan shan yum be.. Tanai ger buld az jargal husey

Зочин: Unen ug.   2013-06-06
Тийм шүү. Одоо үед гэрийн ажил хийдэггүй эрэгтэй хүн бол бүдүүлэг, тэнэгт тооцогдоно. Эр хүн гэрийн ажил хийвэл сүлд хийморь доройтно гэсэн эрт баларын элий үзэл хоцрогдоод удаж байгаа шүү дээ. Нөхөр минь надтай л адил хогоо шүүрдэж, гаргаж асгаж, аяга таваг угаалцаж, хоолоо хийж, хүүхдээ салхилуулдаг. Тэглээ гээд хийморь лундаа доройтсон юм алга даг. 10 гаран жил ханилахдаа нөхрөөсөө илүү хийморлог эр хараагүй л санагддаг юм. Эрэгтэй эмэгтэй гэлгүй үр хүүхдээ гэрийн ажилд сургаж, нэг нэгнээ халамжилдаг, хайрладаг байхыг захих хэрэгтэй байхаа. Ийм байж л гэр бүл тогтвортой, эхнэр нөхөр нэг нэгэндээ хайртай байна ш д.

Зочин: ali ch eejteige tsug bu amidar.   2013-06-06
bi bas dorhi humusin sanalig demjij bn, bi ih biye dasan getel alin tom erh huutei suuchihsan, gehde bi haramsdaggui bie dasan nad shig hun uur neg bie dasan hun taarch tohirohgui l bsan bh, bi teged anhnasa ailin gert taniltsaj bhasa medsen ene huu urgelj eejin harat bh yum bn gej... teged amidrahara shud tusda garna gedege helj bairni mungundu uuruu ch nemerlesen getel saihan bair tom bair ged manaihas hadam saldaggui de, irj honod l... teged yu bhav ehende chimegui bh bgad dara ni neg l udur evteihen helsen.... bugdiig zohitsulsan... odoo bi uuruu ajilgui bga yum chin gerinhe ajila hichihdeg, ajilda orchihoro adilhan l hiine dee..

Зочин: steffi.   2013-06-06
hi, Llll bi ailin ber bolj orj ireed 4 jil bolj bna, ehendee hamag yum ih saihan bdag bailaa, bi ugin dur esgej hudlaa ineej chaddaggui bolhoor engin baigaagaaraa l bdag bailaa, ter ail ch ih olon ohintoi bolhoor saihan snagdaj ohiduudtai n uuriguu adilhan boddog baisan, gehdee tiim bish bdim bna le, uurt n beleg ed nar awch uguud l amihandaa l ih sain bgaga harulah gej ih hichedeg bsan, gehdee odoo bodohod uurin eejdee ch bainga beleg barij guij uzeegui hernee, tiim yum hih n hund neg ih saihan bish, ber ingeh l yostoi gej iolgodog humuus ih bdin bna lee, tegd ch huni ohin urtei uurigu jishne gedeg bol baij bolshgui zuil met sanagdsan, bi ch bas ohintoi gehdee hunii ohiniig hichnen iluu bsan ch hun uurinhu l ohinig geh yum bna gej boddog bolson, manai nagats egch nar harin berinhe tursun udur tugsult ged buh yumand anhaardag, harj bhad manai hadam uur sdh, hezee ch temdegleed awna gej bhgui, zugeer l uu tursun udrig n medsengui gej heldeg, bi odoo neg huu bas ohintoi yamar ch bsan huni hunig gaduurhad bhgui yadaj tursun udruudig n temdeglej ugj bna gej boddog, hun yer n tuuljj bj yumig oilgodog gej ih unen yuma, namaig anh l ber orohod hichneen gaigui hadam bsan ch anhnaasaa tusdaa bsan deer gej humuus ih zuwluj bsan, odoo bodohod ter uyed l tusdaa garna gesn bol bid 2 tiim ch oir bhgui uchir yadaj margaldsaan bhgui bh bsan bolu gej boddog, udur tutam hamt bhad mini zugeer bsan uurnii porlonig hayh geh meteer buh zuild oroltsdog n hugshin huni zan geltei,

Зочин: Llll.   2013-06-06
Yamar ch bsan goolingoodoo bayrlalaa buh sedweer cholotei yariltsah bolomj olgodogt..... Ih gegeeleg saihan site shuu... Bi odoohondoo ailiin ber boloh bolooguiee ghdee hezee negen tsagt hairtai hunii mn hamgiin hairtai hun geel hadam eejteigee taniltsah bh...eej mn nas barchihsan bolohoor Eejteigee ngeed tgeed gj yaridag nzuuddaa ih ataarhdag.... Hadam eejiigee ih hairlana daa l gj boddog.... Hadam eej mn saihan hun bgaasai ... Ailiin erh huutei uerheed eejees ni bolood salj bsan .. Hunii eej buhen l sain saihan shuu dee.. Ailiin erh ohiniig bas ooriin yum shg hairladag bgaasai.... Ooriin chn ohinoos yalgaa yu bhaw....

Зочин: aaa.   2013-06-06
awgai min es judgaa bolij uz bi ch bas noxortei tustai amidardag exen uyde xadminda bsn l ym xarin ch manai xadam oor shig chin bishd bayrlaj bn bi xajuud n us tolgoig n ileed oroldood namaig neg uda xudla xelj gomdooj bsn ym noxor maani bi eejiinx n nuuren deeer tas xiitel 2 algadsan oor shig chin teneg awgai bsn bol tas xuugiinxe tald zogsox bsn manai xadam ta2iin asuudal shuude xuuxdude ged l orxiod ywsan xuu n ch gemee uxaarchb uuchlal guisan. bi noxorteige bux ymaa barag xuwaaj xiideg deexen uyd ger ornii ajil xuuxed nter emegtei xunii ajil majil geed ym yriad bsn ym ene tal deer margaldaad bi ix gujuud xun bolxoor bi xiij chadku gesn tgd xooloo ch xiixgui goimon awj ideed l bsn xen ch buuj ogoxgui bsn suuldee ger oron ch noxoi oroo bolood irsen tegeed bi odson ym za yaaxaw xiieldee gexdee bi ingeed xiiged bwal gantsaara udaan tewchixgui bxda geed eyldgeer xelsen noxortoo bid 2 neg gazar ajilladag ogloo 6 gaas oroi 6 xurtel tgeed xoyulaa ydarsan amitad orj ireed l noxor oron deere xewteed l namaig ajiglana bi ch geriin ajil bux ymiig xiij exelsen ym adilxan ydarsan bj 2 tsagiin daraa xool und enee teree geseer bgad amarna tged xewteed l oorin erxgui nam untaad ogdog bla noxor ch gemshij nadaas uuchlal guisan ter tsagaas xoish orj ireed l 2ula zereg ymaa xiiged l 30 minut ch bolku bux ym jin tan bolson ingej l bi jisheen deer oilguulsan ym xadamtaiga amidarna gedeg bol unexeer buruu asuudal xosuud amidral exluulj bg bol tusdaa l bx xtei xool undgui bx zowlon bdgl ym tgd uxdgui ym xadam eej ooriin eejiig medeej ergej toirolgui yaaxaw tsalin buugad l delguur orj tor xuns awaad l xoer eejluge ywdag ene egchid xandaj xelxed naad oxin chin bas xunii xairtai oxin l bj taaraa odooxondo yaaxaw ged teseed bodoj bga ene sxn bodloo xewere blgay gewel xuuxduude tusdn gargadaa unxeer teg, tgd xaalga togshij sur eswl odooxondoo oroond tsooj xiij og za xosuud sex xiij bga nutsgen shaldan ymarch bdaltai bj bolno bitii xamaagui orj bai oroond n tegeed naad xuuge ajild surga minii l xuu geed omoorod bwal naad xuu chin zowno shuu ajiltai ber chin durgui n xurwel xayaadl ywna us tlgoid n xurj bolku gej bitii xel tiim bxaa boliod udaj bn tolgoi tarxiruu n tsoxidgui ym bol tiim ym bxshd

Зочин: sss.   2013-06-05
за бүсгүйчүүд минь энэ чинь үнэхээр худлаа шүү. сонин дээрээ соохолзоно сонирхолоо буухаар гоохолзоно гэдэг байхаа. би ч бас айлын 3 хүүгийн нэгтэй амьдрал зохиогоод сууя ханилъя болгоё бүтээе гэж бодоод гэрт нь очлоо. голомт залгах хүү гээд ээж аавтайгаа амьдарна гэж хэлж байхад нь жаахан халширч байсан ч хайртай байсан болохоор сэтгэл шулуудаад гэрт нь очсон юм. би ээжгүй өссөн болохоор намайг очиход ээж нь сайхан зан гаргахад нь их л баярлаж ээжтэй боллоо одоо хамт дэлгүүр хэсэж хамтдаа нандин бүхнээ ярьж тэврэлдэж унтана гэж хүртэл боддож мөрөөдөж баярлаж байлаа. гэрт нь очоод л аль байдгаараа туслах гэж хоол унд гэр орон гээд чадахаараа л хийж байсан даа. удалгүй би жирэмсэн болсон. ээж нь ч надаас олон зүйл сур сур гээд л... ерөнхийдөө эцгийн эрхт ёстой айл гэдэг нь ойлгогдоод явцан. нөхрийнхөө хувцасыг эвхэж тавьж бай, өмсөх хувцасыг нь бэлдэж бай, хоол ундыг нь байнга хийж бай, гэрээ сайхан цэвэрлэ, цэцгээ усла,гээд л... гэхдээ би энэ бүхнийг зарцлагдах гэдэг утгаар биш хийх ёстой гэдэг утгаар чадах чинээгээрээ хийдэг байсан юм. дөнгөж л айлд очиж байгаа болохоор төгс хийнэ гэж юу байхав. гэтэл хүү нь үргэлж тэнэж ажлаа тараад гэртээ ирнэ гэж байхгүй би ч гомдол цөхрөл хүлээлт дунд их ч хэцүү байсан даа. жирэмсэн намайг халамжлах нь битгий хэл дандаа л оройтож эсвэл шөнө дунд ирдэг байсан. гэтэл хүүтэй нь нэг муудалцаж байхад ээж нь дундуур орж ирээд л бөөн хэрүүл болов. ёстой нөгөө өмгөөлөгчгүй шүүх хурал л болсон доо. хүү нь гадуур дотуур явуулахгүй барьж хорьлоо гэж уурлаад л, ээж нь ч намайг аашиллаа барилаа хүүхэд ажил хийлгэхгүй гэж ирээд л... цааш нь ярьвал ч зөндөө юм болсоон. надруу нийлээд л дайраад байсан. ингээд л би тэсэхгүй тэр айлаас бүх юмаа аваад гарсан даа. жирэмсэн намайг нийлж дайрч гомдоож гаргаж байж явлаа гэхэд юу ч хэлэхгүй гаргаж байгаа юм даа.. энэ юу гэсэн үг вэ. энэ хүн чанар мөн үү? би эргэж очихгүй ээ. үнэн голоосоо гомдсон. бүсгүйчүүд минь хэзээ ч битгий хадамтайгаа амьдар.. ямар ч нөхцөлд...

Зочин: xx.   2013-06-05
er ni sain ber sain ohin bna gj yahiig heldeg ym be. sain bj bna gd l hadamdaa dolginoj hamag ymiig ni hj guih estoi ymuu. tegj boddog humuus bdag l bh gehdee bi bol hend ch dolginoj chaddaggui hadamuudda ch ter. zugeer l hundetgeltei bj zainaas l haritsdag.

Зочин: mandahaa.   2013-06-05
''Ганцаараа эмэгтэй намайг ёстой гар дээрээ өргөж явна шүү дээ'' гэсэн мөртлөө ''Би эр хүнийг гал тогоо, гэрийн ажил хийлгэхэд зохиомжгүй гэж боддог болохоор өдийг хүртэл бүх л гэрийн ажлаа өөрөө хийж ирсэн юм'' гэдэг нь ойлгомжгүй санагдлаа Тэгэхээр ээждээ ядаж ганц цай чанаад, хувцсыг нь угаагаад өгчихдөг болгож сургаагүй бол юу ярихав дээ гэж....... Ядаж бага хүүгээ ч болов багаас нь ажилд сургах хэрэгтэй Манай ах бид 2 их олон насны зөрүүтэй Тэгээд эхнэртэй болохоосоо өмнө ээжийг гэрийн ажилд оролцуулдаггүй хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх бүх ажлыг хийдэг байсан Бас өөрөө ч цэвэрч гэж жигтэйхэн

Зочин: Soyongiih.   2013-06-05
Ohintoi bolohiig bish unegui zartstai bolohiig muruuddug baisan avgai bna daa...

Зочин: zochin.   2013-06-05
egch mindee ta yag unendee naad ohinoo hairlaad baigaa yum alga uneheer iluu dutuu zangui daruuhan yu ch medku yu ch uzeegui genen ohin bolohoor l odoohondoo taniig tesej baigaan ternees bish ta bol davartsan baina bas deer n hairlaj baigaa dur esgej baina yag unendee, hichneen saihan saihan ug bichsen ch gesen tanii teneg zan tsuhalzaad baina hachin huuchinsag bodoltoi er n yaj setgeheeree hosuudiin oroond duraara yavj ordog bainaa emee ovoo narch chamaas deer soyoltoi baihiin baina , beriigee tevcheer aldarch ta 2 taardgui bolohoos umnu huuhduudee tusad n garga

Зочин: amiruush.   2013-06-04
UNSHAAD SUUHAD NULIMS DUSLUULAM SAIHAN L YM BUGD IIM BAIDAG BOL HICHNEEN SAIHAN BE,GEHDEE TANID GEJ HELEHED TANII NAAD SAIHAN MEDREMJ CHIN TUR ZUURIIH L BN.HERWEE TA NAAD BERIINHEE EEJIN OROND BSN BOL YAH BSN BE.HERVEE TANII GANTS OHIN 3 BANDITAI AILIIN UUGAN BER BOLOOD YVUUL TA YAH BSN BE.SANA SETGEL JN ZOVJ L SUUGAA,BER HUNII UUREG TANIIG GOEJ GOODOJ HALAMJLUULAH BISH NUHUR HUUHEDDE HALAMJTAI MUN HADMUUDTAIGAA SAIHAN HARITSATAI HUNDETGELTEI L BVL BOLOO SHDE.TANIIG MANAJ HOOL UND HJ GER ORNII AJIL HIILGEH GEJ NAAD BERIIG JN EEJ N TURUULEEGUI L BAIH.TA ODOO IH JARGALTAI BH HSG BN NEG L MEDEHED HEN HENIIHEE ZANG TANIDIIMDA.BAS OROOND N HAMAGUI TGJ ORJ BOLKU L BOLVUU HUVI HUMUUSIIN ORON ZAID NEVTREHIIG BI HUVIDAA BUDUULEG UHAMSARGUI GJ BODJIN.TA HERVEE MUNDAG HADAM BSN BOL BERDEE MINII HUU INEGJ BOLDGUI YMAA GD EVEER OILGUULJIH L BSN.OORIIGOO TOIGLUULJ2 GANTS YM BOLONGUUT TGD DURS HIIN UURALDAG ZURHNII HIITEI TANI SHG HADAMTAI HAMT BH BER HOVOR L BOLWUU,,2 HUUHDEE TUSDAA GARGA TANI SHG IIM HET NALCHIGA HADAMTAI BAISNAAS HUU OHIN 2 JIN TUSDAA GARMAAR YMDAA.

Зочин: miracle.   2013-06-04
Хүн хүний бодол өөр л байх. Гэхдээ би лав эрэгтэй эмэгтэй ялгаагүй гэрийн ажил, хоол ундаа хийчихдэг байх хэрэгтэй гэж боддог. Яахав эхнэр нь ажилгүй гэртээ нөхөр нь ажилтай байдаг бол нөхөр нь гэр орны ажил, хоол хийдэггүй байж болно тэрнээс 2уулаа адилхан ажил хийж орой 6н цагаас ядарсан ирчээд эхнэр нь гэрээ цэвэрлээд, хоолоо хийх ёстой гсн тэнэг бодол хэний толгойд багтаад байдгийг гайхдаг. Яагаад нөхөр нь эхнэртэйгээ хамжаад хийчихэж болдоггүй юм тэхээрээ эр хүн биш болчихдог юмуу? Тэгээд ч тийм ажилгүй нөхөртэй болбол эмэгтэй хүн л зовно. Бас хүү бэр 2ынхоо өрөөнд тэгж хамаагүй ороод байж болохгүй байхаа. Тодорхой хэмжээгээр тэр өрөө нь тэр 2ын хувьд хувийн орон зай нь шд. Хэзээ хүн ороод ирэх бол гээд биеэ хянаад байна гэдэг хэцүү санагдаж байна. Тэгээд ер нь аль болох хадмуудаасаа тусдаа байсан нь дээр дээ. Хичнээн сайн хадам байлаа ч цуг амьдраад ирэхээр зөрчилдөх зүйлүүд их гарна тэр болгон дээр бэр нь дотроо гомдоол эсвэл хэрэлдээд байвал хэн хэндээ хэцүү

Зочин: Таны нэр.   2013-06-04
Таалагдсангүй. Яахаараа хүмүүсийн хувийн орон зай руу хамаагүй халдаад, өрөөгөөр нь орж гараад байдаг хадам бэ? бүдүүлэг . тэгээд ч их хуучинсаг санагдлаа. эрэгтэй хүнээр гэр цэвэрлүүлж хоол хийлгэхгүй, хөвгүүдээ цагаан гартан болгоод өсгөж дээ. Эхэндээ ч зүгээр. Удахгүй хүүхэд мүүхэд гараад, тусдаа гарахаар бүх ажил, бүх асуудал бэрийн толгой дээр ирнэ. Иймэрхүү авгайчууд хөвгүүдээ ажил сургаагүйгээс хөвгүүд нь гэж өөхөнд боосон бөөр шиг эрхлэхээс өөр юм мэдэхгүй, авгайгаараа хоолоо халбагдуулах нь холгүй нялцгай юмнууд болж байна. Эхнэрүүд хэдэн жил тэсээд, сүүлдээ гэр бүл салалт үүснэ. хөвгүүдээ ажилд сурга. аль сайн тогооч нар эрэгтэй байж болоод байхад эдний хөвгүүд яахаараа гал тогоонд оролцож болдоггүй юмб.

Зочин: azaa.   2013-06-04
sain baitsgaana uu. Bi bas uuntei sanal 1 bnaa. Manai eej beruuddee bas h urgenuuddeejinhene ami blaa. odoo ch gesen. Ah maan ehnerteigee muudaltsahad eej maan dandaa l beriin tald orj ahiig zemledeg blaa. Ter 2 ali ert tusdaa garsan yum. Manai ah ber egchiig 10-aad jil ajil hiilgehgui tejeej bgad daraa n huviin compani baiguulj ogood ajillulsan yum. tedniih geriin uilchlegch ene ter buh yumtai ail. getel ber egch maan oor zaluutai yavj bgad ahad barigdaad tegeed salsan da, ih udaan yavaldsan gej bga. Tegeed salahdaa ber maan aav eejruu hurtel dairaad yoson shideer helhed eej maan gants ch ug helj chadahgui nulims dusluulan zogsson eejiigee harhad yamar orovdoltei bsan be. Ulain tsaimdaa garchihsan huuhnuud bdag yum bn le. Geendee ch bii goondoo ch bii gegcheer sain hadam bhad muu ber gj bas bdag yum bn le. Hunii ohin uriig hairlah heregtei tegvel huug maan ch bas hairlana amidralaa oorsdoo l shiideh heregtei gj eej maan bidend heldeg bj bilee. Getel ter ber n. Tegheer hadam bol hadam l bdag yum blgui de

Зочин: Sarantuta.   2013-06-04
bi bas sayhan hurgentei bolson bas huurhun zee ohintoi bolson zaluuhan emee l dee getel 20toi h uu mini bas neg saihan ohin daguulj irdeg bolson bi 2 ch udaa zagnaad avhad muu zan gargaagui l yum odoonii ohid iim tiim l lgene minii bodloor bidnii huuhduudtei l adil ohid huvguud bga shuudee bi hurgen ireeduin ber ohindoo ih sain bdag er ni tsuunhiin dalbaan dor olonhi sain ohidiig amruulj muulah uruusgul yum shig sanagddag odoonii ohid ihenh ni saihan bas sain gej bi bodoj bna

Зочин: Sarantuta.   2013-06-04
bi bas sayhan hurgentei bolson bas huurhun zee ohintoi bolson zaluuhan emee l dee getel 20toi h uu mini bas neg saihan ohin daguulj irdeg bolson bi 2 ch udaa zagnaad avhad muu zan gargaagui l yum odoonii ohid iim tiim l lgene minii bodloor bidnii huuhduudtei l adil ohid huvguud bga shuudee bi hurgen ireeduin ber ohindoo ih sain bdag er ni tsuunhiin dalbaan dor olonhi sain ohidiig amruulj muulah uruusgul yum shig sanagddag odoonii ohid ihenh ni saihan bas sain gej bi bodoj bna

Зочин: fdhgfnj.   2013-06-04
Odoonii ohiduud yu ch hiij chadahgui geree ch tseverlechihdgui hooloo ch hiichidgui er hun yu ch hiih yosgui ene ter gej yaridag humuust gej helehed mongolchuud ert deer uesee l ehner n ger ornoo tseverlej hool undaa hiij huuhdee asarch ger dotorh buh l ajilaa amjuuldag bsan yagaad geech nuhur n and yavna aduu malaa hariulna daind yavj ger ornoo hamgaalna uneheer l erchuud n hamaagui hund huchir zuil hiij amidarliin tuluu temtsej baisan yum chin , harin odoonii zaluuchuudad bol davar gej helmeer baina adilhan ajil hiij ger ornoo avch yavj baij emegtei huniig zarts shigee uzehee bolimoor yum

Зочин: zochin.   2013-06-04
Suuliin ueiin zarim zalyychyyd uneheer archaagui bolchihson, eej n er hun geed yumand hurgehgui baisaar baigaad yu ch hiij chadahgui yamarch chadvargui idej hevtehees uur yum meddeggui boltson eej n minii huu mundag gej hoshgoryylaal huu n bi er hun gej hoshgorool yavjiidag. Yag unendee emegtei hunees ch dor uglee yanshaa yu ch hiij chadahgui archaagui amitad boltsonoo oilgodgui, bas deer n avgai avj baigaan gej ailiin ohin zovoono, eej n bas minii huu mundag gej ailiin ohin ad uzne, er n bol ger tseverledgui hool hiidguigeeree ta nar mundag bolchihgui archaataihan shig baimaar yum ajilaa ch oligtoi hiij chadahgui sursan erdem ch gui baij bas uuriiguu haan shig hundluuleh sanaatai tiim surhiin bol chadvartai chadaltai baigaad ger ornoo yugaar ch dutaahgui avaad yavaachee ehneriihaa olj irsen munguur idej umschuud

Зочин: fgfh.   2013-06-04
Ер нь эцэг, эхтэй нь хамт амьдрах ер нь бол хамгийн зайлсхийх хэрэгтэй асуудал. Хамт амьдарч байгаа цагт хүүхдүүдийнхээ амьдралд их, багаар оролцсон энэ байтугай асуудал байнга гарна. уул усны ойр нь дээр, ураг садны хол нь дээр гэдэгшд. би лав хичнээн боломжгүй байсан ч 2лхнаа байр хөлслөөд ч болов тусдаа амьдрахыг хүснэ. байр хөлсөлж чаддаггүймаа гэхэд хажуу өрөө ч болтугай. хамтдаа зовж, хамтдаа жарганаа гэж. харин хадам ээж аав өөрийн ээж аавтайгаа мэдээж очиж золгож барих, зовлонтой үед нь эргэж тойрох, уулзах учрах юм байлгүй яахав. гэхдээ үргэлж хамт байж муу сайнаа мэдрэлцэхгүй л байвал хамаа алга. гэхдээ зарим хүмүүс аягүй сонин. хадмыгаа ад үзээд халгаадаггүй хэрнээ өөрийнхөндөө сүйд майд, хажууд байгаа хайрт чинь тэнэг хүн биш биздээ. ийм муухай харьцааг хүн сохор биш л бол харж мэдэрж л байгаа ш дээ. хайртынхаа ээжийг ирэхэд ёозгүй хандчихаад, харин өөрийн ээжийгээ ирэхэд хөл алдаж цай цүй болдог. энэ л хамгийн балиар хүний мөсгүй зан. хүнийг ялгавар үзэх шиг муухай юм байхгүй. би ийм 1 хүнийг мэднэ. эдний гэр бүлийн харьцаа аль хэдийн дуусгавар болсон. ийм балиар харьцааг ямар тэнэг хүн ч тэвчихгүй. хэдийгээр бие биендээ хайртай 2 байсан ч нэгнийхээ ийм муухай доромжлолыг эгдүүцэн хүлээж авч таараа. хэлэхгүй ч гэсэн нэг өдөр тэсэрч л таараа. 2ээж 2 ааваа адилхан л хүндэлье адилхан л хайрлая.

Зочин: Unen ug.   2013-06-04
Тэхдээ л хичнээн сайн хадам байлаа ч залуу улс тусдаа байсан нь л хамгийн жаргалтай ш дээ. Захидлын эзэн хэрвээ хүүхдүүдээ боддог л юм бол тэднийг эртхэн тусд нь гаргасан нь дээр дээ. Та бол хэзээ ч манай хадам шиг байж чадахгүй л хүн байна.

Зочин: Unen ug.   2013-06-04
Энэ олон сэтгэгдэлээс захидлын эзэн өөртөө дүгнэлт хийж л байгаа байх л даа. Би л хувьдаа хадам ээжийгээ тун давгүй хадам гэж боддог. Хадам маань хэзээ ч бидний амьдралд оролцож байгаагүй. Нэг хэсэг хамт амьдарч байхад хүртэл бидний өрөөгөөр барагтай бол шагайдаггүй байсан. Ажил ихтэй байдаг байсан болохоор гэрийн ажил огт хийлгэдэггүй байсан. Би л хааяа сайн дураараа хийж байсан гэвэл болно. Юун тэр эрэгтэй хүн гал тогоонд ордоггүй эдр гэсэн хуучин элэрсэн баларсан юмыг бол дурсдаг ч үгүй ш д. Тэдний 3 хүү нь хоол ундаа өөрсдөө хийгээд л байж байдаг. Хүүгээ ч их сайн хүмүүжүүлсэн. Одоо бид тусдаа байдаг. Нөхөр бид хоёр хэн завтай нь хоолоо хийж гэрээ цэвэрлэнэ. Хадам бид хоёрын харьцааны хувьд бол миний охин гээд л их сайн байдаг. Надаас далдуур миний охин чинь эрдэм мэдлэгтэй, сайхан сэтгэлтэй, хүүгийн минь түшиг болсон сайн охин байгаа юм гээд л дандаа магтаж явдаг юм байна лээ.

Зочин: Una.   2013-06-04
Захидлын эзэнд хандаж хэлэхэд охин хүүхэдтэй найз нараасаа танай охинтой ийм юм тохоиолдвол яах вэ гэж асууж үзвэл ойлгоно. Охин хүүхэдгүй хүн хэзээ ч өөрийнх нь гар дээрээ бөмбөрүүлдэг хүү шиг нь бэр болж байгаа охин бас л нэг айлын гар дээрээ бөмбөрүүлдэг охин нь байдаг гэдгийг ойлгодоггүй юм байналээ. За охинтой ч байсан ойлгодоггүй аймшигтай хүмүүс олон байна. Тэгэхээр хүн бүр л хэзээ нэгэн цагт хадам болно. Тэр үед хүний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж чаддаггүй юм гэхэд хүүхдүүдийнхээ амьдралд оролцож гай болохгүй байх хэрэгтэй.

Зочин: Ciara MODA.   2013-06-04
Сайн байцгаана уу?. Өдөржин ажил дээрээ сууж дэлгүүр хэсэх завгүй охид хүүхдүүддээ зориулж интернет дэлгүүрээ танилцуулж байна. Манай дэлгүүрт төрөл бүрийн загвар сайтай эмэгтэй бэлэн хувцас худалдаалж байна. ТА БҮХЭН Facebook: Ciara MODA хуудсыг LIKE ДАРЖ БҮРТГЭЖ АВААРАЙ.

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com