ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи одооны ажлаа насан туршдаа хийж чадах уу?

Ажил & Мөнгө  | 2013 / 06 / 12

Чи хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Үргэлжлүүлээд л үүнийгээ насан туршдаа хийгээд явна гэж боддог уу? Энэ асуултанд өөртөө итгэлтэй хариулахад чинь туслах зорилгоор дараах нийтлэлийг бэлдлээ. Өөрөөр хэлбэл насан туршдаа хийж чадах ажилдаа хүн яаж ханддаг 5 хандлагыг танилцуулж байна.

Чи одооны ажлаа насан туршдаа хийж чадах уу?

Ажлаараа бахархдаг: Чи хаана ажилладаг тухайгаа хүмүүст хэлэхдээ үргэлж дотроо бахархдаг. Үүнийгээ гаднаа өөртөө итгэлтэй инээмсэглэж бусдад нотолдог. Насан туршдаа чи хийж чадах бол үүрд өөрийнхөө хийдэг ажлаараа бахархсан хэвээр л байна.

• Зөв зүйл хийж байгаадаа итгэлтэй байдаг: Ажлын чинь эцсийн үр дүн нийгэмд эерэг, сайн зүйл авчрах эсвэл өөрийн чинь зорилготой яв цав таарч байгаа гэдэгт чи итгэдэг. Тэгээд өдөр бүр үүнийг үргэлжлүүлж байгаа гэдэгтэй баяртай явдаг.

• Өөр ажил хийж байгаагаар төсөөлдөггүй: Өөрийгээ шал өөр, эдийн засагч эсвэл хүнсний технологичийн ажил хийгээд явж байгаагаар төсөөлдөг үү? Эсвэл хаа нэгтээ зөвхөн чиний орон зай дутаж байгаагаар? Насан туршдаа хийж чадах ажилдаа хүн дан ганц дуртай байгаад зогсохгүй, өөрийгөө өөр газар, өөр зүйл хийгээд явна гэж төсөөлж ч чаддаггүй.

• Шөнөжин суусан ч харамсдаггүй: Хэрэгтэй үед шөнөжин суух болвол чи “Аан, заза” л гэж боддог. Ямар үр дүн гарахыг нь мэдэж байгаа болохоор дулаахан орондоо унтахын оронд дуртай ажлаа хийгээд эцсийг нь үзэхийг илүүд тавьдаг.

Одоо хийж байгаа ажлаа алдаж л болохгүй гэж үргэлж мэдрэх нь чамайг ажилдаа дуртай хүн гэж нотлохгүй. Энэ нь өөрийн сонирхол гэхээсээ илүү бусад хүчин зүйлүүдийг /нөхцөл сайн, санхүүгийн боломж г.м/ бодолцож байгаагаас үүдэлтэй. Хамгийн гол нь юу хийвэл чамайг насан туршид чинь аз жаргалтай байлгах вэ гэдгийг л бод. Чамд дээрх таван хандлага байна уу, хонгор минь?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(610)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com