ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Гэрийн нөхцөлд хийх хөөсөн тоглоом

Чөлөөт цаг  | 2013 / 06 / 13

6 сарын 1-нээр хотын агаарт хөвөх хөөрхөн хөөснүүдийг хараад хүүхэд насандаа эргээд очих шиг л санагдсан. Жаахан байхдаа ганцаараа тоглодог байсан бол, том болоод хүүхэдтэйгээ хоёулаа хөөс үлээж, үлээсэн хөөснүүдээ хөөж тоглодог болжээ. Гаднаас худалдаж авахын оронд, гэртээ хамт хөөсөө хийвэл хүүхдүүд чинь чамд хичнээн их баярлах бол оо?

DIY: Гэрийн нөхцөлд хийх хөөсөн тоглоом
Гэрийн аргаар хийсэн хөөс нь худалдаж авсан хөөснөөс хэд дахин хямд бас эрүүл ахуй талаасаа найдвартай, цэвэрхэн аюулгүй гэдгээрээ давуу талтай. Facebook дээрх Урлах-Ин группын админ Цэцгээгийн хүүхдүүддээ дандаа хийж өгдөг хөөсний жорыг танилцуулж байна. Түүний бүтээлч санаагаар дүүрэн блогоор зочлоод гараарай.
1. Танд дараах зүйлс хэрэг болно:
-58 мл эрдэнэшишийн шихүүс (Соrn syrup). Гадуур энэ англиар бичсэн нэрээр нь хайж олоорой. Хоолонд ордог болохоор зарим айлд байгаа байх.
- 58 мл аяга угаагч шингэн
- 570 мл халуун ус
- Том шилэн сав
- Уян төмөр, соруул болон наалтуур (скоч)
- Тагтай шилэн лонх
2. 570мл халуун усандаа 58мл эрдэнэшишийн шихүүсээ хийж зөөлөн хутгаж нэгэн жигд болгоно.
3. Дээрээс нь 58мл аяга угаагчаа хийгээд маш зөөлөн хутгаж сайтар холиод хөртөл нь хүлээнэ.
4. Бэлтгэсэн хөөсөө хөрсөний дараа шилэн лонх юмуу тагтай савандаа хийж таглаад бэлэн болно.
5. Харин үлээврээ хийхдээ төмөр утсаа шилэн савны аманд багтах хэмжээгээр нарийхан болгож хэлбэр гарган нугалаад гадуур нь утас болон туузаар ороож өгөөрэй. Гадуур нь ингэж бүрвэл хөөстэй усыг илүү сайн шингээдэг.
6. Мөн соруулыг наалтуузаар ороогоод олон хөөс гаргадаг үлээвэр хийж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(391)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com