ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2013 / 06 / 23

Саяхныг хүртэл би орлого зарлагын тооцоогоо “орон гаран” хөтөлдөг, үе үе хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байдаг “сахилгагүй санхүү”-тэй бүсгүй байлаа. Ямар азаар би хараахан хүнтэй гэрлэхээсээ өмнө “санхүүгийн сахилга бат” гэдэг үгийг олж сонсов оо? Өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор профессор, “Өрхийн төсөв” дэвтрийн зохиогч Л.Оюунтай ярилцаж, бүхэл бүтэн айл гэрийн санхүүг хариуцах эрхэм үүргийг хүлээхээсээ өмнө ирээдүйн эхнэр хүн юуг хэрэгжүүлж сурсан байх ёстой талаар мэдэж авснаасаа хойш өөрийнхөө картанд орж, гарч байгаа мөнгөндөө илүү хариуцлагатай хандах болсон шүү. Түүнээс би гэр бүлийн хуримтлалыг хэрхэн үүсгэх, хэмнэлтийг бий болгох арга, хүн болгоны л биднээс хүсээд байдаг өнөөх “аж ахуйч” зангийн талаар асууж өнөөдрийг хүртэл олон уншигчаас ирж байсан санхүүгийн асуудлуудыг шийдэх арга замуудын талаар 2 цагийн турш хэлийг нь сугалах шахам яриулаад авсан. Та нартаа зориулж үр өгөөжтэй зүйл хийх бүрт төрдөг мэдрэмжийн сайхныг ээ!

Хэдий нөхөр нь ганцаараа тогтмол орлоготой байсан ч, гэр бүлийн санхүүгийн амьдралын оролцоо хэн хэдийг олж байгаагаас хамаарахгүй. Супермаркетаас худалдаж авах хүнсний жагсаалт, хүүхдийн энэ жилийн сургалтын төлбөр, наадмаар зарлагадах мөнгөний тооцоог эхнэрүүд л гардаж хийдэг учраас, бид эрчүүдээс илүү санхүүгийн боловсролтой байх ёстой юм. Тиймээс ирэх долоо хоногийг та нарынхаа санхүүгийн боловсролд бүрэн зориулахаар бид эдгээр мэдээллүүдийг бэлтгээд байна:

-Л.Оюун: Санхүүгийн сахилга баттай хүн л өрхийн төсвөө зохиож чадна
-Зээлийн картыг хэрхэн хэрэглэх вэ? (Өрөнд орохгүйгээр зээлийн картны давуу талыг хэрхэн ашиглах вэ?)
-Хуримтлал үүсгэхийн тулд сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх ёстой вэ? (Зорилготой хүн л хуримтлал үүсгэж чадна)
-Хүүхдээ мөнгөтэй харьцаж сургахын тулд юу хийх вэ? (Хүүхдээ хийсэн үйлийнх нь төлөө “цалинжуул”)
-Манай гэр бүлийн санхүүгээ зохицуулдаг арга
Мөн:
-Тэмдэглэлийн дэвтрийн ач тус
-“Стив Жобсын бүрэн цадиг” номын тойм
-XXL бүсгүйчүүдийн энэ зуны хувцаслалт

Хэдийгээр “мөнгөний хэрүүл” гэдэг муухай нэршил байдаг ч, санхүүгийн асуудал бидэнд хамтдаа тэмцэх боломж, зай олгодог. Бүх юм бэлэн байсан бол бид байрныхаа зээлийг төлөхийн тулд хамт жүжиг үзэж болох мөнгөө хүртэл хэмнэхийн, хааяа мах авах боломжгүй үе таарахад ээж аавынхаа гэрт очиж оройн хоолоо идчихээд орой нь ямар ч байсан цатгалан гэдэстэй тэврэлдэн унтахын жаргалыг мэдрэхгүй байх байсан. Асуудал болгон л нөгөө талаар боломж байх юм. Санхүүгийн проблем бидэнд ирээдүйн амьдралаа хамтдаа босгон бүтээхийн сайхныг мэдрүүлдэг юм уу даа гэж би хардаг. Харин чи юу гэж бодож байна?

Өнгөрсөн долоо хоногт Гоолингоо бүсгүйчүүд хөөрхөн муурныхаа өглөө бүр бяцхан сарвуугаараа өөрийг нь хэрхэн сэрээдгээр, орой гэрт нь яаж угтаж авдгаар нь бие биедээ эелдэгхээн гайхуулаад авсан. Муурны тухай сонирхуулах 10 баримт-ыг чи ч бас уншаарай.

Шилдэг сэтгэгдэл: Би найз залуугаасаа асуулаа. Хайраа миний чамд хэлж байсан хамгийн гоё үг юу вэ гэсэн чинь “Хоолоо ид” гэнэ дээ. Хахаха. (Шинээ-36 таалагдлаа)

Шинээгийн хийсэн хоол хамгийн шилдэг нь учраас л, түүний залуу нь “Хоолоо ид” гэж хэлэхийг нь тэсэн ядан хүлээдэг байх аа даа. Инээд бэлэглэсэн чамд баярлалаа!

Ирэх долоо хоногт эргээд уулзая. Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Ганц л шийд
Дараах мэдээлэл
Мөнгөө ухаалгаар үрэх нь

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(542)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com