ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Хананд дэлгэрэх сакура цэцэг

Гэртээ  | 2013 / 06 / 27

Гоолингоо нь та нартаа “гайхуулах” бяцхаан сонинтой! Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригийн уулзалтаараа бид урлаач бүсгүйчүүдийн бүлэг “Урлах-Ин”-ийг хөтлөн явуулагч Цэцгээтэй хамт албан өрөөндөө мөнх амьтай цэцэг “тарьсан” гээд бод доо.

DIY: Хананд дэлгэрэх сакура цэцэг

Бүр зүгээр ч нэг цэцэг биш, хаврын нэгхэн долоо хоногийг өөрийнхөө гүнж үзэсгэлэнгээр чимчихээд хагдарчихдаг сакура цэцгийг шүү. Модны унасан мөчир, урлалын эсгий ашиглаад ийм гоёмсог ханын чимэглэлийг нэг цагийн дотор л хийж орхисон. Тэгээд та нартаа ч бас сакураг өрөөнийхөө хананд “ургуулсан” аргаа зааж өгөхийг хүссэн юм.

DIY буланд дуртай бүсгүйчүүд “Урлах-Ин” бүлэгт элсэж, гарын ураа улам сайжруулаарай. Авъяаслаг бүсгүйчүүдийн хийсэн бүтээл бүрээс суралцах зүйл олон, дээрээс нь өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэж хийсэн зүйлсээ хуваалцах нь амьдралын нэг баяр баясгалан биш гэж үү? Худалдаж авсан биш өөрөө хийсэн зүйлээ харахад хичнээн урамтай. Жич: Урлалын эсгийг ширээний алчуураар орлуулж болно. Мөн заавар дээрх материалуудыг 4-р хорооллын Coral төвийн 4 давхарт "Цох" урлалын дэлгүүрээс аваарай. Утас: 99080947
1. Хэрэглэгдэх зүйлс:
Модны унасан мөчирнүүд-Урт богино, аль болох олон салаатай байвал сайн
Жааз, эсвэл модон хавтанг тааран даавуугаар бүрж бэлдсэн хавтгай
Ягаан өнгийн урлалын эсгий
Ногоон өнгийн урлалын эсгий
Ягаан сувс
Ягаан утас
Бахь
Хайч
Халаадаг цавуу, цавууны буу
2. Мөчирнүүдээ хавтгай дээрээ өрж байрлуулна. Аль болох мөчирний салаанууд хоёр талдаа тэнцвэртэй харагдахаар байрлуулаарай.
3. Халаадаг цавуугаа буундаа бэхлээд залгана. Цавуу халж хайлах хооронд өрөлтөндөө тохируулж мөчирнүүдээ богиносгож бэлдэнэ.
4. Мөчирнүүдээ өрсөн байрлалынхаа дагуу наана. Ингэхдээ хавтанд хүрэлцэх цөөн хэсэгт цавуугаа түрхээрэй.
5. Ягаан өнгийн эсгийнээсээ 4Х2.5 см хэмжээтэй тэгш өнцөгтүүдийг хайчлаад, түүнийгээ уртаашаа голоор нь нэг нугалж, хоёр талаас нь үл ялиг ухаж хайчлаад дэлбээ хэлбэртэй болгоно.
6. Ногоон өнгийн эсгийнээсээ 2X1 cм хэмжээтэй тэгш өнцөгтүүдийг хайчлаад, түүнийгээ дөрвөн талаас нь дугуйруулж хайчлан навч хэлбэртэй болгоно.
7. Дэлбээнийхээ тэгш өнцөгт хэлбэртэй талыг нь чимхэж, оёнгоо хооронд нь холбоно. 5 дэлбээ нийлж нэг цэцэг болно.
8. Сүүлийн дэлбээг эхний дэлбээтэй холбож оёод зангидаж төгсгөнө. Цэцэгний оёдол наанаа харагдахгүй байхаар тооцоолоорой.
9. Ягаан өнгийн сувсан дээр халуун цавуунаасаа жаахныг түрхээд, цэцэгнийхээ голд наана. Цавууны бууны үзүүрт хүрч болохгүй шүү, түлэгдэж мэднэ.
10. Хүссэн тоогоороо цэцэг, навч бэлдээд мөн л халуун цавууны тусламжтайгаар мөчир дээрээ нааж тогтооно.
11. Мөчрийн зарим хэсгүүд хавтантай наалдаагүй, наашаа сөрдийж гарч ирсэн байвал сайн. Тэгвэл илүү амьд эффекттэй харагдана.
12. Ингээд хананд дэлгэрэх сакура цэцгийн мөчир маань бэлэн боллоо.
13. Хавтангийнхаа ар талд бат бөх уяа тогтоогоод гэрийнхээ аль нэг ханыг чимэглээрэй. Гоолингоогийн ажлын өрөөнд одоо яв ягаахан өнгийн сакура жилийн 4 улиралд дэлгэрэх болсон.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(722)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com