ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэртээ хямд аргаар тансаг орчин бүрдүүлэх аргууд

Гэртээ  | 2013 / 07 / 02

Гэртээ тансаг орчин бүрдүүлэхийн тулд заавал үнэтэй тавилгын дэлгүүрээс “сая”-аар тоологдох бараа худалдан авах шаардлагагүй. Хэрвээ сэргэлэн байж чадвал хямд төсөр зардлаар ч аз жаргалын өргөөндөө тансаг, дээд зэрэглэлийн орчин бүрдүүлэх боломжтой.

Гэртээ хямд аргаар тансаг орчин бүрдүүлэх аргууд
Гоолингоо нь зуны энэ саруудад гэртээ засвар хийж байгаа болон тавилгаа шинэчлэхийг хүсч буй бүсгүйчүүддээ зориулан хэд хэдэн аргыг санал болгож байна. Чи өөр ямар арга мэдэх вэ?
1. Хөшигтэй ор-Унтлагын өрөөний “гол баатaр”-aa хөшгөөр чим. Таазан дээрээ тогтоогч байрлуулаад, орныхоо өнгөтэй хослуулсан нимгэн, торон хөшиг аваад хийчих. Унтахдаа сул тавиад, өдрийн цагаар хоёр тийш шууж тогтоох нь та хоёрын хамгийн дотно орон зайнд тансаг мэдрэмж нэмнэ.
2. Камен зуухМиний таньдаг нэг айлд маш хямдхан зардлаар өөрсдийн гараар камен зуух хийсэн байсан. Чулуун тавцан, тоосгон юм шиг загвартай плита, гөлгөр шаргал плитануудыг өрөөд л тансаг камен зуухтай болчихсон байсан. Ил галны зуух өөрөө их өндөр зэрэглэлийн элемент учраас энгийн загвартай байсан ч өрөөг чинь хангалттай амь оруулчихна. Заавал гал асаах гэлгүй дотор нь лаанууд тавиад асаагаарай.
3. Тоотой уран зураг-Тансаг орчин гэхээр шууд л уран зураг буудаг даа? Гэхдээ уран зураг бүр цор ганц учраас үнэ нь маш өндөр байдаг. Цагийг зугаатай өнгөрүүлэнгээ, өөрийнхөө гараар дэлхийн алдартай уран зургуудыг дуурайж зураарай. Өнгө, болгоныг нь кодчилж, зураас бүрийг нь нарийн зурчихсан тоотой DIY уран зургууд гадуур зарагддаг болсон. Дугаарынх нь дагуу будаг болгоноороо зурааснаас хэтрүүлэлгүй дүүргэж будаад л болчихдог учраас чи заавал гоё зурдаг байх шаардлагагүй. Хэдэн өдрийг зарцуулаад хэдэн зуун мянгын бүтээлийг гэртээ тавьснаас өөрцгүй мэдрэмж авах боломж шүү.
4. Гэр бүлийн зурган хана-Угаалгах зургуудаа сонгоод, орчиндоо тохирохуйц өнгийн хэд хэдэн жааз худалдаж ав. Хонгилийн өрөөнийхөө ч юм уу зочныхоо өрөөний нэг ханыг сонгоод түүн дээрээ бүгдийг нь эмх цэгцтэй байрлуулаарай. Аз жаргалтай бас тансаг орон зай!
5. Гэрлийн бүрхүүл-Хичнээн гоё тавилгатай байлаа ч гэрлийн бүрхүүл сүргүй байвал давсгүй хоол шиг л гэсэн үг. Тиймээс гэртээ тансаг орчин нэммээр байвал гэрлийн бүрхүүлдээ онцгой анхаараарай. Гэрэл ойлгодог, анхаарал татахуйц загвартай бүрхүүл энгийн өрөөг ч дээдсийнх юм шиг болгодог.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Eight
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(726)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com