ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Амьдралд амт нэмэх жор”-оо алдартай болгох уу?

Мэдээлэл  | 2013 / 07 / 03

Нөхөр хүүхдүүдтэйгээ ширээ тойроод халуун яриа өрнүүлсэн орой, хамаатнуудаа гэртээ урьж дайлж цайлангаа тэмдэглэсэн төрсөн өдөр, бүрхэг хүйтэн өдөр бяцхан гүнжтэйгээ цугтаа хийсэн банштай цай...Гэр бүлийн амьдралын хамгийн амттай мөчүүдийг бүтээхэд эзэгтэй бидний гарын хоол заавал оролцсон байдаг. Амттай хоол амттай амьдралын чухал хэсэг юм даа. Чиний амьдралдаа амт нэмдэг жор юу вэ?

 “Амьдралд амт нэмэх жор”-оо алдартай болгох уу?

Жирийн хоолыг өөрчилдөг чиний л гэсэн өвөрмөц арга юу вэ? Өөрийнхөө жорыг бусад эзэгтэй нартай хуваалцан, тэдний амьдралыг ч бас илүү амттай болгосноороо НЭГ САЯ төгрөгийн эзэн болох боломжтой. SkyC&C, Sweet Kitchen бүтээлч бүсгүйчүүдийн нэгдэл хамтран “Амьдралд амт нэмэх жор” уралдааныг зарлаад одоо 7 хонож байна.

Уралдаанд өөрийн гэсэн амтат жор бүхий бүх хүн оролцож болно. Чи өөрийнхөө гарын зоогийг хийж байгаа бичлэгээ сайн пикселтэй гар утас, юм уу камераар аваад л илгээчихэд л уралдаанд оролцоно гэсэн үг. Нэг хүн хэдэн жороор ч оролцох боломжтой. 1-р хоол, 2-р хоол, зууш, амттан зэрэг төрөл бүрд нь нэг нэг жороо бичлэг болгоод илгээчихвэл ялагч болох магадлал ч өсөх давуу талтай юм.

Фэйсбүүкээр хамгийн олон лайк авсан бичлэгийн эзнийг нэг сая төгрөгөөр урамшуулах бөгөөд, эхний 5 байрын эзэнд зохион байгуулагчийн зүгээс тусгай шагнал олгох юм. Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг SKYMEDIA суваг болон “ВИДЕО САН”-гаар дамжуулж олны хүртээл болгоно. Хамгийн сайхан нь, ингээд л чиний нэрийн жор Skymedia-г хэрэглэгч эзэгтэй нарт танигдаж, чи олон хүний амьдралыг амттай болгоход хувь нэмрээ оруулна л гэсэн үг.

Уралдаан дуусахад одоо 18 хоног үлдсэн байна. Энэ хугацаанд хамгийн олон лайк цуглуулсан нь ялагч болох учраас бичлэгээ аль болох эртхэн явуулсан нь хожно шүү. 7 сарын 21 хүртэл бүтээлийг шалгаруулж, 23-нд шилдэг жорын эзэн шагналаа гардан авна.

Бүтээлд тавигдах шаардлага, хэрхэн илгээх талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/SkyCandC , http://www.facebook.com/groups/sweetkitchen/ групээс аваарай. Амжилт, бүтээлч эзэгтэй нар аа!

Эх сурвалж: SkyC&C
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(324)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com