ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ганц бие залуусын “бэлчдэг” газрууд

Хайр & секс  | 2013 / 07 / 03

Арай гэж нэг сэтгэлд нийцсэн хүнтэйгээ учирлаа гэтэл гэр бүлтэй хүн байх нь цөөнгүй тохиолддог. Эцэст нь бүсгүйчүүд л шархалж үлдээд байх шиг. Тэгээд ганц бие залуус хаана байна аа, гэж үү? Энд байна аа.

Ганц бие залуусын “бэлчдэг” газрууд

1. Олон нийтийн үйл ажиллагаа
Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллагууд, клуб хөдөлгөөнүүдэд оролц. Гэр бүлтэй эрчүүдийн чөлөөт цаг бага бас ар гэрийн амьдралдаа санаа тавиад олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь бага байдаг.

2. Супермаркет
Хүнсээ цуглуулах үүргийг ихэнхдээ бүсгүй буюу эхнэр нь хариуцаж авдаг. Тийм учраас хүнсний дэлгүүрт ганцаараа хүнсээ цуглуулаад явж байгаа залуу ганц бие байх нь цөөнгүй.

3. Фитнесс клубууд
Фитнесс клубт ямар залуус явдаг вэ? Гадаад үзэмж, эрүүл мэнддээ анхаардаг товчоор хэлэхэд ганц бие, амьдралын ханиа олоогүй залуус. Дээрээс нь фитнесст өдөр бүр явах зав чөлөөт цагаа болзоонд зориулдаггүй хүмүүст л хамгийн их олддог.

4. Кофе шоп
Кофе уунгаа ном уншиж эсвэл бусдыг ажиглан цагийг өнгөрөөж буй залуу ганц бие байх магадлал 80% байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

5. Сургалт дамжаа
Эрчүүд гэр бүл болж гэрээ засахаасаа өмнө биеэ засдаг. Өөрийгөө хөгжүүлж мэдлэг боловсролдоо анхаарч байгаа залуусын ихэнх нь ганц бие байх магадлал өндөр.

6. Номын дэлгүүр
Номын дэлгүүрт байгаа харваас гэр бүлтэй байрын залууг алгасаад нэг сайн хараад үз дээ. Мэдээж чамд мэдлэг боловсролтой нэгэн таалагддаг бол шүү дээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(256)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com