ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өрөө бүртээ бяцхан “update” хийе

Гэртээ  | 2013 / 07 / 05

Сүүлийн үед гэр чинь нэг л уйтгартай санагдаад, ямар нэг өөрчлөлт хиймээр, сонин содон болгомоор ч юм шиг санагдаад байж суулгахгүй байна уу? Уруулаа л тодоор будчихад шал өөр харагдаж болдогтой адил, ганц нэгхэн зүйлийг өөрчлөхөд л, орон зай тэр чигтээ шинэчлэгдэж болдог. Зоригтойгоор эхлэхийг л зөвлөе.

Өрөө бүртээ бяцхан “update” хийе
1. 1. Том өрөө
Бидний амьдардаг байрнууд ихэнх нь ижил зохион байгуулалттай болохоор төстэй тавилга, үзэмжтэй байдаг. Нэг хэвэнд цутгачихсан мэт энэ байдлыг өөрчлөх гээд үзье л дээ. Хивсэнцэр мөн мөлхөө ширээ хоёр л том өрөөнд чинь орчин үеийн уур амьсгал оруулах болно. Ширээ нь шилэн эсвэл орчин үеийн хэв маягтай энгийн модон байхаас гадна өндрөөрөө буйдангаас хэтрэхгүй байвал болно. Хэтэрхий нүсэр тавилгаасаа салах цаг болсон мэт санагдахгүй байна уу?
2. 2. Унтлагын өрөө
Энэ өрөөний ханын цаасыг солиод үзвэл яаж байна? Заавал бүх хэсгийг солих шаардлагагүй л дээ. Орны толгойн хэсгийг эсвэл цонхныхоо эсрэг талын хананы цаасыг солиход л хангалттай. Ханын цаастайгаа орны бүтээлэг, дэрээ ижилсүүлж болно. Ганцхан ханаа л ямар өнгийн, ямар хээтэй цаасаар сольж байгаагаас шалтгаалж сонгодог, орчин үеийн, винтаж, эмэгтэйлэг уур амьсгал бүрдэх болно. Зөөлөн ягаан, цэнхэр өнгийн цэцгэн хээтэй ханын цаас, орны бүтээлэг, дэрний уут, жижиг сандал, хуучны загвартай шүүгээ сонговол жинхэнэ винтаж охин болно доо. Эсвэл зүгээр л орныхоо байрлалыг өөрчлөөд үз. Өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд өмнөхөөсөө огт өөр зүйл харах нь л цоо шинэ мэдрэмж төрүүлдэг биз дээ?
3. 3. Галын өрөө
Аль ч өрөөнд гэрэл маш чухал. Бүүдгэр, тод, өдрийн, ширээний, таазны гээд л. Галын өрөөнд бол тод гэрэл зонхилж байх нь зөв. Хоолны ширээнийхээ дээрээс гоёмсог гэрлийн бүрхүүл зүүгээд, хоол хийдэг хэсэгтээ тод гэрэл тогтоож болно. Тавилга чинь ямар ч өнгөтэй байсан гэсэн гал тогооны хэрэгслийнхээ хэв маягаас шалтгаалж уур амьсгал өөрчлөгдөж болдог. Тийм болохоор эхний ээлжинд аяга тавгаа л солиод үз. Чамд огт өөр мэдрэмж төрөх болно.
4. 4. Угаалгын өрөө
Угаалгын өрөөнийхөө тосгуур, суултуур зэргийг нь солиод үзээрэй. Боломжгүй бол эхний ээлжинд тосгуураа сольчих. Дээр нь шингэн савангийн сав, оо сойз тогтоогч, алчуурын өлгүүр зэргээ өөрчлөөрэй. Би угаалгын өрөөндөө нэг шүүгээ аваад тавьчихсан. Ил байсан юмнуудаа тэнд хийчихсэн чинь илүү том саруулхан санагддаг болсон шүү. Удахгүй нимгэн торон хөшгөөр хуучныг нь солих гэж байгаа. Хөөстэй онгоцонд хэвтэнгээ улаан вино шимээд л харин хөшиг нь яг л 18-р зууны үеийнх шиг торон байна гээд төсөөлөхөөр л сайхан санагдаад байгаа юм даа. Мөн шүршүүрээ солих юм уу, угаалгын өрөөний зөөлөн олбогнуудаа сольчиход л өрөөний өнгө төрх тэр чигтээ өөрчлөгдөнө.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  
Өмнөх мэдээлэл
Асуулт Фото Тур-2013
Дараах мэдээлэл
Sonia by Sonia Rykiel-Resort 2014

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(848)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com