ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Floor wallpaper remember! (Ханын цаасаа сонгохдоо үүнийг санаарай)

Гэртээ  | 2013 / 07 / 06

Ханын цаасны сүр хүчийг бүү дутуу үнэл! Учир нь түүнийг сонгоход зөвлөгөө хэзээ ч илүүдэхгүй. Ханын цаасыг чиний бодож байгаагаас ч бүтээлчээр ашиглаж, гэрээ чимсэн аргууд байгаа ч юм билүү?

Floor wallpaper remember! (Ханын цаасаа сонгохдоо үүнийг санаарай)
Яг одоо засвар хийхээр төлөвлөөгүй байсан ч, өрөөний аль нэг хэсэгт л шинэ ханын цаас наахад шинэ гэрт ороод ирсэн юм шиг мэдрэмж төрнө. Ханын цаасны сонголтонд чинь Гоолингоо тусалъя.

Ханын цаасны материалыг сонгохдоо:
Монголд одоогоор цаасан болон хулдаасан ханын цааснууд худалдаалагдаж байна. Натураль мэдрэмжинд дуртай бол цаасан стандарт ханын цаасыг сонгосон нь дээр. Гэхдээ стандарт ханын цаасыг наахад дахин дахин хөдөлгөж, зөв байрлуулах хэрэг гардаг учраас бүрэн наахаасаа өмнө дээр нь дарахгүй байхад анхаарах хэрэгтэй. Анх удаагаа ханын цаас наах гэж байгаа бол хулдаасан төрлийг сонгохыг зөвлөе. Хулдаасан цаас нь эдэлгээ сайтай, ус нэвтэрдэггүй, цэвэрлэхэд амархан, дараа нь дахин хуулж авахад ч амархан гэдгээрээ давуу талтай. Гэхдээ хэрвээ нэг удаа ханын цаасаа солиод нилээн олон жил өөрчлөхгүй байхаар төлөвлөж байгаа бол цаасан төрлийг сонгоорой. Учир нь хулдаасан ханын цаасыг удаавал түргэн уурших органик нэгдэл ялгаруулдаг байх магадлалтай гэж судлаачид үздэг. Харанхуй өрөө юм уу байгалийн гэрэл орох боломжгүй өрөөний ханыг гялгар гадаргуутай тугалган цаасаар бүрж болно. Даавуун бүрмэл юм уу товгор хээтэй үнэтэй ханын цааснуудыг овон товонтой, өө сэв ихтэй ханан дээр наавал тэгш гадаргуутай болно.

Ханын цаасны өнгө, хээг сонгохдоо:
• Босоо шугам, судал нь таазыг өндөрсгөж харагдуулдаг.
• Өргөн, хөндлөн шугамтай ханын цаас нь өрөөний эзлэхүүнийг томсгож таазыг намсгаж харагдуулна.
• Том хээ нь жижиг өрөөнүүдэд тохиромжгүй. Жижиг хээ том талбайтай өрөөнд тохиромжгүй.
• Цайвар өнгө өрөөг томсгож, бараан өнгө өрөөг багасгаж харагдуулна.
• Шууд харагдах үзэмжээр нь ханын цаасаа яаран сонгож болохгүй. Эхлээд хээнүүдийг нь хооронд нь тохируулж үзэх хэрэгтэй. Хээнийхээ дүрслэл, хоорондох зайнаас шалтгаалж яаж ч наасан тохирохоор байж ч магадгүй. Эсвэл зөвхөн хээг нь л тохируулахын тулд наахаасаа өмнө хагас цагийн ажил болж магадгүй.
• Цулгай биш, гэхдээ битүү хээтэй биш өрөөг хүсч байвал судалтай цаасыг зөвлөе.
• Хамгийн түрүүнд шүүгээний доторхи эсвэл хаалганы арын ханын цаасыг нааж үз. Нэг хоёр хоногийн дараа цаювууны хэмжээ, цаасны чанарыг сонжих боломжтой.
• Ханын цаасыг сонгохдоо эхлээд аль өрөөнд, аль хананд зориулахаа тооцоол. Түүнээсээ шалтгаалж өнгө загвар материалаа сонгоорой. Жишээ нь хэврэг нимгэн ханын цаасыг хүүхдийн өрөөнд сонгож болохгүй. Мөн аль өрөөнд ороход ямар мэдрэмж төрөөсэй гэж хүсч байгаа нь маш чухал. Дотроо бүх өрөөнийхөө уур амьсгалыг төсөөлж бичээрэй.
• 3 өнгөний дүрмийг баримталвал зохицуулахад ч амархан, нүдэнд дулаахан байх болно. Өнгө, загварын мэргэжилтэн биш бол 60-30-10-ын харьцааг баримтлаарай. Ямар өнгөнүүдийг хооронд нь зохицуулж болохыг http://www.colorcombos.com/ сайтаас хараад санаа авч болно. 60 хувийг эзлэх өнгө нь бүдэг, завсрын байвал зүгээр. Тэгвэл бага хувийг эзлэх өнгөнүүдээ зоригтойгоор сонгох боломжтой болдгоос гадна туршлагагүй хүнд эрсдэл багатай юм.

Танай ханын цаас ямар вэ? Чи ямар болгохыг хүсч байна?

Ханын цаасыг гэрийн акссесуар болгон ашиглах нь:
Ханын цаасыг гэрийн интерьерийн үндсэн элемент болгохоос гадна, чимэг, гоёл болговол хүссэн уур амьсгалаа бүрдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэнэ.

1. Өрөөг бүхэлд нь анхаарал татахуйц хээтэй ханын цаасаар бүрвэл нүдийг ядраах болно. Тиймээс зөвхөн хамгийн чухал, өөрөөр хэлвэл зурагт, том шүүгээ, ор зэрэг том тавилгууд байрладаг нэг ханандаа л хээтэй цаас нааж, бусад ханануудаа ойролцоо өнгийн цаасаар гоёх нь классик сонголт байх болно. Энэ жишээний хувьд өрөө нь жижиг боловч, нэг ханаа содон цаасаар бүрснээр орсон хүн өрөөний хэмжээнд биш, хананд анхаарлаа хандуулж эзлэхүүнийг анзаарахгүй байх боломжийг бүрдүүлжээ.
2. Өрөө чинь нэгэнт бүхэлдээ цулгай өнгийн цаасаар бүрэгдсэн бол, шүүгээнийхээ нэг хаалгыг ханатайгаа ойролцоо өнгөтэй, гэхдээ сонирхолтой хээ өнгөний оруулгатайгаар чимж болно. Энэ бол ханын цаасаа тэр чигт нь солилгүйгээр шинэчлэх арга юм.
3. Сүүлийн үед зарим айлууд угаалгын өрөөнийхөө ханыг цаасаар бүрдэг болсон. Энэ тохиолдолд хулдаасан цаас хамгийн зөв сонголт байх болно. Угаалгын өрөөний хананд цэвэрхэн мэдрэмж өгөхүйц гааны цэнхэр, бүдэг ягаан, шаргал зэрэг өнгөтэй цаас сонговол зүгээр. Мөн сонгодог винтаж хээ юм уу дорнын уур амьсгалтай сакура, цагаан цэцэг, хулс модны хээ нь угаалгын өрөөг тансаг болгодог.
4. Ханын цаасыг жаазлаад уран зурагны оронд ч ашиглаж болно. Суурь цаастайгаа хосолж ууссан өнгийн, хээтэй цаасыг жаазлаад өлгөвөл хана чинь цаанаасаа наашаа товойсон хэлбэртэй юм шиг харагдана.
5. Мөн хэсэг ханын цаасыг зүсч, өрөөгөө илүү сонирхолтой болгож болно. Эхэлж үндсэн ханын цаасан дээрээ мэргэжлийн зураачаар юм уу, өөрөө заан, цэцэг, үг, үсэг гэх мэт хүссэн зүйлийнхээ дүрсийг зуруулж зүсүүлж авахуул. Дараа нь зүсүүлсэн зайг хангалттай бөглөхүйц том хэмжээтэй, хээтэй цаасыг ханан дээрээ эхэлж наагаад, дээр нь том үндсэн цаасаа наана. Хүүхдийн өрөө, зочны өрөөгөө ингэж загварчилвал шинэ уур амьсгал орно.
6. Номын өрөө, ажлын өрөөнийхөө нэг ханыг хуучин газарзүйн атласны номны хуудсуудаар чимэглээрэй. Ханын цааснаас дутахааргүй өнгө төрх оруулах болно. Эсвэл нэг ханаа тэр чигт нь атласаар бүрж ч болно. Нэг тод өнгөөр гэрийнхээ сувинер тавьдаг хэсгүүдийн ар талыг чимэглэж өгч болно.
7. Өрөөгөө цаашаа үргэлжилж тэлсэн мэт үзэмжтэй харагдуудахыг хүсвэл уудам талны зурагтай, зохиомж бүхий ханын цаасаар нэг ханаа чимж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(755)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com