ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бодит амьдрал дээрх 10 үзэсгэлэнт гүнж

Одууд  | 2013 / 07 / 16

Гүнж нар зөвхөн үлгэрт амьдардаггүй. Тэд энэ цаг мөчид ч бидэнтэй нэг дэлхий дээр, нэг цаг үед хамт амьдарсаар байгаа. Бүр яг л үлгэрт гардаг шиг, царайлаг ханхүүтэй гэрлэж, дугуй хормойтой даашинз өмсөж, хүмүүсийн өмнө гараараа ихэмсэг даллан алхалж байгаа. Гоолингоо бүсгүйчүүддээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 гүнжийг танилцуулахаар шийдлээ. Тэд зөвхөн гоо сайхан царайтай бус харин дотоод сэтгэл нь ч мөн адил үзэсгэлэнтэй билээ.

Бодит амьдрал дээрх 10 үзэсгэлэнт гүнж
1. 1. Английн гүнгийн авхай Kate Middleton
Английн ханхүү William-ын гэргий Kate энэ жагсаалтын тэргүүнд зүй ёсоор бичигджээ. Тэрээр биеэ авч яваа байдал, загварын өндөр мэдрэмжтэй хувцаслалт, хүмүүнлэгийн үйлс, үзэсгэлэн гоо царай зүс гэх мэт бүх зүйлсээрээ бусдад шилдэг үлгэр дуурайлал үзүүлдэг авхай билээ. Английн хуулиар Kate нь хадам аав Charles-ийг хаан ширээнд суух хүртэл албан ёсоор гүнж цол авахгүй. Гэсэн хэдий ч дэлхийн олон улсад албан бусаар гүнж хэмээн дууддаг. 31 настай гүнжтэн энэ сард анхны хүүхдээ хүлээн авахаар бэлдэж байна.
2. 2. Шведийн гүнж Madeline
Шведийн үзэсгэлэнт гүнж Madeline Thorose Amelie Josephine 1982 оны 6 сарын 10-нд Drottningholm ордонд эзэн хаан Carl XVI болон хатан Silvia нарын бага гүнж болон мэндэлжээ. Гүнж цанаар гулгах, морь унах, бүжиглэх, зураг зураг, дуулах, жүжиглэх зэрэг олон төрлийн авьяастай ба өөрийнхөө нэр дээр хандив цуглуулж ядуу буурай айлын хүүхдүүдийг сургуульд сургадаг юм байна. Гүнж Madeline энэ оны 6 сарын 8-нд найз залуу, санхүүгийн мэргэжилтэн Christopher O’Neill-тэй хуримаа хийсэн билээ.
3. 3. Шведийн угсаа залгамжлах гүнж Victoria
Шведийн угсаа залгамжлах гүнж Victoria Ingrid Alice Desiree нь 1977 оны 7 сарын 14-нд төрсөн бөгөөд хаан ширээнд сууснаар Шведийн хаан ширээнд суусан дөрөв дэх хатан хаан болох юм. Гүнжтэн Америкад Yale-ийн их сургуулийг төгссөн, мөн Шведэд ч их сургуульд суралцан төгссөн байна. Гүнжтэн өөрийн нэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сантай. Тэрээр 2010 оны 6 сарын 19-нд хувийн дасгалжуулагч Daniel Wresting-тэй хуримласан бөгөөд жилийн дараа Estelle нэртэй бяцхан гүнжтэй болсноор дараагийн хатан хаан болох нь тодорхой болсон. Victoria нь жагсаалтын 2-рт орсон Madeline гүнжийн том эгч нь юм.
4. 4. Монакогийн гүнж Charlotte Casiraghi
Монакогийн гүнж Caroline болон түүний анхны нөхөр Stefano нарын охин Charlotte гүнж 1986 оны 8 сарын 3-нд Ла Колле хотод төржээ. Үзэсгэлэнт гүнж Charlotte-ийн судсаар Франц, Итали, Монако, Англи, Мексик, Швед, Герман, Ирланд удмын цус гүйж байгаагаас өвөрмөц царайлаг төрх нь бүрэлдсэн гэлцдэг. Гүнж морин спортоор хичээллэх дуртай бөгөөд Монакогийн морин холбооны тэргүүнээр ажилладаг. Мөн Gucci-ийн нүүр царай болж байсан бөгөөд тус брэндийн дизайнер Frida Giannini гүнжид зориулан тусгайлан цорын ганц даашинзуудыг урлан өгч байжээ. Charlotte нь алдарт жүжигчин, Монакогийн гүнж Grace Kelly-ийн зээ охин бөгөөд эмээтэйгээ хамгийн адилхан нь гэгддэг.
5. 5. Данийн угсаа залгамжлах гүнж Mary
Данийн угсаа залгамжлах ханхүү Frederik-ийн гэргий гүнж Mary 1972 оны 2 сарын 5-нд Австралид төржээ. Хосууд 2000 оны Сиднейн олимпын үеэр танилцсан ба одоо аль хэдийн бяцхан хоёр гүнж, хоёр ханхүүгийн эцэг эх болжээ. Тэдний хамгийн бага охин хүү хоёр нь ихэр юм. Данийн гүнж маш олон төрлийн авьяастай. Жаахан охин байхаасаа төгөлдөр хуур, лимбэ, бишгүүр, хийл болон хоккей, сагс тоглож эхэлжээ. Тэрээр 2010 оны Vanity Fair сэтгүүлийн хамгийн сайхан хувцасладаг алдартнуудын жагсаалтанд багтаж байжээ. Мөн Vogue Australia, Vogue Germany edition-ий ковер зурган дээр гарч байсан юм байна.
6. 6. Саудын Арабын гүнж Ameera Al-Taweel
Ameera Al-Taweel бол Саудын Арабын ханхүү Alwaleed bin Talal-ийн гэргий бөгөөд зөвхөн эх орондоо бус дэлхий даяар явуулдаг хүмүүнлэгийн үйлсээрээ алдартай. Энэ жил 27 нас хүрч буй гүнж Саудын Арабын өсвөр насны хүүхдүүд, мөн хүний эрхийн төлөө тэмцэгч юм. Ханхүү, гүнж хоёр одоогоор хүүхэдгүй.
7. 7. Японы гүнж Aiko
Жагсаалтанд багтсан хамгийн бяцхан гүнж Aiko нь Японы угсаа залгамжлах ханхүү Naruhito, гүнж Masako нарын ганц хүүхэд юм. Гүнжтэн 2001 оны 12 сарын 1-нд мэндэлсэн бөгөөд хийл, төгөлдөр хуур тоглох, шүлэг бичих, каллиграфи бичих дуртай юм байна. Тэрээр одоогоор ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангид суралцаж байна.
8. 9. Монакогийн угсаа залгамжлах гүнж Charlene Wittstock
Charlene бол өмнө нь Олимпын медалт усан сэлэлтийн тамирчин, угсаа залгамжлах ханхүү Albert II-ийн гэргий юм. Тэрээр 1978 оны 1 сарын 25-нд Зимбабвед мэндэлжээ. Монакогийн гүнж ханхүү хоёр нэгэн усанд сэлэлтийн тэмцээний үеэр танилцсан ба хоёулаа энэ спортоор хичээллэдэг байсан юм байна. Гүнж загварын мэдлэгээрээ алдартай бөгөөд Akris & Armani-ийн үнэнч фэн. Гүнжийн нөхөр Albert нь жагсаалтын 4-д орсон Charlotte гүнжийн нагац ах буюу Grace Kelly-ийн ганц хүү нь юм.
9. 10. Иорданы гүнж Haya Bint Al Hussei
Иорданы хаан Hussein I-ийн охин, эрхэмсэг гүнж Haya Bint Al Hussein 1974 оны 5 сарын 3-нд хааны 3 дахь эхнэр Alia хатнаас мэндэлжээ. Эрдэм мэдлэгээрээ гайхагдсан гүнж бага насаа эх орондоо өнгөрүүлж, Англид охидын ахлах сургуулийг төгссөн юм байна. Харин дараа нь Оксфордын их сургуульд элсэн суралцаж улс төр, философи, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэргээ амжилттай хамгаалан төгсжээ. Гүнж бяцхан охин байхаасаа спортын ихэнх төрлөөр хичээллэдэг байсан бөгөөд онцгойлон бадминтон, өндрийн харайлт хоёроор амжилт гаргаж байжээ. Мөн маш олон буяны үйл ажиллагаанд оролцдогоороо алдартай. Тэрээр 2007 онд хөөрхөн гүнж, 2012 онд бяцхан ханхүү төрүүлсэн билээ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(438)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com