ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бал сараас юу хүлээх ёстой вэ?

Гэр бүл  | 2013 / 07 / 23

Чи өөрийнхөө хайрладаг, хүндэлдэг тэр нэг том биетэй залууг ер нь мэдэх үү? Эсвэл тун удахгүй ирээд хөлд чинь эвхрэх түүнийгээ? Хайртай залуу чинь царайлаг, хүчирхэг, ухаантай бас мятрашгүй зоригтой нэгэн байж болно. Тиймдээ ч бүхэл амьдралын туршид чамайг хамгаалж, дэмжих ба дүрэлзсэн гал дундуур ч гараас чинь хөтлөөд алхахад бэлэн. Тэр хамгийн сайн халамжлагч бас хайрлагч. Гэхдээ түүнд нэгэн том нууц бий.

Бал сараас юу хүлээх ёстой вэ?

Тэр эмзэг.
Тэр амьдралын нугачаанд амархан “хэврэгшдэг”.
Мөн чи хайртай эхнэр нь тул ганц үгээрээ л түүнийг газар дор ортол урмыг нь хугалж чадна. Би 22 настай байхдаа амьдралдаа учирсан хамгийн сайхан залуутайгаа гэрлэсэн. Намайг догдлуулж чаддаг, ухаалаг, бас үнэхээр сайн залуу. Тэр миний эрэгтэй найзуудын нэг байсан бөгөөд хамтын амьдралаа эхлэнэ гэхээс хэн хэн маань адгаж байв. Бид Колорадо мужийн сүрлэг уулсын хормойд хавь ойрдоо гайхагдсан, хэдэн жилдээ л мартагдахааргүй хамгийн сайхан хуримыг хийв. Үнэхээр жаргалтай.

Бидэнд аз жаргал хүссэн бүх төрөл садангаа ард үлдээн давхихдаа ингээд л ертөнцийн нөгөө хязгаарт хүрчих юм шиг хоёулаа догдлон догдлон, дэгдэгнэн явцгаав. Замдаа хэд хэд төөрч будилсныг эс тооцвол нөгөө л нэг хөвсөн, хөвсөлзсөн мэдрэмжтэйгээ Мексикт ирцгээлээ. Бидний бал сараа өнгөрөөх диваажингийн газар. Харин би шинэхэн нөхөртөө жирийн эрэгтэй хүний биелүүлж чадамгүй “тэнгэрийн” өндөр шаардлага бэлдчихээд дотроо хүлээж байсан юм.

Эмэгтэй хүн бал сарын тухай төгс төсөөлөлтэй байдаг. Яагаад гэвэл бид багаасаа л эмэгтэй хүн бүр зуу зуун сарнай авч, лаагаар зүрх асаасан хайраа илчлэлтийг хүлээн авах нь энгийн л зүйл гэдэгтэй эвлэрч орхисон юм. Тэгээд телевизээр л гардаг зохиомол бөгөөд хэтрүүлэгтэй хайрын романсуудыг өөрийн залуугаа үзүүлнэ хэмээн найдаж суудаг.

Буудалдаа орохын тулд бүтэн гурван цаг хүлээлгийн сандал дээр өгзгөө өвдтөл суусан нь юу ч биш. Эвдэрхий жорлонтой, хоёр нарийхан ортой өрөөнд орсны дээр усан сан нь аймшигтай бохир. Бас болоогүй, өдөржин шөнөжин транс ая тавих үсэрхэг залуучуудаар дүүрэн. Тиймээс хайрт минь уур амьсгалыг зөөллөхийн тулд хоёр биендээ хосуудын иллэг захиалсан аж. Массажийн “ачаар” бал сарынхаа үлдсэн хугацааг хоёул тус тусын орондоо халуун орны тосноос авсан харшлаа эмчлэх гэж мөсөөр битүү жин тавьсаар дуусгав. Бүх зүйл миний төсөөлсөн халуухан секс, хайртын минь иллэг, лаатай оройн зоог зэрэг романтик зүйлсээс тэс өөрөөр эргэж орхилоо.

Урам, горьдлого нэгэн зэрэг тасарч, зогсолтгүй үглэх намайг арай дээр байлгахын тулд тэр минь байдгаараа хичээж байв. Харин надад бол тэр дэргэд минь байгаа ч санаа сэтгэлээсээ шал өөр газар байгаа нь мэдрэгдэж байлаа.

Юу ч эрэгтэй хүнийг зэмлэл, буруушаалт шиг ангал руу хурдан түлхдэггүй. Ялангуяа өөрийгөө гэмтэй гэж мэдрэх, итгэлээр дутах шиг аймшигтай зүйл түүнд үгүй.

Эрэгтэй хүн үргэлжийн мөнхөд өөрийгөө бусдад нотолж харуулах шаардлагатай тулгардаг. Хайртай бүсгүйдээ, найзууддаа, хариуцаж авсан бүх зүйлдээ өөрийгээ эр хүн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй гэдэг сэрүүлгийг тэд зогсолтгүй сонсдог. Өөрийгөө эрэгтэйлэг, хүчирхэг залуу гэж эргэн тойрондоо харуулахын тулд үргэлж хэн нэгнийг ялангуяа хайртай бүсгүйгээ гайхшруулах шаардлагатай байдаг. Үргэлж../p>

Түүний эхнэрийн хувьд, миний хийж чадах сүүлийн тэгээд цорын ганц зүйл бол эр нөхөртөө эргүүлээд эрч хүч өгч, байдал тийм ч муу биш байгаад итгүүлэх эсвэл хувиа хичээгээд, зэмлэн буруушааж, ганцхан өөртөө муухай байгаа юм шиг аашлах байв...

Одоо гэрт минь “Би чамд хайртай” гэдэг үгийн утга, үүрэг зарим талаараа өөрчлөгдсөн. Нөхөр минь надаас өөрт нь хайртай эсэхийг батлах гэж энэ асуултыг хэзээ ч асуудаггүй. Яагаад гэвэл тэр намайг үргэлж дэргэд нь байж, ажлаас ирэхэд нь гэртээ хүлээж л байна гэдэгт итгэлтэй болсон. Мөн би дээрх гурван үгнээс ч илүүтэйгээр түүнд минь үйлчилж чаддаг өөр үгсийг мэддэг болсон. Тэр бол
Би чамаараа бахархаж байна.
Чамдаа би итгэдэг.
Би үргэлж хажууд чинь байх болно.
Эмэгтэй хүний хувьд бид эрэгтэй хүний баруун гар, хамгийн дотны хүн байхаар заяагдсан. Хад, ангалаас унаж бэртсэн ч дээр нь очоод нэмж дэвсэлдэггүй тийм туслах. Эрэгтэй хүн гэдэг нь төгс хүн гэсэн үг биш. Тэр зүгээр л хүн, эрэгтэй хүн. Бидэнтэй л адилхан унаж бэртдэг, бэртэхээрээ хамгийн түрүүнд чамайг босгоно гэж хардаг тийм хүн. Чиний ажил бол өдөр бүр, хүнд хэцүү үе бүрт нь зоригоор тэтгэж, урмаар хөхиүлэн дэмжих.

Гэхдээ түүнийг хүүхэд шиг бүү эрхлүүл. Зүгээр л түүнийг энэ амьдралдаа итгэж найдах, түшиж тулах ганц эр хүн нь шүү гэдгийг мэдрүүлж байгаарай. Яагаад гэвэл энэ хамгийн чухал!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(459)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com