ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Угаалгын өрөөг чимэглэх санаанууд

Гэртээ  | 2013 / 08 / 09

Угаалгын өрөө бидний цэвэр цэмцгэр байдлыг бүрэн хариуцдаг хамгийн ачтай өрөө. Тэгсэн хэрнээ бид түүнийг чимэглэх, гоёх тал дээр сэтгэл гаргадаггүй шүү дээ.Тэгвэл угаалгын өрөөгөө энгийн аргаар чимэглэж болох хэд хэдэн санааг хүргэж байна. “Ач”-ийг нь ингэж хариулъя!

Угаалгын өрөөг чимэглэх санаанууд
1. Будсан, гоёмсог банн-Үргэлж л цагаанаараа байдаг уйтгартай баннаа хүссэнээрээ будаж болно. Өрөөнийхөө хэв загвар, плитаныхаа өнгө, шалны өнгө зэрэгтэйгээ хослуулчихвал угаалгын өрөө чинь шал өөрөөр харагдаж эхлэнэ. Будахаас гадна шигтгээ нааж, зориулалтын жижиг плитан чимэглэлээр бүрж ч болно.
2. Банны тавиур-Усанд орохдоо дарс шимээд, дуртай номоо тайван гэгч нь уншиж, лааны бүдэг гэрлээр өөрийгөө эрхлүүлж болно гээд боддоо! Өөртэйгөө хийх романтик болзоо л гэсэн үг. Ингэхийн тулд чамд ямар ч хамаагүй дан тавиур л байхад болно. Эсвэл түүнийг орлуулах хавтгай модон эсвэл пластик, баннандаа түшээд тавьж болохуйц юу ч байж болно шүү дээ.
3. Гоёмсог шалавч-Чулуугаар, хулсаар, модоор, шилтэй ундааны бөглөөгөөр хийсэн шалавч угаагын өрөөг чинь чимэхээс гадна уснаас гарж ирсний дараа нойтон биеэрээ зогсоход яг тохиромжтой. Чулуун шалавч хийхэд хамгийн амар. Голын эргээс ижилхэн хэмжээтэй, мөлгөр чулуунуудыг түүж аван цуглуулаад шалавчин дээрээ наагаад л болоо. Хялбар байгаа биз?
4. Дүрдэг хандлагч-Нунтаг сарнай, цэцгийн ханд, арьсыг тайвшруулагч гээд олон төрлийн хандыг марланд ороож, утсаар оёж тогтоогоод л болоо. Заавал усандаа хийх шаардлагагүйгээр, дүрдэг цай шиг аргаар хандтай усанд орж болно. Их өвөрмөц өнгө төрхийг угаалгын өрөөнд чинь оруулна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Eight
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(829)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com