ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

10 дугаар сарын зурхай

Зурхай  | 2013 / 09 / 30

Хуримын улирлын сүүлээс сүнсний баярыг үргэлжлүүлэх 10 дугаар сар чамтай мэндчилж байна. Харин түүний мэндчилгээнд хайр дурлал, карьер, эрүүл мэндийн чинь тухай юу гэж зөгнөсөн байгаа бол?

10 дугаар сарын зурхай

Хонь

Нарны нөлөө ганц бие хонины ордныхны хайр дурлал, хостой хониныхны хувьд харилцааг нь “тодруулах” сар. Ганц бие Хониныхон хайрлаж, дурлахыг илүүтэй хүснэ. Харин хосуудын хувьд хайр дурлалын харилцаандаа тэргүүлэх хүсэл хамгийн их байна. Бараг жил бүрийн 10-р сард Хонины ордныхонд ийм байдал үүсдэг. Ангараг гарагийн нөлөөгөөр Хонины тачаангуй байдал, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн болно. Зөн совин чинь яг зөв зүйлийг хэлж өгөхөд бэлэн байна. Бэлгийн дур хүсэл хүчтэй байж, маш олон зүйлийг хүсэж ханахгүй нь. Мөн энэ 10-р сар их хөдөлгөөнтэй байж, олон үйл ажиллагаа, төлөвлөгөөнүүдээр дүүрэн сар болж өнгөрнө. Сарын эхний долоо хоногт ямар нэг зүйлд санаа зовсон, эсвэл айсан мэдрэмжүүдээр дүүрэн байх болно. Энэ нь хайр дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөллөөс болох юм байна. Хэдий тийм боловч Сугар гарагийн нөлөөлөл 10-р сарын 7-ноос хойш өөрчлөгдөж романтик, урт хугацааны хайр дурлалыг чамд авчрахаар зэхэж байна. Харин сарын 2-р хагас бол амлалт өгөх мөч бөгөөд хамгийн сайхан үйл явдлууд өрнөнө. Ажил хэргийн салбарт гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа гол төлөв өрнөсөн сар байх нь. Эдгээрийг амжилттай болговол чамд асар их сэтгэл ханамж бий болно. Гэвч зарим талаараа энэ их ажлууд чамайг стрессд оруулах магадлалтай. Ялангуяа сарын эхний 7 хоногт анхааралтай байж, сэтгэл зүйгээ амар тайван байлгахыг хичээгээрэй. 2013 оны 10 сарын 15-наас Ангараг гараг Хонины ордонд ирж туссанаар хөдөлгөөнд оруулж, идэвх санаачлагатай байдал бий болно. Энэ нь эргээд сайн сайхан зүйлсийг амьдралд чинь авчирч чадах юм байна. Буд гарагийн нөлөө ирэх хоёр сарын туршид мөнгө санхүүгийн асуудалд чинь эрсдэлтэй алхам, аз туршсан зүйлс, яршиг төвөгтэй байдал бий болгох аюултайг анхаарна уу. Харин эрүүл мэндийн тал дээр сарын эхний хагаст гайхалтай сайн байна. Гэхдээ сарын хоёрдугаар хагаст эрч хүч, эрүүл саруул байдал чинь муудаж болзошгүй. Ажлын их ачааллаас болж хоолны буруу зуршилтай амьдрах нь эрүүл мэндэд чинь ийнхүү муугаар нөлөөлж магадгүй тул өөрийгөө битгий эрсдэлд оруулаарай.

Үхэр

Чухал цаг мөчүүд ирж байна. Энэ сард санал шүүмжлэл, дүгнэлт, задлан шинжлэл, чухал шийдвэрүүдээр дүүрэн байна. Харилцаа холбоог ивээгч Буд гарагийн нөлөөлөл Үхэрийн ордны хосуудад 9 дүгээр сарын 29-нөөс 12 сарын 5 хүртэл бий болсон байна. Эргэн тойрныхноороо тоглоод хэрэггүй. Ирж буй асуудлуудыг даван туулахад чиний нухацтай байдал, эрүүл, зөв оюун бодлууд чинт тусалж чадна. Үхрийн ордныхны хувьд хайр дурлалын харилцааг илүү бодитоор харж, хэрэв маргаан зөрчилдөөн гарвал тэр нь тодорхой учир шалтгаанаас үүдэлтэй байна. Зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр хайр дурлалын асуудлаа шийднэ гэсэн үг биш. Учир битүүлэг байдлаас болж хайр дурлалын харилцаандаа завсарлага авах юм бол энэ чинь хүйтэн хөндий байдал, харилцааны зөрчил, бие биенийгээ үл ойлгосноос үүдэлтэй болохыг анхаарах хэрэгтэй. Хайртдаа худлаа ярих, өөрийнхөө зүтгэх, хууран мэхлэх оролдлого хийх нь харилцаагаа хүнд байдалд оруулах гол шалтгаан болж магадгүй байна. Харилцаандаа тэвчээртэй хандаж, аливаа асуудлыг түүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй гэдгийг одод зөвлөж байна. Ажил хэргийн хүсэл сонирхол чинь харилцагчтайгаа сэтгэл хөдлөлөөр хандсанаас илүү мэргэжлийн түвшинд хандах хэрэгтэй гэдгийг чинь нотлох болно. Түүнээс гадна ямар нэг будлиан, асуудал гарвал тэдгээр нь гэрээ, бичиг цаасны асуудлууд, файлуудтай чинь холбоотой байх тул анхаарах хэрэгтэй. Бичгийн алдаа, зарим нэг зүйлс дээр хайнга хандсанаас болж ажил дээр чинь асуудал гарч магадгүй болохыг сануулж байна.Юутай ч энэ сард болох ажил хэргийн чухал уулзалт, гэрээ хэлэлцээрийн үед маш анхааралтай байх хэрэгтэй шүү. Гэхдээ тайвширч болно. Учир нь 10-р сард чиний өдөр тутмын амьдрал идэвхтэй байж, сэтгэл ханамжаар дүүрэн байна гэдгийг санах хэрэгтэй. Харин санхүүгийн асуудал дээр болгоомжтой хандаарай. Магадгүй мөнгөний холбоотой чухал асуудлуудаа гэр бүлийн хүн, хамтран ажиллагчтайгаа хамтдаа шийдвэл илүү зөв байх болно. Нарны нөлөө Үхрийн ордод ирснээр эрүүл мэндийн хувьд эмийн эмчилгээ болон, орчин тойрноосоо дотоод сэтгэлээ эмчлэх эсэхийн алийг хүсэж байгааг чинь заагаад өгнө. Ноцтой өвчин тусахгүй ч гэсэн өөрийн эрүүдл мэнддээ анхаарч, хоолны дэглэм туршиж үзэх, эхлүүлэх зэрэгт хамгийн тохиромжтой сар юм. Гэхдээ чи өөрийн биеэ үргэлж чагнаж байх хэрэгтэй шүү.

Ихэр

Аравдугаар сард чамайг хайр дурлалын од ивээх болно. Дүрэлзсэн, гал халуун дурлал, хайрын оч хоёр хамтрах нь тун ховор тохиол байдаг учир энэ сард юуг ч бүү алдаарай. Авч болж л байвал чадах хэмжээгээрээ ихийг хүрт. Эсрэг хүйстний чинь анхаарал зогсолтгүй чамайг л ээрэх тул өөрөөсөө ч гэсэн дулаахан, эерэг хариуг бариарай. Мэдрэмжүүд олон янз ээлжлэх бөгөөд нэг бол амьдралд чинь романтик салхи сэвэлзэж, үе үе асар их тэмүүлэлтэй болж, гэнэт хүчтэй сэтгэл хөдлөлд автах зэргээр илрэнэ. 10-р сарын 5-нд шинээр хайр эхлэх эсвэл хуучин харилцаанд сэргэлт гарч магадгүй байна. Харин 8-наас 9-ний хооронд баяртай үйл явдал тохиолдох бололтой. Мөн Тэнгэрийн Ван гариг чамд сарын эхний хагаст гайхалтай гэнэтийн бэлэг бэлдэж байгаа гэдгээ амалсан шүү. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралыг чинь тэр чигт нь өөрчлөх зүйл ч байж мэднэ. Аравдугаар сар чиний хайр дурлалын тал дээр сайн “ажиллана” гэж хэлсэн. Тэгвэл 21-нээс 26-ны өдрүүд хамгийн их романтиклах үе байна гэж од эрхэс зуржээ. Хэт мэдрэг ч болж магадгүйг анхаарч эртнээс бэлтгэлтэй байгаарай. Хайр дурлалаас гадна аравдугаар сар ажлуудаа гүйцээх сар байх болно. Ойролцоогоор хоёр сарын турш үргэлжлэх энэ мөчлөг 11-р сарын 10 гэхэд бүрмөсөн дуусч, бүгд жигдрэх аж. Тиймээс энэ хугацаанд зөв сонголт хийж, шийдвэрүүд гаргаж, эргэлзээг няцааж, бэрхшээлүүдтэй шууд нүүр тулах ёстой. Сайтар төлөвлөж гаргасан шийдвэрүүдийн чинь үр дүн 11-р сар гэхэд эхнээсээ мэдэгдэнэ. Уламжлалт ажиллах аргуудаас гадна бичих, ярих, мейл явуулах, гадны холбоо харилцаагаа хөгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Санхүүгийн тал дээр гэвэл чи үргэлж “сэрүүн” байна. Өөрөөр хэлбэл сайн ажлын үр дүн чинь мөнгө болон чам дээр ирсээр байх аж. Энэ сард чиний чандлан анхаарах ёстой гол зүйл бол эрүүл мэнд чинь. Тавгүйрхэх бүрдээ биеэ чагнаж, юунаас болж байгааг нь мэдэхийг хичээгээрэй. Үгүй бол улам муудаж, хүндэрч болзошгүй байна. Гэхдээ бүхнийг өөдрөгөөр хүлээж авахаа бүү зогсоогоорой.

Мэлхий

Чиний мэдрэмжийн асуудлууд ирэх долоо хоногт бага зэрэг асуудалтай байж магадгүй байна. Хэт их бүү халшир. Байдлыг чи улам л хүндрүүлнэ. Дурлаж байгаа зүйлдээ сонирхож байгаагаа багахан ч гэсэн мэдрүүлж, мэдүүлэх хэрэгтэй шүү дээ. Үгүй бол чи нэгэн хэвийн байдалдаа байсаар л байна. Яагаад гэвэл од гаригс чамайг өөрийн биеэр шийдвэр гаргаж, амьдралаа хөтлөөсэй гэж хүсч байгаа. Хүмүүстэй харилцах харилцаа чухал ч гэлээ яг энэ цаг үед бага зэрэг хэцүү байх бололтой. Хэрвээ чи тайван хэвээр байж, тогтвортой байр суурь баримталбал байдлыг гартаа эргүүлэн авч, харилцаагаа аварч үлдэх боломжтой. Хүчтэй, улам хүчтэй болохоор хичээгээрэй. Хэдий хайр сэтгэлийн хувьд ийм байх ч гэлээ ажил мэргэжлийн хувьд илүү тайван, мэргэжлийн үүднээс хандсан сар байх нь. 2013 он дуусах дөхөж байгаа ч шинэ төсөл, өсөлт, эрч хүчтэй ажлууд ар араасаа хөвөрнө. Яг л чиний хүсдэг шиг таатай уур амьсгалаар ажил чинь амьсгалах тул хайр сэтгэлээс болж алдагдсан энергиэ эндээс нөхөөрэй. Авьяас, бүтээлч чадваруудынхаа хэргийг одоо л гаргах хэрэгтэй. Чиний ажлын ордыг ивгээдэг Марс гариг яг л өмнөх сартай адилхнаар, чамайг бизнес, хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн шинэ эх үүсвэрүүдээр “дарж” завгүй байлгана. Зарим нь огт хэрэгцээгүй байж магадгүй ч Мэлхийн ордныхон цаг хугацааг хэрэггүй зүйлсэд яаж зарцуулахгүй байхаа сайн мэддэг шүү дээ. Боломжийг бүү алдаарай. Аравдугаар сарын хоёрдугаар хагаст од эрхэс шилжилт хөдөлгөөнд орсноор маш эрч хүчтэй, цоглог ритмд чи орох болно. Ухаан санаагаа юу бодож байгааг сайн анзаараарай. Учир нь цоо шинэ, гоё санаанууд зогсолтгүй урсаж орж ирнэ. Эрүүл мэнд, бие физиологийн талаас ярих юмгүй сайн байна. Гэхдээ сайхан биеэ зөв хэвээр авч явахын тулд чамд зөвлөж байгаа хүмүүсийн зөвлөгөөг сонсоорой. Хэрвээ чамд хүүхэд бий бол, эсвэл хүүхэд хүлээж буй бол энэ сард анхаарлаа хоёр дахин ихэсгэхийг зөвлөж байна.

Арслан

Нүдийг чинь нээх сар! 10 сарын эхний хоёр долоо хоногт Ангараг гариг чиний ордод сэтгэл догдлол, урам зориг, хүсэл тачаалын хамтаар байсаар байх нь. Энэ нь чиний эзлэн түрэмгийлэх, өөрийгөө таниулах, байлдан дагуулах төрөлхийн инстиктийг сэрээж, чи хайрын “нэрийн өмнөөс” гайхамшигтай солиотой зүйлийг эхлүүлэх зориг орно. Гэхдээ уур омогтой Ангараг гариг хааяа хэтэрхий шулуухан, сэтгэл хөдлөлдөө дулдуйдсан зан гаргуулдгийг сана. Гэхдээ энэ чинь л чиний хайртай хүний чамд татагдсан шалтгаан ч юм билүү? 2013 оны 10 дугаар сар чамд сайн мэдээг хадгалж байна. 10 сарын 7-нд хайр дурлалын гариг Сугар гариг Арслангийн ордод очиж 11 сарын 5 хүртэл байрлах төлөвтэй байна. Энэ байрлал нь эротик чанар, сээтэгнэл, амрагийн адал явдлыг бэлгэддэг. Тиймээс чи энэ үеэр эсрэг хүйстнүүдийн нүдэнд дэндүү аятайхан харагдаж, сэтгэлийн хэрэгцээгээ нөхөхөд чинь туслах болно. Ялангуяа дөнгөж болзож эхэлж байгаа хосуудад онцгой ээлтэй. Удаан харилцаатай байсан хосууд эцэг эх, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд зовниж магадгүй. Тэвчээр, анхаарал хоёроо заах хэрэгтэй. 10 сарын дунд хүртэл Ангараг гариг байхыг далимдуулж эрч хүч, шийдвэртэй зан, лидер хүний ур чадвар шаардах ажлуудыг амжуул. Чиний асуудлыг шийдэх чадвар, ажлын бүтээмж дээшлэх учраас аливааг өө сэвгүй гүйцэтгэнэ. 7-15-ны хооронд том хэмжээний ажил бүтээхэд ээлтэй. Сугар гариг авъяас чадвар дээр чинь “тайзны гэрэл”-ийг тусгах учраас чи зөв газраа зөв цагтаа байх болно. Гэхдээ энэ бүхнээс гадуур, чиний өдөр тутмын амьдрал өөрт чинь асуудал, зовнил, бичиг цаас, амлалт, шахуу хөтөлбрөөр дүүрэн байгаа юм шиг санагдах болно. Санхүүгийн үл ойлголцол гарахыг үгүйсгэхгүй. Мөнгөтэй холбоотой асуудлуудыг цэвэр, тодорхой байлга. Сарын эхний өдрүүдэд биеийн тамир тэнхээ, хүч чадлаар халгих боловч энэ нь чиний эрүүл мэндийн асуудлуудыг нэг тийш болгохгүй. Ахуйн ослуудаас өөрийгөө хамгаалаарай.

Охин

Охины ордны хайр дурлалыг хариуцдаг Бархасбадь гариг тун тогтворгүй байна шүү. Тийм учраас 2014 оны 7 сар хүртэл дурлал чиний амьдралд том байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Хэдий чамд ирэх анхаарал халамж, тавих болзооны саналууд багасахгүй боловч, сэтгэлийн харилцааны тал дээр уналт босолт ээлжилсэн сар болох нь. Бие биенийгээ хянаж цагдах гэсэн оролдлого, хий дэмий нэр төрөө гэсэн бодол та хоёрын хооронд асуудал үүсгэж мэднэ. Санчир гариг таагүй байрлалд байх учраас яаж ч хичээсэн чиний уур цаанаасаа хүрээд байж магадгүй л юм. Гэхдээ чиний бүх сэтгэл хөдлөл хяналтаас чинь гараагүй гэдгийг бодолцоорой. Эргэлзээ, үл итгэлцэл, хөнгөмсөг байдал, үзэл бодлын зөрчилдөөн, оюун санааны зөрүүтэй байдал зэргээс болж та хоёрт зохимжгүй нөхцөл байдал үүсч мэднэ. Гэхдээ одоо мэдээд авчихсан болохоор, урьдчилан сэргийлэх арга авахад яагаад болохгүй гэж? Хайрттайгаа цуг аялалд гарах, зугаалгаар явахад буруудахгүй. 2013 оны 10 дугаар сард бахархмаар амжилтыг бүтээх үе тохиохгүй нь. Харин маш их хөдөлмөр, саад бэрхшээлийг даван туулах даалгаврууд өмнө чинь байгаа. Бүтээлч ухаан, мэдээлэл, хяналт шаардах болно. Гаргасан зарим шийдвэр чинь чамд эргээд бодоход сургамж болох болно. 2013 оны 2 дугаар сараас чи сэргэж, урагшаагаа давшиж эхлэнэ. Энэ таагүй үеийг өнгөрүүлэхийн тулд чи аливаад сахилга баттай, тэвчээртэй хандаж аль болох эв эетэйгээр шийдэхийг эрхэмлэх хэрэгтэй. Сайхан мэдээ нь, чиний санхүүгийн байдал саржингаа сайн байх болно. Арав болон 11 дүгээр сард 2013 оны хамгийн эрсдэлтэй цаг мөчүүд таарах болно. Болгоомжтой байгаарай. Хамгийн гол нь харилцаа холбооны тал дээр маш анхааралтай байж, тодорхой ойлгомжтой ярьж, сайн сонсоорой.

Жинлүүр

Арван сарын эхний хагас ерөнхийдөө эхний сарын төгсгөлийн нэг хэсэг байх болно. Хайр дурлалын асуудал чиний хувьд маш эмзэг байх болно. Хосуудын хоорондын харилцаа нөхөрсөг, хөгжилтэй, уяхан гээд л тэр чигтээ хайр бялхсан байх болно. Сарын хоёрдугаар хагаст бага зэрэг эрч буурна. Ангараг гаригийн нөлөөгөөр ганцаардал, идэвхигүй байдал бий болж сэтгэл санаагаар унаж мэднэ. Гэхдээ хосуудын хувьд романтик харилцааг халах болоогүй шүү. Ерөнхийдөө 2013 оны 10-р сар хосуудын хувьд ойлголцож эвлэрэхэд тохироо нь бүрдсэн сайхан сар байх болно. Хосуудын энэ сарын уриа үг бол ярилцах тусам ойлголцоно байх болно. Бага зэрэг зөрчил, үл ойлголцол үүсвэл энэ нь сексийн харилцааны хүрээнд л байх болно. Тушаал дэвших, санаачилсан төсөл чинь дэмжигдэх, дааж авсан ажил чинь амжилттай байх гээд л энэ сар чам дээр аз өөрөө буугаад ирчихэв үү дээ гэлтэй л байх нь. Бархасбадь гаригийн нөлөөгөөр чиний хувьд ажлын гүйцэтгэл зуун хувь байх болно. Энэ сарын эхний хорь хоногт нар жинлүүрийн ордод байрласнаар хувь хүний зан чанар тодрох учраас багаар ажиллах чадвар, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг гэдгээ удирдлагууддаа харуулах хэрэгтэй шүү. Сугар гариг чамд ажлаасаа авах сэтгэл ханамжийг бэлэглэх болно. Сарын хоёрдугаар хагаст өөр хэлтэс рүү шилжих эсвэл огт өөр газраас ажлын санал ирж мэднэ. Энэ бол чиний хувьд маш том алхам байх болно. Тийм учраас битгий алдаарай. Хамт олондоо үзүүлэх нөлөө, ажлын үр дүн сайн байх боловч санхүүгийн хувьд эмзэг мэдрэмтгий байх нь. Орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тал дээр эрэл хайгуул хийгээрэй. Сарын эхний хоёр долоо хоногт биеийн эрүүл мэнд асуудалгүй байх ба түүнээс хойш биеийн эрч хүч суларч, ханиад томуу тусах магадлалтай. Тийм учраас биеийн дархлаагаа өндөр байлгахад анхаараарай. Шинэхэн, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, согтууруулах ундааг аль болох багасгаарай.

Хилэнц

Өнгөрөгч сарын сүүлээс чамтай хамт байсан Сугар гариг энэ сарын эхэнд ч мөн чамайг ивээх болно. Тааламжтай, уяхан, хайр татам тачаангуй байдал чамд маш ихээр илрэх болно. 10 сарын 7-оос Сугар гариг Хилэнцийн ордноос хөдөлснөөр романтик харилцаа бага зэрэг дутагдаж ирэх хандлагатай байна. Хосуудын харилцаа энэ сард илүү прагматик тал руугаа шилжиж амьдралын жижиг асуудлуудад анхаарлаа илүү хандуулж эхлэх нь. Мөнгө санхүүгийн тал дээр сарын төлөвлөгөө гаргаж, хэмнэж эхлэх нь. Санхүү болон хайр дурлалын харилцаагаа нэгэн цул болгоход илүү анхаарах болно. Ганц бие хилэнцийнхэн хэн нэгнийг хосоороо сонгохдоо аливаа асуудлыг хэрхэн чамд халгаалгүйгээр шийдвэрлэж чадаж байгааг нь ажиглаарай. Нөгөөтэйгүүр хайр дурлалын шинэ харилцаа ямар нэг аялал, зугаалга олон нийтийн үйл ажиллагааны хүрээнд бий болох магадлалтай. Энэ нь магадгүй чи өөрийнхөө шинэ талыг нээж олох боломж байх болно. Сарын 15 хүртэл Ангараг гариг Хилэнцийн ордод байрласнаар идэвхи санаачлагатай, дээш тэмүүлсэн, өрсөлдөөнч зан чанар хүчтэй илрэх болно. Өөрийгөө баталж харуулахаар зүтгэж болох ч хэт улайрахгүй байхыг од эрхэс чамд сануулж байна. Яагаад гэвэл ангараг гаригийн нөлөө багасах үед нөхцөл байдал хяналтаас гарч, ажлын байран дахь зөрчил хурцдаж мэдэх юм. Сарын хоёрдугаар хагаст чамаас багийн сайн ажиллагаа, нөхөрсөг байдлыг шаардаж эхлэх болно. Тооны машин, бичиг цаас, бичих, ярих, мэдээлэл, зөвлөгөө, сонирхол, мэдлэг зэрэг энэ сарын хамгийн чухал зүйлс байх болно. Ирэх сар ч мөн ялгаагүй. Үүнээс болж бага зэрэг стрэсстэх ч ажлын хувьд ахиц дэвшил харамгүй гарах болно. Шантрах үе тохиолдсон ч гэсэн амьдралд сайн саар аль аль нь байдгийг санаж байвал сайн. Сарын эхний хорь хоногт дархлаа чинь суларч, биеийн эрч хүч суларч мэдэх тул дархлаагаа дэмжээрэй. Хэтэрхий их улайран ажиллах хэрэггүй. Өөрөө өөртөө амрах чөлөө зав гаргаарай. Найз нөхөдтэйгөө гадуур гарч олон нийтийн үйл ажиллагаанд сайн оролцож сэтгэл санаагаа дэмжиж байхыг сануулъя.

Нум

Энэ сард хайр дурлал, гэр бүлээ юуны өмнө тавиарай. Тэдэнд чиний анхаарал их хэрэгтэй байна. 10 сарын 7-нд хайр дурлалтай холбоотой сайхан зүйл тохиолдох болно. Анзааралгүй өнгөрч болохгүй шүү, нумынхаан.Чамд ч гэсэн бусдын анхаарал хэрэгтэй байна. Тийм болохоор энэ сард бусдыг халамжлах, өөрийгөө халамжлуулах тал дээр анхаараарай. Ганц бие нумынхан сарын эхэнд романтик, сэтгэл хөдлөм болзоонд явах нь. Тэнгэрийн Ван гаригийн нөлөөгөөр 10 дугаар сар чиний замд заяаныхаа ханийг чинь учруулах магадлал өндөр байна шүү. Мөн экстэйгээ найз нөхөрлөлийн сайхан харилцаа тогтоох бололтой. Насны зөрүүтэй хосуудад асуудал үүсч магадгүй. Үл итгэл, хууралтаас болгоомжил. Ямар ч асуудал үүссэн тусдаа байх хэрэггүй. Дотны найз эсвэл ажлын газрын дотны хүнээ гомдоож болзошгүй тул үг хэлэндээ болгоомжтой байхыг од гаригс сануулж байна. Энэ сард нийгмийн хүрээллээ ихээхэн тэлэх бололтой. Нэг газраа байгаад байлгүй гадуур гарч, хүмүүстэй уулзаж, шинэ зүйл сурахаар ямар нэгэн газар бүртгүүлээрэй. 10-р сарын турш нийгмийн идэвхитэй байхыг зөвлөж байна. Энэ сард од гаригс чиний ажил, нэр хүнд, эдийн засгийн боломжийг өсгөж өгөх болно. Тэр тусмаа эрчүүд ажилдаа өндөр амжилт олох болно. Санхүүгийн хувьд сайхан боломж олгох чухал байгууллагуудаас хамтран ажиллах санал ирнэ. Сарын эхээр хэдэн өдөр амрах завгүй ажиллах боловч үр дүн нь чамлахааргүй байх болно. Ажил дээр чинь бага зэрэг асуудал гарах боловч чиний туршлага, мэргэжлийн чадвар аварна. Сарын сүүлээр ажлын хамт олон дунд шинэ хүн орж ирэх бололтой. Туршлагаасаа сайн хуваалцаж, тусалбал тэд чиний хувьд найдвартай хамтрагч чинь болно. Удирдах албан тушаалтай нумынхан арга барилдаа бага зэрэг өөрчлөлт хийгээрэй. Гэр бүлийн асуудлыг ажил дээрээ авчрах хэрэггүй. Энэ сарын туршид түрийвчиндээ санаа зовох хэрэггүй. Зөвхөн ажлаас гадна санхүүг чинь баталгаажуулах төслийн аль эсвэл хувийн бяцхан ажлууд орж ирнэ. Хэвийнээс их догдлолтой сар байх болно. Энэ сард уйдах тухай бодох хэрэггүй. Харин энэ их догдлолын дунд өөрөө ч мэдэхгүй ядарч болзошгүй тул амрахыг чухалчлаарай. Сар бүр өгдөг тогтмол шинжилгээгээ хичнээн бие чинь сайн байсан ч хийлгэж байгаарай.

Матар

Сарын эхээр сэтгэл санаа бага зэрэг эмзэг байх нь. Гэхдээ битгий санаа зов. Энэ бол эхний долоо хоногт л болох зүйл. Харин аль болох өөртөө амралт өгөхийг хичээгээрэй. Өнгөрсөн сард хэтэрхий их ачаалалтай ажилласны дараа амрахгүйгээр өөртөө дахин ачаалал өгөх хэрэггүй. Амралт хүсэх хүсэхгүй нь хамаагүй, чиний биед зайлшгүй хэрэгтэй байгаа ойлгоорой. Хайрттайгаа сайн ярилцахгүй бол та хоёрын үерхэлд ч түр амралт хэрэг болж болзошгүй. Гуравдагч сүүдэр буюу та хоёрыг харилцааг сүйтгэхийг хүсэгч хэн нэгэн ойрхон байна. Тиймээс ямар ч тохиолдолд нэгэндээ итгэж байгаарай. Бүсгүйчүүддээ нууцхан шивнэхэд хайрт чинь гэрлэх саналын талаар бодоод эхэлчихсэн байна шүү. Гэнэтийн бэлгэнд бэлтгэлтэй байгаарай. Ганц бие хүмүүсээс энэ сард болзооны урилга салахгүй нь бололтой. Энэ сард чиний ажил хэргийн хэсэг зөвхөн амжилтаар л гялалзаж байна. Хамгийн чухал нь зорилгодоо үнэнч байж, эргэж буцахгүй байгаарай. Чиний амжилттай гүйцэтгэсэн төслүүд удирдах албан тушаалтнуудын анхаарлыг татна. Нэг бяцхан сануулга хэлэхэд баталгаагүй мэдээлэлд өртөхөөс болгоомжил. Хамтран ажиллагсдын хариуцлагагүй байдал, санаандгүй асуудал гэх мэт зүйлээс байдал буруу тийш нь эргэж магадгүй тул хянамгай байдлаа сул орхиж болохгүй. Ямар ч ажил, төсөл бай чиний энэ бүхнийг чадна гэсэн итгэл хамгийн чухал. Одоог хүртэл сайхан харилцаатай байдаг танил талуудаасаа тусламж хүс. Хэн нэгнээс тусламж хүсэхдээ ичих хэрэггүй. Ажлаа хичээнгүй хийхийн хажуугаар стресст орохоос өөрийгөө хамгаалаарай. Сарын хоёрдугаар хагасаас санхүү, ажил, гэр бүл бүгдээрээ асуудалгүй жигдхэн байх нь. 2013 оны 10 болон 11-р сарын туршид эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай. Хэтэрхий их ажилласнаас болж өвдөж магадгүй. Өдөрт амин дэм хэрэглэж, хоолгүй явахаас аль болох зайлсхий. Өдөр тутмын хялбархан дэглэм барихад л болно. Амралтын аль нэг өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэ. Хэрэв бүр боломжгүй бол өглөө эрт босоод хэт их хурдан биш хэмнэлтэйгээр гүйж болно. Ханиад хүрсэн бол хэнэггүй зан гарган орхилгүйгээр бүрэн эдгээгээрэй. Ямар ч тохиолдолд бүхнийг эерэгээр бодох нь бас нэг эмчилгээ юм шүү.

Хумх

Сарын эхнээс 10 сарын 15-ний өдрийг хүртэл хайр дурлалын тал дээр сонирхолтой үйл явдлууд тохиолдоно. Харин 15-наас цааш чи аль хэдийн сонголтоо хийчихсэн байх нь. Энэ удаад таалагдсан хүндээ өөрөө эхлээд санаачлагатай хандахыг Ангараг гариг чамд зөвлөж байна. Тэр хүн чиний анхны алхмыг хүлээж байна. Хайр дурлалын тал дээр чамаас зориг шаардана гэдгийг бүү мартаарай. Идэвхгүй байснаас болоод санаандгүй саад гарч ирнэ. Сексийн харилцааны хувьд их л халуухан сар байх нь дээ, тачаангуй хумхууд минь. Санаачлагыг гартаа аваад юу чаддагаа үзүүлээд өгөөрэй. Сарын сүүлээр үл ойлголцож болзошгүй. Үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын хамгийн чухал нь ярилцахад оршдог гэдгийг бодоорой. Санхүүгээ баталгаатай байлгахын тулд сайн л хичээх хэрэгтэй болох нь. Хичээсэн хүн хэзээд үр дүнг нь үздэг. Хамгийн чухал нь ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй байгаарай. Мэргэжлийнхээ эзэн нь гэдгийг батлаад өг. Чи хийж чадна. 10-р сарын сүүл 11-р сарын эхээр бүх зүйл өмнөхөөсөө хамаагүй сайжирна. Албан тушаал дэвших юм уу, өөр байгууллагад илүү өндөр байр сууринд очиж магадгүй. Ажлынхаа хажуугаар сурдаг хумхуудад амрах цаг зав гарахгүй нь. Тэглээ гээд эрүүл мэндээ гаргуунд нь хаяхгүйгээр өөрийгөө халамжлаарай. 13-наас 18-ны хооронд маш чухал шийдвэр гаргана. Харин 15-наас 25-ны хооронд бага зэргийн санхүүгийн асуудалтай тулгарч болзошгүй. Аль болох ажлаас гадуур, сонирхол нэгтэй найзуудынхаа тоог нэмээрэй. Энэ сард хэр их ачаалалтай ажиллана, тэр хэмжээгээр эрүүл мэндтэйгээ холбогдоно. Хоолоо алгасахгүй байх, тогтмол цагт унтах зэрэг энгийн зүйлсийг сахихад л асуудалгүй байх боломжтойн.

Загас

Бөөн романтиклал. Хайр дурлалын хувьд их сонирхолтой сар болох нь үү дээ. Гэнэтийн бэлэг, санаандгүй болзоо, төлөвлөөгүй өрсөлдөөн гэх мэт их л зүйл болох бололтой. Мөн нэмж шивнэхэд анхны харцаар дурлахад итгэдэггүй байсан бол өөрт чинь тохиолдоход ойрхон байна шүү. Хайр дурлалын хувьд хэрэв чи яг одоо хэн нэгнийг сонгох гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй. Заавал анхнаасаа энэ хүн байх ёстой байсан гэх биш энэ хүнд л би хайртай гэсэн сэтгэгдэл төрж байгаа эсэхийг чагна. Сарын сүүлээр улам л сонирхолтой зүйлс тохиолдох нь. Зугаатай зүйлсээс татгалзах хэрэггүй. Бидний амьдралд тод өнгө гэрэл хэрэгтэй шүү дээ. Харилцаа нь бат бэх хосуудын хувьд дараагийн шат буюу гэрлэлтийн талаар ярьж эхэлнэ. Мөн гэнэтийн бяцхан сахиусан тэнгэр бэлэг болон ирж магадгүй. Хайртаасаа хол байгаа загасуудын хувьд хүсээгүй нөхцөл байдал үүсч магадгүй. Гэхдээ ямар ч зүйл эрсдэл байдгийг бодох нь зөв. Урт хугацааны турш эрч хүч, тархи толгойгоо гашилган байж хийсэн ажлынхаа үр дүнг амсана. Ямар ч ажлыг хийх эрч хүч цаанаасаа л ундраад байх болно. Энэ бүх эрч хүч, урам зоригийг алдаж болохгүй. Сарын эхний хоёр долоо хоног бүхлээрээ ажилд зориулагдах болно. Гэнэтийн асуудал үүсэх ч тийм удаан үргэлжлэхгүй. 10 сарын 7-ны үеэр найдвартай ажлын хамтрагчтай болно. Шинэ, шинэ боломжууд ч ар араасаа цуврах болно. Урт хугацааны аялалд явах хэрэггүй. Мөн өөрөөсөө хол байгаа хүнд амархан итгэхээс татгалзаарай. Ажлынхаа хажуугаар сурдаг загаснуудад бага зэрэг ачаалал ихтэй, амралтгүй сар байх нь. Сарын хоёрдугаар хагаст найз нөхдийн дунд асуудал үүсч магадгүй. Хэдий энэ мэтийн асуудлууд байх ч мөнгө чамд хайртай бололтой. Санхүүгийн хувьд нэг их асуудал, хүндрэл үүсэхгүй нь ээ. Сарын туршид ачаалал ихтэй байх тул эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай. Нэг их хүнд өвчинд өртөхгүй ч стрессээс болгоомжлоорой.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
9 дүгээр сарын зурхай
Дараах мэдээлэл
11-р сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(828)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com