ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Инна”-тай өнгөрүүлсэн 6 цаг

Гоо сайхан  | 2013 / 12 / 08

Уг нь би салонд орохыг таашаадаг хүн биш л дээ. Яагаад ч юм, дэндүү эелдэг хандах сайхан, бас цагаан халаадтай бүсгүйчүүдийн өмнө хамаг өө сэв, дутагдлаа дэлгэн хэвтэнэ гэхээр нэг л эвгүй санагдаад байдаг юм. Зан ааш, сэтгэлийн “өө сэв” бол ч яахав. “Би өөрийнхөөрөө байгаа нь л энэ юм чинь” гэж залруулж болох ч хоёр гараа шуудхан явуулаад л олж болох хажуугийн харвинг хамгаалж арай л боломгүй.

“Инна”-тай өнгөрүүлсэн 6 цаг

Арваад жилийн өмнө юм даа. Нүүрний арьсан дээр шилжилтийн үе тохиох тэр “эмзэгхэн” үедээ салонд орж бүгдийг нь хуу шахуулсан юм. Тэгэхэд надад үйлчилсэн гоо сайханч бүсгүй “Нүүр чинь угаасаа ийм юм уу” гэж хэлснээс хойш л нэг тийм, салоноос жийрхсэн, янз бүрийн үг сонсохгүй юмсан гэх мэдрэмж үлдчихсэн хэрэг. Гэхдээ хамгийн сайн найз чинь “Чи л хамт явахгүй бол би болилоо” гэдэг яаж ч чадамгүй тохиолдол байдаг даа? Өчигдөр яг л тийм гарцаагүй зүйл болсон юм. Зайсангийн Оргил шилтгээний замын эсрэг талд байрлах “Инна” салон руу бүтэн биеийн спа болон гоо сайхны бусад үйлчилгээг авахаар хоёр найз гарлаа даа.

6 цаг. Энэ бол “Инна”-д өнгөрүүлсэн цагийг хэмжсэн тоон үзүүлэлт. “Юу хийсэн болоод бүхэл бүтэн 6 цагаа тэнд өнгөрөөдөг байна аа?” гэж надаас бүү асуугаарай. Яагаад гэвэл өчигдрөөс би маш сайн амарч, алжаалаа тайлж чадсанаа, улмаар арьс туяаран гэрэлтэж, дотроосоо үзэсгэлэн гоог мэдрэн мэдрэн гарснаа л сайн тогтоож авсан шиг байгаа юм. Мэдээж та нартаа ярихын тулд миний бие дээр хийгдсэн, явагдсан гайхалтай үйлчилгээнүүдийг зайлшгүй нэхэн санасан л даа.

Өглөөхөн нь усанд орсон байсан ч ахин шүршүүрт орохыг илүүд үзэв. Шүршүүрийнхээ дараа уурын саунд 20-иод минут өөрийгөө “утаж” гараад ямар л бол ямар үйлчилгээг авахад бэлэн болсон биеэ салоны оронд даатган хэвтлээ. Арьс маань хэчнээн урамтай гуужсан гээч? Улмаар бие сэрүү оргиход целлюлит арилгаж, арьс чангалах, ядаргааны эсрэг үйлчлэл бүхий “ачлалтай” манго жимс, далайн замагны орцтой маск түрхэж байгааг мэдсэн юм. Маскныхаа гадуур халуун хөнжилтэй хэвтэж байхад гоо сайханч маань үсэнд тэжээлийн тос түрхэн иллэг хийж өгч байлаа. Хагас цаг орчим хүүхэд шиг өлгийдүүлэн амарчихаад дахин шүршүүрт орж урьдынхаасаа ч илүү цэвэрхэн, булбарай болов. Ингээд бүтэн биеийн иллэгээ хийлгэхээр хэдхэн алхмын цаана харагдах өрөө лүү халаадтайгаа алхалсаар орлоо. Хэдийгээр тайвшруулах, алжаал тайлах төрлийн иллэг байх ёстой ч бариач эгч маань бид хоёрыг “Суудлын ажилтай хүмүүс учраас...” гээд тусгайлан бариа засал, эмнэлзүйн даралтуудыг нэмж хийж өгсөн. Үүний дараа, өдөр яаж ч хичээгээд нойр хүрдэггүй мөртлөө хэсэгхэн нам унтсан байлаа. Ингээд нүдээ нухан эвшээлгэсээр нүүрний иллэгэндээ орохоор ахин нэг хаалгыг онгойлголоо.

“Инна” том биш хэрнээ маш ухаалаг зохион байгуулалттай. Үйлчлүүлэгч гадуур хувцсаа өлгүүлчихээд дотогш орсон л бол бүүр эхнээс нь буюу мухрын өрөөнөөс бүх өрөөнүүдийг дамжин явсаар сүүлд нь гарч ирэн маникюр, педикюр, үсчиндээ орж болно. Намайг лав нүүрний арьсаа бүрэн гуужуулж, индүүдүүлчихээд тэжээлийн маск түрхүүлэн хэвтэж байхад найз маань тэнд лак сонгосон шигээ хумсаа будуулан сууж байсан юм. Хоёр гэдэг эв нэгдлийг илэрхийлдэг хүчтэй тоо. Хосолж, бүх үйлчилгээнүүдээ сөөлжлөн авахад ч яг тохирсон тоо байгаа биз? Бид 2 тэнд 6 цагийг өнгөрөөхдөө 106 төрлийн үйлчилгээнээс 4 төрлийнхийг нь л авсан байсан.

Өөр нэгэн заавал дурдах зүйл бол чихний лаа. Салон болгонд л ядаргаа тайлах зориулалттай чихний лаа бий боловч тэрхүү лаагаа шатааж байх зуураа “Хараач, гал нь ёстой хөөрхөн бүжиглэж байна” гэж хэлдэг өвөрмөц сэтгэлгээтэй, эгдүүтэй гоо сайханч ховор л болов уу даа. Өвөрмөц сэтгэлгээ гэснээс “Инна”-ийнхан бүгдээрээ элгэмсэг хэрнээ хөгжилтэй хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс юм билээ. Бүх гоё өрөөнүүдийг дамжиж дуусаад маникюр дээр дөнгөж хүрч иртэл тог тасарсан бөгөөд тэдний үсчин, гоо сайханчид “Бүгдээрээ урд дэлгүүрийг очиж дээрэмдэх үү?Иннагийнхан байна. Бид тог тасарсныг далимдуулан чихэр шоколад дээрэмдэхээр ирлээ гэж хэлээд, тог ирэхээр орж маникюр хийлгээрэй гэчихээд гараад явчихъя” хэмээн хөгжилдөхөд нь тэднийг даган хамт удаан гэгч нь инээлдсэн юм. Тэгж гоё амарсан учраас, тийм гоё хөгжилдсөн учраас “Тогоо хурдан ирүүлээч” эсвэл “Танайх яасан хариуцлагагүй юм бэ?” гэж хэлэх сэдэл огтхон ч төрсөнгүй. Тог тасарсан “аваарын гэрэл”-үүд ассан тэдний дотро чийдэн хэлбэрийн гэрлийг авчран миний хумсыг будахаар зэхэж буй маникюрчин бүсгүйд хайр хүрч суулаа. Мэдээж тэр маш гоё будсан. Сэтгэл нь шингэсэн юм чинь. Бас будгийг маань муухай болгохгүй гэсэндээ гадуур хувцас өмсүүлж, товчилж, тэлээлж өгсөн учраас шүү дээ.

Яг гарахын алдад тог ирэв. Чийдэнгүүд асч, бүх зүйл амилж байгаа мэт санагдсан ч, түүнээс ч өмнө миний сэтгэлд гэрэл “ирчихсэн”, 100%-ийг зааж байсан юм. Тоггүй газарт “гялалздаг” хүмүүстэй хамт байсан болохоор одоо би салонд орж, сайхан бүсгүйчүүдийн өмнө бүх өө сэв, дутагдлаа дэлгэн хэвтэхээс айхаа нэгэнт больсон. Ганцхан хоног, сайн үйлчилгээ хоёр хүнийг дэндүү хурдан өөрчилж байгаа биз? “Инна” гэдэг эрч хүч өгдөг ийм нэгэн салонд тухалсан тухайгаа бусадтай хуваалцахгүй байж чадсангүй. Нээрээ, “Инна”-ийнхан цагаан биш миний дуртай “beige” өнгийн халаад өмсдөг юм билээ. :)

Чи ч бас над шиг алжаалаа тайлмаар байвал 70135566, 89665566 дугааруудад холбогдоорой. Тэднийх Даваа гаригаас бусад өдөрт ажилладаг юм шүү.
1. "Inna" салон
2. "Inna" салон
3. "Inna" салон
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(793)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com