ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2013 / 12 / 08

“Хуучин он-1998” гэсэн бичигтэй тууз биедээ углачихсан жаахан охины цээжилсэн шүлгээ уншихаа таг мартчихаад, дэрвэгэр шар даашинзныхаа хормойд зүүсэн саагаараа оролдож зогсоо зураг надад бий. Лав 17 жилийн өмнөөс л би гялалзсан урт саанд ухаанаа өгдөг байжээ. Том болоод ч би саанаас салаагүй юмдаг. Ангиа, албан өрөөгөө чимэглэх болоход өнгийн бөмбөлөг, ханан дээр наадаг санта өвөөг хөсөр хаяад, бороон, цасан, сагсгар янз бүрийн саатай зууралдаж, энд тэнд өлгөж зогсдог нь би л байлаа. Одтой хумсны лакнуудын бүх төрлийг цуглуулсан ч, уруул өнгөлөгч, биеийн тосны минь аль аль нь үл ялиг гялалзуулагчтай ч гэсэн би гэрэл ойлгож, гялбаа нэмдэг зүйлсийг зөвхөн шинэ жилийн үдэшлэгтээ хадгалдаггүй, бас огтхон ч уйддаггүй хэвээрээ. Саа л нэмчихвэл илүү тод, бас тансаг болчихно гэсэн үзэл минь намба суугаад ч өөрчлөгдөхгүй байх.

Пластиктай даашинз хамгийн их зарагддаг энэ үед биеийнхээ хаа нэг газар (инээмсэглэлдээ ч болов) “шигтгээ” зүүгээгүй хүүхнийг, өрөөнийхөө аль нэг буланд “оч” наагаагүй байшинг, бээлийтэй гарынхаа алганд “туяа” атгаагүй хүүхдийг олоход тун бэрх. Үсэндээ, биендээ, гэртээ саа өлгөх гээд завгүй яваа Гоолингоо бүсгүйчүүд ч бас жижигхэн хүнсний дэлгүүрт хүртэл ороход угтаж авдаг олон өнгийн гялтгар чимэглэлээс нь болоод шинэ жилд дэндүү дуртай юм биш биз? Тэгвэл энэ удаад арай өөр маягаар гялалздаг сааг Гоолингоогийн энд тэнд өлгөхөд минь туслаарай. “Саатай” гэж тодорхойлсон энэ долоо хоногт гялалзсан мэдээлэл олон бий. Дотно ягаан өрөөгөө чимэглэхдээ бэлэн үү?

• Биеийг чинь гялалзуулах бүтээгдэхүүнүүд (Loreal-Glam shine, L’occitane-Fleurs Merveilleuses тос)
• Гэрээ “шинэ жил”-сэг болгож засах аргууд (Модны нарийхан мөчирөөр чимэглэл хийх аргыг Гоолингоо оффис дээрээ аль хэдийнэ хэрэгжүүлчихсэн)
• Хумсныхаа толион дээр “гэрэл цуглуул”-ах санаанууд (Саатай лакыг ашиглаж хийх маникюр)
• Үнэт эдлэлийн “үнэт” арчилгаа
• DIY: Шигтгээ наагаад л өөрчилчихнө

Дээрх мэдээлэл бүгд ямар нэг талаараа “саа”-тай байгаа биз? Сайн сонсвол шинэ жилийн дуунуудад хүртэл сааны чимээ бий.

• Дуртай ажлаа хэрхэн олох вэ? (“Энэ ажилдаа дургүй” гэж хэлэхээсээ өмнө уншаарай)
• Яагаад атга атгаар нь самар идэх ёстой гээч?
• Нельсон Манделагийн тухай түүх зэрэг мэдээллүүд хэтэрхий их туяанд нүд гялбахаас сэргийлэх болно.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Би багаасаа л цистит тусч, зовдог байлаа. Ид хүйтрээд, шинэ жил болох үед тоглолт гэж гүйсээр байгаад өвдчихнө (би хөгжимчин). Харин 3 жилийн өмнө орос эмээгийн жор гэж номон дээрээс уншлуу, анагаах ухаан гэсэн орос жоруудтай сэтгүүлээс уншлуу, сайн санахгүй байна, “Содтой усаар 14 хоног орой болгон шээсний сүв, доод эрхтнээ угаагаад зүв зүгээр болсон. Дахиж өвдөөгүй 20 жил болж байна” гэж уншсан юм. Хэд хоногийн дараа би жоохон даараад циститээ хөдөлгөчихсөн. Тэгээд нөгөөхөө санаад эхний орой угаасан чинь бараг л угааж байх үед зүгээр болчихсон. Тэгээд 7 хоног яг угаасан. Одоо дахиж цистит хөдлөөгүй, ёстой сайхан. Би хатгаа тусаад антибиотик их тариулж мөөгөнцөрийн хэмжээгээ ихэсгэснээсээ хойш эмнээс зайгаа баридаг болсон. Тэр содтой усыг тогтоогоод авчих. 500 гр халуун бүлээн усан дээрээ 1 цайны халбаганы талаар сод хийгээд л оройдоо угаачих. Саван, өөр бодис хэрэглэхгүйгээр шүү. Эхлээд цэвэр усаар сайн угааж байгаад дараа нь угаагаарай. 14 хоног таслахгүй угаагаад үзэхгүй юу. Бас ус сайн уугаарай. Би ус, сод хоёрыг шүтдэг болоод байгаа. Нүүрээр нь юм гардаг хүмүүс содтой усаар угаагаад байвал бас хатаад арилчихдаг юм билээ. (Аз-12 таалагдлаа)

Азын сэтгэгдлийг уншсан бид ч азтай юм аа. Энэ уламжлалт аргыг хэрэглэж үзээд үр дүнд хүрсэн өөр бүсгүй байна уу? Бидэнтэй өөрийнхөө туршлагаас хуваалцсан Азаадаа маш их баярлалаа, олон эмэгтэй өвчнөө мартаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо XOXO.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(230)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com