ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Victoria’s secret”-ийн талаар бидний мэдэхгүй 10 зүйл

Загвар  | 2013 / 12 / 09

Жил бүр дэлхийн хамгийн олон хүн үздэг шоуны нэг болох “Victoria’s secret”-ийн талаар бидний мэдэхгүй 10 зүйлийг танилцуулж байна. Эдгээрт энэ жилийн шоутай холбоотой зүйлс ч багтсан байгаа. Маргааш CBS телевизээр цацагдах 2013 оны шоуны бичлэгийг нь аль хэдийнэ мэддэг хүн шиг додигор үзэхийн тулд шүү дээ.

“Victoria’s secret”-ийн талаар бидний мэдэхгүй 10 зүйл

1. “VS”-ийн моделиуд эрчүүдэд биш эмэгтэйчүүдэд “зориулагдсан”
Яагаад бид утсан дээрээ Миранда Керрийн зургийг хадгалдаг вэ? Тайра Бэнксийн телевизийн нэвтрүүлгийн амжилт юунд оршиж байна? Зүгээр л загвар өмсөгч атлаа Хейди Клум яагаад реалити шоуны шүүгч хийдэг вэ? Хариулт нь бүгд ижил. Тэд нийгмийн “role model” буюу үлгэр жишээ болж чаддаг учраас. Хэрвээ зөвхөн эрчүүдэд таалагдъя гэвэл зарим талаараа тэд увайгүй байсан ч болно. Гэтэл компанийн нийт үйлчлүүлэгчдийн 98% нь эмэгтэйчүүд шүү дээ. Иймээс л сахиусан тэнгэрүүдийг сонгохдоо “VS”-ийн маркетенгийн менежерүүд гоо биеэс гадна бидэнд гарцаагүй таалагдах зөв дүр төрх, имижтэй байхыг нэн түрүүнд чухалчилдаг аж.

2. Викториа гэж хэн бэ?
Нэрний утга учир бидний төсөөлж байгаагаас ч амархан. “VS” 19-р зуунд Английг захирч асан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэгджээ.

3. Энэ жилийн гол сахиусан тэнгэрүүд нь...
Маргаашнаас эхлэн дэлхий даяараа “VS”-ийн энэ жилийн шоуг телевизээрээ, эсвэл Youtube-ээр үзэх болно. 2013 оны онцлохуудаар Карли Клосс, Кендис Свейнпол, Линдсей Эллингсон, Адриана Лима, Алессандра Амбросио, Доутцен Крос, Бехати Принсло, Лили Алдриж гэсэн 8 сахиусан тэнгэрийг нэрлэсэн гэнэ.

4. “VS”-ийн нийт зардал
Ганцхан өдөр болдог авч уг шоуны зохион байгуулалт болон бэлтгэлийн ажил бүтэн жилийн турш явагддаг. Анх 11 жилийн өмнө зохиогдохдоо 120 мянган долларын өртгөөр бүтэж байсан бол энэ жилийн төсөв нь 12 сая доллараас ч хол давсан байна.

5. Сахиусан тэнгэрүүдийн хамгийн их хийдэг дасгал
Шоу болох тов тогтсон өдрөөс л эхлэн сахиусан тэнгэрүүд дасгал сургуулилт, дэглэмдээ орж эхэлдэг. Зарим нь тураах, зарим нь таргалуулах дэглэмд... Загвар өмсөгч Шанел Иман, Линдсей Эллингсон нар л гэхэд хэвийн жинтэй харагдахын тулд энгийн дээрээ нэмж 7 кг таргалсан байна. Харин сахиусан тэнгэрүүдийн хамгийн их хийдэг нь суулт буюу өгзөг өргөж, хэлбэржүүлэх зориулалттай дасгал байдаг гэнэ. Ялангуяа 2-3 долоо хоногийн өмнө бол хэдэн зуу, хэдэн мянгаар нь ч хийх шаардлагатай болдог аж.

6. “One Direction” магадгүй дараа жил...
Хэдийгээр “VS” шоуны телевизийн хувилбар АНУ-д эхлэн нээлтээ хийдэг ч жил ирэх тусам Европ, тэр дундаа Англичууд үзэх нь ихэсч байгаа учир энэ жил “One Direction” хамтлагийг дуулуулахаар сонгоно гэдэгт олон хүн итгэлтэй байсан юм. Гэхдээ тэдний оронд шоуны продюсерууд Тейлор Свифт болон “Great Big World”, “Fall Out Boy”, “Neon Jungle” зэрэг хамтлагуудыг сонгожээ. Дараа жил “One Direction”-д сахиусан тэнгэрүүдийн тайзыг эзэгнэх боломж ирэх нь үү гэдгийг хамтдаа харж л байя.

7. Ахин нэг шалгаруулалт
Удаан хугацааны гэрээ хийсэн ч хамаагүй бүх загвар өмсөгчид шоу болохын өмнө ахин шалгуулдаг. Түүнд тэнцээгүйн улмаас бүтэн жилийн хөдөлмөрөө талаар үрсэн тохиолдол ч мэр сэр гардаг аж.

8. Супер моделийг сахисан тэнгэр лүү...
“Victoria’s secret 2013” шоунд 40 загвар өмсөгчийг хуваан 67 өөр төрхөөр тайзнаа алхуулсан байна. Харин тэднийг сахиусан тэнгэр лүү хувиргах үйл явцыг 26 нүүр будагч, 22 үсчин хариуцжээ.

9. Сахиусан тэнгэрүүдийн дундаж өндөр
177, 8 см.

10. Харин тэдний өмссөн өндөр өсгийтийн дундаж өндөр нь
Свароски шигтээгээр чимэглэсэн өндөр өсгийтүүдийг гутлын мастер, алдарт дизайнер Николас Кирквүүдийн загвараар урласан байна. Дундаж өндөр нь 15,2 см байсан аж.

1. Бехати Принсло.
2. Адриана Лима.
3. Кара Делевинэ.
4. Лайс Риберо.
5. Доуцен Кроус.
6. Кендис Свейнпол.
7. Алессандра Амбросио.
8. Лили Алдриж.
9. Линдсей Эллигсон.
10. Кендис Свейнпол (Энэ жилийн "Fantasy bra")
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(668)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: victoria.   2015-08-22
yaaj iim goy nariihan holtei boloh bee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com