Задгайлж тавьсан үснээс чинь цэцэг үнэртэнэ. Хөхийг чинь 16 каратын алмазан шигтгээтэй даруулга нөмөрч байна. Түрхэн зуур тайлаад тавьчихсан өдөт далавчаа зүүгээд суудал дүүрэн хүмүүсийн алга ташилтаар ивээгдэхээр тайзнаа гарна. Төсөөлж байна уу? Яг ийм мэдрэмжийг авсан VS-ийн 18 сахиусан тэнгэр бий.
"Fantasy Bra"-г хамгийн анх 1996 онд гаргасан бөгөөд 2001 оноос эхлэн шоунд олны өмнө гаргаж эхэлжээ. Жил бүрийн “Fantasy Bra” “Амралтын бэлэгний худалдаа”-ны каталогт ордог боловч одоогоор 2004 оны загвараас бусад нь зарагдаагүй. 2004 оны загварыг тухайн жилийн сонгогдсон сахиусан тэнгэр Tyra Banks-ийн үнэнч тэрбумтан фэн нь авсан хэмээн цуу яриа тархаж байжээ. Зарагдаагүй хувцаснуудыг зул сарын баярын улирал дууссаны дараа далд хадгалдаг байна.
Жил бүр сонгогддог сахиусан тэнгэрээс хамгийн азтай нь Heidi Klum юм. Учир нь тэрээр хамгийн олон удаа буюу 1999, 2001, 2003 онуудад нийт гурван удаа өмсөж байжээ. Харин дараа нь хоёр удаа өмссөн сахиусан тэнгэрүүд бол Gisele Bundchen, Tyra Banks, Karolina Kurkova болон Adriana Lima нар юм.
Одоог хүртэл гарсан бүх Fantasy Bra дотроос 2000 онд Gisele Bundchen-ий өмссөн дотуур хувцас 15 сая долларын үнэтэйгээрээ Гиннесийн номонд “Хамгийн үнэтэй дотуур хувцас” хэмээн бүртгэгджээ.
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 16485 | | | |
Өмнөх мэдээлэл Яах уу: Зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй бол… |
Дараах мэдээлэл “Секс”-и хүслийн жагсаалт |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.