ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хамгийн “муу” хоолнууд

Хоол хүнс  | 2013 / 12 / 24

Ямар ч хоолыг заавал маслотой цагаан талхтай хольж иддэг байсан нэг найз маань энэ нийтлэлийг уншаад зуршлаа болихоор шийдсэн юм. Давс, чихэр, өөх тос ихтэй хүнснүүд нь хүний биед хамгийн муу байдаг. Фитнес клуб, йог, бясалгалын курсуудэд 3 цагаан хор болоод шарж хуурсан, өөх тос ихтэй бүтээгдхүүнүүдийг идэхгүй байхыг зааварладаг нь ч ийм учиртай. Доорх хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ аль болох бага хэрэглэхийг зөвлөж байна.

Хамгийн “муу” хоолнууд

Масло
Маслонд маш их өөх тос агуулагддаг. Тэр өөх тос нь ургамлын гаралтай биш учраас цусыг өтгөрүүлж, цусны эргэлтйг удаашруулдаг.

Маргарин
Маслоноос ч илүү хортой хүнс бол энэ. Маргаринд маш их хэмжээний ханаагүй тос бий. Энэ нь холестролын хэмжээг ихэсгэж, судасны ханыг гэмтээдэг юм.

Шарсан зайдас
Зайдас өөрөө маш эрүүл бус хүнс юм. Дээр нь хөөсөн цагаан гурилаар бүрээд шарна гэхээр яавч эрүүл сонсогдохгүй байгаа биз дээ. Ямар ч эрүүл орцгүй энэ хүнсийг аль болох идэхээс зайлсхийж байгаарай.

Шарсан төмс
Төмс өөртөө маш бага калори агуулдаг. Харин түүнийг шарснаар бүх тосны хүчлийг шингээж, калорийн түвшинг нь өндөр болгож өсгөдөг юм. Ялангуяа тосонд шарсан төмс бол өөх тосны ундарга л гэсэн үг. Дээр нь бас давстай шүү дээ. Нэг таваг шарсан төмс ойролцоогоор 450-аас ч илүү хэмжээний калори агуулдаг.

Бэлэн гоймон
Нэг бэлэн гоймонд 3000мг давс агуулагддаг. Харин хүний өдөрт авах давсны хэмжээ хагийн ихдээ 2400мг байдаг. Мөн энэ бүтээгдэхүүний гоймонг шарж бэлтгэдэг бөгөөд энэ үед хэрэгцээгүй өөх тос хуримтлагддаг.

Лаазласан шош, вандуй, буурцаг
Салхинд гарах, амралтанд явах бас оройн хоолны ширээн дээр ч цөөнгүй харагддаг лаазласан бүтээгдэхүүн нь давсны агууламж маш өндөртэй. Мөн дундаж хэмжээтэй лаазласан бүтээгдэхүүнд 14гр чихэр агуулагддаг нь хүний өдөрт авах ёстой чихрийн хэмжээнээс илүү байгаа юм. Түүнийхээ хажуугаар 1000мг-аас ч илүү давсны найрлагатай байдаг.

Цагаан талх
Эрдэмтдийн судалгаагаар цагаан талхыг хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүн, хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад бөөрний хорт хавдар, бөөрний дутагдалтай болох магадлал хоёр дахин их байдаг байна.

Майонез
Энэ бүтээгдэхүүнд хэрэгцээгүй өөх тос маш ихээр агуулагддаг. Майонезоос илүү салатандаа оливийн тос, жимстэй тараг зэргийг л ашиглаж байгаарай.

Эдгээрийг нэг удаа хэрэглэлээ гээд ходоод өвчилж, цусан дах сахарын хэмжээ ихэсч, зүрх өвдөхгүй боловч долоо хоногт 3-аас дээш удаа хэрэглэхгүй байхыг эрхэмлээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(590)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com