ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрт чинь чамаар үргэлж онгирдог байг!

Хайр & секс  | 2014 / 01 / 14

Манай ажлын газрын залуу эхнэрээ дандаа л магтдаг юм. Цуг хооллож суухад “Түүний минь шөл ч ядаргааны жинхэнэ эм дээ” гээд хэлээд авна. Өмссөн хувцсаа эрэгтэй хүний нүдээр харуулж, зөвлөгөө авах гэхэд “Манай хүн нэг иймэрхүүг өмсөөд байдаг юм. Цаа чинь ер нь мэдрэмжтэй ш ш дээ” гэнэ. Илүүдэл жингийн тухай яриа гарах л юм бол “Хүмүүс төрөөд галбираа алдлаа л гэдэг юм. Миний эхнэр лав дасгал хийж 10 хоноод л хэвийн жиндээ орчихсон” гээд жаахан хэтрүүлэгтэй магтаж гарна. Тэгэх тоолонд нь бид хэд нүдээрээ дохилцон шоолсхийдэг ч, дотроо эр нөхөртөө бишрүүлж, угийн онгироо зан нь хөдлөх хамгийн том шалтгаан нь болсон тэр бүсгүйг өндрөөр үнэлдэг юм.

Хайрт чинь чамаар үргэлж онгирдог байг!

Хайрт чинь чамаар бахархаж, эргэн тойрныхоо хүмүүст онгирон яриасай гэж чи ч гэсэн хүсч байгаа биз дээ? Тэр залуугийн ярьсан дээр хэд хэдийг нэмээд, хайртай залуугаараа бишрүүлэх санаануудыг өгч байна.

1. Түүнтэй хамт дэмж
Хайртынхаа дэмждэг хөл бөмбөгийн багийн тухай түүгээр яриул. Бусад багаас юугаараа илүү, яагаад дэмждэгийг нь асуу. Тэгээд түүнтэй хамт тоглолтыг нь үз. Яг үнэндээ бүсгүйчүүд бид сонирхож үздэггүй л болохоос, хөлбөмбөг хичнээн сонирхолтой гээч! Дотор нь орж түүнтэй ижил сэтгэл хөдлөлийг мэдэр. Бас ажлынхаа залуусаас асууж түүний хэлээгүй шалтгааныг хэлж багийг нь дэмжвэл +10 оноо авчихлаа л гэсэн үг. Найзуудынх нь эхнэрүүд ухаангүй юм шиг хөлбөмбөг үзлээ гэж үглэж байхад чамайг хамтдаа үздэг гээд л хайрт чинь бахархалтай нь аргагүй чамаар онгирох болно.

2. Сайхан хоол хийж өг
Чи өдөр бүр л хийдэг байх л даа. Гэхдээ түүнийгээ зүгээр нэг алба мэт хийгээд өнгөрөлгүй “Өнөөдөр би чамдаа зориулж шинэхэн соустай шарсан тахианы мах хийж байна” гээд зурвас илгээчих. Тэр ч эргэн тойрондоо байгаа хүмүүст гайхуулахгүй байна гэж үгүй шүү дээ. Харин ч аль болох хурдан гүйгээд ирнэ гэж мэд. Манай нөхөр хоолыг гайхамшигтай сайхан хийдэг ч түүнд зориулж хийсэн миний хоолонд бүр ч илүү дуртай байдаг юм.

3. Зоригтойгоор санал зөр
Гэхдээ маш боломжтой үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л яадаг юм гэж зөрүүдлэх тухай яриагүй шүү. Ямарваа нэг зүйл дээр өөрийнхөө үзэл бодлыг баттай хамгаалж түүнтйэ сөргөлдөхөөс битгий санаа зов. Тухайн үедээ юм хэлэхгүй ч тэр чамаар бахархаж, “Манай хүн их ухаантай. Хааяа миний санаагүйг саначихсан явдаг юм” гээд найзууддаа онгирох л болно.

4. Түүнд үнэтэй бэлэг авч өг
Эрчүүд бол бидэн шиг жаахан юман дээр л баярладаг улс биш. Тэднийг үнэхээр баярлуулъя гэж бодож байгаа бол гайхалтай харагдахад нь туслах үнэтэй бэлэг авч өгөөрэй. Үнэртэн, сүрчигний сет, гар утас, цуглуулганд нь нэмэх зүйл, хослол, ноолууран пальто гэх мэт. Дандаа биш ч жилд ядаж нэг удаа үнэтэй бэлэг авч өгснөөр тэр чиний мундаг мэдрэмж, юмны чанартайг эрхэмлэж, сайн сонголт хийдэг зангаар байнга олзуурхах болно.

5. Ээжийг нь хүндэл
Айлын эрэгтэй хүүхдүүд ээждээ ихэвчлэн амь байдаг. Анх танилцсан цагаасаа авахуулан түүнийг хүндэтгэж, эелдэг сайхан харьцах нь энгийн боловч чамайг ямар ухаантай гэдгийг харуулах чухал зүйл. Хэн нэгнээс хадам ээж, бэрийн хоорондын асуудлын тухай сонсох болгондоо тэр чамаар бахархаж, онгирох болно. Хайртай хүнийг нь хайрлаж байгаа бүсгүйг хайрлахгүй байж чадна гэж үү?

6. Үзэсгэлэнтэй харагд
Ам ангаймаар үзэсгэлэн төгөлдөр харагд. Торон оруулгатай, өндөр оноотой, нуруугүй даашинз өмс. Чамаар өөрийгөө бахархалтайгаар чимж, онгироо зангаа дарж чадахгүй байтал нь гангалаад өг! Чамд угаасаа зохидог шүү дээ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(859)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com