ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өнгө нийлсэн долоон агшин

Чөлөөт цаг  | 2014 / 01 / 14

Зурагчин хүн л гарцаагүй онож хариулна даа гэж бодогдсон асуултуудыг цуглуулчихаад Flickr-ийг самнангаа энэ эрдэнэсүүдийг цуглуулсан юм. Байгалийн, сюрреалист, зохиомжит, хар цагаан зэрэг төрөл төрлийн агшныг буулгадаг, аппаратны оосрыг хүзүүний зүүлтээ болгосон долоон монгол зурагчны “харах өнцөг”-тэй танилцахдаа бэлэн үү?

Өнгө нийлсэн долоон агшин
Жич: Зурагчин бүрт 10 асуулт тавьж, тэд өөрсдийн дураар 5-ыг нь сонгон хариулцгаасан юм.
1. Гончигийн Ган-Өлзий. Байгалийн, аяллын гэрэл зураг. 2008 оноос хойш. http://www.flickr.com/photos/22186466@N06/
2. Юуг хараад камер луугаа ухасхийтлээ сандардаг вэ?
Учиргүй ухасхийтлээ сандараад байдаггүй. Гэхдээ ямар нэгэн онцгой агшинг алдахад тулсан тийм үед сандардаг. Тэр агшинг алдсан үед хожим ихэд харамсалтай санагддаг.
3. Бүтээлүүдийнхээ өнгө аясыг дуугаар илэрхийлвэл...?
“Ертөнц” цомог. Энэ цомгоос Монголын уламжлалт амьдралын хэв маяг, байгаль, ан амьтан, уур амьсгалаас гадна орчин үеийн хэмнэл аялгуу, хэв маяг сонсогддог.
4. Байгалийн аль үзэгдлээс хамгийн их “онгод” авдаг вэ? Яагаад?
Байгалийн бүхий л үзэгдлээс сэтгэлийн таашаал авч амьдардаг. Ялангуяа дуу цахилгаантай бороонд миний сэтгэл ихэд хөглөгдөөд байх шиг санагддаг. Түгшээдэг болохоор тэр байх аа.
5. Хэрвээ өнгөрсөн цагийн аль нэг үед очиж зураг дарах боломж олдвол хэзээ рүү явах вэ? Яагаад?
Монголын сэргэн мандалтын үе рүү очмоор санагддаг. Тэр үеийг гэрэл зургийн хальснаа буулгаж чадвал бидний түүхийг хэн ч булаацалдахгүй, амар байхгүй юу.
6. Юуны зургийг хэзээ ч авахгүй вэ?
Хүний мууг ямар нэг байдлаар үзэх гэсэн зүйлийн зургийг хэзээ ч авахгүй.
7. Баттогтохын Цэрэнням. Экспериментал фото зураг.
8. Уран сэтгэмжээрээ шинэ зохиомж гаргах, цаанаасаа эгзэг нь таарсан моментыг олох хоёрын алинд нь илүү сэтгэл татагддаг вэ?
Аль аль нь маш сайн гэрэл зурагчид л буулгаж чадах төрлүүд. Моментын зургийг авахдаа зурагчин асар хурдан хугацаанд яаж буулгахаа, ямар тохиргоон дээр авахаа сэтгэн тооцоолдог. Энэ төрлийн гэрэл зураг давтагдах магадлал бага. Харин зохиомжийн зургийг гэрэл зурагчин хэд хэдэн янзаар авсан ч болдог. Гэхдээ уран сэтгэлгээ зурагчин бүрт байх ёстой нэн чухал чанар. Хоёуланд нь сэтгэл татагддаг.
9. Бүтээлүүдийнхээ өнгө аясыг дуугаар илэрхийлвэл...? Ерөнхийдөө би бодит байдлыг буулгах, байж болох хийгээд байж болшгүй гэрэл зургийг туршиж буулгах, өөрөөр хэлбэл азаа сорих дуртай. Камерт байдаг тохиргоонуудыг харилцан холбож, бодож тооцоолж experiment төрлийн гэрэл зургуудыг бүтээдэг. Гэхдээ дуу авиагаар илэрхийлэх талаар бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан Пендерецкийн хийлийн оркестр №2 шиг өнгө аястай зураг буулгахыг цаашид хичээх болно.
10. Зурагнаас өөр юуны, ямар сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцах дуртай вэ? Яагаад?
Би өөрийгөө гэрэл зурагчин ч гэж хэлж чадахгүй. Тэгж хэлэхээсээ ичиж байна. Харин би маш сайн кино зураглаач, найруулагч болохыг зорьдог. Ер нь кино урлагийн талаар ойр дотны хүмүүстэйгээ их ярилцдаг. Мэдээж хэрэг хөдөлгөөнт дүрс буулгах нь гэрэл зурагтай салшгүй холбоотой. Гэрэл зургийн хувьд нэг кадр нь нэг гэрэл зураг. Харин кино кадрын хувьд дүрс бичлэг хийх товчлуурыг дараад буцааж дарах хүртэл хугацаанд бичигдсэн бүх хөдөлгөөнт дүрс нийлээд нэг кадр. Киноны 1 секунд тутамд гэрэл зургийн 24 кадр оршдог. Тиймээс би дүрс бичлэгийн эцэг болох гэрэл зургийг сонирхож эхлээд 4 гаруй жил болж байна.
11. Хэрвээ өнгөрсөн цагийн аль нэг үед очиж зураг дарах боломж олдвол хэзээ рүү явах вэ? Яагаад?
Дайны цаг үе рүү явна даа. Ерөнхийдөө 1939-1945 оны маш хэцүү үед очиж сайн гэрэл зургуудыг буулгахыг хичээх байсан байх. Тэр үеийн гэрэл зургууд харьцангуй цөөн өвлөгдөж ирсэн байдаг. Хүн бүр зургийн аппаратаас илүүтэй галт зэвсгээ үүрээд хаа нэгтээ нуугдаж суудаг байсан байх л даа.
12. Сайн хөрөг зурганд тухайн хүний гоо үзэсгэлэн чухал уу? Яагаад?
Сайн хөрөг буулгахын тулд мэдээж моделын гоо үзэсгэлэн, өөрийн дүр төрх нь тодорхой хэмжээгээр чухал. Гэхдээ зүгээр нэг хөрөг биш, “ярьдаг” хөрөг буулгах хэрэгтэй. “Хүний биеийг нь бус, сэтгэлийг нь зурагла” гэж хүндэлж явдаг багш минь хэлсэн байдаг.
13. Бямбадоржийн Энхгэрэл. Сюрреализм. “Гэрэл зураг сонирхож эхлээд гурван жил болж байна. Харин фотошоптой танилцаад арван жил болчихжээ.” http://www.flickr.com/photos/minneni
14. Яагаад эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй вэ?
Эмэгтэйчүүд бол хоёр ертөнцийг холбодог амьд бурхад шүү дээ. Ийм гоо үзэсгэлэнг би хөөрхөн муухайгийн хэмжүүрээр хэмждэггүй. Биеэ авч яваа байдал, дуу хоолой, биеийн хэлбэр бүр нь онцгой шинж чанарыг агуулдаг.
15. Байгалийн аль үзэгдлээс хамгийн их онгод авдаг вэ? Яагаад?
Анзаараад байхад бороотой үед их зохиомж гаргаж, зураг янзалдаг юм байна лээ. Ганцаараа өрөөндөө хаалгаа түгжээд, өмнө нь авч байсан зурагнуудаа эргэн үзэж, тухайн үед таалагдсанаа сонгоод янзалдаг. Бороон дуу, чийгний үнэр, сонсдог дуунууд минь бүгд нэгдэхээрээ онцгой мэдрэмж төрүүлдэг шүү. Энгийн нартай өдөр камераа үүрээд гарна эсвэл гадуур зугаална. Ийм өдөр нэг их бодож суух цаг гаргаад байдаггүй.
16. Уран сэтгэмжээрээ шинэ зохиомж гаргах, цаанаасаа эгзэг нь таарсан моментыг олох хоёрын алинд нь илүү сэтгэл татагддаг вэ?
Ухаан санаанд цаанаасаа л урсаж гарч ирсэн санаанууд сайхан бөгөөд илүү сэтгэл татам. Олон цаг сууж бодохын оронд, гэнэт орж ирсэн санаагаа хэрэгжүүлэх нь илүү сонирхолтой байдаг.
17. Хэрвээ өнгөрсөн цагийн аль нэг үед очиж зураг дарах боломж олдвол хэзээ рүү явах вэ? Яагаад?
Түүхэн үйл явдал болсон алтан үеүд рүү очмоор санагддаг юм. Ном зохиолд дүрсэлсэн байдлыг нь жишин олж хармаар л байна шүү. Арай хувийн зүгээс хариулбал, гэрийнхэнтэйгээ бөөнөөрөө байсан үе рүүгээ очиж гэр бүлийн сайхан зураг дарах байсан даа гэж дандаа бодогддог. Зураг л үлдэж бусад нь үрэгддэг хорвоо шүү дээ.
18. Сайн хөрөг зурганд тухайн хүний гоо үзэсгэлэн чухал уу? Яагаад?
Хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой дүрийг агуулдаг учраас үгүй гэж бодож байна. Мөн хөрөг зурганд гоо үзэсгэлэнг буулгасан байсан ч зурагчны мэдрэмжийг бусдад харуулж чадаж байгаа эсэх нь л чухал.
19. Цогтын Шувуу. “12 жилийн өмнө анх өвөөгийнхөө хальсны аппаратаар зураг авч байсан”. https://www.facebook.com/SHUVUUTSOGT
20. Бүтээлүүдийнхээ өнгө аясыг дуугаар илэрхийлвэл...?
Fishmans, Mono гэх хамтлагуудын дууг ер нь сонсдог. Магадгүй тэдний дуунаас гардаг мэдрэмж зурганд минь өнгө болж илэрдэг байх.
21. Сайн хөрөг зурганд тухайн хүний гоо үзэсгэлэн чухал уу? Яагаад?
Гоо үзэсгэлэнгээс илүүтэй өнгөрсөн дурсамж нь надад чухал санагддаг. Тэндээс нь гарах өнгө аяс, сэтгэл хөдлөл нь тэр хүний гоо үзэсгэлэн, баяр хөөр, мөн гуниг нь болох учраас тэндээс л тэр хүнийг олж дарах нь илүү амттай гэж боддог.
22. Зурагнаас өөр юуны, ямар сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцах дуртай вэ? Яагаад?
Тэр хүний үзэл бодол, үзэл бодолд нь нөлөөлсөн дурсамж, өөрийнх нь гүн ухааныг сонсох дуртай. Ер нь ярилцаж үзэх нь зурганд маань ч хэрэг болдог гэх юм уу даа. Тэр хүний талаар ойлгож, өнгөрсөн дурсамжаас нь гарах өнгө, хөдөлгөөн, тэр хэсэг нь яг л киноны нэг кадр шиг... дараа нь ганцаараа алхаж байхдаа би үүнийх нь талаар төсөөлөх дуртай.
23. Юуны зургийг хэзээ ч авахгүй вэ? Хүнд долгинож хэзээ ч зураг авахгүй гэж боддог.
24. Яагаад эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй вэ?
Яагаад гэвэл тэднээс бүх мэдрэмж, сэтгэл хөдлөл нь чөлөөтэй гардаг болохоор тэр юм болов уу даа. Баяр гуниг нь ч, инээд хөөр нь ч, яг л яруу найраг шиг байдаг болохоор...
25. Нармандахын Билгүүн. Conceptual. www.flickr.com/1mic, www.facebook.com/blguneephotography .
26. Байгалийн аль үзэгдлээс хамгийн их “онгод” авдаг вэ? Яагаад?
Бороотой өдрүүдээс их онгод авдаг. Бодож төвлөрөхөд амархан, хялбар болгож буй юм шиг санагддаг юм.
27. Уран сэтгэмжээрээ шинэ зохиомж гаргах, цаанаасаа эгзэг нь таарсан моментыг олох хоёрын алинд нь илүү сэтгэл татагддаг вэ?
Уран сэтгэмжээсээ шинээр зохиомж гаргах нь минийхээр дээд зэргийн таашаал гэж хэлж болох юм. Зохиомжоо бодчихоод, цааш ургуулан нэмж, улам баялаг болгох, зохиолын уялдааг нь наалдуулах гээд амархан гэж хэлчихээр юм хомсхон. Хамгийн хэцүү нь бодитоор хэрэгжүүлэх байдаг.
28. Хэрвээ өнгөрсөн цагийн аль нэг үед очиж зураг дарах боломж олдвол хэзээ рүү явах вэ? Яагаад?
Тийм боломж байсан бол, дайны дараах үед л очиж үзэх юмсан гэж боддог. Дайны хор уршгаас болж хүмүүс нэгдэж, цэцэглэж эхэлсэн. Урлаг, хөгжим, кино гээд нэрлэж болох бүхэн шинэ хувьсгалыг хийцгээсэн. Би тэр цаг үед очсон ч тодорхой чухал хүн биш, гартаа жирийн нэг гэрэл зургийн аппарат барьсан, тэр бүх гайхамшгийн эгэл нэгэн хэсэг нь л байхсан гэж хүсэх юм байна.
29. Сайн хөрөг зурганд тухайн хүний гоо үзэсгэлэн чухал уу? Яагаад?
Гоо үзэсгэлэнг нь тодотгохоос илүү тэр хүний дотоод ертөнцийг илтгэвэл сайн хөрөг зураг гардаг байх гэж боддог. Зохиомжийн чиг хандлагаар уран бүтээл туурвидаг учраас ингэж бодож байж ч магадгүй. Хүн болгоны дотроо нандигнаж нууцладаг ертөнцийн үүдийг нь нээж, гэрэл зурагт буулгах нь надад гайхалтай мэдрэмж олгодог шүү.
30. Зурагнаас өөр юуны, ямар сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцах дуртай вэ? Яагаад?
Киноны талаар яриа өрнүүлэх дуртай. Урд сурдаг байхад өдрийнхөө дийлэнх цагийг кинонд зориулдаг байсан. Зурагнуудынхаа гол санаануудыг ч ерөнхийдөө киноноос авдаг гэж хэлж болно.
31. Хурцбаатарын Энхбаяр. Хар цагаан хөрөг зураг. 2007 оноос. https://www.facebook.com/MongolianMetalHeadsProject
32. Юуны зургийг хэзээ ч авахгүй вэ?
Загварын зураг, ан амьтны зураг л авахгүй байх даа. Анхнаасаа загварын зураг авч байгаагүй дээ. Нэг их сэтгэл хөдөлгөдөггүй юм.
33. Уран сэтгэмжээрээ шинэ зохиомж гаргах, цаанаасаа эгзэг нь таарсан моментыг олох хоёрын алинд нь илүү сэтгэл татагддаг вэ?
Хоёулаа гэрэл зурагчнаас маш их хөдөлмөр, мэдрэмж шаарддаг учраас аль алинаас нь л тодорхой хэмжээний нөлөөлөл авдаг. Зураг авалт бүр сэтгэл татам. Жишээ нь, сурвалжлагын гэрэл зурагчин үйл явдлын зөв цэгт байрлалаа эзэлж, зөв агшинд зургаа буулгаж амждаг бол уран зурагчин хүн бүх зүйлийг өөрөө дүрсэлж, бий болгож, буулгадаг.
34. Байгалийн аль үзэгдлээс хамгийн их “онгод” авдаг вэ? Яагаад?
Байгалийн үзэгдэл гэхээсээ хүнээс урам авах нь илүү байдаг.
35. Сайн хөрөг зурганд тухайн хүний гоо үзэсгэлэн чухал уу? Яагаад?
Гоо үзэсгэлэн нь нэг их нөлөөлөхгүй юм шиг санагддаг. Нэг ч гэсэн деталь тэр хүний тухай өгүүлж байдаг. Сайн ярилцаж, аль алиндаа нээлттэй болсон үед ямар ч зурагчинд тухайн хүн угаасаа үзэсгэлэнтэй харагдана дөө.
36. Самбалхүндэвийн Сайнжаргал. Хурим, байгаль хүрээлэн буй орчин. 2003 оноос. https://www.facebook.com/mongolian.wedding.photographer, https://www.facebook.com/Sainjargal.Photography
37. Байгалийн аль үзэгдлээс хамгийн их “онгод” авдаг вэ? Яагаад?
Үзэгдэл гэхээсээ илүү Өндөр уулын оройд ганцаар алхах үеэсээ мөн нар жаргах болон мандах үеийн үеийн Анир чимээгүйгээс өөрийгөө олдог.
38. Уран сэтгэмжээрээ шинэ зохиомж гаргах, цаанаасаа эгзэг нь таарсан моментыг олох хоёрын алинд нь илүү сэтгэл татагддаг вэ?
Эгзэг нь таарсан агшинд илүү дуртай.
39. Хэрвээ өнгөрсөн цагийн аль нэг үед очиж зураг дарах боломж олдвол хэзээ рүү явах вэ? Яагаад?
Аав ээж хоёрынхоо залуу байх үе рүү. Учир нь тэдний хуримын зургийг буулгахыг хүсч байна.
40. Юуны зургийг хэзээ ч авахгүй вэ?
Архи, тамхи.
41. Зурагнаас өөр юуны, ямар сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцах дуртай вэ? Яагаад?
Монгол орны үзэсгэлэнт байгаль, аяллын талаар ярилцах дуртай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(850)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com