ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гутранги байх 30 арга

Чөлөөт цаг  | 2014 / 01 / 14

Өөдрөг байх гэж хичээдэг хэрнээ өдөрт нэлээдгүй удаа гутранги үйлдэл, үг гаргаж байдгаа дараах жагсаалтаас олж мэдээрэй. “Яагаад сайн хүнд муу зүйл тохиолддог байна аа?” гэх асуултын хариу ч олдож магадгүй. Чи ч, би ч эдгээр 30 аргаас өөрийн мэдэлгүй, багаханыг ч болов “хэрэгжүүлчихдэг” учраас тийм байж болно шүү дээ.

Гутранги байх 30 арга

1. Маш бага ярь. Ихэнх цагт доошоо хар.
2. Бүх зүйлд маш нухацтай ханд. Байн байн духаа үрчийлгэ.
3. Үргэлж гомдолло.
4. Жижигхэн зүйл ч байсан гомдолло.
5. Бүтэлгүйтсэн тохиолдол бүрээ чанга дуугаар зарла.
6. Түүнээс ч чанга хоолойгоор дотроо шанал.
7. Чамайг орхисон хүмүүсийн тухай бод.
8. Өнгөрсөнтэйгээ зууралдсаар л бай. Тухайн үеийн өөрийгөө ч гэсэн буруутга.
9. Сайн хүнтэй учирсан ч адилхан л хаяад явна гэх сэтгэлээр түүнд ханд.
10. “Амьдрал ийм л юм чинь дээ” гэж байнга хэл.
11. Дутагдалтайгаа эвлэр.
12. Хэнийг ч эсвэл нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдэгтэй эвлэр.
13. Хүлцэнгүй байхыг өдөр тутам хэрэгжүүлдэг гол зарчмаа болго.
14. Стрессээ гадагшлуулахдаа уурлах, бухимдах замыг сонго. Тайвшрал, бясалгал, йог, идэвхтэй хөдөлгөөний талаар зүүдлээд ч хэрэггүй.
15. Орой гэртээ хариад “Юу ч амжихгүй байна” гэж үглэ.
16. Найзууд чинь уулзахаар дуудах болгонд “Би ажилтай болохоор чадахгүй” гэж хэл.
17. Өөрийгөө бусадтай харьцуул.
18. Эд хөрөнгөөр илүү хүмүүстэй бүр ч их харьцуул.
19. Цалингаа голох мөртлөө үүнийг өөрчлөхийн төлөө юу ч битгий хий. Зүгээр л гол. Голоод л бай.
20. Фейсбүүкийн статус дээрээ өглөө харсан шударга бус зүйлийнхээ тухай бичиж бүр ч олон хүнд стресс түгээ.
21. Долоо хоногт вебсайтын мэдээний дор дор хаяж гурван сөрөг сэтгэгдэл бич.
22. Өмнө нь хийсэн алдаагаа бодох бүртээ харамс.
23. “Хэн ч надад санаа тавьдаггүй”, “Би яагаад ийм азгүй хүн юм бэ?” гэж гайхшир.
24. Чамайг өөдрөг болгодог зүйлсээс өөрийгөө “хамгаал”.
25. Бусдын эерэг сэтгэлгээг гэнэн байна гэж шүүмжил.
26. Ажил дээр дэвшүүлсэн өөрчлөлт, шинэчилттэй холбоотой санаачлагыг нухчин дар. Яагаад бүтэхгүй талаар бүр ч их ярь.
27. Амралтын өдрүүдийг тэр чигт нь залхуурахад зориул. Амрах хамгийн сайн арга бол энэ гэдэг саналыг нухацтайгаар дэвшүүл.
28. Гэр бүлийнхээ аз жаргалгүй байгаа шалтгааныг нөхрөөсөө л эр.
29. Түүнийг хэзээ ч бүү магт. Сайшаалтай зүйл хийсэн ч дуугай л өнгөр.
30. Бүх зүйлээс өө сэв эр. Олохгүй бол ямар ч утгагүй шалтгаанаар шүүмжилсэн ч болно. Угаас чи гутранги байх замыг сонгосон шүү дээ.

Дээрхээс хамаагүй олон аргаар чи өөдрөг байх замыг хэрэгжүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гэнэт л маш их ядарснаа мэдрэх, шалтгаангүйгээр гуниглах, харсан бүхнээ өөлөх зэрэг зуршлууд тодорхой давтамжтайгаар байнга давтагдаад байвал энэ нь амьдралын хэв маяг болтлоо томрох аюултай байж мэднэ шүү. Эрч хүчтэй, эерэг сэтгэлгээтэй, өөдрөг амьдрахад илүүдэх зарчим гэж үгүй болохоор чамайг гутранги болгодог 30 аргаас алхам тутамдаа багасгаж хасаарай. Бүх зүйл чиний гарт бий шүү дээ. Амжилт!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(431)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com