ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 01 / 31

Жилийн, сарын босго давхцаж буй энэ өдөр 2-р сард тохиох гэж буй бэлгэшээлтэй үйл явдлуудынхаа тухай зурхайнаас олж мэдээрэй. Ялалтыг зөгнөдөг ялгуусан хэмээх модон морин жилийн, хаврын бас, хайрын мэндийг чамд хүргэе!

2-р сарын зурхай

Хонь

2-р сар Хонинуудын хувьд эрч хүчээ нөхөх, шинэчлэх сар байх болно. Яагаад гэвэл Хонины хайр дурлалын ордноос Сугар гариг энэ сарын төгсгөл гэхэд гарах учир хүнд хэцүү, бэрх үеүд бүгд ард хоцрох нь ээ. Шинэ сар эхлэсэн даруйдаа асуудлуудыг шийдэх гаргалгаа, арга замыг чамд зааж өгөх юм байна. Найзууд чинь ч гэсэн тусалж, зөвлөгөөгөө харамгүй өгөх ба дэргэдэх хүмүүсээсээ ихээхэн эрч хүч авснаар хосын харилцаагаа зохицуулахад дэмтэй болно. Хониныхны ирээдүйн төлөвлөлт ажил, амбицтай нь гарцаагүй холбогдох ба хамтрагчтайгаа сайтар ярилцаж шийдэх хэрэгтэй. 2-р сарын сүүлчээр Ангараг хайр дурлалын ордонд чинь шилжсэнээр чамайг харилцаандаа илүү нухацтай, ул суурьтай хандахыг шаардах бололтой.Карьерийн хувьд 2-р сар өмнө нь тодорхой бус байсан зүйлсийг ил болгож, чамд санхүүгээ сайжруулах боломжийг олгоно. Нэмэлт орлого, давуу тал, боломжууд нээгдэх тул алдалгүй барьж аваарай. Бусадтай хамтран ажиллах чадвар нэмэгдэж ажил дээрээ илүү сэтгэл хангалуун, тухтай байх нөхцөл бүрдэнэ. Тиймээс ирж буй сардаа өөрийнхөө болон санхүүгийн байр сууриа бэхжүүлж улам хүчирхэг болгоорой. 2-р сарын сүүлээр орж ирсэн Ангараг 3-р сар гэхэд чиний ордонд бүрэн байрлах бөгөөд энэ нь 5-р сарыг хүртэл үргэлжлэнэ. Үр дүнд нь чиний төлөвлөж байснаас үйл явц арай удаан юм уу арай өөр болон өөрчлөгдөж магадгүй байна. Тухайн цаг үед дайсан биш өрсөлдөгч л бий гэдгийг санаарай. Харин эрүүл мэндээ сайн хэвээр нь хадгалж авч явахын тулд юуг ч тултал нь хэтрүүлж болохгүйг од эрхэс зөвлөж байна. Хониныхон туйлшрах “дуртай” ч гэлээ хэт их идэх, ажиллахаас болгоомжлоорой. Хангалттай нойр авч, амарч стрессээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ сард тайван байж, асуудлыг хийсвэр сэтгэлгээгээр биш бодитоор хүлээж ав. Бүү яар, эрсдэлтэй алхам битгий хий. Зүгээр л 2-р сар чамд ямар гайхалтай зүйлс өгөхийг харж байгаарай.

Үхэр

Энэ сард хостой Үхрийнхний хувьд харилцаа хэвийн үргэлжлэх ба ямар нэг онцлох  зүйл төдийлөн тохиолдохгүй. Чамаас шалтгаалсан асуудал өрнөх магадлалтай байгаа ч энэ тийм ч удаан үргэлжлэхгүй. Ерөнхийдөө бүх зүйл чиний удирдлагаар,  аясаар шийдэгдэх учраас санаачлагатай байхыг од эрхэс зөвлөж байна. Сугар гаригийн нөлөөгөөр сарын сүүлээр ганц бие Үхрийнхэнд амар амгалан ноёлоно. Гайхамшгийг мөрөөдөн өөртөө хий хүлээлт үүсгэх хэрэггүй. Учир нь энэ сар чамд романтик үйл явдлуудыг биш сэтгэлийн амар амгаланг л бэлджээ. ШИнэхэн харилцаа эхлүүлж байгаа Үхрийнхэнд тогтворгүй бодол сэтгэл нь ажил, карьерт чинь муугаар нөөлөлөх вий, сайн бодож үзээрэй гэж захья. Сарын эхний хагаст ажил дээр зөрчилтэй нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаас энэ сараас бусдад үзүүлэх нөлөөлөл чинь эрчимтэйгээр өсөх болно. Үүнээс шалтгаалж хичээл, аялал, холын зайны харилцаа, урлаг соёл, шүүх цагдаагийн асуудлууд Үхрийнхэнд ээлтэйгээр төгсөнө. Буд гариг Үхрийн ордноос буцаж байгаатай холбоотойгоор бичиг баримт, хэлэлцээртэй холбоотой үл ойлголцол үүсч мэдэх нь. Бүхнийг хэвийн байдалд нь оруулахын тулд эсвэл үүнээс өөр шалтгаанаар ч бай, бяцхан бизнес аялал хийх ба энэ нь амьдралд чинь томоохон эргэлт авчирна. 2-р сард бусадтай яаж харилцахаас чинь хамаарч амжилт хүлээгдэж байна. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулахыг од эрхэс сануулжээ. Учир нь ужиг өвчин сэдрэх эсвэл урьд нь тийм ч их сонсож байгаагүй эмгэг энэ сард биш ч цаашдаа илрэх магадлалтай. Мөн хүйтний эрч суларч байгааг далимдуулан дасгал хөдөлгөөн, спортод элэгтэй, идэвхтэй байх нь тустай.

Ихэр

Үл ойлголцол үе үе тохиолддог хосуудын харилцаа хүртэл энэ сард бат бөх байна. Тэд харин үүний оронд мөнгө, эд хөрөнгө, наймаатай холбоотой асуудалд сэтгэлээ бага зэрэг түгшээх нь. Ижил хэмжээний хариуцлагыг, үүрч бие биедээ тусламж хэрэгтэй эсэхийг байнга асууж байгаарай. Ялангуяа хэн нэгэнд нь карьер эсвэл нийгмийн статустай хамаатай хүсэл давамгайлж байгаа бол...  Бүх Ихрийнхний хувьд секс нь энэ сарын ТОП сонирхолтой сэдэв байна. Секс чиний дур хүслийг бадрааж, хааяа уур бухимдлыг чинь ч хүргэж магадгүй. Удаан үргэлжилсэн, тогтвортой харилцаатай хосууд бүр ч гал халуун байх нь ээ. Дөнгөж эхэлсэн шинэхэн харилцааны уур амьсгал халуу шатам, хүчтэй, эмоцитой болж улам ноцох болно. Ажил мэргэжлийн өсөлт гаргахад нэлээд төвөгтэй байна. 2-р сард ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд тэвчээртэйгээр цөхрөлтгүй тэмцэж, зарим хязгаарыг давж, харин зарим хэм хэмжээг дагах хэрэгтэйг ойлгох болно. Үнэндээ чамд амжилттай ажиллах хэрэгцээ маш их байгаа. Хийсэн бүхний чинь үр дүн цаг хугацаандаа ирэхгүй байлаа ч холчдоо ашигтай байх болно. Судалгааны ажил, мэргэжил дээшлүүлэх, гадаад улс орнууд, алсын зайн хамтын ажиллагаа, аяллаар явахтай холбоотой ямар нэг үйл явдал тохионо. Баримт бичиг, хэвлэн нийтлэх, боловсрол, соёлын байгууллагуудтай холбоо тогтооно. Сарын сүүлийн 10 хоног Ихрийнхэнд магтаал сайшаал эсвэл өөр нэг амжилтын гарааг амлаж байна. Мөнгөний байдал цаг хугацаа, түншүүд, хамтрагчдаас ихээхэн хамаарна. Хайхрамжгүй байдал эсвэл илүүдэл жингээ та дийлэхгүй. Эрсдэл гаргах цаг биш! Харин эсрэгээрээ бүхний тэнцвэрт байдлыг олж, өөрийг хүчирхэгжүүлэх цаг мөн. Дасгал хийж амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхийг зөвлөж байна. Сарын турш гаргаж буй шийдвэр бүрээ ахин бод!

Мэлхий

Энэ сар Мэлхийн ордныхны амьдралд олон чухал үйл явдал тохионо. Хайр дурлалдаа урьдынхаасаа илүү их цаг зав зарцуулж, зарим тодорхой мөчүүд дээр томруулдаг шил тавьсан юм шиг анхаарлаа төвлөрүүлэх болно. Энэ бол Сугар гаригийн чамд удаан хүсэн хүлээсэн хариултаа олоход тусалж байгаа хэлбэр юм. Шулуун хөдөлгөөнд орсон од эрхэс хостой Мэлхийнүүдэд саадыг даван туулах хүч өгнө. Ингэснээр гэнэтийн романтик үйл явдлуудын эхлэл тавигдана. Ямартай ч 2-р сар хайр дурлалын харилцааны хувьд гайхалтай байж, шинэ шатанд гарна. Харин санхүүгийн хувьд  ямар нэг өөрчлөлт, ахиц хийхгүй бол уналтанд орох магадлалтай. Баг хамт олноор хийх шинэ ажлын санал орж ирнэ. Үүнд бэлтгэлээ базаах нь зүйтэй. Учир нь энэ ажил хүссэн зорилгодоо хүрэхэд чинь дэм болохуйц туршлага өгөхийг онцолж байна. Тэрхүү ажлыг хамтран хийх хүмүүс чиний амжилтанд хүрэх гүүрийг ч тавьж өгч магадгүй. Бүтээлч бус хандлага л  чиний бизнесийн ашиг орлогыг унагаахуйц саад учруулахаар байна. Энэ сард ажил хэргийн шугамаар гадаад дотоодын бизнес эрхлэгчидтэй сайхан харилцаа тогтоох нь санхүүгээ бататгах боломж олгоно. Ямар нэгэн зүйлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол хайхрамжгүй байдлаасаа болж эрсдэлд орж магадгүй учир нягт нямбай байж хийсэн үйлдэл болгоноо анзаарах хэрэгтэй. Үүний тулд сайн тооцоолол чухал. Харин эрүүл мэндийн хувьд Мэлхийн ордныхон энэ сард сэтгэл санааны дарамтанд орж магадгүй учраас аливаа зүйлийг лавшруулан бодохоос зайлсхий. Хэрэв энэ байдлаас гарч чадахгүй бол үг үйлдлээр чиний тавгүй байдал илэрч аюулд орж болзошгүй. Өөртөө амралт өгч, дуртай номнуудаасаа шүүрэн аваад оюун санаагаа тайван байлгах нь чэухал. Сэтгэл санаа түгшээсэн таагүй явдал тохиолдвол хэн нэгэнд түүнийгээ ярих нь онцгүй нөхцөл байдлаас өөрийгөө аврах томоохон алхам байх болно.

Арслан

Арслангийн ордны хайр дурлалын болон дотны харилцаанууд 2-р сарын туршид тийм ч амаргүй байх болно. Хувийн ашиг сонирхлын зөрчлүүд гарах магадлалтай бөгөөд, олон чухал сайхан үйл явдлууд тохиох ч ихэнх үед хоорондоо маргаантай байх төлөвтэй байна. Үүнд бэлтгэлтэй байж үгээ цэгнээрэй. Арслангийн ордны удирдагч болох Нар чам дээр 2-р сарын 28-ныг хүртэл айлчлал хийхдээ давхар холбоо харилцааны гацалт, саадуудыг тээн авчирч байгаа бололтой. Өөрөөр хэлвэл тасалдсан дуудлага, сүлжээний уналт, мессежний тасрал мэтийн зүйлсээс, мөн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй асуудлууд хүлээж байна. Тиймээс энэ сард хосуудын хувьд амьдралын чухал шийдвэр гаргахад тохиромжгүй, харин нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, шийдэл олоход зохистой байх болно. Эмзэг нарийн асуудлууд ахин сөхөгдөх бөгөөд өнгөрсөнд үлдсэн хүмүүс одоод эргэн гарч ирж бэрхшээл учруулж мэднэ. Харин ажил хэргийн хувьд одоо л чи уужуу амьсгаа авч болохоор боллоо. Сугар гаригийн шулуухан хөдөлгөөний ачаар ямар нэг зүйл өөрчлөгдөх юм уу илүү түргэсэх болно. Урлаг, тансаглал, зугаа цэнгэлтэй холбоотой зүйлсэд их цаг зарцуулна. Мөн дуртайгаар, таашаалтайгаар хийсэн ямар ч үйл хэрэг үр дүнгээ өгнө. Гэр бүлийнхэн юм уу албан газраас санхүүгийн дэмжлэг ирж чи том эд хөрөнгө, байр сууцтай холбоотой асуудлаа шийднэ. Чиний түрийвчний зузаан хайртай хүнээс, хамтран ажиллагчаас чинь зэрэг бусдаас хамааралтай байх нь. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй, сайн байна. Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж, хувцсандаа шинэчлэлт хийх төлөвтэй. Өөрийгөө хорих чадвар тун сул байх тул жин нэмэх, ямар нэг зүйлийг хэтрүүлэн хэргэлэхээс болгоомжлох хэрэгтэй. Сарын турш санаагаа цэвэр, ойлгомжтой, тодорхой, ажил хэрэгч маягаар илэрхийлж, хүний үгийг анхааралтай сонсоорой.

Охин

Охины ордныхон хайр дурлалын харилцаанд захирагч нь байдаг. Харилцаанд чинь ямар нэг сэв гарвал гарах гарцыг ч чи төвөггүй олж чадна. Энэ сар хайр дурлалын хувьд хэвийн сайхан өдөр хоногууд үргэлжилнэ. Романтик болзооны санал тасралтгүй, бэлгийн дур хүсэл уйтгаргүй. Хэн нэгэнтэй үүсгэсэн дотно харилцаа чинь улам гүнзгийрч, үнэхээр хайж байсан нэгнээ олсон мэт мэдрэмж төрнө. Тийм учраас уг харилцааг цаашид лавшруулж, хамтран амьдрахад аюулгүйг хүлээн зөвшөөрч болно. Мөн энэ сард хотоос гарч амралт зугаалга хийх эсвэл богино хугацааны аялал хийж олуулаа хөгжилдөөрэй. Сарын сүүлийн 10 хоногт аз жаргалтай, таатай үйл явдлууд ар араасаа тохиолдох болно. Өмнөх саруудаас ч илүү үр ашигтай өдрүүд ирж байна. Ажил мэргэжлийн тал дээр багагүй саад бэрхшээл, сорилууд тулгарах хэдий ч тэвчээртэй байж гарах арга замыг олох нь санаанд оромгүй амжилт авчирна. Зүгээр суугаагүй л бол ямар ч ажилд саад бэрхшээл гарч ирэх нь тодорхой учраас урдах ажлаа үргэлжүүлээд хийх нь зөв алхам болно. Тиймээс битгий шантар! Тэгж чадвал сарын сүүлээр бүх юм хэвийн байдалд шилжинэ. Энэ сард орлогын эх үүсвэрийн тоогоо нэмэх, хуримтлал үүсгэх боломжууд гарч ирнэ. Харин эрүүл мэндийн хувьд хоёрдугаар сар гэнэтийн өвчин ороож магадгүй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хавраас өмнө өөртөө анхаарал тавьж, зөв амьдралын хэвшилд суралцах нь дээр. Энэ нь суурь өвчтэй Охины ордныхонд ч өвчнөө сэдрүүлэхгүй байх сайн боломж юм. Аялал зугаалгаар явахдаа хүйтэн, нойтон байхаас сэргийлж, халдварт өвчин, хортой хог хаягдлаас өөрийгөө ангид байлгаарай. Амьсгалын замаар халддаг өвчнөөс болон зүрхээ сайн хамгаалах хэрэгтэй.

Жинлүүр

2014 оны эхний хагасаас чамд хамгийн ихээр таалагдах сар бол 2-р сар. Нар, Буд гариг хоёр Жинлүүрийн хайрын ордонд зэрэг давхцсанаар дур хүсэл, романтик “сэрэл”-ийг өдөөн бие, сэтгэлийг чинь эрч хүчээр дүүргэнэ. Тэдгээр эрч хүч хайрын ертөнцийг чинь нээн амьдралдаа сэтгэл хангалуун байх олон шалтаг, шалтгааныг нэмэх бололтой. Шинээр дурлал эхлүүлэх, урьд нь байсан хайрын түүхийг дахин анхаарлын төвд авчрахад тохиромжтой бөгөөд хамтрагчдаа анхаарал халамж тавих чадвар өмнөхөөс ихсэнэ. Түүнтэйгээ харилцах, мэдээлэл солилцох нь амьдралдаа заавал хийх ёстой үндсэн хэрэгцээ ч болж магадгүй. Амьдралынхаа зарим хэсгүүдийг илүү нарийвчлалтайгаар шинжилж, тодорхойлох нь энэ сард чиний хийх ёстой чухал зүйлсийн нэг болно. Энэ онд чамд хийх зүйл толгойтой үснээс чинь их байна! Гэхдээ зүгээр ээ, бүгдийг нь амжилттай дуусгах маш их эрч хүч дотор чинь бий. Дуусгасныхаа дараа чамд үнэхээр таалагдаж, хангалттай сэтгэл ханамж үлдэх тул шантралгүйгээр эхнээс нь авахуулаад хийгээд байгаарай. Өөр сайхан зүйл дуулгахад урьд нь жирийн л санагддаг байсан өдөр тутмын ажил чинь өөр болчихсон юм шиг, шинэ идэвхээр дүүрэн байгаа мэт санагдана. Мөн үүрэгт ажлаа ахин шалгах, илүү удаан хугацаанд авч явах эсвэл өөр нэгний үнэлэлт дүгнэлт шаардагдах хэрэгцээ гарах бололтой. 2-р сарын эхний хагаст олон нийт, нийгэмтэй харилцах тал дээр бага зэрэг үл ойлголцол гарч болзошгүй. Анхаарлаа сайтар төвлөрүүлж болж буй үйл явдлыг бодитоор харвал гарах гарц хурдан олдоно. Үүнд Жинлүүрийн ордныхны төрөлхийн эвлэрүүлэн нийлүүлэх, тэнцвэрийг олох чадвар нь туслах болно. Санхүүгийн хувьд тун сайн, ялангуяа сарын сүүлээр гэнэтийн олз орж ирэх магадлалтай. Амьсгалын замын халдвар, хордлогоос сэргийлээрэй. Мөн гоо зүйн мэдрэмж болон уран зохиолын авьяасаа улам чадварлаг болгохоор сургуулилахыг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц

Чамд хадгалагдсан сайхан мөчүүд ирж байна! Үл ойлголцол арилж, бүдэг бадаг зүйлс тодорхой болж, саатсан бүхэн үргэлжлэх болно. 11-р сараас хойш сэтгэлийг чинь зовоосон үйл хэрэг бүхэн үүнд л хүрч төгсөх ёстой байж! Хилэнцийнхний хайр дурлалын амьдралд тодорхой ач холбогдол бүхий дүр зургууд үргэлжлэх бөгөөд хэрвээ чи энэ бүгдэд анхаарал хандуулж, цаг зарцуулж чадвал ирээдүйн аз жаргалдаа чухал алхам хийж буй чинь тэр юм. Харилцааны хүнд хэцүү үед яваа эсвэл дэврүүн харилцааг дөнгөж эхлүүлж байгаа Хилэнцийхнийг харин энэ сарын эхэнд толгой эргүүлэм нөхцөл байдал угтаж байна. Гэхдээ лав л сүүлийн арав хоног сэтгэл санаа бүрэн дүүрэн байж, ганцаардсан мэдрэмж огт ирэхгүй гэдгийг огторгуйн од эрхэс баталж байна. Сарын турш чи ажлын идэвхтэй байх боловч энэ дундаас маш их стресс авна. Чамаас шалтгаалсан томоохон хүсэлтүүд ирэх бөгөөд эхнийхийг нь бодож байхад л араас нь дараагийнх нь ирсээр байна. Үүнийг зохицуулахад хэцүү байх боловч хүчин чармайлт хүссэн үр дүнг тань авчирна. Оюуны бүтээлч ажлуудад эерэг өөрчлөлтүүд мэдэгдэнэ. Хүсч буй мэдээллээ амархан олж, шинэ зүйлсийг ч төдий л чармайлт гаргахгүй сурч, шалгалт, тестэнд ахин нэг боломж олдох аж. Сарын сүүлийн арав хоногт дэлгүүрийг ч хэсч өгнө дөө! Учир нь санхүүгийн эрх чөлөөг чи хангалттай ихээр мэдэрнэ. Хилэнцийнхний эрүүл мэнд сайн хэвээр байна. Одоогийн өвчнөө эдгээх, биеэ хамгаалахад нэлээд анхаарал хандуулах шаардлагатай. Стрессийн эсрэг шинэ арга зам хайж, таргалалт, хүнд хоолны дэглэм болон ямар нэг туршилт өөр дээрээ хийхээс зайлсхий! Үүний оронд эрдэс, витамин хэрэглэснээр таны бие улам чанга болно.

Нум

Буд гариг энэ 2-р сард Нумын ордныхныг нэг дор нь удаан суулгахгүй нь дээ. Сарын турш тогтворгүй, шилжилт хөдөлгөөн ихтэй байх учраас чамд нэг өдөр л долоо хоногийн дайтай өнгөрч байгаа мэт санагдах болно. Сарын эхний өдрүүдэд байр сууц, үл хөдлөх хөрөнгө, эцэг эхтэй холбоотой ямар нэг үл ойлголцол, будлиан гарах магадлалтай. Тэрхүү асуудлын зарим тал нь чиний урьд өмнө хэн нэгэнд дэмжлэг үзүүлэхээр өгсөн амлалттай холбоотой байх төлөв байна. 2-р сарын удаах хагаст ч мөн адил өмнө нь шийдэгдэлгүй үлдсэн зүйл дахин сөхөгдөж, чамаас үүнийг нэг тийш нь болгохыг шаардах нь. Мөн удаан уулзаагүй хэн нэгэнтэй болзоо тогтоох юм уу ямар нэг өөр аргаар тэр хүнтэй холбоо барих болно. Хайр дурлалын тал дээр амар тайван, нам жим өдрүүд өнгөрнө. Гэхдээ тайван амгалан байдал л жинхэнэ аз жаргал гэдгийг санаарай. Ажил хэргийн хувьд элдэв жижиг сажиг зүйлд сатааралгүй, зөвхөн зорилгодоо л анхаарлаа хандуулж, аливааг өөрийн эрх ашгийн төлөө шийдэх хэрэгтэй. Буд гаригийн ухарсан хөдөлгөөн Нумын ордны карьерийн хэсэгт байрлаж байгаа нь чиний хувьд санхүүгийн тогтвортой байдлаа тогтоох цаг нь болсныг илтгэж байна. Мөн сүүлийн үед юуг амжилттай хэрэгжүүлж, юун дээр алдаа гаргаснаа дүгнэн шинжилснээр цаашид хийх алхмууд чинь тодорхой болно. Багаараа эсвэл хамтаараа хийх ажилд чинь од эрхэс түлхэц болох нь гарцаагүй. Хоёрдугаар хагаст гэрээ хэлэлцээр, судалгааны эсхүл бичиг цаасны ажил орж ирэх магадлалтай. Энэ сарын хамгийн таатай мэдээ мөнгөтэй холбоотой байх болно. Чи ямар нэг санхүүгийн бэрхшээлийг давж, бүх зүйл эргээд хэвийн эргэлтэндээ орох аж. Мөн сүүлийн арав хоногт нэмэлт орлоготой холбоотой боломж айлчлах учраас анхааралтай андаарай. Хэрэв ойрын үед ямар нэг өвчнөөс болж сэтгэл зовниж байгаа бол 2-р сар чамд эдгэрэл, сайжралыг авчрахаар бэлдсэн байна. Ер нь хэлж, ярьж, амлаж, бичиж байгаа бүхэндээ анхааралтай л байвал юу ч саадгүй дардан байгаа шүү!

Матар

Хосуудын хувьд маш ээлтэй, магадгүй 2014 оны хамгийн гайхамшигтай сар ирж байна. Хайр дурлалын Сугар гариг 1-р сарын сүүлээс эхлэн Матрын ордныхонд бусдаас илүү анхаарлаа хандуулах бололтой. Дурсамжит болзоо, хөгжилтэй үйл явдал, эрч хүчийг чамд бэлэглэхээр бэлджээ. Бусдыг өөртөө татах увидас чамд энэ сарын турш халгиж цалгих болно. Хостой Матрынханд гэнэтийн бэлэг, сэтгэл хөдлөлөөр дүүрэн үйл явдлууд тохиосноор хайртдаа илүү ихээр татагдах болно. Харин ганц бие Матрынхныг нууцлаг шүтэн бишрэгч, шинэхэн учралууд хүлээж байна. Нэгээс олон удаа Валентины баяр тэмдэглэвэл битгий гайхаарай. Аз гэж хэлж болохуйц нөхцлөөр чамд нэлээд их хэмжээний орлого орж ирэх нь. Гэхдээ түүнийг захиран зарцуулахдаа анхааралтай, бодолтой байгаарай. Харин ажлын байрны хувьд бүх зүйл хэвийн бүтэмжтэй үргэлжилнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, өөр албан тушаалд ажиллах, шинэ төсөл хариуцаж авах боломж гарч ирэх ба татгалзах шалтгаан байсан ч зоригтойгоор хүлээн ав. Энэ шийдвэр чинь эцсийн эцэст амьдралд чинь том туршлага болохоос гадна хувь хүнийхээ хувьд өсөн дэвших боломж олгоно. Сарын 6-аас 18-ны хооронд ажилдаа нягт няхуур хандаарай. Үгүй бол хайнга байдлаас шалтгаалж гаргасан жижигхэн алдаа чинь томрох магадлалтай. Хамтран ажиллагсдаасаа тусламж туслалцаа авахаас битгий нэрэлхэ. Энэ сард тохиосон бүх үйл явдлууд чамд цаашдаа юунд илүү анхаарлаа хандуулж, юуг чиг шугамаа болгохыг чинь ойлгуулна. Сэтгэл санаа чинь сайхан байж, эрч хүчтэй байснаар эрүүл мэндэд чинь ч сайнаар нөлөөлнө. Гэхдээ гэнэтийн осол аваараас болгоомжтой байгаарай. Сарын дундах арав хоногт хүнд юм зөөх, өндөрт авирахаас татгалзаарай.

Хумх

2014 оны 2-р сарын туршид хайр дурлал, нөхөрлөл анхаарлын төвд байна. Чи бусдад соронз шиг л нөлөөлж, тэднийг өөртөө татах болно. Ер нь сарын турш бүхэлдээ ихэд идэвхтэй байна. Хайр дурлалын тал дээр хүчээ сорих, овсгоо самбаагаа шалгуулах зүйл гарч ирэх нь бололтой. Бага зэргийн сэтгэл ханамжгүй нөхцөл байдал үүсч мэднэ. Сарын эхээр найз эсвэл танилтайгаа мөнгөний асуудлаас болж ам зөрж болзошгүй тул нөхөрлөл мөнгө хоёроо тусдаа байлгасан нь дээр. Харин сарын сүүлээр өмнө нь хайр дурлалын холбоотой байсан хүн эргэн ирнэ. Тэр хүн чиний анхаарлыг татаж, харилцаагаа сэргээхийг хүсч байгаа бололтой. Хүлээж авах эсэх нь чиний л дур. Хумхынхан энэ сард ажлыг ч гялалзуулаад өгөх нь дээ. 2-р сар эрч хүч, хүсэл эрмэлзэл, шинэ мөрөөдлөөр дүүрэн, чиний амжилтын сар байх болно. Ямар нэгэн төсөл, багийг хариуцаж аван удирдах нь. Бүх зүйлийг цагийн нарийн хөтөлбөрөөр товлож ажиллаж чадвал амжилтгүй болно гэж айлтгүй. Хамгийн чухал нь ямар ч тохиолдолд өөртөө итгэлтэй байгаарай. Бусад хүмүүст чамайг үл тоох, доош нь чангаахыг бүү зөвшөөр. Хамтран ажиллагч байгууллага, хүмүүст өөрийгөө итгэл даах хүн гэдгийг харуулахыг хичээгээрэй. Гадны оронд аялах, суралцах, найзууд дээрээ зочлох боломж ирнэ. Мөн нэр хүнд, байр суурийг чинь баталгаажуулах ажлын ашигтай боломжууд олдох тул алдалгүй атгаад аваарай. Сарын эхэнд 3-р сарын эхэн хүртэлх хувь хүний хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж, юу юу хийх, ямар зүйл шинээр сурах зэргээ бичиж тэмдэглээрэй. Санхүүгийн хувьд энэ сард мөнгө, эд зүйлсийн хаалга нээгдсэн гэж хэлэхэд буруудахгүй. Харин хууран мэхлэгч, худал баг зүүсэн хүмүүсээс болгоомжлоорой. Ялангуяа сарын эхээр элдэв хүмүүст итгэхгүй байсан нь дээр. Дээр дурдсанчлан энэ сард эрч хүчээр дүүрэн байх учраас тийм ч амар өвдөж, бэртэхгүй. Харин ажлын ачааллаас болж бага зэрэг ядарч мэднэ. Ямар ч тохиолдолд хэрүүл, маргаанаас холуур яваарай. Сөрөг хандлагатай хүмүүстэй нөхөрлөхөөс зайлсхий. Хамгийн гол нь даруу зан, эрч хүч хоёроо битгий алдаарай.

Загас

Найз нөхөд болон хайр дурлалын харилцаатай холбоотой эргэлзээ бий болно. Чи ямар шийдвэр гаргаснаас шалтгаалж зам хаашаа чиглэх нь тодорхой болох нь ээ. Хайр дурлалд чинь шалгалт хэрэгтэй юм шиг санагдаж, найз нөхдүүдээс чинь зарим нь аяндаа уулзахаа больж, холбоо тасарч эхэлнэ. Гэхдээ энэ нь огтоос муу зүйл биш. Болох зүйл болдгоороо л болж буй нь энэ юм. Харин ч өөрчлөлт бүхэн чамд шинэ амьдралын үүд хаалгыг нээхэд тусална. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй, яаж ч шийдэж чадахгүй байгаа хайр дурлалын асуудал бий бол эртхэн дуусгавал сайн. Ямар нэгэн тодорхойгүй харилцааг төгсгөл болгох нь шинэ, илүү сонирхолтой харилцааны эхлэл болно. Өнгөрсөн зүйлийн талаар сөхөх хэрэггүй. Яагаад ч юм  сарын эхээр өнгөрсөн бүхнээ дурсаж, буцааж авчрахыг хүсэх ч тэр талаар зүгээр л март. Өнгөрснийг зөвхөн дурсахад л сайхан гэдэг шүү дээ. Урам хугалах ганц нэг сөрөг асуудлууд байгаа ч сарын туршид сайхан үйл явдлууд харамгүй тохиолдоно. 2-р сарын эхээр ганц бие Загасныханд гал халуун хайрын эхлэл тавигдсан нь анзаарагдана. Хэрвээ эргэлзэж байвал зуун хувь сэтгэл зүрхнийхээ сонголтыг дагаарай. Сарын туршид дахин нарийвчлан шалгах, тогтсон дэг журамтай болгох ажилд дарагдана шүү. Ажил чинь, ажилтнууд чинь чамайг илүү санаачлагатай, самбаатай байхыг шаардаж байна. Урсгалаараа явахаас зайлсхий. Аль болох идэвхитэй байж чадвал амжилт чамд дэндүү ойрхон байна.   Хичээн ажилласан өдрүүдийн хариу, ач гавьяа сарын сүүлээр мэдрэгдэнэ. Тэр хүртэл бүх зүйл тийм ч амар байхгүй. Хамгийн чухал нь ямар нэг ажлыг амарчлах, хялбарчлах алхам хийснээр ажил буруутаж магадгүйг анхаараарай. Аль болох өөр өөр салбарын хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх нь ирээдүйд амжилтанд хүрэх, дуртай ажлаа олж хийхэд чинь тусална. Өөртөө туслах гэсэн хүнийг түлхэх хэрэггүй, мөн бусдад туслахаас битгий татгалзаарай. Санхүүгийн хувьд өмнөх сараас багагүй дээрдэнэ. Өөрийгөө хөгжүүлэх үйлүүд хийгээрэй. Ном унших, спортоор хичээллэх цаг завыг юу ч болж байсан гаргах нь чухал. Эрүүл мэндийн хувьд биеийн дархлаа муудаж, сульдаж магадгүй тул хоол ундаар тэжээл авах тал дээр сайн анхаар. Өдөр бүр зохих амралтыг өөртөө өгч, витамин, эрүүл хүнс болон зөв амьдралын хэв маягийг сахиарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
2014 оны ерөнхий зурхай
Дараах мэдээлэл
3-р сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(339)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com