ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Кино ертөнцөд хооллох гайхамшигтай

Бусад  | 2014 / 02 / 06

Дэлгэцний наана тухтай нь аргагүй суугаад хооллох нэг хэрэг. Харин дэлгэцний цаана, бүр дотор нь орж байгаад кино ертөнцөд хоолловол амт нь ямар байх бол? Шурик, Бетмэн, Жавар өвөө, Харри Поттер зэрэг 11 баатар чамайг зоогонд урьж байна. Болзох газар нь харин Номадсын сүлжээ ресторанууд гэнэ.

Кино ертөнцөд хооллох гайхамшигтай

Номадсын Сүлжээ Ресторанууд Монголын кино урлагийн түүхэнд сор болсон бүтээлүүд, дахин дахин үзээд ч уйддаггүй дэлхийн шилдэг кинонуудыг амилуулсан хөгжилтэй, зугаатай, дурсамжтай цаг мөчийг бэлэглэх “Дуртай киногоо дуртай ресторандаа” кино аяныг 2014.01.12 - 2014.02.28 хүртэл Номадсын Улаанбаатар хотын 11, орон нутгийн 7 нийт, 18 сүлжээ ресторануудад явуулж байна.

Манай хамт олон 5 жилийн өмнө энэхүү аяныг зохион байгуулж үйлчүүлэгч олны талархал таашаалыг хүлээсэн сэтгэлд хоногшсон төсөл болж чадсан бөгөөд та бүхнийг тэр цаг үеийг эргэн дурсаж, цаг хугацаагаар дахин аялах гайхамшигт аялалд урьж байна.

Facebook.com/nomadsgroup
Twitter.com/nomadsgroup
www.modernnomads.mn
Утас: 77151616
1. “Мартагдашгүй намар”-
“Модерн номадс” сангийн аж ахуйд чамайг юу хүлээж байгаа гээч? 11 жилийн гавшгайч залуусын мартагдашгүй намар шиг мартагдашгүй зоог. Нормоо давуулан биелүүлсэн хүүхдүүдийн “шинэ ургац”-аас амтлангаа дуртай киногоо үзээрэй.
Модерн Номадс – 1
Хаяг: СБД, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL -ийн урд талд
Утас: 11318744
2. Хөхөө гэрлэх дөхлөө
- Хөхөөгийн гэрлэх дөхсөн хөгтэй явдлыг эргэн дурсахаар энд саатах зуураа амтат хоолоор дайлуулж алжаал ядаргаагаа тайлаарай.
Модерн Номадс – 2
Хаяг: Амарын гудамж, Соёлын Төв Өргөөний чанх ард, “Үнэн” сонины байрны зүүн талд
Утас: 70120808
3. Алтан өргөө
Үлгэрийн орны амтат зоогийг ах дүү гурвын амьдран суудаг “Алтан өргөө”-нд амтлан суух аз бидэнд тохиожээ.
Модерн Номадс 4
Хаяг: БЗД, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “Нэгдэлчин” зочид буудлын зүүн жигүүр 2-р давхарт
Утас: 11454484
4. Татар ажиллагаа
“Татар ажиллагаа”-ны төлөвлөгөөг боловсруулах тухтай орчинг энд бүрдүүлсэн байна. Төлөвлөгөөний чинь нууцыг тэд чандлан хадгалах болно.
Модерн Номадс – 5
Хаяг: Чингэлтэй дүүрэг, бага тойруу 4-р хороо 13-р байр /УБ банкны чанх урд талд, Golden Pen бичиг хэргийн дэлгүүртэй байр/
Утас: 7011 0505
5. Энэ хүүхнүүд үү!
Ээ дээ, энэ хүүхнүүд үү! Ийм сайхан үйлчилгээ гэж байх уу даа? “Туяа” нэгдлийн тогооч нарын тусгай үйлчилгээ ч чамайг гайхшруулна даа!
Модерн Номадс – 6
Хаяг: Баянзүрх дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл Бизнес Төв, Ханбүргэдэй дэлгүүр, 2 давхарт
Утас: 77102277
6. Хүнсээр бороо оруулагч
Хүссэнээрээ зооглох боломжийг олгож, хүнсээр Bd’s бороо оруулж байна. Хүүхэд багачуудаа дагуулан хүүхэлдэйн ертөнцөөр аялцгаая.
Bd’s mongolian barbeque
Хаяг: СБД, 5-р хороо, Сөүлийн гудамж - 9, "Өгөөж чихэр боов" үйлдвэрийн зүүн талд, Аянчин дэлгүүрийн баруун талд
Утас: 311191
7. Кавказад болсон явдал
Шурикээ дагуулаад Кавзак шорлогдоод байж дээ Нина минь. Гурван ч бүтэлгүй залуутай таарч, барьцаалуулж, мишокон дотор баглуулсныхаа дараа ч гэсэн чиний “Баавгайн тухай дуу”-гаа аялах хүсэл хэвээрээ л байх болно.
Кавказ ресторан
Хаяг: СБД, 2-р хороо, АСА циркийн чанх зүүн талд
Утас: 77119900
8. Зөрүүд эрийг номхотгосон нь
Итали хоол зооглож, дарс шимэнгээ хуучрашгүй хуучны киног үзсэний дараа чиний болзож байгаа зөрүүд эр номхрохгүй байна гэж байхгүй л болов уу.
Felicita ресторан
Хаяг: СБД, Байгалийн Түүхийн Музейн зүүн талд
Утас: 319009
9. Морозко
Жавар өвөөгийн өвлөөр ч жаргалтай дулаахан байшинд Орос, Славян хоолыг зооглоорой, цасан охин минь.
Славянский базар
Хаяг: Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 4-р байрны зүүн талд GВ центр, 1 давхарт
Утас: 77110101
10. Харри Поттер
Баяр хүргэе! Чи Гриффиндорт сонгогдлоо. Хогвартсын эрдмийн өргөөнд Харри Поттертой уулзаж, шидтэнүүдтэй хамт нэг ширээнд хооллоцгооё.
Хаан Гэр грилл ресторан
Хаяг: СБД, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL -ын урд талд
Утас: 77115544
11. Бетмен
Их хотыг аврагч харанхуйн хөлөг баатар Salmbrau пабд саатан түр буудалласан байна. Бетментэй хамт наргицгаая.
Salm Brau Pub
Хаяг: СБД, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL -ын урд талд
Утас: 77118855
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(220)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com