ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи юугаараа “уян хатан” байх ёстой вэ?

Мэдээлэл  | 2014 / 03 / 06

Өглөө бүр бид “орон сууц” гэдэг дөрвөлжин өрөөнөөс гараад “машин” гэдэг дөрвөлжин хайрцаг руу шилжиж суудаг. Очих газар маань харин “оффис” гэж нэрлэдэг нэлээд олон дөрвөлжин өрөөнүүд. Дөрвөлжингөөс дөрвөлжингийн хооронд дамжсаар байгаад бид өөрсдөө бүх юмаараа “дөрвөлжин” болж байгаа юм биш байгаа даа? Бие, оюун санаа, хувцаслалт, хэрэглээгээ хүртэл илүү нарийхан, шинэлэг, бусдаас өөр, загварлаг, уян хатан руу шилжүүлэх цаг ирж. Харин яаж?

Чи юугаараа “уян хатан” байх ёстой вэ?

Илүү “уян” бие
Мэдээллийн эрин зуун ирснээс хойш хүмүүс бид суудлаасаа өндийлгүйгээр хуруугаараа олон ч ажил амжуулах болсон. Хор уршгийг нь мэдсээр байгаа хэрнээ л, өдөрт нэг удаа ч болов өөрийн эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийх маань ямар ховор болоо вэ? Доошоо сунаад шаланд хүрэхгүй, дээшээ үсрээд таазанд хүрэхгүй, гэдэсний таталт хийгээд 5-аас хэтрэхгүй, гар дээр суниагаад 10-аас нэмэгдэхгүй болсноо мэдрэх үед л өөрийнхөө биеийн уян хатны нөөц бололцоог хатааж байгаагаа бид мэддэг. Алив босоод ир, цээжин биеэрээ хэд сайхан эргэж, Pharell-ийн Happy-г тавьж байгаад хэдэн минут бүжиглэчих. Хөлсөө урсгах мэдрэмжийг чи ч үгүйлсэн байх болно доо. Өнөөдрөөс эхлэн илүү “уян” бие рүү өөрсдийнхөөрөө гараа сунгацгаая.

Илүү “уян” сэтгэлгээ
“Тэнэг” гэдэг үг зарим талаараа “уян” гэдэг үгтэй их төстэй. Бүх хүн дэмжвэл зөв гэж үздэг энэ нийгэмд хамгийн тэнэг харагдаад ч хамаагүй өөрийнхөө хорвоогоос ангид төсөөлөл, бодлуудыг хадгалж үлдэх хэрэгтэй. “Бултаараа хэлэлцвэл буруугүй” ч өөрийн бодол өөртөө зөв. Хайрцаглаж өгсөн бэлэн бялуунаас илүү, өөрийнхөө жорыг зохиох дуртай бол дураараа бол. Чиний бодолд хэн ч шүүлт өгөх эрхгүй. “Наадах чинь боломжгүй” гэж хэлэх бүр ч эрхгүй. Стив Жобсыг анх хавтгай, дэвтэр шиг компьютерний тухай ярихад хэдэн хүн өөдөөс нь тэгж хэлсэн гэж бодож байна?

Илүү “уян” хувцаслалт
Шинэ загварын цүнх барихгүй л бол “гудамж” хэмээх загварын тайзнаас хоцрох гээд байгаа юм шиг санагддаг л даа. Гэхдээ би лав өөрийнхөө гараар урласан, аль ч дизайнерийн шоунаас санаа аваагүй үслэг оруулгатай сүлжмэл цүнхэндээ дуртай. Учир нь тэр бол миний “уян” стиль.

Илүү “уян” хэрэглээ
Samsung эсвэл I phone утасны дараагийн загварын хүлээлт хүн бүрт бий. Дэс дугаарыг нь өгсүүлээд арай өргөн, эсвэл арай урт болчихсон болохоос, уулга алдмаар цоо шинэ өөрчлөлт тэднээс харагддаггүй л юм. Орчин үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг ялгаагүй шахуу бараанд хамаагүй өндөр үнэ тэлэхийг биш, харин бусдаасаа тэс өөр шинэчлэлийг цүнхээ нээн тосч авахыг хэлдэг. Жишээ нь, гар утас яагаад хавтгай, хатуу биш, цаас адил нугардаг, “уян” байж болохгүй гэж? G Flex шиг ч юм уу...

1.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(882)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com