ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: “Хүлээлгийн өрөө”-нөөс гар

Чөлөөт цаг  | 2017 / 05 / 07

Бидний дамжиж амьдардаг олон өрөө бий. Унтлагын өрөө, угаалгын өрөө, ажлын өрөө, хувцас солих өрөө гээд л. Тус бүрдээ үүрэг, зориулалттай өрөөнүүд дундаас биднийг хамгийн идэвхгүй, сул дорой болгодог өрөө аль нь болохыг мэдэх үү? “Хүлээлгийн өрөө”.

Амралтын өдрийн шуудан: “Хүлээлгийн өрөө”-нөөс гар

Учир нь “хүлээлгийн өрөө”-нд байгаа хүн хүсч байгаа зүйлийнхээ төлөө юу ч хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө нэр дуудагдахыг хүлээн, ээлжээ манаж суудаг юм. Банк, эмнэлгийн хүлээлгийн өрөө ч яахав, тэвчээртэй хүлээж суухад тэр өдөртөө ямар ч байсан ээлж ирнэ. Харин хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ямар нэг зүйлд хоосон найдлага тавьсандаа бидний өөрсдийн дураар ороод суучихдаг, амьдралд олон таарах бусад “хүлээлгийн өрөө”-нүүд л хэтэрхий гунигтай.

Ирнэ гэж хэлээгүй эрийг, өгнө гэж амлаагүй эдийг, ирж яваа нь мэдэгдэхгүй боломжийг, зөвхөн “магадгүй” л гэж бодсондоо ямар нэг зүйлийг хүлээсэн, байрнаасаа өчүүхэн төдий ч холдоогүй “үхмэл” өдрүүдийг юу ч нөхөхгүй. Амьдрал гэдэг бүх зүйл нь цагийн хуваарийн дагуу өрнөдөг, хүлээсний хариуд заавал “үүдээ нээдэг” дэлгүүр биш. Даанч биш. Тиймээс чиний үзэж туулах, хөгжиж дэвжих, унаж босох бүх өдөр хоногоос булааж байгаа “хүлээлгийн горим”-ноосоо сал.

Юу ч тохиолдож болдог, эсвэл юу ч тохиолдохгүй байж ч болдог энэ хорвоод зөвхөн хүлээснээр бүтдэг зүйл тун цөөхөн. Хүлээх зуураа ямар нэг юм хий. Жишээ нь, хүлээхээс хөөцөлдөх нь лав хамаагүй зугаатай бас өрнөлтэй. Ямар ч л байсан зүгээр хүлээхээ боль. Итгэл найдвараа алд гэсэн үг биш шүү. Ингээд л юу ч хийхгүй хүлээж байгаа цаг хугацаагаа тэр хүнээс, тэр юмнаас хамааралтай болгохоо л боль. Хүлээхээ болиод хөдөлж эхлэхэд чинь магадгүй хүлээж байсан тэр зүйл чинь өөрөө араас чинь гүйцээд ирэх болно.

Ирэх долоо хоногт чиний өөр зүйлийг танин мэдэх хугацаанаас удаан хороосон “хүлээлгийн өрөө”-нөөс гараарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(427)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Xulan.   2017-06-04
Ta bvxnd mash ix bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com