ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоочууд залуусын хувцсыг яаж “тайчуулсан” бэ?

"Хааяа нэг "дүрсгүй" зүйл хийхэд л амьдрал баялаг болдог" гэж Гоолингоо нь үргэлж хэлдэг. Гэхдээ энэ удаад хэлэх биш хийхээр шийдсэн юм. Өнгөрсөн Баасан гаригт та нартайгаа цуг Мартаа тэмдэглэхдээ юу юу хийж Метрополисыг халууцуулсан гэж санана?

 Гоолингоочууд залуусын хувцсыг яаж “тайчуулсан” бэ?

Бид “Young & Beautiful” партинд ирэх бүсгүйчүүдээс нэг л зүйлд бэлтгэлтэй байхыг хүссэн. Тэр бол уруулаа тод өнгөөр будсан байх. Харин тэнд залуу бас үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй нэг оройг сайхан өнгөрүүлэхээр ирж байгаа эрчүүдэд арай өндөр шаардлага тавьсан шүү. “Бүх талаараа бүсгүйчүүдэд таалагдахуйц байх”. Учир нь тэнд юу ч болж магадгүй гэдгийг сануулсан байсан юм.

Биднийг очиход Метрополис шөнийн клубийн үүдэнд байрласан “Young&Beautiful” үдэшлэгийн цагаан самбарыг олон бүсгүй аль хэдийнэ уруулын хээгээрээ тамгалж, гарын үсгээ дэргэд нь зураад амжсан байлаа. Тэр нь “Миний уруул энд байсан” гэсэн үг. Сул зай олж, будсан уруулынхаа хэргийг гаргачихаад цааш манай хатагтай нарыг хөгжөөхөөр Италиас ирсэн DJ-тэйгээ албан ёсоор танилцсан юм. Үдэшлэг албан ёсоор эхлэх хүртэл бидэнтэй хийсэн яриаг нь доороос уншаарай.

Тайчуулсан нь-1
Өрж тавьсан ягаан өнгийн free shot-ууд бүжиж байсан олны дундуур хэд хэдэн удаа аялсны дараа хөтлөгч тайзан дээр гарч ирэн зоригтой, яахаас ч буцахгүй 10 залууг тулаанд дуудлаа.

Тэдэнд өгсөн даалгавар бол “дуудлага худалдаа”-нд оролцох. Гэхдээ энэ нь тэдний түрийвчний зузаан, нимгэнтэй огт холбоогүй. Харин тэдний хувцасны зузаан, нимгэнтэй л холбоотой байсан юм. 400 мянган төгрөгийн үнэтэй цэцгийн баглааг бэлгэнд авч, хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд тэд хөтлөгчийн хэлсэн тоогоор хувцсаа нэг нэгээр нь тайлж байлаа. “4” гэсэн дуудлагаар нүцгэн цээжээ ил гаргах болсон залуусаас гарын 5 хуруунд багтах нь л шийр зааж үлдсэн. Бүсгүйчүүд өөрсдийнхөө дэмжиж байгаа (хувцсыг нь тайчуулмаар байгаа) залууг тууштай “балешиг”-лаж байв. “6”-гийн тоог дуудсаны дараа 10 залуугаас 8 нь л бууж өгч, дотоожоосоо бусдаар нүцгэрсэн 2 залуугийн дунд бүжгэн тулаан явуулж шударгаар шүүсэн юм. Тэмцээний ид үед олны анхаарлыг татаагүй ч, төгсгөлд нь хамгийн чанга алга ташилтыг авсан залуу цэцгийн баглааны эзэн болсон. Бахархалтайгаар дээш өргөхийн оронд, баглаагаараа биеэ бушуухан таглаад л тайзнаас гүйсэн дээ, тэр.

Тайчуулсан нь-2
Бүсгүйчүүдэд зориулсан дараагийн бэлэг маань задарч Итали DJ Bambino тайзан дээр гарч ирэн өөрийнхөө уран бүтээлээр Метрополисыг доргиосон. Салхийг хагалсан микс нь мэдээж Lana Del Rey – Young & Beautiful. Түүний сетүүдийн өнгө аяс нь яг л жаахан коктэйл ууж халчихаад, хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдаг хөдөлгөөнөө хийн бүжихэд тохиромжтой тийм тун нь таарсан хөгжимлөг байсан.

Хөгжмөө л мэдэрч орчноосоо тасран хэсэг бүжиглэж байтал шоуны бас нэгэн сюрприз болох тайчигч залуу маань тайзан дээр гараад ирлээ. Өөрөө ч анзаараагүй байхад минь эргэн тойрны бүсгүйчүүдийн гэнэт чангаар орилох, алга таших чимээ намайг тайз руу харуулж дөнгөсөн юм. Хар савхин хувцастай нүцгэн “цагдаа” тэнд байсан бүсгүйчүүдийн мэдрэмжийг дэглэж, эцсийн мөчид дотоожоо тайлан алдаад буухдаа өөрөө бол огтхон ч мэгдээгүй харагдсан. Харин цаашаа юу болсныг хамтдаа байсан Гоолингоочуудаас асуугаарай.

Гоо: Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Bambino: Надад маш их таалагдаж байна. Үнэхээр шүү. Ялангуяа хоол үнэхээр гоё. Би маханд их дуртай л даа. Монголчууд ч гэсэн маханд дуртай шүү дээ.
Та маш олон Монгол охид бүсгүйчүүдийг харсан байх. Хэрвээ тийм бол тэдний хамгийн сэтгэл татам, онцгой зүйл нь юу байсан бэ?
Өө бурхан минь, юу гэхээр би нэлээд удаан хугацаанд Хятад улсад амьдарсан. Хэдий тийм ч би Ази бүсгүйчүүдийн талаар тийм ч их зүйл мэдэхгүй л дээ. Гэхдээ Монгол бүсгүйчүүд цаанаа л онцгой санагдсан. Нэг тийм сонгодог, эрс тэс гэх юм уу даа, арай л өөр байгаа нь ажиглагдсан шүү.
Өөр гэж та юуг нь хэлж байна? Гадаад төрх нь үү эсвэл...
Тийм нэг эелдэг бас яриасаг. Нээлттэй гэх үү дээ. Бусад Ази бүсгүйчүүд бүрэг. Хятад бүсгүйчүүд ялангуяа илүү хаалттай шүү. Бараг л юм ярьдаггүй.
Та хичнээн оронд очиж үзсэн бэ?
Испани, Герман, Итали, Дубай, Хятад, Бразил, Аргентин, Колумб, Венесуэль одоо Монгол гэхээр 10 хавьцаа юм уу даа.
Аль орны залуус, сонсогчид танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бол?
Шөнийн клубын амьдралын хувьд гэвэл Бразил надад их таалагдсан. Бас Испаний Ибиза арал. Өглөөнөөс шөнө хүртэл тэнд үдэшлэг болдог. Хэзээ ч зогсдоггүй. Хөгжим хэдий муу байсан ч тэд бүжиглэсээр л байдаг. Үнэхээр сайхан шүү.
Хөгжим тийм ч чухал биш хамгийн гол нь бүжиглэх гэсэн үг үү тэ?
Тийм ээ. DJ –ийн хувьд энэ маш чухал. Хөгжмөө тоглож байхдаа хүмүүсийг аз жаргалтай байхыг, хөгжимөө уусч, мэдэрч байхыг харахгүй байна гэдэг DJ хүний хувьд үнэхээр хэцүү л дээ. Шууд л тоглохоо больчих байх. /Инээв/
Та яагаад DJ болохоор сонгосон юм бэ?
Олон жилийн өмнө 10 настай байхдаа би Италид дуучны мэргэжлээр сурч эхэлсэн. 6 сар тэнд сураад бөмбөр тоглож, рок хөгжмийн хамтлаг байгуулсан. Тэнд байхад Герман руу дадлага хийхээр их явдаг байсан л даа. Герман бол маш олон төрлийн Electronic хөгжмийн урсгалууд үүссэн газар шүү дээ. Тэнд байхдаа маш олон найзуудтай болж, Electronic хөжмийг хэрхэн хийдгийг сурсан. Тэгээд 2 жилийн дараа буюу 15 настайгаасаа DJ хийж эхэлсэн дээ.
15 насыг DJ болоход хангалттай нас гэж үздэг үү?
Тийм ээ. Сонгодог хөгжмөөс л эхэлдэг юм даа.

1.
2.
3.
4.
5.
6.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(673)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com