ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би нөхөр хүүхэдтэй тэр эмэгтэйн айл гэрийг үймүүлмээргүй байна

Миний амьдрал  | 2014 / 03 / 29

За сайн байцгаана уу? Энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Би 29 настай, Д гэдэг, эрэгтэй. Би дээд сургуулиа төгсөөд нилээн хэдэн газар ажил хийж үзсэн. Одоо ажиллаж байгаа газраа ороод жил хагас болж байна. Анх ажилд ороод юу ч мэдэхгүй, эмэгтэй хүнийг харах ч сөхөөгүй ажилладаг байлаа. /Шинэков байсан болохоор л тэр шүү дээ./ Сүүлийн нэг жилээс эхлээд жирийн нэгэн монгол эмэгтэйг хааяа хааяа хардаг болсон юм аа.

Би нөхөр хүүхэдтэй тэр эмэгтэйн айл гэрийг үймүүлмээргүй  байна

Тэгээд удалгүй одоогоос 8 сарын өмнөөс нэг албанд орж ажиллаж эхэлсээн. Анх ч би нэг их тоолгүй ажиллаад хальт мульт яриад байдаг л байлаа. 9 сарын үеэс авахуулаад хоорондоо юм яриад харьцаад эхэлсээн. Тэр үед би тэр хүнийг нөхөр хүүхэдтэй гэж мэдэх боллоо. Хааяа хааяахан хамтдаа явж харьдаг, хоолонд ордог байсан ч нуух зүйл байхгүй ээ. Тэгээд л гайгүй мөр мөрөөрөө ажлаа хийж байгаад шинэ жилээс хойш би яагаад ч юм тэр хүнийг харах болсоон. Тэгээд өнөөдрийг хүртэл дотроо нууж явна. Тэр хүнд би согтуудаа нэг удаа хэлсэн. Тэр надад хоёр долоо хоногийн өмнө хариу хэлэхдээ нөхөр хүүхдээ орхиод чам дээр очиж чадахгүй ээ гэж хэлсэн. Энэ ч үнэн л дээ. Надад үнэхээр хүндээр туссаан. Тусахаас ч өөр яах билээ дээ. Би тэгээд мартъя, больё гэж бодсон боловч яагаад ч чадахгүй байна аа. Ямар сайндаа ажлаа сольдог юм уу гэж сүүлийн нэг сар бодож байна. Би түүнтэй уулзахдаа зүгээр л өөрөөрөө байдаг, гоё байдаг. Бид хоёр унтаж хэвтэж байгаагүй ч гэсэн зүгээр л үнсэлцээд л өнгөрдөг.

Би тэр хүнийг тэгэж зүгээр л хүлээж авмааргүй байна. /Хайр ийм байдаг юм уу?/ Би нэг их олон охинтой үерхэж унтаж хэвтэж байгаагүй ээ. 5-аас илүү гарахгүй. Надаас өөр эр хүн секс хүсэх байсан байх. Би тийм зүйл хүсэхгүй, зүгээр л хамт баймаар байна. 29 настай гэхэд энэ бол жирийн асуудал гэж бодож байна, зөв үү? Тэр хүнийг би яах вэ? Харах бүрт өөрийн юм шиг харагдаж даанч болохгүй амьдралаас хойш би яах ёстой юм бэ? Сүүлд түүний хэлснээр энэ бүгд зүгээр л байна, гоё биш муухай биш зүгээр л ердийн байна гэсэн. Тэр хүн аягүй гоё энгийн даруухан, над шиг муухай муу хүн биш ээ. Түүнтэй хамт парк ороход тэр надад энэ сүүлийн удаа шүү ахиад ийм юм байхгүй гэж хэлсэн. /Надад хоёр дахь удаагаа хэлж байгаа юм аа./ Би өчигдөр хүргэж өгөхдөө уруул дээр нь үнсэж чадаагүй ээ, зүгээр л гоё тэврээд өнгөрсөн, надад үнэхээр гоё байсан. Би болохгүй байж хүчлээд ч байгаа юм шиг, болж бүтэхгүйгээс хойш би нууц хүн чинь болъё гэж хэлсэн. /Би муухай муу хүн байх өө./ Тэр надад сайн болсон гэж хэлээгүй ч гэсэн гаргаж байгаа зан характераас нь харагддаг, надад зүгээргүй байх. Би нөхөр 1 хүүхэдтэй айл гэрийг үймүүлмээргүй байна. Надад хэлж өгч тус болооч. Яг ингээд бичээд суусан чинь юу ч бичиж, юу болсноо ямар дараалалтай бичихээ мэдэхгүй байна өө. Ядаж надтай адил хүн бас байгаа байх. Над руу хариу бичиж тус болооч. Би яг галзуурлаа. Тэр хүнтэй юм ярихгүй бодохгүй байж чадахгүй. Архи ч ууж үзлээ. Миний хувьд анхны хайр энэ л байх даа. Яалтай ч билээ дээ, яах ч ёстой хорвоо вэ дээ? Надад хариу илгээж тус болоорой. Гуйж байна. Энэ талаар бичсэн чинь бүр сэтгэл санаа үймрээд хэцүү юм байна. Хэнд ч хэлж байгаагүй зүйлээ та бүгдэд хэлж байна шүү. Эмх цэгцгүй бичлээ, уучлаарай. Та бүгдийн ажилд амжилт хүсье, надад үнэхээр таалагддаг шүү.

Дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан хүмүүст гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сэтгэлийн өнгө” төвийн сэтгэл зүйч Г.Наранбаатар ийн зөвлөлөө.

Хүний амьдралыг нарны тусгалаар жишээлбэл та үүлэн чөлөөний нарны гэрэл болон үүлэн сүүдэрт орж гаран байгаа нэгэнтэй ижил нөхцөлд байна. Тэрхүү үүл хөвөн алга болсны дараа амьдрал үргэлжийн л нартай үргэлжлэх болно. Учир нь та амьд оршин байгаа цагт нарны гэрэл илч гэгээ таныг хэнээс ч ялгахгүй тусах болно. Романтик орчин нөхцөл гэдэг хайрын галыг өрддөг. Магадгүй та ном их уншдаг, бас их мөрөөдөмтгий хүн шиг санагдлаа. Гагцхүү амьдрал номон дээрх шиг дийлэнх тохиолдолд гол дүрийн талд дуусдаггүйг та сайн ойлгох хэрэгтэй. Нас биед хүрсэн эр хүн зөвхөн цуг байх цаг хугацааг хүсээд тэр нь жинхэнэ хайр байна гэж бодож байгаа тань харин жаахан авцалдаагүй л сонсогдож байна. Үнэнийг хэлсэнд эмзэглэлгүй хүлээж аваарай. Нэгэнт л та зөвлөгөө хүссэн тул би танд дараах дүгнэлтийг өгөх гэсэн юм.

• Хайртай хос. Энэ үгэнд хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн хайртуудыг хамааруулан ойлгодог. Таны хувьд сэтгэлийг тань хүндэтгэж байгаа боловч та бол дурлалт, хайрт хос биш хайртай болсон залуу байна.

• Нууц нь байх. Ийм бодол таны толгойд орсон бол та түүнд хайртай гэдэгт би эргэлзэж байна, та түүнийг өмчлөх гэсэн бодол байна. Нууцаар ч болов, хэсэгхэн ч хугацаанд ч болов өөрийн байлгах гэсэн хүсэл. Хэрэв таны хайрыг татаад байгаа эмэгтэй арай өөрөөр харсан бол таны хуваалцъя гэсэн үгэнд чин сэтгэлээсээ гомдох болно.

Эцэст нь хэлэхэд танд өөр өөр олон сайхан сонголтууд гарч ирэх болно. Асуудлыг заавал ажлаас гарч байж шийднэ гэдэг бодлоосоо илүү би энэ хүнд хайртай учраас аз жаргалтай сайхан амьдрахыг хүсээд түүнийхээ аз жаргал гэр бүлийг хүндэтгэх хэрэгтэй юм байна гэдэг талаас нь хараад үзээрэй. Энэ санаагаа ч гэсэн түүндээ ойлгуул. Таныг зөв сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Шунал, авахдаа шалтаг тоочдог. Хайр, өгөхдөө шалтгаан хэлдэггүй

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(971)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com