ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Дэлгүүр хэсэгч”-дийн сонжоо

Дэлгүүр хэсье  | 2014 / 04 / 18

“Дэлгүүр хэсье” долоо хоногийн төгсгөлд чамайг ямар төрлийн дэлгүүр хэсэгч болохыг Гоолингоо нь сонжих гэж байна. Дараах асуултуудыг уншаад ойр санагдсан хувилбарууыг өөрийнхөөрөө сонгож бөглөөд зан чанарынхаа нэгээхэн хэсгийг олж хараарай. Шопахолик уу, ашигтай наймааны ангууч уу, ухаалаг хэсэгч үү?

“Дэлгүүр хэсэгч”-дийн сонжоо
*"Дэлгүүр хэсье" долоо хоногийн онцлох нийтлэл
Асуулт 1
Удахгүй болох үдэшлэгт зориулж чи даашинз авахаар гэрээсээ гарлаа. Харин эргэж ирэхдээ чи:
Асуулт 2
Нэг найз бүсгүй чинь хамтдаа Хонг Конг явж шоппинг хийхийг санал болголоо. Чи хамгийн түрүүнд ингэж бодно.
Асуулт 3
Алдартай брэндийн гутлууд 70% хямдарчээ. Чи:
Асуулт 4
Дэлгүүр хэсэхээр гарах гэж байтал найз залуу чинь чамтай уулзаж хамт байхыг хүслээ. Чи:
Асуулт 5
Бараан өнгийн хумсны будаг энэ улирлын трэнд болж байна. Чи
Асуулт 6
Чиний шүүгээнд...
Асуулт 7
Дэлгүүрийн лангуун дахь маш гоё хэрнээ өндөр үнэтэй даашинз нүдийг чинь булаагаад болдоггүй ээ. Чи:
Асуулт 8
Чиний хамгийн галзуу гэмээр “онгироо” худалдан авалт?
Асуулт 9
Дэлгүүр хэсэх нь:
Ашигтай наймааны улаан ангууч-Чиний дэлгүүр хэсэх стратеги их амархан. Хамгийн хямд эсвэл үнэгүй зүйлс хаана байна, тэнд чи байна. Хүн бүр ашигтай наймаанд дуртай хэдий ч бүх зүйлд ингэж хандах хэрэггүй шүү. Үнийн шошгоос гадна чанар, загвар, зохимж гэх мэт зүйлст анхаарлаа хандуул. Эцсийн эцэст чанар сайтай бүтээгдэхүүн удаан хэрэглэгддэг болохоор хямд бүтээгдэхүүн олон удаа авснаас илүү ашигтай наймаа болсон байдаг. Хямдыг харж худалдаж авсан зүйл тухайн үедээ сэтгэл ханамжтай байж болох ч эдэлгээний үед “зэсээ цухуйлгадаг” юм.
Чи бол тун ухаалаг дэлгүүр хэсэгч-Чи худалдан авалт бол өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг маш сайн мэддэг. Мэдээж өөртөө муу зүйлээр хөрөнгө оруулна гэж байхгүй шүү дээ. Чанар сайтай бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр олохыг хичээдэг ч хямд үнэд чанарыг харах нүдээ сохлуулахгүй байж чаддаг. Ямар зүйлийн юуг нь харж сонгох хэрэгтэйг чи маш сайн мэддэг. Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлдөө автахгүй, зорилгоо мартахгүй байж чаддаг юм. Найз нөхөд, гэр бүл, эргэн тойрныхон чинь чиний сонголтыг үргэлж сайшааж, дэлгүүр хэсэхдээ хамт явахыг хүсдэг.
Шопахолик-Чи дэлгүүр хэсэх хоббитой, бүр муугаар хэлвэл донтой юм байна. Хорхой чинь хөдлөх бүрт гүйж гараад харцыг чинь булаасан бүхнийг авч өөрийн болгочихдог. Хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авдаг зангаа болихгүй бол маш их цаг зав, хүч энерги, мөнгө санхүүгээ үрж байна. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл өрөнд баригдах нь байна шүү. Тийм болохоор хорхойгоо дарж, мөнгөндөө хэмнэлттэй ханддаг болох хэрэгтэй. Худалдан авалт хийх бүртээ “Нэг л амьдрана” биш үүнийг аваад би ямар хувцсан дээрээ зохицуулж, ямар үед өмсөх билээ гэдгийг бодолцож байхыг зөвлөе.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(436)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: j.sarantuya.   2016-07-03
ashigtal yum bna

Зочин: unuruu.   2016-04-08
Taarch bn geriinhen bol bgna tsug yavii gdiish haha :P

Зочин: h.   2016-01-26
dajgui dajgui

Зочин: Гансарнай.   2015-11-22
Тун ухаалаг худалдан авагч.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com