ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас-“Даашинзтай” долоо хоног

Мэдээлэл  | 2014 / 05 / 04

Улирал бүр ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй улаан даашинзыг цоо шинээр бүтээхээр ажлын ширээнийхээ ард суухдаа эрхэмсэг Валентино Гаравани ер нь ямархуу мэдрэмж авдаг бол? Би бараг л төсөөлж байна. Юун түрүүнд санаандаа орсноо шууд  буулгаж, дараа нь түүнийгээ амьдруулж, хямдхан харагдуулж болох бүхнийг эргэлзэлгүй тайрч, яг л дутаад байгаа ганцхан деталийг нэмээд, зарим үед нэг өдөр, зарим үед хэдэн шөнийн нойроосоо хугаслан зориулсны эцэст л сайхан даашинз төрдөг байх. Нийтлэл бичихтэй их төстэй юм. 20 мянга аль хэдийнэ давсан уншигчдынхаа өмнө Гоолингоогийн сэтгүүлчид өдөр бүр загварын шоугаа толилуулж байгаа даашинзны дизайнерууд шиг л, “нийтлэх” товчийг дарах бүртээ зүрхээ даран догдолдог. Толгойд орж ирж байгаа үгсийг тэр чигээр нь шивж байгаад, хасч нэмж, уншсан хүн бүр уулга алдмаар сайхан нийтлэлийг бичихэд бидэнд ч бас хааяа хэдэн өдөр хэрэг болдог билээ.

Дуртай болгон нь дууриамлыг нь хийчихэж чадах, хэдхэн хормын дотор бэлтгэсэн ноорог загвартаа хэн хүссэн нь шошгыг маань нааж зүрхлэх түгээмэл брэнд байхыг бид зорьдоггүй. Харин өмсөх болгонд шинээрээ санагдаж, эргэлдэн гайхуулах итгэл бэлэглэдэг, чиний оюун санааны шүүгээн дэх хамгийн дуртай даашинзуудыг урлахыг тэмүүлнэм. Нийтлэл бүрийг даашинз гэж сэтгэвэл ирж буй долоо хоногууд бидний “Haute couture”-ын бэлтгэл юм. Хормойг нь л хамгийн тансагаар хийхсэн...

Michel & Amazonka: Монголын “Chanel” болно л гэж бид хоёр зориглосон (Эгч дүү дизайнерууд өөрсдийн урласан даашинз, сайн найз Нора, брэндийнхээ зорилгын тухай...)
Зуун зууны домогт даашинзууд (Одригийн хар даашинзаар огт дуусахгүй)
DIY: Даашинзаа өөрөө урлая (Дахиж өмсөхгүй гэж бодож байсан даашинзныхаа загварыг сайжруулах аргууд)
Хамгийн гоё даашинзыг бүтээгчид (Эдгээр дизайнеруудын гар зөвхөн даашинзанд л зориулагдсан гэмээр)

Эдгээрээс гадна:
Candy Crush: Нялх өнгөнүүдийн найр (Бялууны газар чиний стильд яаж тусалж чадах вэ?) 
Яах уу: Чиний залуу найзтай чинь болзож эхэлвэл... (Хачиг шиг наалдаад салахгүй байсан залуу харин одоо найзынх чинь болж) 
Миний мөрөөдлийн машин-Мини Купер зэрэг нийтлэлүүдийг бид найзууддаа зөвлөхөөр бэлдлээ.

Facebook хуудас маань ч бас долоо хоногийн турш “даашинз өмсөх болно”.  Хачин сайхан даашинзнууд дунд хараагаа төөрүүлэхээс татгалзах бүсгүй байхгүй гэж бодож байна.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Сайхан өгзөгтэй байх гоё ш д. Найз залуу маань бол байнга л магтдаг. Өнөөдөр хүртэл өдрийн хоолондоо юу идэх үү гэсэн чинь чиний өгзгийг гэж хариулсан ккк. (Jane-22 таалагдлаа)

Jane-дээ баярлалаа. Бүхнийг байгаагаар нь хүлээн авах долоо хоног чамайг том өгзөгтөө, бондгор биедээ, болоод өнгөрсөн үйл явдалдаа сэтгэл хангалуун байхад тусалсан байх. Та нарын маань дунд хамгийн их хэлэлцүүлэг өрнүүлсэн Нөхөртөө хууртагдахгүй байх 10 арга нийтлэлийг уншсан 22726 уншигч тэнд бичигдсэн санаа бүрийг “анти” утгаар нь ойлгосон гэж найдаж байна.

Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо XOXO

     
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(878)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com