ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Домогт даашинзууд

Одууд  | 2014 / 05 / 07

Гарчгийг хараад ямар төсөөлөлтэйгөөр уншиж эхлэхийг чинь би бараг л мэдэж байна. Одригийн хар, Грейс Келлигийн хуримын бас Мэрилиний цагаан даашинз гээд л санаанд чинь бууж байна уу? Гэхдээ энд арай өөр даашинзуудын тухай яригдах болно. Эдгээр даашинзууд яг юугаараа онцгой гээч!

Домогт даашинзууд
*"Даашинзтай" долоо хоногийн онцлох нийтлэл
1. Audrey Hepburn - Sabrina, 1954
Одриг хоёр дахь удаа Оскарын шагналд нэр дэвшихэд тусалсан гүнж Сабринагийн даашинз. Дур булаам гүнжийн дүрд тоглосон домогт жүжигчний энэ даашинзыг хамгийн хайртай дизайнер Hubert De Givenchy өөрийн гараар уралж өгч байжээ. Тухайн үед хийгддэг байсан загваруудаас тэс өөрөөр бүтээгдсэн учраас энэ үдшийн гоёлыг “Стиль трендийн эсрэг” гэж тодорхойлсон байдаг. Хэн ч харандаан юбкан дээр хажуунаас хормой оруулаад давхарлачихвал ийм сайхан харагдана гэж төсөөлөөгүй биз ээ.
2. Grace Kelly - To Catch a Thief, 1955
Энэ кинон дээрх хэд хэдэн даашинз түүхэнд үлдсэн байдаг. Тэдгээрээс индранил өнгийнхийг нь онцолмоор санагдлаа л даа. Грейс нүднийхээ өнгөөр индранил даашинзыг улам төгс болгосон гэдэг. Жүжигчний амьдралаа орхин хайртай ханхүүтэйгээ гэрлэхэд нь Варнер Брос кино компанийн зүгээс хуримын гоёлыг нь урлаж өгч байсан бөгөөд түүнийг нь хийсэн Эдит Хиэд бүсгүй энэ киноны бүх даашинзыг хийсэн байна. Цайвар цэнхэр өнгийн шифон материалаар ерөнхийд нь урлаж, ганц тод цэнхэр оруулга энгэрээр нь оруулж, мөрөн дээр нь ороолт тохож өгснөөр төгс болгосон юм. Ирээдүйн Монакогийн гүнж болохоо мэдэрсэн юм шиг хичнээн эрхэмсэг харагдана вэ, Грейс.
3. Mia Farrow - The Great Gastby, 1974
Энэхүү кино нь Оскарын шагнал гардуулах ёслолоос киноны шилдэг хувцаслалтын шагнал хүртсэн. Дейзигийн цагаан даашинз ганган, тансаг биш. Ердөө л энгийн, бас классик байсан учраас үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Уг киноны 2013, 1974 оны хувилбарын хувцаслалтын ялгааг нэгэн шүүмжлэгч “2013 оны дүрүүд загварын тайзнаа алхаж буй мэт тансаг бол 1974 оны дүрүүдийн хувцаслалт амьдралд илүү ойрхон, тансаг биш ч эрхэмсэг” гэсэн байдаг.
4. Audrey Hepburn - The Academy Awards 1954
Одри 1953 онд бүтээгдсэн “Ромд өнгөрүүлсэн амралт” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Оскараас хүртсэн билээ. Шагналаа гардан авахаар ирэхдээ өмссөн түүний даашинз загварын ертөнцийнхний мартагдашгүй нэгэн мөч болон үлдсэн юм. Дотны найз Hubert de Givenchy-ийн гараа гарган урлаж өгсөн даашинзны загвар нь эрхэмсэг, цэцгэн хээ нь гэнэн хонгор төрхтэй, Одригийн биеэ авч яваа байдалтай нэгдэн төгс эмэгтэйлэг дүр төрхийг харуулж байлаа.
5. Brigitte Bardot – The Cannes Film Festival 1954
Каннын кино наадамд бүх хүний анхаарлыг өөр дээр бүрэн татаж чадсан хүн Брижит байлаа. 1954 онд болсон кино наадмын үеэр түүний өмссөн цагаан өнгийн өвдөг давсан даашинз, урт бээлий, сатин шаахай оны шилдэг стилиэр шалгарч байсан юм.
6. Sophia Loren - The Cannes Film Festival 1955
1955 оны Каннын кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн Софи. Шифон болон торон материалаар хослуулан хийсэн мөргүй энэ даашинз одоог хүртэл сүйт бүсгүйчүүдийн мөрөөдлийн даашинз хэвээр байгаа билээ. Цагаан өнгийн даашинзыг хар бээлий, үслэг, үнэт эдлэлээр гоёж төгс болгож чадсан Софи энэ үдшийн цорын ганц гүнж байсан юм.
7. Grace Kelly - The Academy Awards, 1955
Оскарын шагнал гардуулах ёслол хэзээд хамгийн шилдэг даашинзтай бүсгүйчүүдийн цуглардаг газар байжээ. 1955 оны уг ёслолд үзэсгэлэнт Грейс мөн л Эдит Хиэдийн урласан даашинзаар гоёж байж. Хатагтай Хиэд Грейсийн бүх даашинзыг урладаг байсан бөгөөд энэ даашинз загварын алдартнуудаас дуусашгүй магтаалыг түүнд авчирсан юм. 2013 онд Vogue сэтгүүлд “Энэ даашинз бүх цаг үеийн улаан хивсний ёслолын стандартыг тогтоосон. Загварын ертөнцийг домог (Эдит Хиэд) энэ даашинзыг бүтээсэн байхад маргахын аргагүй шүү дээ. Зөвхөн Грейс, Эдит хоёр л ийм өнгийн даашинзыг сүйт бүсгүй, бэрийн хувцас шиг биш, хамгийн тансаг даашинз мэт харагдуулж чадна.” хэмээн бичжээ.
8. Jennifer Grey - Dirty Dancing, 1987
5 сая долларын зардал гаргаад жилийн дотор 170 саяын ашиг олсон бүх цаг үеийн хамгийн халуухан киноны даашинз бүсгүйчүүдийн сэтгэлд хоногшин үлджээ. Гол дүрийн гэнэн хонгор бүсгүйн өмсдөг энэ даашинз одоог хүртэл эрэлттэй, хит хэвээр.
9. Julia Roberts - Pretty Woman, 1990
Вивианы өмсдөг улаан даашинзыг алдарт загвар зохион бүтээгч Мерилин Вэйнс урлажээ. Кино багийнхан анх түүнээс уйтгартай энгийн хар даашинз хийж өгөхийг хүссэн байна. Харин Мерилин дураараа өөрчилсөн нь азтай үйл явдал болж домогт нэгэн даашинз бүтсэн түүхтэй. Хүзүү болон мөрний үзэсгэлэн гоог хамгийн сайхнаар тодруулсан энэ даашинзны ижил төстэй загварууд дараа дараа жилийн улаан хивсний ёслолуудад олноор харагдах болсон юм. Эдвардын дурласан энэ даашинзад бидний сая сая бүсгүйчүүд ч нүдээ унагаахгүй байж чадаагүй.
10. Madonna - The Academy Awards, 1991
1991 оны Оскарын шагнал гардуулах ёслолд Мадонна Майкл Жексонтой хамт 1950-иас 1960-аад оны төрхийг санагдуулам хувцаслаж ирсэн юм. Алтан шаргал үс, нүд гялбам даашинз, үслэг гоёл мөн Майкл Жексон. Түүнээс илүү үзэсгэлэнтэй бүсгүй тэнд байгаагүй гэдэгт эргэлзэхгүй байна.
11. Kate Winslet - Titanic, 1997
Онгоцны хүлээн авалтын танхимын урт шатны доор Жек түүнийг бууж иртэл нь нүд салгалгүй хардаг. Харин Рөүзийн өмссөн үдшийн даашинзыг загвар зохион бүтээгч Дебора Л.Скот гар аргаар 1000 гаруй цаг урлажээ. 1912 оны үеийн хамгийн тансаг даашинз энэ л байсан болов уу гэлтэй. Бүх гоёл чимэглэлийг гараар урлан бүтээсэн энэ даашинзыг нэгэн шүтэн бишрэгч нь 330,000 ам доллараар худалдан авчээ.
12. Sharon Stone - The Academy Awards, 1998
Шарон алдарт Vera Wang-ын даашинзыг 1998 оны Оскарын шагнал гардуулах ёслолд өмсөхөөр сонгожээ. Vogue сэтгүүлд “Цагаан цамц хэзээ ч ийм тансаг харагдаж байсангүй. Торгон материалаар бүтсэн юбка, Шароны онцгой төрх цагаан цамцыг шинэ түвшинд авчирлаа” гэсэн байдаг.
13. Julia Roberts - The Academy Awards, 2001
2001 онд Оскарын шагнал гардан авахдаа Жулиа санаанд оромгүй сонголт хийсэн юм. Гараар урласан, цорын ганц, олны өмнө огт харагдаагүй байх гэх мэт улаан хивсний даашинзны бичигдээгүй дүрмийг Жулиа 1982 онд Valentino-ийн урласан даашинзыг өмсөж ирснээрээ эвдчихсэн гэж хэлж болно. Энгийн хуваалт, энгийн өнгөтэйгөөс гадна онцгойрох зүйл багатай энэ даашинзыг зөвхөн тэр л 19 жилийн дараа хамгийн загварлаг даашинз болгож чадна. Харин Валентино: “Жулиа миний амьдралын хамгийн гайхамшигтай мөчийг надад бэлэглэсэн” хэмээн ярьсан байдаг.
14. Sarah Jessica Parker - Sex and the City, 2004
Керригийн даашинзаас цор ганцыг сонгоно гэдэг амаргүй. Хэрвээ чи ч гэсэн түүний шүтэн бишрэгч бол сонголт хийх ямар хэцүү байсныг сайн ойлгох байх. Гэхдээ заавал сонго гэвэл энэ даашинзыг орхиж боломгүй санагдана. 2004 онд цувралын төгсгөлийн анги дээр өмсдөг Versace-ийн усан цэнхэр даашинз. Жинхэнэ нүд булаам, тансаг. Би ч гэсэн Керригийн хувцасны шүүгээнд атаархаж байна шүү.
15. Charlize Theron -The Academy Awards, 2005
Шарлизын тоглосон “Monster” киног үзсэн үү? Тэр киноныхоо дүрээр Оскарын наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн тэрээр 2005 онд улаан хивсэн дээр Christian Dior-ийг сонгосон юм. Ийм сайхан мөртэй бүсгүйд төгс зохицсон үдшийн тансаг даашинз оны шилдэг хувцаслалтаар тодорч байлаа.
16. Hilary Swank - The Academy Awards, 2005
“Сая доллар”-ын бүсгүй 2005 оны Оскарын наадамд бүх өнцгөөс төгс төгөлдөр харагдаж байлаа. Даруухан өнгөтэй ч өмсөхөд нуруу хэсгээ бүхэлд нь ил гаргах зориг шаардсан даашинзыг сонгож, бусдын мэддэгээс ч илүү үзэсгэлэнтэй гэдгээ Хилари батлан харуулсан юм. Оскар ч “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналаа харамлаж чадаагүй байх.
17. Michelle Williams - The Academy Awards, 2006
Мишелийн даашинз улаан хивсний түүхэнд хамгийн их үзэн ядагдаж, хамгийн их хайрлагдсан гэдгээрээ алдартай. 2006 онд түүний өмссөн Vera Wang-ийн гоёл тухайн жилийн шилдэг хувцаслалт мөн хамгийн муухай хувцаслалтын жагсаалтыг хоёуланг нь тэргүүлж байлаа.
18. Nicole Kidman - The Academy Awards, 2007
Николийн нэрийг сонсох бүрт “эрхэмсэг, өндөр зэрэглэлийн” гэдэг үг санаанд ордог. 2007 оны Оскарын улаан хивсэн дээр түүний өмссөн даашинзыг хараад бусад одууд ч нүдээ салгаж чадахгүй байлаа. Түүний арьсны өнгө даашинзтай гайхамшигтай зохицож байсан бөгөөд Balenciaga-ийн энэ даашинзны оргил хэсэг нь хүзүүний ард орж ирсэн юм. Уламжлалт хэв маягийг эвдэж чадсан энэ даашинзыг хожим нь зарж, орлогыг буяны үйлийн хандивт өгсөн билээ.
19. Gwyneth Paltrow - The Academy Awards, 2012
Хэд хэдэн удаа улаан хивсэн дээр шүүмжлэлтэй хувцаслаж байсан Гвинет 2012 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр бүхнийг алмайрууллаа. Цагаан өнгийн Tom Ford-ын даашинз Оскарын бүх цаг үеийн хамгийн шилдэг хувцаслалтын жагсаалтанд хүндэтгэлтэйгээр орсон юм. Одоо ч ой тойнд маань тод үлдсэн байна шүү.
20. Angelina Jolie - The Academy Awards, 2012
Жинхэнэ шуугианыг таригч хэн билээ? Зургаан хүүхдийн ээж хэдий ч өөрийн дэггүй онцлогоо хадгалж чаддаг Анжигийн баруун хөлний шуугианыг тараасан даашинз. Versace-ийн хар хилэн тансаг даашинзыг өмсөж ирсэн Анжелина хүн бүрийн нүдэнд хадгалагдаж үлдсэн байх. Юу гээч, Versace+баруун хөл=бас нэгэн түүх.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(441)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com