ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний гайхалтай “нэг” даашинз

Чөлөөт цаг  | 2014 / 05 / 08

Ертөнц дээр бүсгүй хүн байхгүй бол даашинз гэж байхгүй байх байсан. Даашинзаас гадна цэцэг навч, урлаг уран сайхан, хайр дурлал, энэрэнгүй сэтгэл гээд л бүх сайхан зүйлс байхгүй. Төсөөлөөд үз л дээ... Ингээд бодсон чинь “бүсгүй хүн болж төрсөн маань л маш азтай хувь тавилан юм даа” гэж бодогдлоо. Ганган даашинз, өндөр өсгийт өмсөөд хүссэнээрээ гунхаж болдог, гунхах тусмаа үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ, бид чинь.

Асуулга: Миний гайхалтай “нэг” даашинз

Өөрийнх нь амьдралд том нөлөө үзүүлж байсан, гайхалтай нэг даашинзуудаа бүсгүйчүүд нэрлэж байна. Тэдгээр нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнтэй зарим талаараа холбогдох ч дурсамж бас хүнтэй ч холбогдоно. Уншиж дуусаад өөрийнхийгөө ч бас сэтгэгдлээр бичиж үлдээхээ мартав аа, гайхалтай даашинзны эзэд минь!

1. Зөөлөн ягаан өнгийн торгон даашинзаа нэрлэмээр байна. Би энэ даашинзандаа хамгийн хайртай. Учир нь гэвэл өмссөн байхад би үнэхээр сайхан харагддаг. Энгэр нь битүү байдаг нь дуртай болох бас нэгэн том шалтгаан л даа. Олон ч өдөр тэр даашинзаараа гоёсон доо. Гэсэн ч шүүгээгээ түүнгүйгээр төсөөлдөггүй. Ер нь баярууд дээр нэг даашинзаа хоёр өмсөхгүй байхыг боддог шдээ, тэ? Гэхдээ би түүнийгээ хараад л тэр бодлоо мартдаг даа. /Дулмаа 28 настай/

2. Мэдээж миний хуримын даашинз. Гэр бүл, эхнэр, эзэгтэй, ээжийн амьдралын минь эхлэл болсон торон цагаан даашинз маань л миний амьдралд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Одоо ч зурган дээрээс хараад сайхныг нь гайхдаг шүү. Яагаав, хуримын ордны том шар хаалганы урд бөөнөөрөө зогсож авахуулдаг байгаагүй юу. Тэр үед чинь одоогийнх шиг сайхан сайхан даашинзууд элбэг байгаагүй болохоор гоё даашинзтай зургаа аягүй нандигнаж хадгална шүү дээ. /Гэрэлмаа 40 настай/

3. Том үүрэг гүйцэтгэсэн гэвэл миний босоо судалтай саарал даашинз маань л юм даа. Учир нь гэвэл ажил, амьдралын маш олон чухал үйл явдлуудад өмссөн. Өмсөхөд тохирмжгүй газар гэж бараг л байдаггүй бас намайг арай өндөр харагдуулдаг. Бүс, зүүлт, алчуур нэмээд л өмсчихнө шүү дээ. /Гантуяа 31 настай/

4. Нэг дэрвэгэр хормойтой даашинз бий. Ээж маань намайг 18 настай байхад нэг их үнэтэй авч өгч байсан юм. Тэр үед би үнэхээр гуалиг туранхай байсан юм л даа. Харин 2 жилийн дараагаас нь эхлээд 4 жил дараалаад 3 хүүхэд гаргаад нилээд жин нэмсэн. Харин би одоо буцаад урьдын хэвэндээ гуалиг болохын төлөө хөдөлмөрлөж байна. Тэр даашинзандаа л торох юмгүй багтчих юм бол өөртөө бүрэн итгэлтэй гарч гунхах байх аа, хэхэ. /Жаргалмаа 25 настай/

5. Бусад даашинзуудаас маань илүү намайг секси харагдуулдаг улаан даашинз бий бий. /Ану 33 настай/

6. Саяхан худалдаж авсан цагаан даашинз маань л юм даа. Учир нь гэвэл тэрийг өмсчихсөн байж байгаад сайн хүнээсээ “Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна” гэдэг магтаалыг сонссон юм. Ямар их баярласан гэж санана. /Золзаяа 24 настай/

7. Хөөх, надад яг тийм даашинз байдаг ш д. Хар өнгийн хоолойтой, бариу ноосон материалтай. Тэр маань намайг үргэлж хайр дурлалтай холбодог. Одоогийн маань нөхөртэй ч бас хоёр жилийн өмнө холбож танилцуулсан юм. Анх худалдаж авах гээд өмсөж үзэж байхдаа л нэг залуутай танилцаад, тэрнээс хойш л энэ бүхэн үргэлжилсэн дээ. Харин нөхөртэйгөө танилцсанаас хойш бараг өмсөөгүй ээ хэхэ. /Энхсүрэн 26 настай/

8. Хэдэн жилийн өмнө Францаас Монгол руу ирж яваад замдаа нэг Камбож бүсгүйн тээштэй минийх солигдоод буцааж солих гэж бөөн юм болж байсан юм. Тэгээд арай гэж уулзаж солилцоод юмаа шалгасан чинь ижилхэн чемодантайн дээр дотор нь минийхтэй яг адилхан даашинз байсан, аягүй сонин. Бид хэд бүр мэл гайхаж, цэл хөхөрсөн. Тэгээд энийг нэг зүйлийн дохио байх гэж үзээд бид хоёр одоо ч холбоотой байж, хамтарч ажиллахын хажуугаар найзладаг. Тэр даашинз байгаагүй бол бид хоёр тэр учралыг тэгэж сүртэйгээр хүлээж авч, харилцаа үүсгэхгүй байсан байх аа. /Алимаа 38 настай/

9. Зун л өмсдөг нэг даашинз бий. Түүнийгээ л өмсөх гэж би зун бүрийг тэсэн ядан хүлээдэг. /Энхжин 24 настай/

10. 1-р ангид анх орохдоо өмсөж байсан цэнхэр даашинз. Их хөөрхөн цэцгэн хээ, туузтай. Ангийнхан, найзууд маань тэр үеийн тухай дурасахаараа л миний цэнхэр даашинзны тухай ярьдаг юм. Цэнхэр даашинзтай, салаа гэзэгтэй бяцхан охины дүрээр бусдын болон өөрийнхөө ой тойнд тод томруунаар үлдсэн хүн дээ, би. /Анхмаа 29 настай/

11. Надад мөрөөдөл бэлэглэсэн даашинз байдаг юм. Минийх биш л дээ. Нэг алдартай дизайнерийн загварын шоун дээрээс хараад өөрөө яг тийм даашинзтай болох хүсэл төрсөн. Тэгээд материал аваад өөрөө өөртөө хийх гэж оролдож байхдаа өөрийгөө дизайнер болох авьяастай гэдгээ нээсэн юм. Би түүн шиг дэлхийд алдартай загвар зохион бүтээгч болно. Би чадна аа./Номин 23 настай/

12. Миний үсэглэлийн баяраараа өмсөж байсан цагаан даашинз ер нь хамгийн гоё нь оо. Би чинь хөдөө өссөн болохоор тийм гоё даашинз байдаггүй, амар ч олддоггүй байсан. Тэгсэн чинь манай эгч миний үсэглэлийн баяр болох гэж байгаа гэж сонсоод хотын дэлгүүрүүдээр хэд хоног хайж байж нэг цагаан даашинз аваад авчирч өгсөн юм. Өмсөөд толинд харсан чинь бүр гүнж ээ, гүнж цаадах чинь. Ухаан орсноосоо хойш өөрийгөө хөөрхөн харагдаж байна гэдэгт 100% итгэлтэй байхын сайхныг, эмэгтэй хүний гоё харагдах аз жаргалыг тэгэхэд л анх мэдэрсэн юм. Даанч доор нь өмсөх туфль байхгүй, 10 настай эгчийнхээ туфлийг урд нь хөвөн чихээд өмсч байгаад л бүжиглэсэн дээ. Тэр өдрөөсөө хойш бараг долоо хоног даашинзаа тайлаагүй шд хэхэ./Сайхнаа 25 настай/

*"Даашинзтай" долоо хоногийн онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(938)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com