ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Фрэнк Синатра – Бүтэлгүйхэн үгс минь

Чөлөөт цаг  | 2014 / 05 / 08

Бүх цаг үеийн хамгийн их сонссон 100 дуунд аав-охин хоёрын хамтарсан ганцхан дуэт дуу бий. Тэр бол та нарын минь хэдхэн долоо хоногийн өмнө “Орчуулаад өгөөч” гэж хүсэлт тавьсан “Somethin’ Stupid”. Дахилтыг нь сонсчихоод сайхан хайрын тухай дуу гэж боддог байсандаа итгэж ч чадахгүй нь. Чи ч гэсэн энэ дууг хамгийн агуу боловч тохиромжгүй үед хэлсэн тохиолдолд увайгүй тэнэг болон хувирах аюултай “Би чамд хайртай” гэдэг үгийг хайртдаа хэлэхээр бүтэлгүйтэж өгч байгаа залуугийн тухай түүх гэж санаа ч үгүй биз дээ?

Фрэнк Синатра – Бүтэлгүйхэн үгс минь
Фрэнк Синатра – Бүтэлгүйхэн үгс минь

Хамт оройг өнгөрүүлэх цаг байгаа гэж шийдтэл чинь
Хүлээсээр л байна, би
Хүлээж байгаад бүжгэнд авч явна
Хөөрхий намайг бодоод чи үлдэж л таараа
Дараа нь бүр ч буйдхан газар луу дагуулж явна
Очоод ганц хоёр хундага хамт татна
Харин тэнэг би
Халсандаа ч юм уу, дүрсгүйтээд ч юм уу
Хамаг сайхан мөчийг “Би чамд хайртай” гэж хэлээд баллачихвал яана!
Нүднээс чинь хараад л би мэднэ
Нүүдлийн шувууд шиг ирээд буцчихдаг үгс
Сэтгэлд чинь торохгүй гэдгийг
Тоох ч гүй орхихыг чинь
Намайг ч бас тэдний нэг гэж бодож байгааг чинь мэдэрч байгаа ч
Хайр минь үнэн юм шүү
Хэзээ ч үүн шиг чин зүрхнийх байгаагүй юм шүү
Чамайг итгүүлэхийн тулд
Цэгцлэн цэгцлэн үгээ бэлдсэн юмсан
Хэлэхээ гэхдээ азная
Хоёулхнаа болтол
Орой ахиад жаахан харанхуй болтол хүлээе
Төгс тохиромжтой цаг ирэхэд
Сүрчигний чинь үнэр толгой эзлэхэд
Одод улаанаас улаан харагдахад
Шөнө бүр ч гүн болж эхлэхэд
Чам дээр очоод
Бүхнийг баллаад ч болов
“Би чамд хайртай” гэсэн бүтэлгүйхэн зүйл хэлчихдэг ч юм билүү дээ?

Frank Sinatra&Nancy Sinatra
1967 онд “Somethin’ Stupid” дууг хөгжмийн зохиолч Карсон Парк, Гейл Фүүттэй хамтран зохиожээ. Түүний дараа Фрэнк Синатра охинтойгоо цуг дуулахаар шийдсэн байна. 2008 онд Нэнси Синатра “Аав маань “Нэнси дуулвал энэ дуу гайхалтай болно” гэж билээ” хэмээн ярилцлагынхаа үеэр дурссан удаатай.

Robbie Williams&Nicole Kidman
“Moulin Rouge” киноноос Николийн дуулах ур чадварыг харсан Робби түүн рүү утас цохин Лос-Анжелест байхад нь очиж уулзсан байна. Тэд хамтран дуулахаар болсон боловч Синатрагийн хувилбарыг илүү зөөлөн, мэдрэмжлэг байлгахыг хүсчээ.

Michael Bubble&Reese Witherspoon
Өмнөх түүхтэй адилаар Майкл Бублед, тодруулбал түүний менежерт хамтран дуулах санаа “Walk the Line” хэмээх киноноос Ризийн дуулахыг харснаар төржээ. Бубле “Риз студид орж ирээд торох юмгүй дуулчихаж билээ” хэмээн ярьсан байна.

Frank Sinatra – Somethin’ Stupid

I know I stand in line,
until you think you have the time
to spend an evening with me.
And if we go some place to dance,
I know that there's a chance
you won't be leaving with me.
And afterwards we drop into a quiet little place
and have a drink or two.
And then I go and spoil it all,
by saying something stupid
like: "I love you."
I can see it in your eyes,
that you despise the same old lies
you heard the night before.
And though it's just a line to you,
for me it's true,
it never seemed so right before.
I practice every day to find some clever lines to say,
to make the meaning come true.
But then I think I'll wait
until the evening gets late,
and I'm alone with you.
The time is right,your perfume fills my head,
the stars get red,
and oh, the night's so blue.
And then I go and spoil it all,
by saying something stupid
like: "I love you."

Залуус яагаад чамд шуудхан “Би чамд хайртай” гээд хэлчихэж чаддаггүйн учрыг ойлгосон уу?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(686)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com