ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Улаанбаатар хотын “шилдэг” дунд сургуулиуд

Боловсрол  | 2014 / 05 / 12

Аав ээжийн үүднээс хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө гаргах хоёр дахь хариуцлагатай чухал шийдвэр бол бага, дунд ангидаа хичээллэх сургуулийг нь сонгох юм. Юутай ч атугай “аль ойрхонд нь оруулчихъя, болохгүй бол шилжүүлчихнэ биз” гэж бодож байж болох ч сургуулиа солих нь хүүхдэд нийгэмших, хамт олонтой, өөртөө итгэлтэй болж төлөвшихөд нь саад болдог учраас болж өгвөл анхнаасаа сайн сургуульд оруулах хэрэгтэй.

Улаанбаатар хотын “шилдэг” дунд сургуулиуд
*"Сайн уу, амьдрал минь?" долоо хоногийн онцлох нийтлэл

Бага ангийн суурь боловсрол хүүхдийг насан туршид нь дагадаг. Ээж, аав, ах эгчийнхээ хараанаас өдрийн хагасын турш бүрэн гарч, өөрөө бие даан юм юманд суралцах эхний алхамд нь бяцхан үрээ хөтлөн хүргэх цаг чинь энэ 9-р сард тохиож байна. Харин хүүхдээ аль сургуульд бүртгүүлэх гэж байна вэ?

Ээж нар сургуулиа сонгохдоо ихэвчлэн ам дамжсан яриа, телевизийн сурталчилгаа, таньдаг хүний ятгалга, үзэмж болон мэдрэмжээ дагаж аль сайн “санагдсан”-даа очиж бүртгүүлдэг. Эсвэл өндөр төлбөртэй байх тусмаа сургалтын чанар сайн гэж үнэмших нь ч бий. Сургуулийн сургах арга барил “дотор” томчууд бид бүрэн орж танилцах боломж төдийлөн байхгүй учраас эцэг эхчүүдэд “сураг ажиг”-аас өөр тулгуурлах баримт бараг л байхгүй гэхэд буруудахгүй.

Дунд сургуулиудыг олон зүйлээр нь эрэмбэлж болно. Нэр хүндээр нь, ажилладаг гавьяат багш нарынх нь тоогоор, олон жилийн түүхээр нь, төлбөрөөр нь, хичээлээс гадуурх хөтөлбөрөөр нь гэх мэт. Гэхдээ бид чанартай сургалттай, гэрээс холгүй сургууль хайж байгаа ээж нарт зориулан одоогоор бидний тулгуурлаж чадах хамгийн бодит үнэлгээгээр дунд сургуулиудыг жагсаасан нь өнгөрсөн оны ЭЕШ-ын дүнгийн тайлан юм.

Хэдийгээр доорх оноо сургуулиудын сургалтын чанарыг нэг талаар илэрхийлэх ч, тэдгээрийн багш сурагчийн холбоо, багаар ажиллах, хорвоог танин мэдэхэд нь хүүхдэд хэрхэн тусалдаг талаарх мэдээллийг өгч чадахгүй. Тиймээс юу юугүй бүртгүүлэхээсээ өмнө ийм хэдэн зүйлс дээр ч харьцуулалт, судалгаа хийхэд илүүдэхгүй шүү:

1. Хичээлээс өөр сонирхох зүйл бий эсэх
Бага ангийн сурагчдын хувьд тоглоомын талбай, баялаг номын сан, сургууль доторх үзэсгэлэнгийн танхим зэрэг завсарлага авч, амрах орон зай нь маш чухал. Энэ нь сурлагын чанарт ч сайнаар нөлөөлж, сургуулиасаа халширах, аль болох очихгүй байхаар зүтгэх биш харин тийшээгээ яардаг, дур сонирхолтойгоор хичээллэдэг болоход нь тусална. Шахуу хөтөлбөртэй, “2 жилийн хичээлийг 1-т багтаана” зэрэг лоозонтой сургуулиудад нэг их найдаад хэрэггүй. 10 хүртэлх насны хүүхдэд зөвхөн зааж зааварлах аргаар юм сургах нь тийм ч үр дүнтэй биш бөгөөд тэд айдасгүй орчинд байхдаа л өөрийгөө илүү нээж, хөгждөг. Тиймээс сургууль нь халуун дулаан уур амьсгалтай, завсарлаж амрах цаг, талбайтай эсэхийг нь анхаараарай.

2. Багшийн ур чадвар
Сайн багш хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлд бидний бодож байгаагаас ч илүү нөлөөтэй. Оруулах гэж байгаа ангийнхаа багшийн хичээлд 1 өдрийн турш суухыг хүсээрэй. Тэндээс багшийн заах арга барил, мэдлэгээс гадна хүүхдийг өөртөө татах чадвар, урамшуулан шийтгэх систем, аливааг ойлгуулах техникийг нь ажиглаж болно. Багшаас нь аль сургуулийг ямар дүнтэйгээр төгссөн, ямар амжилт үзүүлсэн, хэдэн жилийн туршлагатай талаар нь асуухаас эмээх хэрэггүй. Мөн хүүхдэд хичээлийг яаж заах нь үр дүнтэй гэж боддог талаар зүгээр л нээлттэй ярилцаж үзээрэй. Багшийн ажилдаа хандах хандлага, амьдралыг үзэх үзэл хүүхдэд шууд нөлөөлдөг. Энэ үед хүүхэд тус бүрийн зан араншингийн онцлогт тохируулан харьцах, төрөлхийн авьяасыг нь тодруулан дэмжих, амжилт үзүүлэх тоолонд нь зохих ёсоор урамшуулах зэрэг талаар огт дурдахгүй байвал шийдвэрээ ахин нэг бодож үзэхэд илүүдэхгүй. Ангийн багшийнх нь хичээлд нэг өдөр сууж үзэхдээ:
-Багш сурагчидтайгаа хангалттай харилцаж, хичээлдээ оролцуулж чадаж байна уу?
-Сурагчид багшийг зөвхөн асуулт асуух үед нь л хариулж байна уу, өөрсдийн идэвхиэрээ гараа өргөн саналаа хэлж байна уу?
-Даалгаврыг ямар хэлбэрээр өгч байна? Сурагчдыг группт хувааж, багийн ажиллагаад суралцуулах аргыг хэрэглэж байна уу зэргийг харж дүгнэлт хийж болно. Гэхдээ эдгээрээс хамгийн чухал нь “Хэрвээ би хүүхэд байсан бол энд сурахыг хүсэх байсан уу?” гэж өөрөөсөө асуугаад хариултаа сонсоорой.

3. Тайван суралцах эрүүл орчин
Зоогийн газрынх нь хоолноос идэж, 00-д нь орж үзэхэд ч гэмгүй. Мөн ангийн агааржуулалтын систем, тасалгааны ургамал хангалттай байршуулсан эсэхийг ч анзаараарай. Анги бүрт байх ёстой угаалтуур, ариун цэврийн булан, түргэн тусламжийн сетүүдийг шалга. Номын сангийнх нь номнуудыг харж, түүндээ байнга шинэчлэл, баяжуулалт хийдэг эсэхийг нь асуугаарай.

4.Хамгийн сүүлд: Сургуулийн захирлын амьдралыг үзэх үзэл
Захирлын үзэл баримтлал сургуулийн соёлд нэвт шингэсэн байдаг. Хэрвээ тухайн сургуулийн захирал юуг зорьж, мөрөөдөж явдгийг мэдчих юм бол хүүхдээ ямар ч гарт даатгаж байгаагаа мэдэх боломжтой болно. Хүний хийх үйл хэргийг мөрөөдлөөр нь таньж болдог. Маш сайн боловсон хүчнийг бэлтгэх хүсэлтэй, хийдэг ажилдаа дуртай, аливаад уян хатан, ямар ч шинэчлэлд нээлттэй ханддаг захиралтай сургуульд найдахад асуудалгүй.

Ингээд хичээл тус бүрээр, дүүрэг болгоноос аль сургуулийн төгсөгчид хамгийн сайн бэлтгэгдсэн, мөн 10 хичээлийн 5-аас олонд нь дунджаараа 550-аас (70%-ийн гүйцэтгэл) өндөр оноотой гарсан, өөрөөр хэлвэл жигд сайн сургалттай, хотын 25 “шилдэг” дунд сургуулиудтай танилцана уу.
Жич: Доорх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс эрхлэн гаргадаг “Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан-2013” номоос шүүн эмхэтгэсэн болно. Алслагдсан 3 дүүрэг болон аймгуудын сургуулийн дүнг оруулах боломжгүй байсан учраас УБ хотын төвөөс холуур оршин суудаг Гоолингоо ээж нараасаа уучлал хүсье.

1. Хүүхдээ аль сургуульд оруулах вэ?
2. Математик
3. Монгол хэл
4. Нийгмийн тухай мэдлэг
5. Англи хэл
6. Орос хэл
7. Газарзүй
8. Физик
9. Биологи
10. Хими
11. Монгол Улсын Түүх
12. Хотын шилдэг 25 сургууль
Тайлбар: Бид энэ жагсаалтыг зөвхөн сургууль бүрийн дундаж оноогоор эрэмбэлж гаргасангүй. Тухайн сургуулийг бүх хичээлдээ жигд сайн сургалт үзүүлдэг гэдгийг нь батлахад дундаж оноо дангаараа хангалтгүй юм. Тиймээс, ЭЕШ-нд ордог нийт 10 хичээлээс 550-аас дээш онооны амжилт гаргасан хичээлийнх нь тоогоор жагсаалаа. Жишээлбэл, Орчлон сургуулийн дундаж оноо хэдий 673 буюу хамгийн өндөр нь боловч 9 хичээлдээ 550-аас өндөр үзүүлэлт гаргасан учраас 4-р байранд бичигдсэн байна. Харин 24-р сургууль 10 хичээлд 10-ууланд нь 550-аас дээш оноо авснаараа илүү дээгүүр байрт жагсжээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(970)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: 14.   2018-05-30
14 их сайн сургууль монгол хэл мат физик гээд сайншдээ газар зүйгээр харин хол явахгүй шүү

Зочин: khulan.   2017-06-02
bi 6r surguuliin suragch manai surguuli muu ym zahiral Altangerel menejer Oyungerel bagsh Zayajargal ba butemj manai surguuli hamgiin muu

Зочин: Bilguun.   2016-09-01
Odoo romashka shal oor bolsoon humuusee

Зочин: зочин нь.   2016-07-21
za 24 edr zlaachee xze iim boltsiin shooj ogjnooo

Зочин: блэ.   2016-07-21
уучлаарай 24 гэж хаана байдаг сургууль вэ? тодорхой мэдээлэл өгж болох уу?

Зочин: ZZ.   2016-04-27
2014 оны мэдээг 2016 онд гаргаж ирээд л муулаад байх юм аа!

Зочин: хүнгүр.   2016-04-27
энэ сайтыг худлаа захиалгат мэдээлэл цацсаны төлөө шүүхэд баримтыг нь бүрдүүлэн өгөх болно.Олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй Даанч боловсролгүй нийтлэлч мэдлэггүй тархи юм даа Тэртээ тэргүй Сант Орчлон Шинэ Монгол Олонлог Оюунлаг сургууль л байна шүү дээ.

Зочин: Хэхэ.   2016-03-14
:) 93 ч сайн сургууль шүү. Ойрд чансаа нь буураад байгаа болохоос биш уг нь чанартай2.

Зочин: Zochin 05.   2015-12-02
Sukhbaatar duuregt Orchlon Hobby 2 oros heleer oros 3 umnuur orloo yu. Oros 3 dan oros gadaad 100 gariu bagshtai huchtei shahalltai sain surguuli. Tegsen angli helnii surgalttai orchlon Hobby 2 oros heleer urduur orj onigoo ene hudlaa hench unemshihgyi yumaa boli.

Зочин: ariin haalgaa gj.   2015-08-26
Yanoo gete ybj bn hamgn mu surguuli ariin haalga

Зочин: ич.   2015-08-26
Ийм эргүү юм оруулж олныг сэнхрүүлхээ боль доо. Арга ядсан пи ар, бас аргаа олоогүй нийтлэгч, арга нь барагдсан сайт хийх ажил.

Зочин: Zochin.   2015-08-25
zarim surgalt saitai ulsiin surguliudiig bol ogt oruulaagui ogt suraggui bolgochih ym bn l daa.Jishee ni BZD-iin 84 baina. bas l changa surguuli shuudee

Зочин: Naashaa.   2015-08-24
Erel gej surguuli baihgui shdee. English school of mongolia bolson. Ene orchlon mongol heleeree iim deeguur jagsaj baigaa yum baih daa buuuuuur gaihchihlaa. Monturk ch buur suraggui surguuli boljee. Hichneen sain surguuli bailaa. Tolbor ni l nemegdeed chanar ni saijirdaggui ee. Shine mongol l arai gaigui ni boljdee odoogoor.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com