ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эр хүнийг магтахад хэмжээ хэрэгтэй юу?

Хайр & секс  | 2010 / 08 / 23

Ямар ч эр хүнийг үгэндээ оруулж болдог. Харин шууд “хүмүүжүүлэх” гэсний хэрэггүй. Гол нь танаас жаахан нарийн арга, эв дүй шаардагдана.

Эр хүнийг магтахад хэмжээ хэрэгтэй юу?

Сул дорой эмэгтэй.
Зарчмын хувьд эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж үгүй. Гэхдээ энэ нь эр хүний хийх ёстой ажлыг өөр дээрээ үүр гэсэн үг биш. Хэрэв та чийдэнгээ өөрөө сольдог, тасарсан утсыг лентээр ороодог бол нөхөр чинь диван дээр телевиз үзэхээс өөр зүйл хийнэ гэж бүү сана.
Нөхрийгөө сайн дураар эр хүний хийх ёстой ажлыг хийлгэж сурга. Тухайлбал крантнаас ус гоожоод байвал яаран слесарь дуудах хэрэггүй. Чамаас өөр хүн сайн хийж чадахгүй гэх мэтээр хэлж, багаж хэрэгсэл хажууд нь тавь.

Магтуулахад бас заль хэрэгтэй.
Эр хүнээс магтаалын үг сонсох амаргүй гэдэг. Та үсээ хамгийн сүүлийн үеийн загвараар засуулсан ч тэд дуугүй хэвээрээ л байна. Ийм үед та түүнд илүү таалагддаг биеийнхээ аль нэг хэсгийг жишээ нь хөхнийхөө хэмжээг багасгах эсвэл нүднийхээ хэлбэрийг мэс заслын аргаар өөрчлөх гэж буйгаа хэлээд үз. Нөхөр чинь далан таваар бууж өгч, таны урьд нь анзаараагүй зүйлийг ч амаа олохгүй магтах болно.

Эр хүнийг магтахад хэтрүүлэг хэрэггүй.
Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эр хүн ч магтуулах дуртай. Гэхдээ магтахдаа тунгийн тааруулж, хэмжээнээс халихгүй байхыг хичээ. Толгой нь халцрах тийшээ хандаж байхад сайхан үстэй гэж магтвал доромжлол мэт сонсогдоно биз дээ. Нөхрийнхөө аль сайн, сайхан чанарыг зөвхөн хоёулаа байхад бус хамаатан садан, найз нөхдийнх нь дунд санаандгүй мэт магтаад үз. Гайхамшигтай үр дүнд хүрнэ. Таны бүр инээд хүрэхээр нөхөр чинь хичээх болно.

Хувцас авахуулахад ч ухаан хэрэгтэй.
Та нөхрөөрөө сүүлийн үеийн тансаг хувцас авахуулахаар шийджээ. Уг нь танд үнэтэй сайхан хувцас бий ч эмэгтэй хүний сэтгэл ханах биш дээ. “Тэрийг ч авч өгсөнгүй, энийг ч авч өгсөнгүй” гэж хэзээ ч бүү тулга. Харин “Хэзээ авах вэ? Маргааш уу эсвэл хагас сайнд уу” гэж асуухад нөхөр чинь үнэхээр дэлгүүр явах боломжтой өдрөө товлож үнэхээр тэр хувцасны хэрэг байгаа эсэхийг асуух ч үгүй.

Найз хүүхнүүдийн дутагдал.
Нөхөр чинь таны найз хүүхнүүдийг сонирхоод байгаа мэт санагдвал уурлаж, хашгичих хэрэггүй. Харин сонирхоод байгаа хүүхнүүд нь хоол хийж чаддаггүй, үглээ яншаа гэх зэрэг дутагдлын “хачирлаж” байгаад санаандгүй мэт ярианы далимд хавчуулаад үз. Нөхрийн чинь сэтгэл шууд өөрчлөгдөнө. Гэхдээ энэ аргыг олон дахин давтах хэрэггүй. Эсрэг сурталчилгаа эерэг сурталчилгаанаас илүү хүчтэй гэдэг. Та зүгээр л найз хүүхнүүдээсээ зайгаа барь.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(935)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sexy.   2010-12-05
amidrald heregtei l zyil bna thank's 4 everywone

Зочин: heheh.   2010-08-23
ene chin harin lag heregtei zuvluguu beshdee..hehhe. thanks!

Зочин: kiss.   2010-08-23
kk huurhun zuwulguu bn taalagdlaa

Зочин: uulkun.   2006-07-08
neeree ch zarimdaa magtaal heregtei bdagiin shvv bie biendee uram ogch bh heregtei

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com