ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Охидын юбка

Гэртээ  | 2014 / 05 / 15

Охиноо өөрийн гараар оёсон хувцсаараа гангалах дуртай Гоолингоо ээжүүддээ зориуллаа. Хүссэн материалаараа, хүссэн загвараа гаргаж урлачихаад “Би өөрөө оёж өгсөн юм” гээд гайхуулах ямар урамтай гээч.

DIY: Охидын юбка

Юм оёж үзээгүй гээд хойш нь суух хэрэггүй дээ. Бид хамгийн амархан оёж болох аргыг сонгож байна.

1.

Хэрэг болох зүйлс:
- Резин
- Даавуу
- Даавууны өнгөтэй адил эсвэл дагуу өнгийн утас
- Хайч
- Зүү

2. Миний сонгож авсан резин 4 см-ийн өргөнтэй. Юбканд хэрэглэгдэх хэмжээгээр хайчилж авахдаа хүүхдийнхээ бэлхүүсийг тойруулаад юбка шувтрахааргүй, хүүхдийн хэвлий хэсгээр хэт чанга барьж холгохооргүйгээр барьж үзээд хайчилна.
3. Сонгосон даавууг хүүхдийн бэлхүүсээс өвдөгний яг дээгүүр таарахаар уртаар хайчилж бэлдэнэ. /Зураг дээр 100*30см/
4. Оёдлын машин ашиглан бүх ирмэгийг хэрээсэлж оёно.
5. Зурагт үзүүлсний дагуу резин болон даавуун дээр тус бүрт нь гурван ширхэг зүүг хоорондоо тэнцүү зайтайгаар байрлуулна. Хоёр захад болон голд.
6. Резин даавуу хоёрыг нийлүүлж зүүгээр тогтооно. Ингэхдээ резиний голын зүүг даавууны голын зүүтэй, хоёр захын зүүг даавууны хоёр захын зүүтэй нийлүүлж тус бүр нэг зүүгээр тогтооно.
7. Хэрвээ холбож оёход зүү хоорондын зай нь хэтэрхий холдоод байвал гурван зүүнийхээ дундуур хэд хэдэн зүүг мөн л ижил зайнд нэмж тогтоож болно.
8. Оёхдоо резиний өргөний талыг даавуу бүрхэж байхаар тооцоолоорой.
9. Оёх явцдаа зүүгээ нэг нэгээр нь авна. Оёхоосоо өмнө зүүг хөдөлгөвөл баримжаа алдагдаж, юбка нэг тал руугаа овоорч оёгдох магадлалтай.
10. Оёж дууссаны дараа юбка ингэж харагдана.
11. Хэрвээ чиний сонгосон резин хатуу, хүүхдийн бэлхүүс хэсгээр холгохоор материалтай бол юбканы дээд хэсгийг зурагт үзүүлсний дагуу нугалж оёно. Үүний дараа хэмжээг авч бэлтгэсэн резиний үзүүрт сүлбээр зүү хийгээд дундуур нь гүйлгэнэ.
12. Хоёр үзүүрийг нь гаргаж ирээд нийлүүлж оёно.
13. Эцэст нь даавуугааы битүүлж оёорой.
14. Бэлэн болсон нь энэ байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(252)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com