ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эр хүнийг сайн таньж, удаан уулзаж байж хүүхэдтэй болоорой

Миний амьдрал  | 2014 / 05 / 17

Сайн байн уу Гоолингоо сайтыг уншигч эрхэмсэг бүсгүйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Надад бүсгүйчүүд та бүхний бас сэтгэлзүйчийн зөлөвгөө үнэхээр хэрэгтэй байна. Энэ сайтуудад бичсэн олон олон захиаг уншиж байснаас өөрөө хэзээ ч захиа бичнэ гэж бодсонгүй. Би одоо 28 настай нэгэн хувийн байгуулалагад ажилладаг энгийн л нэг бүсгүй.

Эр хүнийг сайн таньж, удаан уулзаж байж хүүхэдтэй болоорой

Одоогоос 5 жилийн өмнө нэг залуутай үерхэж, нэг жил орчим хамт амьдарч байгаад салсан анхны бүхнээ өгсөн, хамгийн ихээр итгэж хайранд нь бардам байсан миний анхны хайр бидний амьдралд үүссэн жижгхэн бартааг давалгүй хэлсэн үгэндээ хүрэлгүй яваад өгсөн. Тэрнээс салснаас хойш би эр хүнд итгэх итгэлээ алдаж эр хүнгүйгээр амьдралаа аваад явах хүчирхэг эмэгтэй болохын тулд ажилдаа амжилт гаргахын тулд ажлаас өөр зүйлийг бодолгүй, амьдрал бол зүтгэл гэж ойлгож, өдийг хүртэл амралтгүй зүтгэж хөдөлмөрлөсөн. Үүнийхээ хүчинд би албан тушаал ахиж, албан тушаал ахиснаар байр, машин боломжийн цалин гээд хэнээс ч дутахгүй хэний ч гарыг харахааргүй амьдралыг бий болгосон бас өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг олж авсан. Хүн Зорилгынхоо төлөө тэмцэхээр, “Нууц”-ыг хэрэгжүүлхээр амжилтанд хүрдэг юм билээ. Энэ хугацаанд миний ээжийн бие өвдөж хорт хавдар тусаж, ээжийнхээ өвчнийг эдгээхийн тулд надад шантрахгүй байх, хөдөлмөрлөж илүү их мөнгө олох бодол байснаас нөхөртэй болох хүсэл ч төрөөгүй зав ч гараагүй явсан юм. Би өөрийгөө их азтайд тооцдог энэ хорвоо дээр дандаа сайн хүмүүстэй таарч бас миний бүх л хүсэл мөрөөдлүүд биелдэг, 6 сар орчмын өмнө ээжийг гадагшаа авч явж эмчлүүлээд бие нь одоо сайжирч байгаа. Ингэж ажил, эмнэлэг, гэрийн хооронд гүйж байхдаа бас хаяа ганцаардаж, хүмүүсээс нуугдаж машин дотроо уйлж сэтгэлээ онгойлгодог байсан.

Энэ үеэр yahoo messengereer нэг залуутай танилцаж тэрэнд л сэтгэлээ онгойтол ярьж, тэр бас надад зөвөлгөө өгч бид 2 жил гаран утсаар, мэссэнжэрээр харилцаж байгаад нэг өдөр уулзахаар болсон. Яг үнэндээ би хэзээ ч уулзахгүй гэж бодож байсан ч сонирхолтой санагдаад л уулзхаар шийдсэн.Тэрэнтэй уулзахад бид яг л хуучны танилууд шиг нэг л тийм дотно сайхан байсан тэр өдрөөс хойш бид 2 бараг л өдөр болгон уулзаж, кино үзэж, хоол идэж, болзож эхэлсэн. Түүнээс хойш 4 сарын хугацаа өнгөрч би жирэмсэн болсон байсан. Одоо миний үр 1 сар л хүрэх гэж байгаа. Заяаны хань зам дээр гэдэг шиг бурхан миний зам дээр “чи одоо нөхөртэй бол үр хүүхэдтэй бол хэдэн жил ажил гэр гэж явах вэ? Ээжийн чинь биеч гайгүй болж байна” гээд бэлэгнүүдээ тавьчихлаа л гэж баярлаж, догдолж хайрлаж, итгэсэн тэр залууд. Гэтэл тэр залуу эхнэртэй бас 2 настай хөөрхөн охинтой байсан байна. Тэр надтай хуурамч нэрээр танилаж, насаа нууж, хэлсэн хайрын үг болгон нь худлаа байсан байна. Би үүнийг нь саяхан л мэдлээ өөрөө хэлээгүй ээ би л ухаж, мөрдөж байж олоод мэдчихлээ. 4 сар хамт салахгүй уулзаж миний амьдралд гэрэл гэгээ нэмж ирсэн чамдаа баярлалаа, би чамайгаа албан ёсоор гэртээ оруулж гэргийгээ болгоноо л гээд байсан хүн аав ээжтэйгээ танилцуулахгүй байхаар нь гайхаад мөрдөж эхэлсэн юм. Би тэрийг ээж аавдаа, найзуудтайгаа танилцуулсан. Харин тэр тэгээгүй. Надад одоо үнэхээр хэцүү байна. Би яах вэ? Ээж боллоо эх хүн боллоо гээд баярлаад байсан чинь энэ хорвоо дээр үр хүүхдээ хаясан, нэг бүсгүйг уйлуулаад нулимсыг нь урсгасан, худалч, хуурамч залуугийн хүүхдийг гаргах болчихлоо. Энэ хүүхдийг авахуулаад дахиад шинээр эхлүүлье гэхээр дахиж тэгж зүтгэх надад хүч алга бас би дахиад хэзээ ч хүүхэдтэй болохгүй бол яах вэ? Бас би хэзээ ч хүүхдээ авхуулахыг дэмждэггүй болохоор нүгэл хийж чадахгүй төрүүлэх л байх даа.

Хүүхдээ өөрөө өсгөөд өөрийнхөө нэрээр овоглоод явья гэхээр би эцэггүй хүүхэдтэй болж бас л зогсолтгүйгээр ажиллах хэрэгтэй болоо. Би зүгээр л сайхан гэр бүлтэй болж, ээж болж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулахыг хүссэн юм. Би ямар буруу зүл хийлээ гээд ингэж байгаа юм?, би яагаад бусад шиг аз жаргалтай амьдарч болохгүй гэж? Би хэзээ ч ийм байдалд урьд өмнө орж байсангүй хэдэн өдөр дараалж уйлаад бие сулраад нүдээ аниад л машинаа бариад чигээрээ хаашаа ч хамаагүй явчихмаар байна. Миний хүүхэд миний уйлахыг сонсоод “ээж надад дургүй байна” гээд өсөлтгүй болчих вий дээ хүн болох гээд ядаж байгаа хүүхдээ бодоод уйлахгүй байя гээд чадахгүй байна. Тэр залууд үнэхээр гомдож байна. Зүрх нь цохилж байгаа, амьдрах гээд явж байгаа хүнийг, бүхэл бүтэн хүний амьдралыг, сайхан бүхнийг мөрөөдөж байсан мөрөөдлийг минь тэр яг л компьютерийн тоглоом шиг тоглоод хаячихлаа. Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж үнэн юм байна шүү бүсгүйчүүдээ! Эр хүнийг сайн таньж, удаан уулзаж байж хүүхэдтэй болоорой. Миний энэ байдал надаар дуусч олон бүсгүйчүүд эрчүүдэд итгэж, тоглуулахгүй байхыг хүсье. Би хүнийг таньж чадалгүй, интернетээр хүнтэй таилцаж худалч хуурамчийг нь мэдэлгүй итгэсэнийхээ төлөө өөрийнхөө хийсэн үйлийн үрийг өөрөө л эдэлж хүүхдээ төрүүлье л гэж бодож байна.Та бүхэн надад туслаач чин сэтгэлийн зөвөлгөө дэм өгөөч. Тэр залуу “би та хоёртоо хайртай, та хоёр минь надад бурханаас өгсөн бэлэг, үнэнээ хэлээгүйг уучлаарай” гээд одоо хүртэл жүжигээ тавьсаар л байгаа. Тэгсэн мөртлөө өөрийнхөө жинхэнэ нэртэй фэйсбүүк дээрээ “миний хайр” гээд эхнэрийнхээ зургийг тавьсан байсан. Энэ залууг хэрвээ би уучлаад хүүхдийнхээ ааваар хүлээн зөвшөөрүүлэх юм бол цаана нь надтай аилдхан нэг эмэгтэй, нэг охин 2 өнчирч би хүний зовлон дээр жаргасан болох гээд байна.

Дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сэтгэлийн өнгө” төвийн сэтгэл судлаач Г.Наранбаатар ийн зөвлөлөө.
Сайн байна уу, эрхэм уншигч авхай? Таны захиаг уншаад амьдралд тэмүүлж байгаа сайхан бүхнийг тань мэдэрсэндээ баяртай байна. Хүнд хэзээ ч, ямар ч явдал тохиолдсон хүчирхэг, өөрийнхөө хараат байдлыг хадгалж чаддаг хүн өөрөөсөө түрүүлж бусдын тухай бодож чаддаг байна. Магадгүй та алдсан байж болох ч тодорхой цаг хугацааны дараа эргээд л амьдралын амт бүрийг сэтгэлдээ мэдрэх болно. Хүүхдээ төрүүлнэ гэдэг тань туйлын зөв санаа. Хүн болсны утга учир өөрийн үр удамаа үлдээх, тэднийхээ төлөө амьдрах байдаг юм шүү. Аав нь сайн хүн байгаагүйд хүүхдийн буруу огтхон ч байхгүй. Та хайртай ээжийнхээ төлөө зүтгэж чадсан шигээ үр хүүхдийнхээ төлөө илүү ихийг хийж чадна аа. Уурлаж хар бараан бодол тээх нь хүүхдийн тань өсөлтөнд нөлөөлнө гэж бодож чадаж байгаа таны сэтгэлийг хүндэлмээр байна. Мөн бусдын амьдралыг өнгөцхөн сийчээд гардаг иймэрхүү залуучуудыг зүгээр орхиод байгаа нь эргээд “ингэж болдог юм байна” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлээд байна. Та тэр залуугийнхаа эхнэрт захиа бичээрэй. Яагаад захиа бичүүлэх болов гэхээр шууд уулзахаасаа өмнө санаагаа зөвөөр ойлгуулж, ямар хүнтэй амьдраад байгааг нь мэдрүүлэх хэрэгтэй учраас юм. Мөн та жирэмсэн байгаа тул өөрөөсөө сөрөг хандлагатай бүхнийг алсуур шийдэхийг хичээгээрэй. Хүн чанар гаргаж, цаад айл өрхийн амьдралыг бодлоо гээд орхиход энэ нь дараа дараагийн үүрэг хариуцлагаа мартсан нөхдүүдийг донгодох боломжийг хааж өгөөд байгаа явдал болох болно. Хайртай гэдэг үгийг хэлж хүслээ гүйцээж болдог хэрнээ үүрэг хариуцлага үүрч чаддагүй хүмүүс эрэгтэй ч гэлтгүй байдаг ба бодит амьдрал дээр дийлэнх хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг. Үр хүүхэд тань төрөөд таны нүдэн дээр өсөн томрох агшин бүрт та амьдралын баяр баясал, утга учир, амтыг илүүтэй мэдрэх болно. Тэр өдрүүдийн төлөө зүтгээрэй гэж танд зөвлөх байна. Хэн нэгний халаасны орон зайг нөхөх гэж амьдраагүй гэдгээ цаад залуудаа ойлгуулж, эрс хатуу байхыг ч мөн зөвлөе.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(402)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-12-01
Setgel zuich goe zowlogoo ogjee. Ene busgui odoo yu xiij yaj ywaa bol? Nad shg l ym boljee. Gxde zaluu maani exnertei bgagui zgr l bi xuntei suux boloogui gd l ywaad ogson. Odoo xuu maani 4 nas xurex gj bna. Exendee xetsuu bsan ch odoo bol sxan l bna. Uxaantai xoorxon xuugee xarj, xuugiinxee xairiig medrexees iluu sxan zuil nadad bxguie :)

Зочин: Таны нэр.   2016-12-01
Setgel zuich goe zowlogoo ogjee. Ene busgui odoo yu xiij yaj ywaa bol? Nad shg l ym boljee. Gxde zaluu maani exnertei bgagui zgr l bi xuntei suux boloogui gd l ywaad ogson. Odoo xuu maani 4 nas xurex gj bna. Exendee xetsuu bsan ch odoo bol sxan l bna. Uxaantai xoorxon xuugee xarj, xuugiinxee xairiig medrexees iluu sxan zuil nadad bxguie :)

Зочин: khorol.   2016-12-01
.....

Зочин: nemkh.   2016-11-23
khgn ghgh jj

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com