ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм: Бид зунд бэлэн!

Одууд  | 2014 / 05 / 27

5-р сарыг ерөнхийд нь дүгнэвэл...
Заза, үнэнийг л хэлье. Энэ сард инстаграм Каннын кино наадмаар, Мэт Гала хоёроор л битүү амьсгаллаа. “Улаан хивсний ёслолд бэлдэж байна”, “Улаан хивсэн дээр алхаж байна”, “Арга хэмжээний дараах баярын үдэшлэг дээр” гэсэн тайлбаруудтай зургууд хаа сайгүй. Харин сарын төгсгөлөөр хөгжилтэй зурагнуудын буухиаг ахин нэг олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу Ким Кардашиан, Кэни Уэст хоёрын хурим залгасан юм. Гэхдээ эдгээрээс гадна амьдрал өрнөөгүй гэж үү? Зурган хов базъя!

Инстаграм: Бид зунд бэлэн!
1. “Би түүнийг харь ертөнцийнх гэж бодож байна” хэмээн Адрианагийн үзэсгэлэн гоог биширсэн Жастин Бибер бичжээ.
2. Арван жил болгонд хамтран хайрын шувууд болж кинонд тоглодог алтан хостой хамт шаргал үст Эллен.
3. Холливүүдийнхний хүлээлтийг тайлж “Хүү төрлөө” хэмээх тайлбартай бяцхан, булбарай гарны зургийг дуучин Сиара инстаграмдаа оруулжээ. Шинэхэн төрсөн Захир Вилбурн нь Сиара, Фьючер нарын анхны хүүхэд билээ.
4. Дуучин Жон Леженд Пенсилванийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд төгсөлтийн баяр дээр илтгэл тавьсан байна. Харин Крисси үргэлж л хөгжилтэй байдаг учир “Надаа ч гэсэн гэрт зөндөө олон цол зэрэг бий л дээ. Би зүгээр л зарим хүмүүс шиг үүнийгээ зарлаад байдаггүй юм” хэмээжээ.
5. Леди Гага найз залуу Тейлор Кинни, тэжээвэр нохойныхоо хамтаар. Толинд тусгаж авсан зурагныхаа дор “Цыганы амьдрал” гэдэг тайлбар бичиж.
6. Мерайя Кери Нью-Йоркийн төв гудамжинд гэнэтийн зочлолт хийж, фенүүдийн далайд шумбасан байна. Мэдээж том биетэй хамгаалагчидтайгаа хамт.
7. Жүжигчин Жессика Алба нөхөр Кэш Уоррентэйгээ гэрлээд тав дах жилийнхээ ойг тэмдэглэж байна. Зурагныхаа дор “Миний хонгор-Миний хамгийн сайн найз- Миний амьдралын хамтрагч-Миний хайрт-Миний хүүхдүүдийн аав-Миний нөхөр” гэж бичиж энгийн мөртлөө хамгийн сайхан үгсээр ханиа тодорхойлжээ.
8. Хэрвээ Каннын кино наадмаас ойрын хоёр жилд харагдаагүй онцгой хослолыг нэрлэ гэвэл би энэ зун гарах “Clouds of Sils Maria” киноны гурвалыг л хэлнэ. Кристен Стюарт, Хлоя Морец тэгээд гайхамшигт Жульет Бинош нар хөтлөлцөөд хамтдаа улаан хивсний ёслолоор алхаж байна. Хүндэт самбар харж буй мэт мэдрэмж төрөхгүй байна уу?/Инстаграмийн зураг нь чанар муутай байв/
9. Хоёр хүүхдийн ээж, загвар өмсөгч Жизель Каннын кино наадамд оролцонгоо йогийн хичээлээ ч таслахгүй суралцсаар байна. Жингээ барих хамгийн үр дүнтэй арга!
10. Харин хэвлийдээ хоёр дах хүүхдээ тээж буй загвар өмсөгч Даутцен Крус баллетаар хичээллэж буй зурагаа инстаграмдаа тавьжээ. Охиноо багаас нь сонгодог урлагт дуртай болгох төгс арга гэж бид үзэж байгаа шүү.
Үдэшлэг, цэнгүүн, хуримнаас гадна 5-р сар алдартнуудын хувьд ийн өнгөрч байна. Харин чи зунд бэлэн үү?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(425)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com