ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

6-р сарын зурхай

Зурхай  | 2014 / 05 / 31

Сайн уу, зун минь, сайн уу адал явдал минь? Хүрээд ирэв үү? Мөн ч их хүлээлээ шүү чамайг. Амар амгалан хэмнэлээсээ өндийгөөд тэврээд авъя чамайг.

6-р сарын зурхай

Хонь

Энэ сард Ангараг гараг Хониныхны хайр дурлалын ордонд байрлах тул яах нь мэдэгдэхгүй байсан харилцааны “учир начир”-ыг дор нь олох бололтой. Сугар гараг ч ялгаагүй чамд тогтвортой, бие даасан байж бүхнийг зөвөөр шийдэхэд чинь туслана. Сайхан харилцаа олон романтик үйл явдлуудыг бэлэглэснээр сарын эхэн үед жирэмслэх, илүү дэвшилтэт шатанд орох зэрэг гүнзгий зүйлс ч болох боломжтой байна. Түүнээс гадна санхүү, үнэт зүйлс дээр тулгуурлаж, аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэхээр хичээх нь Хониныхны зуны эхэн сард хийх чухал зүйлсийн нэг болно. Ялангуяа мөнгөний асуудлыг өмнөхөөсөө их анхаарах нь цаашдын амьдралдаа санаа тавьж буйн илрэл тул эерэг өөрчлөлт гэж хүлээж аваарай. 6 сарын сүүлийн долоо хоногт чи аз жаргалаар дүүрч, амар тайвныг мэдрэх бөгөөд чухал уулзалт эсвэл онц сонирхолтой үйл явдал, мэдээ хүлээн авна. Харин карьерийн хувьд урьдныхаасаа илүү хүчтэй, шийдвэртэй байр суурь баримтлахыг чамаас шаардана. Үр ашигтай, уялдаа холбоотой ажиллах нь бага зэрэг залхуу ч хүч чадлаа шавхвал ажлыг умалзуулдаг Хониныхонд бүтээмжээ дээшлүүлэхэд туслана. Сарын хоёр дах долоо хоногт санхүүгийн бэрхшээлтэй тулгарах аюултай ч удалгүй хямралыг тэгшитгэх гарц олдоно хэмээжээ. Ерөнхийд нь дүгнэхэд 6 сар нь харилцаа, шинэ бүтээл, авьяас чадвараа бүрэн дайчлах, аялал зэрэг үгсээр голчлон тодорхойлогдох ба тэвчээр, анхаарал, дэг журмаар бүтээмжтэй, дурсамжтай цаг үе болж баяжина. Бичиг цаасны ажилд хянамгай, бусадтай хэлэлцээр хийхдээ анхааралтай байж том амлалт өгөхөөс зайлсхийгээрэй. Хийж амжихгүй бол амлаад хэрэггүй шүү дээ. Чухал шийдвэрийг сарын төгсгөлд гаргах нь зүйтэй бөгөөд тэр хүртэл хойшлуулахад алдах зүйлгүй. Сарын сүүлийн хагаст ажлынхаа чухал асуудлуудад анхаарснаар 6 сар дуусна. Олон ажлыг зэрэг амжуулах гэж хэт өөрийгөө яаруулснаас болоод биеэ ядрааж болзошгүй. Хийж буй ажил чинь ихэдсэн биш харин ажил, амралт хоёроо зөв зохицуулаагүйгээс ийм зүйл болдгийг санаарай. Зорилго бол чамайг дайчлах урам зориг болохоос нуруунд чинь нэмэгдсэн ачаа биш юм шүү.

Үхэр

Бусадтай ая нийцтэй байхыг хичээ. Ялангуяа хамт ажилладаг хүмүүстэйгээ харилцахдаа анхаараарай. Энэ сард бага зэргийн зөрчил мөргөлдөөн тулгарч магадгүй. Гэхдээ ингэсний хүчээр чи маргалдааныг шийдвэрлэх шинэ аргатай болно. Сарын эхээр хайр дурлалын амьдрал сайхан байх болно. Энэ үед ганц бие Үхрийнхэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр шинэ дурлалтай учирч магадгүй. Ажил хэргийн тал дээр ямар нэг юм өөрийн чинь хүссэнээр болохгүй байвал бүү цочирд. Урсгалаар нь өнгөрөөвөл аяндаа бүх юмны учир тайлагдана. Өөдрөг байснаар чи өмнөө тааралдах ямар ч саадыг давж гарна. Нумын ордны эмэгтэй таны гаргах ямар нэг шийдвэрт нөлөөлж магадгүй. Тэдний үгийг сонсохынхоо хажуугаар өөрийнхөө зөн совинд найд. Ерөнхийдөө энэ сар таныг тогтвортой нөхцөл байдал хүлээж байна. Ямар ч асуудалд бэлтгэлтэй, зоригтой байж чадвал ирж байгаа савааг амжилттай барьж авч чадна. Харин энэ сард амьдралыг чинь орвонгоор нь эргүүлэх том өөрчлөлт хүлээж байна. Энэ нь чиний хайр дурлалын амьдралыг адал явдалтай болгоно. Өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд багаа шинээр бүрдүүлж, шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй болно. Олон хүний дунд үргэлж толгойлогч байх гээд хэрэггүй. Хонь, Жинлүүр, Матрын ордны хүмүүстэй хамтран ажилла. Хостой Үхрүүдэд хайртаасаа уйдаж буй мэт мэдрэгдэж эхэлсэн бол салах тухай бодохоос илүү, санаачлагыг гартаа авч шинэ адал явдлыг харилцаандаа авч ир. Өөдрөг бай. Өөдрөг байхаас илүү дур булаам зүйл гэж үгүй. Даргынхаа нүдэнд өртөж, ямар чухал хүн гэдгээ харуулахыг хүсч байвал хэний ч бодож олоогүй шинэ санааны эрэлд гар. Боломжийг ашиглаад ажил дээрээ ч, хувийн амьдралдаа ч сайхан дурсамж бүтээ. Ганц бие Үхрийнхний хувьд өртөө итгэлтэй байж, бусдад тэгэж харагдаж чадвал хүсэн хүлээж байгаа төрлийн хүн чинь чамайг өөрөө олоод ирнэ. Хэрэв орлого чинь сайн байдаг эсвэл сайн байвал олон хүнд энэ талаараа хэлээд хэрэггүй. Мөнгө зээлдэгч, тусламж хүсэгч, залилагч нарын анхаарлыг татахаас цаашгүй шүү. Сарын дундуур эрүүл мэнд муудаж болзошгүй учраас анхааралтай байгаарай.

Ихэр

Ихрийн ордны хайр дурлалын харилцааг Бархасбадь,Марс, Дэлхий ван, Тэнгэрийн ван гаригууд зохицуулах болно. Од эрхэс ч олуулаа байгаа болохоор ганц бие Ихрийнхэнд олон учралыг бэлдсэн байна. Гэхдээ эдгээр нь чамд болон чиний амьдралд тийм ч ихээр нөлөө үзүүлэхгүй л болов уу. Харин хосуудын харилцаа маргаантай байх эсвэл хайртын чинь гаргах зан авир чамайг шаналгана. Тухайн асуудал бүр өөр, өөр шалтгаантай бөгөөд чиний буруу мөн ч бай биш ч бай эцсийн эцэст чамайг сэтгэл санаагаар унагаж дөнгөнө. Сарын 12, 13нд өмнө нь огт төсөөлж ч байгаагүй гэнэтийн бэлэг, шагнал эсвэл аз тохионо. Тиймээсзургаадугаар сарынхоёр дахь долоо хоногт болж л өгвөл бүх зүйлд азаа сорьж боломж бүрийг алдалгүй барьж аваарай. Сарын23-ны өдрөөс эхлэн Сугар гаригийн нөлөөгөөр баяр жаргалтай байж бүх зүйл бүтэмжтэй болохыг чамд амлаж байна. Ихрийнхэн лүү нар гийж эрх мэдэл, нэр хүнд өссөнөөр өөртөө итгэх итгэл илүү өндөр байх болно. Юуг ч хийж, амжуулж чадах мэт мэдрэмж төрөх болохоор ямар нэг бүтээлч зүйл хийхийг зөвлөе. Ихрийн ордны мөнгийг захирагч Буд гариг нь 6 сарын 7нд буцаж, 17нд эргэн ирээд 7 сарын 1-нийг хүртэл чамтай хамт байна. 17-ны өдөрзарим нэг мөнгөтэй холбоотойцаг алдах эсвэл замбараагүй байдал гарч магад. Тийм учраас чухал ач холбогдолтой ажил,үйл явдалтай холбоотой гүйлгээ хийхээс зайлс хийж бэлэн мөнгө ашиглах эсвэл маш болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Мөн хортой бодисоос болон хэт их хэмжээгээр идэхээс зайлсхий. Үгүй бол дотор муухайрах, хөдөлгөөн удааширч бие чинь хүндэрсэн мэт санагдана.

Мэлхий

Зургаадугаар сарын эхний гурван долоо хоногт Сугар гариг Мэлхийн ордод байрлаж сэтгэл татах увидасаа тараах болно. Таны нийгмийн амьдрал улам сонирхолтой болж олон төрлийн үйл ажиллагаа, хурал, уулзалт зохион байгуулж олон хүмүүс цуглуулах болно. Энэ нь шинэ харилцааны эхлэл эсвэл одоо байгааг бэхжүүлэх зэрэг сонирхолтой боломжуудыг чиний өмнө нээх болно. Эсвэл нэг найз чинь чамайг хэн нэгэнтэй танилцуулж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ч мэднэ.Найзуудын харилцаа илүү гүнзгийрч, хосууд ч хамтдаа цагийг таатай өнгөрүүлнэ. Сарын дундуур хувийн харилцаанд чинь саад хүндрэл учирч мэдэх учир ухаантай байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь чин сэтгэлийн, нээлттэй харилцаа бий болгоход туслах болно.Зургаадугаар сарынэхний 20 хоногт дүн шинжилгээ хийх,бясалгал, цаашдын стратеги гэхээсээ илүү мөнгө урьдчилж олохын төлөө санаачлагатай тулаан хийгээрэй. Буд гариг нь Мэлхийн ордноос буцах хөдөлгөөнд орж таныг дахин дахин оролдож үзэх магадгүй үргэлжлүүлэх хэрэгтэй зүйлс байна гэсэн зурвас илгээж байна. Үүнийг хэрэгжих боломжтой, ашигтай, эсвэл шаардлагатай эсэхийг харахын тулд өмнө нь санаачилсан эсвэл эхлүүлээд орхичихсон ажлууддаа анхаарлаа хандуулаарай.
Хэрвээ чи удирдах албан тушаал эрхэлдэг бол шинэ санал санаачлагад болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд шийдвэр гаргахдаа маш анхааралтай дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй. Мэргэжлийн болон санхүүгийн амжилт сарын сүүлийн арав хоногт өндөр түвшинд хүрэх боломжтой. Харин энэ сар эрүүл мэндийн хувьд тийм ч таатай сар биш байх болно. Эхний 20 хоногт биеийн эрч хүч, дархлаа буурч анхаарах чадвар болон ой тогтоолт муу байна. Сайн амарч, хууч өвчнүүддээ илүү сайнэмчилгээ хийх хэрэгтэй.

Арслан

Хайр дурлалын Сугар гариг нь маш хүчирхэг байх болно. Арслангын ордныхны хайр дурлал анхаарлын төвд байж ажил, амьдралтай нь холбогдох болно. Нөгөө талаас та хэн нэгэн нууцаар хайрладаг, хэн нэгний дотор том байр суурь эзэлдэг гэдгээ мэдэх болно. Сарын хоёр дахь долоо хоногоос түгшүүртэй, сэтгэл санаа зовоосон үеүүд гарч мэднэ тиймээс болгоомжтой байж хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй. Асуудлыг алгуурхан, бага багаар шийдэх гээд үзээрэй. Эелдэг дөлгөөн талаа илүү тодоор харуул. Арслангын ордны ажил амжилтын гэрт Сугар гариг хамт байснаар бүх зүйл жигд өсөлттэй байна. Дээд албан тушаалтнууддаа өөрийгөө харуулах, хамтран ажиллах хэрэгтэй. Үүндээ ямар нэг байдлаар дэвшилтэт технологи ашиглаж, хялбар аргууд хэрэглэвэл амжилт олно. Ерөнхийдөө хамтрагч чиньтаны хүсэл эрмэлзлэлийг ойлгож, тэдгээрийг биелүүлэхэд тань туслах болно. Сарын энхний хорь хоногт нар маш таатай байрлалд байж таныг хамгаалах ба алдар нэр авчирна. Ялангуяа сүлжээ, нийгэмлэг, баг бүрдүүлэн үйл ажиллагаа эхэлвэл амжилттай байх болно. Эдгээр нь таны удирдах чадвар, мэдлэг чадвар, авьяасыг тань онцлон харуулах төрлүүд юм шүү дээ. Санхүүгийн хувьд хуримтлал үүсгэх нь зөв бөгөөд томоохон үйл ажиллагаанд хөрөнгө оруулахад тохиромжтой. Эрүүл мэндиийн хувьд сарын эхний хагаст амьсгалын аппарат, эсвэл мэдрэлийн систем эмзэг байна. Түүнчлэн хөдөлгөөний дутагдалд орж болзошгүйг онцолмоор байна. Оюуны ачаалалыг хэтрүүлэх хэрэггүй. 6 сарын сүүлийн арав хоногт өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох нь сэтгэл санааны хувьд өсөн нэмэгдэхэд чинь тусална. Таргалалтаас зайлсхийгээрэй.

Охин

2014 6-р сард Охины ордныхон сэтгэл санаа эмзэг мэдрэмтгий байх болно. Гэхдээ энэ нь сэтгэлээр унана гэсэн үг биш харин сэтгэл хөдлөлөө маш ихээр илэрхийлнэ гэсэн үг. Хайртай хүнтэйгээ аяллаар явах эсвэл хол байгаа хэн нэгнийг санаж гансрах болно. Чи өөрөө хэн нэгнийг дэргэдээ байгаасай буюу хайр дурлалын адал явдлыг төдийлөн хүсч мөрөөдөхгүй ч чамайг гэсэн нэгэн өөрөө гарч ирнэ. Магадгүй тэр хүний хүсэл сонирхол, хобби нь чамд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Харин чи түүний талаарх бодол, мэдрэмжээ битгий нуугаарай. Хостой Охины ордныхны хувьд хайр дурлалын амьдрал нь тогтвортой өрнөх болно.Нар Охины ордныхныг ээх учраас од эрхэс чамд амжилт бүтээл, 100% гүйцэтгэлийг амлаж байна. Хөндлөнгийн хүмүүс чамайг сайн удирдан зохион байгуулагч, эрх мэдэлтэй нэгэн эсвэл хүчтэй өрсөлдөгч гэж харна. Бүх зүйл чиний бодож төлөвлөж, харж байсанчлан өрнөж, саад бэрхшээл тохиолдох үед чамайг дэмжиж туслах хүмүүсийгхялбархан олж чадна. Сарын турш нөөц бололцоо хангалттай байх учраас өөрөөсөө юу хийхийг хүсч байна вэ? гэж л асуу. Мөн хэд хэдэн арга хэмжээ, групп уулзалтуудад хамрагдана эсвэл хүмүүсийн өмнө үг хэлнэ.Ерөнхийдөө энэ сард соёл урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй байх хэрэгтэй учраас яаралгүй, тэвчээртэй байгаарай. Цоо шинэ зүйл эхэлснээс өмнө хийж байснаа үргэлжлүүлж, илүү сайн болгоход анхаарсан нь дээр. Санхүү, орлогын хувьд тогтвортой.Сарын эхний хорь хоногт бие болон сэтгэл санааны хувьд бүх зүйл сайн байж, эрүүл мэндийн асуудалд өртөх магадлал бага боловч их ажлынхаа дундуур амрахгүй бол анхаарал төвлөрүүлэх чадвар муудах хандлагатай. Сарын сүүлд ядаргаанаас сэргийлж чадвал бүх зүйл сайхан байх болно.

Жинлүүр

Ангараг гарагийн нөлөөгөөр Жинлүүрийн ордонд сүүлийн сар мэдрэгдсэн тайван байдал өөрчлөгдөн хайр дурлалын хувьд сэргэлт гэж хэлж болохоор үе ирнэ. Гэвч энэ нь зөвхөн эерэг талын сэргэлт байх албагүй бөгөөд бага зэрэг эрс тэс, бэрхшээлтэй үе харилцаанд чинь илэрч магадгүй. Хамтрагчид нь шийдвэрлэхэд хэцүү асуудал гарч ирэх ба түүний дэргэд байхын тулд өмнөхөөсөө илүү тэвчээр гаргах шаардлагатай тулгарах бололтой. Хэрвээ үүнийг сайн тал руу нь залж чадвал хосуудын хувьд хамтран амьдрах анхны нөхцлүүд бүрдэх ч боломжтой аж. Гол нь тэвчээртэй, хүлээцтэй байж бүхнийг эергээр харахыг хичээгээрэй. Яагаад гэвэл бусад талаараа 6 сар хангалттай сайн байж чадна гэдгийг од эрхэс амлаж байна. Зун эхэлж буй учир сурахаар гадагшаа явах, аялалд гарах зэрэг мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх алхам Жинлүүрийнхэнд гайхалтай зохино. Шинээр өөрийгөө сорьж адал явдалтай учрахдаа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргахаас зайлсхий. Буцаад хуучин амьдралдаа ирэхэд асуудлын үнэ цэнэ, нөлөө нь төсөөлж байснаас чинь өөр болох магадлалтай шүү дээ. Тиймээс харамсах зүйл бүү хийгээрэй. Карьерийг энэ сард тулах гол “зэвсэг”-ээ болгож өөрийгөө илүү чухал зүйлд сорих хэрэгтэй. Хуучинд эхлүүлсэн ажлуудаа эргээн харж сэргээх талаар бодоход ч илүүдэхгүй. Хэрэгжүүлэх цаг нь яг одоо ч юм билүү? Гэхдээ мөнгөнд, ялангуяа сарын сүүлийн хагаст илүү хямгатай байхаа мартав! Эрүүл мэнддээ анхаарч, эрч хүчээ дэмий зүйлст зарцуулахаас сэргийл. Юу ч болсон тайван байж, биеэ хамгаалахыг урьтал болгоорой. Чамд хийх олон зүйл байгаа ч чухлын дарааллаар жагсаавал биедээ ачаалал өгөхгүйгээр гүйцэтгэх боломжтой шүү.

Хилэнц

Өөртөө ахин дурла, Хилэнцийнхэн минь. Сугар гараг чамайг энэ сард эрхлүүлэхэд бэлэн байна! Хайр дурлалын харилцаа нь зөөлөн дулаан байдал, өгөөмөр нинжин сэтгэл, нөхөрлөлөөр шинэ сар эхлэхтэй зэрэгцэн сэлбэгдэнэ. Энэ нь карьер, ажлын хувьд ч адилхан үргэлжилнэ. Хамтрагчдаа илүү ихийг өгмөөр, өөрийгөө зориулмаар санагдана. Яг л хайраар удаан хугацаанд өлссөн мэт түүнээсээ ч гэсэн ижилхэн хэмжээний анхаарал халамжийг зогсоо зайгүй шаардах бололтой. Харин ганц биечүүдийн хувьд бүхий л боломж, хүчээ хостой болохын төлөө шавхах бөгөөд бүтсэн тохиолдолд тогтвортой харилцаа болгохоор мөн л хичээнэ. Мэдээж үүний тулд өөрийнхөө хэр тэвчээртэй, сайхан сэтгэлтэй гэдгээ сонгосон хүндээ харуулахыг гол зорилгоо болгоно. Хилэнцийнхэнд 6 сар аз жаргал харамгүй өгөхөөр бэлтгэж буй тул түүнийг бүрэн дүүрэн ашиглаарай. Ажил, карьерийн хувьд өөрийгөө шинжиж цаашид юунд анхаарлаа хандуулахаа тодорхойлно. Өөрчлөлт хийж үзэх нь л өөрөө дэвшилт авчрах учраас далимдуулах хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Сарын турш мөнгө, санхүүгийн байдал тогтвортой байж ашигтай зүйлд хөрөнгө оруулах, зээл авах зэрэг үйл явдлаар үргэлжилнэ. Мэдээж их тоон дээр яригдах асуудлыг суурьтай бодож байж хийх хэрэгтэйг санаарай. Эрсдэлийг л зөв тооцож чадвал санхүүгийн тал дээр асуудалгүй, амжилттай байна. Гэвч эрүүл мэндээ сайтар анхаарахгүй бол зуныг хөгжилтэй өнгөрөөж чадахгүй байж мэднэ. Гэнэтийн аюул ослоос сэргийлж зам гарах, машин барихдаа илүү сонор сэрэмжтэй хандаарай. Ахуйтай холбогдох өвчнөөс болгоомжилж идэж буй хоол хүнсээ эрүүл, найдвартай эсэхийг байнга шалгах хэрэгтэй. Хол байгаа дотны хүнтэйгээ энэ сард нягт холбоотой байвал зуны эхэн сар чиний хувьд дутах зүйлгүй, сэтгэл хангалуун цаг үе байх болно.

Нум

Чамд маш олон итгэл, мөрөөдөл, хүсэл байгааг бид мэднэ.Тийм ч учраас энэ сар чамд олон сайхан боломжийг олгоно. Чи зөвхөн дуртай ажлаа хийж байхдаа л хариуцлагатай, бүтээлч байж чаддаг нэгэн. Багаар ажиллаж чадвал амжилтанд хүрнэ гэдгийг санаж, эргэн тойрондоо байгаа хүмүүст туслах хэрэгтэй. 19-ний өдрийн ойролцоо чамайг шинэ карьер отож байгаа. Гэвч үүнийг хүээж авахын тулд жижигхэн золиос гаргах шаардлагатай болж магадгүй. Чиний багийнхан ажиглах бүрт сайхан зан чанарыг агуулсан хүмүүс гэдгийг ойлгох болно. Хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг харуулж, бэлэг өгөх нь чухал. Ганц бие Нумынхан 5, 6-нд хамгийн сайхнаараа харагд. Заяаны хань чинь чамайг олж харж мэднэ. Хайрттайгаа удаан хугацааны харилцаатай байгаа Нумынхан өөрөөрөө бахархах хэрэгтэй. Та хоёрын харилцаа дараагийн шатанд шилжих бүрэн боломжтой болж бүрдсэн байна. Тиймээс ямар нэгэн алхам хийхээс бүү айгаарай. 13-ны өдөр болгоомжтой байхгүй бол алдагдалд орж магадгүй. Энэ сард чи илүү зохион байгуулалттай, прагматик хүн болно. Гараас чинь их юм гарна. Санхүүгийн хувьд маш хариуцлагатай үе ирж байгаа учраас шантарч болохгүй шүү. Гэхдээ ажилдаа дэндүү их анхаарал хандуулснаар найзуудыгаа, өөрийгөө, гэр бүлээ мартчихаж магадгүй. Инээд хөөр, баяр баясгалан гээчийг бүү орхигдуул. Хэрэв хайр дурлалын тал дээр сонголттой тулгараад байгаа бол өөртөө хамгийн хэрэгтэй зүйлсийг жагсааж бичээд шийдвэрээ гарга. Охины ордны эмэгтэйтэй зөвлөлдвөл сайн. Хэрэв карьерээ өсгөхийг хүсч байвал бүхнээс илүү, шилдэг бай. Өнгөрсөн үйл явдлуудаар өөрийнхөө үнэлэмжийг бүү тогтоо. Энэ сард амралтыг түр хойшлуул. Гэртээ ганцаараа байхдаа ч амирлангуйг мэдэрч болно.

Матар

Эргэлзсэн байдлаа авч хая. Чиний өмнө шинэ зам дурайх гээд байна. Энэ зам чиний ажил, хайр дурлал, гэр бүл, хүүхдүүд, найзуудад нөлөөлнө. Нэлээдгүй урт хугацааны турш үргэлжлэх амьдралын чинь цоо шинэ үе эхэлж байна. Юу болох ба юу болохгүйн талаар сэтгэлээ бүү чилээ. Болох юм болдгоороо болно. Хайртай хүндээ өөрийнхөө юу хүсдгийг нээлттэй хэлвэл үл ойлголцлоос гарна. чамд өмнөхөөсөө илүү их хариуцлага ноогдох гээд байвал айх хэрэггүй. Чи ямар ч галыг номхруулж чадна. Чи өөрийнхөө давуу болон сул талыг мэдэж байгаа. Чиний ажилд ирээдүйд тус болж мэдэх шинэ санаа бүрийг тэмдэглэж аваад, төлөвлөн бодож бай. Биелүүлэх боломж гэнэт гарч ирэх магадлалтай. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд хэд хэдэн золиос гаргах бололтой. Гэр бүлийнхээ хүний үгийг сайн сонс. Тэд чамд хамгийн сайныг л хүсч байгаа. Гэрээсээ хэрэглэдэггүй эд хогшлыг гаргаж хая. Өрөөгөө шинээр чимэглэх нь сэтгэл санааг чинь өргөнө. Сарын эхээр бага зэрэг сөрөг бодлууд толгойд чинь эргэлдэж мэднэ, Гэвч энэ бүхэн тун удахгүй дуусна. Өөртөө итгэлгүй, сулбагар болж мэдэх ч түр зуурын явдал учраас толгойгоо өндийлгөх хэрэгтэй. Уран бүтээл туурви, усанд сэл, дасгал хий, үгийг чинь үнэн сэтгэлээсээ сонсдог хүнтэй уулз. Хайр дурлалын тал дээр сонсож байгаа бүхэндээ итгэж гэж бүү яар. Энэ бүхэн зүгээр л хов жив. Чамд урьд нь худал хэлж байсан хуурамч найзуудаас хол бай. Амжилтаар тэдэнд өөрийгөө батлан харуул. 7-ны үеэр эсрэг хүйсний хүнтэйгээ хүчтэй сөргөлдөж болзошгүй. Амьдралаас яг юу хүсэж байгаагаа тунгааж ол. Хэрвээ ажлаа солихыг хүсч байвал 13-ны өдрийг сонго. Ажил, эсвэл хийх дуртай зүйлдээ яаж илүү сайжрах талаар бод.

Хумх

Сарын эхний хорь хоногт Нар Хумхын ордны хайр дурлалыг ивээхээр ирж явна. Сээтэгнэл, романтик болзоо, тачаангуй байдал өөрийн эрхгүй чамайг эзэмдэх болно. Цоо шинэ туршлага авах, үзээгүй зүйлээ үзэх гэж хүсдэг зангаараа нээлттэй, ил тод байж, хайр дурлалын романс үүсгэнэ. Энэ нь амьдралд чинь цоо шинэ уур амьсгал оруулж, чамайг хөгжилтэй болгох болно. Гэхдээ энэ сэтгэл хөдлөлөө ажил болон бусал хариуцлагатай зүйлстэйгээ хольж хутгахгүй байхыг анхааруулъя. Үгүй бол цалгардуулж магадгүй. Ялангуяа сарын эхний хагаст. Энэ сарын хамгийн романтик үе бол сарын сүүлийн долоо хоног юм.Санаагаа илэрхийлэх чадвар сайн байж, бүтээлч, мэдрэмжтэй байх болно. Мөн хөдөлгөөн сайтай байхгүй бол спортын үйл ажиллагаанд хамрагдах шаардлага гэнэтхэн гарч мэднэ. Хэрвээ чи энтертаймент байгууллагад ажилладаг бол зохион байгуулсан тоглолт, сурталчилгаа, үзүүлэн чинь амжилттай зохион байгуулагдаж өнгөрнө. Магадгүй хамтран ажиллагч, түнштэй чинь холбоотой хүндлрэлүүд гарч болох ч асуудал өөрөө хялбархан зохицуулагдаж байгаа нь чамайг гайхшруулах болно. Мөн бичиг баримт, файлтай холбоотой зүйлүүдэд сэрэмжтэй хандаарай. Шинэ байр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд маш сайнаар шийдэгдэх болно. Их хэмжээний зээл бүтэх эсвэл хөрөнгө оруулалт орж ирнэ. Тусдаа гарч, бие даахдаа бэлдээрэй.
Бие чинь эрч хүчээр дүүрэн байх ч сэтгэл санааны хувьд тийм ч сайн биш. Сэтгэл гутрал, өөрийгөө голох хандлага чинь чамайг туйлдуулж мэдэх учраас ганцаараа байгаад байлгүй олон нийтийн, найз нөхдийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Хөгжмийн зэмсэг, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, багажууд дээр ажилладаг бол гэнэтийн ослоос болгоомжил. Жолоо барихдаа дүрмээ баримтлаарай.

Загас

Энэ сард 3-р сарын эхний өдрүүдэд төрсөнг Загаснууд хайр дурлалын элдэв асуудалтай учрах нь байна. Эсрэг хүйстний дотроос маш сонирхолтой хүнтэй учрах болно. Энэ учрал улам гүнзгийрч амьдралыг үзэх үзэлд чинь шинэ өөрчлөлт авчирах болно. Хостой Загаснуудын хувьд бага зэрэг хөндийрч магадгүй ч учирыг нь олох гэж бүү хичээгээрэй. Хайр дурлалтай учирч амжаагүй Загасныхан хайр дурлалын эрэл хайгуулын оронд бүтээлч зүйл хийж уран бүтээл тууривахыг оролдвол үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Магадгүй таны нуугдмал авъяас илэрч болно шүү. Сарын турш ажлийнхантайгаа хэл амаа ололцоход бэрхшээлтэй байх болно. Ялангуяа 2-р сард төрсөн Загасныханд энэ нь илүү хамааралтай байна. Эдгээр тохиолдлуудад хэрхэн ухаан зарж чадахаас таны ирээдүйн амжилт аль эсвэл алдаа эндэгдэл нь хамаарна. Шинэ соргог санаагаа амьдралд хэрэгжүүлж, сэргэлэн цовоо байвал та энэ сард албан тушаал дэвших магадлалтай. Чухал ажил хэрэг эхлүүлэх, шинээр үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэлээ өөрчлөн өргөжүүлэх, шинэ санаагаа ажил амьдралдаа хэрэгжүүлэх зэргийг сарыг эхний хагаст буюу 15-ны дотор багтааж сарын хоёрдугаар хагаст ажил хэргийн хүрээнд томоохон юмс эхлүүлэхээс татгалзаарай. Ялангуяа шинэ ажилд орохоор бол хойшлуулсан нь дээр. 6-р сард оюуны хөдөлмөр эрхлэгчид, шинжлэх ухааны ажилтнууд, зар сурталчилгаа, шоу бизнесийнхэн, сурган хүмүүжүүлэгчид илүү үр дүнтэй байх нь. Мөн чөлөөт уран бүтээлчид тухайлбал, зураач, дархан хүмүүс, дизайныхан илүү ашиг орлоготой байна. Орон сууцныхаа асуудлыг шийдэхэд тохиромжтой үе.Загасныханд энэ сардаа гаднаас тусламж ирэх, тухайлбал гадаадын ивээн тэтгэчид, нэр нөлөөтэй хүмүүсээс хандив олж ирэх магадлал өндөр байна. Энэ сард таны найз нөхөд болон хамаатан саднуудад мөнгө санхүүгийн тусламж хэрэгтэй болж магадгүй. Та боломж байвал тэдэндээ гараа сунгах нь зүйтэй. Харин тохиолдлын зам зуурын шинэ танилдаа бизнес, мөнгө санхүүгийн асуудлыг бүү нээ. Сэтгэл санаагаа байнга өргөж байхад анхаараарай. Үгүй бол бие чинь дагаад өвдөж мэднэ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(386)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com