ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нарны тосны “know how”

Гоо сайхан  | 2014 / 06 / 04

SPF, UVB, UVA, PA+ гэх тэмдгүүдийг хараад яг юуг илэрхийлээд байгааг нь ойлгохгүй үе их бий. За SPF ч яахав ямартай ч нарнаас хамгаална л гэж байгаа харин бусад нь юу гэсэн үг юм бол? Ер нь бид заавал нарнаас хамгаалах хэрэг бий гэж үү? Нарны тос гараагүй байхад бүсгүйчүүд хамгаалахгүй байгаад болоод л байсан байлгүй дээ. Яг л ингэж бодож байгаа бол асуултынхаа хариултыг эндээс олж аваарай.

Нарны тосны “know how”

Байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, хүрээлэн буй орчин бохирдож байгаа нь нарны туяаг улам хортой болоход нөлөөлж байгаа юм. Хүний арьсанд муугаар нөлөөлөх нарны хорт туяануудыг ерөнхийд нь хоёр төрөл болгон ангилдаг. Арьсны “Меланома” хорт хавдар болон түргэн хөгшрөлтийн шалтгаан болдог “UVА”, арьсыг хайр найргүй түлэхээс гадан Меланома бус хорт хавдрыг үүсгэдэг “UVВ” хорт туяа гэсэн хоёр төрөл юм. Нарны тосыг хэрэглэхгүй байх үед шууд үр нөлөө нь ил гарч харагдахгүй ч яваандаа арьсны хөгшрөл маш хурдацтай явагдаж, хорт хавдраар өвчлөх магадлал нь өндөрсч байдаг. Хэрэглэгчид нарны тосыг нар хурц ээж байгаа үе буюу ихэвчлэн зун хэрэглэхэд болно гэж боддог ч энэ нь буруу юм. Нар шууд тусаагүй үед харин ч туяа нь илүү хортой болж, хорт хавдар үүсгэх нөхцөл бүрэлддэг. Цас, элс, ус нь нарны туяаг ойлгож байдаг учраас өвөл ч мөн нарнаас хамгаалах хэрэгтэй гэсэн үг юм. Тийм учраас нарны тосыг суурь тос, нүүр цэвэрлэгч, энгэсэг шиг өдөр тутмын тогтмол хэрэглээгээ болгох хэрэгтэй.

1. Одоо баглаан дээрх тэмдэглэгээний тухай дурьдаж өөрт тохирсон зөв сонголт хийхэд чинь туслая. SPF (Sun Protection Factor) бол нарны хэт ягаан туяанаас сэргийлнэ гэдгийг нь илтгэж байгаа тэмдэг. Ийм бичиггүй бол нарнаас хамгаалах үйлчилгээ огт байхгүй гэсэн үг. SPF8, SPF30 гэсэн арын тоонууд нь нарнаас хэр удаан хамгаалж чадахыг харуулах ба жишээлбэл SPF30 бол 8 цаг, SPF15 байвал 4 цаг нарны хэт ягаан туяанаас арьсыг чинь хамгаална гэсэн үг. Үүн дээр нэмээд PA+ гэсэн тэмдэглэгээ байвал арьсыг харлуулахгүй бөгөөд дээр дурьдсан UVА туяанаас хамгаална. Харин чиний авах гэж байгаа тос SPF/РА++ 30 гэсэн давхар тэмдэглэгээтэй байвал UVА, UVВ аль алинаас нь хамгаалах боломжтой болох нь ээ. Мөн SPF –ийн арын тоо өндөр байх тусмаа сайн гэж үздэг нь буруу бөгөөд тосны химийн найрлага өндөрсөх учраас арьсанд сөрөг нөлөө үзүүлэх магадлал нь нэмэгддэг. Зөвхөн нарны тос хэрэглээд нарнаас бүрэн хамгаалагдана гэсэн үг биш болохоор давхар шүхэр, нарны шил болон тэжээллэг хоол хүнс хэрэглэж байгаарай. Нарны тосны сонголтод чинь Монос Косметик ХХК –аас үйлдвэрлэн гаргасан “Наран” тосыг санал болгож байна. “Наран” тосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/monoscosmetics, http://www.monoscosmetics.mn сайтаас уншаарай. Мөн УИД 1 давхар, “Grand Plaza” их дэлгүүрийн 1 давхар, “Номин Плаза” төвийн 1 давхар, “Metromall” их дэлгүүрийн 2 давхарт байрладаг Монос гоо сайхны дэлгүүрээс болон “Монос”- ын эмийн сангуудаас худалдан авах боломжтой.
2. Саяхан гоо сайхны дэлгүүрт явж байтал “Гарын савангаар нүүрээ угаадаг, хөөрхий эрчүүд минь” гэж нэг бүсгүй дэргэдэх залуудаа хандан хэлтэл “Тийм шдээ, шууд савангаар угаачихдаг шд. Гэтэл эмэгтэйчүүд иймэрхүү гоё гоё юмнуудаар л нүүрээ цэвэрлэдэг биз дээ?” гэж гомдоллонгуй өнгө аясаар хариулж байна. Эрчүүдийн арьсанд ч гэсэн нарны хамгаалалт, цэвэрлэгээ, чийгшүүлэлт хэрэгтэй учраас тэдний гоо сайхныг сахлын хөөс, гарын саван мэтэд л даатгаад орхих нь харамсалтай шүү дээ. Найз залуу, нөхөртөө одооноос эхэлж санаа тавихад чинь зориулж нүүр цэвэрлэгч гель, сахлын ус, SPF15 үзүүлэлттэй чийгшүүлэгч тос, шампунь гэх мэт бүтээгдэхүүнүүдтэй “Биомакс” иж бүрдлийг санал болгож байна. Таньдаг найз маань хэрэглээд ахиж авсан тухайгаа ярьж ам сайтай байна лээ шүү.
Эрчүүдийн арьсаньд бүсгүйчүүдийнхийг бодвол гадны бүтээгдэхүүн таарахгүй байх нь элбэг байдаг. Учир нь гэвэл эрчүүд тухайн амьдарч байгаа орчин нөхцөлтэйгөө нягт холбоотой байдаг болохоор түүнд зохицсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Яг л энэ боломжийг “Биомакс” иж бүрдэл олгож байгаа юм аа. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/monoscosmetics, http://www.monoscosmetics.mn сайтаас уншаарай. Мөн УИД 1 давхар, “Grand Plaza” их дэлгүүрийн 1 давхар, “Номин Плаза” төвийн 1 давхар, “Metromall” их дэлгүүрийн 2 давхарт байрладаг Монос гоо сайхны дэлгүүрээс болон “Монос”- ын эмийн сангуудаас худалдан авах боломжтой.
3. "Биомакс" иж бүрдэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(426)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com