ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Надад ахиад нэг аяга цай!

Хоол хүнс  | 2014 / 06 / 13

Энэ нийтлэлийг уншсаны дараа чамд шилдэг баристатай кофе шопд сууж байсан ч, урдахаа дуусгаад л “Надад ахиад нэг аяга цай!” гэж хэлмээр санагдах болно. Уух ундны төрөл олон байдаг ч тэдгээрийн дундаас бидний биеийг эрүүл байлгахад хамгийн тустай нь эмийн ургамлын найрлагатай цайнууд юм. Chamomile, Roeship, Ginger, Peppermint зэрэг төрөл бүрийн цайнуудын “анагаах” үйлчлэлтэй танилцана уу.

Надад ахиад нэг аяга цай!

Үйлчилгээний газруудын цэсэн дээр ихэвчлэн англи нэршлээрээ байдаг учраас захиалахад чинь амар болгох үүднээс ард нь орчуулгыг нь бичлээ.

1.

Алтан товчтой цай (Chamomile)
Алтан товч нь нэг төрлийн эмийн ургамал бөгөөд ходоодыг тайвшруулж, гэдэс дүүрэх, базлах, эвгүйцэх шинж тэмдгүүдийг арилгадаг. Энэ цайг уухад оюун санаа ч бас тайвширдаг бөгөөд уур бухимдлаа илүү сайн зохицуулахад тусалдаг юм. Тиймээс шөнө орон дотроо дор хаяж 30 минут хөрвөөж байж нойрсдог хүмүүс хөнжилдөө шургахынхаа өмнө 200 мл алтан товчтой цай уухад гэмгүй.

2.

Цагаан гаатай цай (Ginger)
Цагаан гаа бол сэргээж, эрч хүчээр хангагч эмийн ургамал. Цагаан гаатай цайг тогтмол уувал тос ихтэй хоолонд л дорхноо хямарч орхидог ходоод чинь тайвширч, хоол боловсруулах систем чинь сайжирна. Алтан товчтой цайн адилаар, нойргүйдэлтэйгээ тэмцэж байгаа хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн үрэвслийн эсрэг давхар үйлчилгээтэй.

3.

Гаатай цай (Peppermint)
Гаатай цайг уух шалтгаан зөвхөн сайхан үнэрээр хязгаарлагдахгүй. Хэрвээ онгоцонд суух гэж байгаа бол эсвэл маш өндөр барилга руу лифтээр өгсөх гэж байгаа бол өмнө нь гаатай цай уучихад л “хамаг эрхтний чинь байр солигдохгүйгээр” чи хүссэн газраа хүрэх болно. Мөн халуухан болзооны өмнө бохь зажлалгүйгээр амьсгалаа цэвэрлэхэд чинь гаатай цай л хамгийн их тусална. Уруулан дээрх болон нандин эрхтэн дээрх муухай хомхойгоо эмчлэхэд чинь бас юу хэрэгтэй гээч? Бас л гаатай цай. Мэдээж, гааны үндсэн үүрэг болох ходоод тайвшруулах ач тус нь ч бас түүнд бий.

4.

Лавандатай цай (Lavender)
Сэтгэл санаа жаахан тиймхэн байвал кофены оронд, арай бага каффейнтэй лаванданы цай захиалаарай. Уусны дараа оюун бодол чинь цэгцэрч, бие чинь тавирч, чи бүх асуудлыг мартан хэдэн минут унтаад сэрэхэд бэлэн болсон байна. Хийгээр дүүрсэн гэдсээ буцааж багасгахдаа ч бас энэ цайг ашиглаарай. Мөн халуурч байгаа үед биеийн халуун бууруулах зорилгоор хэрэглэж болно. Марлинд шингээж байгаад цээжээ арчвал хий ханиалга дарагдаж, багтраа багасдаг.

5.

Розмаритай цай (Rosemary)
Розмари нь булчин сулруулж, тайвшруулах үйлчилгээтэй эмийн ургамал. Тиймээс чангарсан булчингаас болж өвдөж байгаа ууц нуруугаа эмчлэх зорилгоор, мөн өндөр ачаалалтай дасгалууд хийж, гантел өргөсний дараа уугаарай.

6.

Хурган чихтэй цай (Hibiscus)
Хатаасан гибискус сарнайн дэлбээгээр хийсэн цай эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой. Цусны даралтыг багасгаж, холестролын хэмжээг бууруулж, дархлалын системийг сайжруулна. Мөн энэ цайнд эсүүдийг гэмтээдэг чөлөөт радикалуудаас биеийг хамгаалах антиоксидантын хэмжээ өндөр гэдэг нь тогтоогдсон.

7.

Ногоон цай (Green)
Бүх цайнаас хамгийн мундаг нь энэ юм шүү. Ногоон цайг тогтмол уух нь хорт хавдрын эрсдлийг багасгаж, зүрхний эрүүл мэндийг сайжруулан, цусны даралт, шүдний хорхойтлоос хамгаалдаг. Мөн бүх төрлийн вирусын гаралтай өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

8.

Нохойн хошуутай цай (Rosehip)
Витамин C-гээр хамгийн баялаг цай юм. Тиймээс өвлийн цагт өөрийгөө ханиад томуунаас хамгаалж, бөөрний үйл ажиллагаагаа сайжруулж, гундаж өнгөө алдсан арьсаа цайруулж сэргээхийг хүсч байгаа бол энэ цайг л тогтмол хэрэглээрэй.

9.

Эхинацийн хандтай цай (Echinacea)
Антиоксидант шинж чанар өндөртэй энэ цайг ханиад эмчлэх, дархлаагаа дэмжих, өвчин, үрэвслийг намдаах зорилгоор уувал үр дүн сайтай. Эхинацийн навч болон цэцэгний дээд хэсэгт polysaccharides хэмээх дархлалын системийг идэвхжүүлэгч бодис агуулагддаг.

10.

Долоогонотой цай (Hawthorn)
Долоогоно жимсний навчийг нь ч, жимсийг нь ч цайны ханданд өргөн ашигладаг. Энэ ургамал нь флавонойд төст нэгдлүүдийг агуулсан бөгөөд зүрх судасны цусан хангамжийг сайжруулж, цусны эсүүдийг тэлж, эргэлтийг нэмэгдүүлэн стрессийг багасгадаг. Мөн долоогонотой цай нь бие дэх давсыг ширгээснээр дотор хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулдаг.

11.

Будаатай цай (Genmaicha)
Дорно дахинд их хэрэглэгддэг бор будаатай цай нь каффейн багатай учраас ногоон цай, кофены оронд уухад тохиромжтой. Амт нь ч бас бусад цай шиг шингэн биш, илүү баялаг, өтгөвтөр, самарлаг юм. Японоос гаралтай бор будааны цайг өтгөн нь хатдаг, толгой таллаж өвддөг, чихрийн шижин болон холестролын асуудалтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн шээсний хүчиллэг чанарыг багасгадаг.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(240)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com