ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Чи бол шувуу”- Энэтхэгийн шувуудын зурхай

Зурхай  | 2014 / 06 / 17

Тийм ээ, чи чинь далавчтай шүү дээ. Гэхдээ чиний далавч агаарыг хаман сэлүүрдэхээр том, сүртэй эсвэл хурдтай дэвж хол замыг туулахаар жижигхэн, чамин хоёрын аль нь болохыг мэдэх үү? 12 ордны зан араншинг Энэтхэгийн “Pancha Pakshi” зурхайнд эдгээр шувуудаар дүрсэлжээ.

“Чи бол шувуу”- Энэтхэгийн шувуудын зурхай
1. Хонь - Чи бол Соно бялзуухай
Шаламгай хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, нэг газраа тогтож суудаггүй, цөөн хэдэн оронд л амьдардаг энэ ховорхон шувуу “Дэлхийн хамгийн жижигхэн шувуу” хэмээн Гиннесийн номонд бүртгэлтэй байдаг. Шүдэнзний хайрцагт ч бүтнээрээ багтчихдаг энэ шувууны “бэлчээр”-ийг биетэйгээ адил бяцхан гэж андуурав аа. Эрт урьдын цагт галав юүлэх үеэр сүргээрээ 4 зүг, 8 зовхистод нисэн үүлийг цоолж, бороо оруулсан хэмээн соно бялзуухайны тухай Энэтхэгийн домогт гардаг. Тийм учраас тэдний хүзүү гал шиг улаавтар алтлаг өнгөтэй байдаг ажээ. Хонины ордныхон яг тэдэн шиг цуцахаа мэддэггүй, зоригтой, гоо үзэсгэлэнтэй хүмүүс байдаг юм.
2. Үхэр – Чи бол Зана шувуу
Ер бусын уянгалаг хоолойгоор жиргэнгээ, бутнаас бут дамжин амтат жимсгэнээр хооллодог, романтик, хайр хүрмээр шувуу бол Зана юм. Үхрийн ордны махбодь болох газартай хамгийн ойр амьдардаг гэдэг утгаараа ч тэр, хөгжимлөг, энхрий чанараараа ч тэр энэ шувуу чамтай маш адилхан. Жаахан удаан ч гэсэн Зана шувуу үүрээ хамгийн бат бөх, зөв хэлбэртэй барьдаг. Яг үүн шиг чи аливаад нухацтай, хянуур хандаж, хамгийн сайнаараа бүтээдэг.
3. Ихэр – Чи бол Тоншуул
“Ойн эмч”-ийн юу Ихрийн ордныхонтой хамгийн адилхан гээч? Эргэн тойрныхоо бүх хүнд санаа тавьдаг байдал нь. Түүнээс гадна сониуч, дэггүй, дуугарч байгаа нь инээж ч байгаа юм шиг энэ шувуу уйдна гэдгийг мэддэггүй байх гэмээр. Хошин шогийн мэдрэмж, холбоо харилцаа тогтоох чадвар нь ч бас энэ шувуунд төрөлхөөс заяагдсан. Эргэн тойрондоо ээлтэй, тааварлашгүй тоншуулыг хүн бүхэн хайрладаг.
4. Мэлхий – Чи бол Хун
Энэрэл нигүүлсэл, гоо үзэсгэлэн, ивээл халамж, цэвэр ариун зан байдлыг шувууд дундаас хунгаар төлөөлүүлдэг. Оцон шувууны дараа орох, хамгийн гэр бүлсэг энэ шувуу ханьдаа насан турш үнэнч байдаг. Ийм эрхэмсэг төрсөн хэрнээ, бусадтай адилхан биш байгаагаасаа ичиж, өөрт орших онцгой гоо үзэсгэлэнгээ олж хардаггүй гэмтэй. Яг л “Нугасны муухай дэгдээхий”-н үлгэрт гардаг шиг.
5. Арслан – Чи бол Бүргэд
Сүр жавхлант бүргэд үргэлж эх газраас тасарсан өндөрт дүүлэн нисдэг учраас түүнийг Арслангийн удирдагч болох Нартай хамгийн ойр шувууд тооцдог. Арслангийн ордныхонд ихэс дээдсийн “ген” агуулагддаг. Тиймээс тэд өөрөөсөө нам доор нисдэг шувуудын талаар огт хэрэгсдэггүй. Аливааг олон талаас нь бодолцож, шийдвэр гаргадаг, сайн, муу бүхнийг шингээсэн цогц араншинтай. Египетийн Сфинкст арслан, бүргэд, эмэгтэй хүн гурвыг гурвууланг нь шингээсэн байдгийг санаж байна уу?
6. Охин – Чи бол Цагаан тагтаа
Гоо сайхны охин тэнгэр Афродитагийн элч, цагаан тагтаа Охины ордныхны цэвэр цэмцгэр байдал, цэлмэг саруул ухааны ч бас илэрхийлэл болдог. Цагаан тагтааг энх тайвны бэлгэ тэмдэг гэж үздэг нь ч санамсаргүй тохиолдол биш. Эртний домгуудад энэ шувууг ард түмний дуу хоолойг агаараар дамжуулан хол газарт хүргэж өгдөг зууч хэмээн дүрсэлдэг байсан аж. Охины ордны хүн бүр энэ хорвоог илүү дээр болгох ямар нэг үүрэг даалгавартайгаар төрдөг бөгөөд түүнийгээ үнэнч, найдвартайгаар биелүүлдэг.
7. Жинлүүр – Чи бол Тас
Махчин шувуудын төрлөөс хамгийн том биетэй нь болох тас далавчаа дэвэхээс аль болох зайлсхийдэг. Үүний оронд онгоц шиг, агаарт тэнцвэрээ олон салхины аясаар “гулгах” маягтай нисч, далавчаа дэлгэсэн чигээрээ арваад км-ийг ч туулж чадна. Жинлүүрийн ордныхон ч бас энэ шувуу шиг сандарч мэгдэн, хэнд ч хэрэггүй илүүц үйлдэл хийхийн оронд тэнцвэрээ хадгалахыг эрхэмлэдэг. Тас шувууны нэг хостойгоо насан турш ханилдаг чанар нь ч бас Жинлүүрийнхэнтэй адилхан.
8. Хилэнц – Чи бол Алаг шаазгай
Алаг шаазгайны нууцлаг, үзэсгэлэнтэй гадаад төрх, ухаан нь Хилэнцийн ордныхныг илэрхийлнэ. Хамба хилэн юм шиг зөөлөн өдтэй энэ шувууны байгаа байдал нь ухаалаг, дотроо бодолтой бөгөөд хүнтэй ч хүртэл үйл хөдлөлөөрөө ярилцаж чаддаг хэмээгддэг. Алаг шаазгай бол өмнө нь толь тавьж тусгалыг нь харуулахад өөрийгөө таньдаг цөөн хэдэн “оюунлаг” шувууны нэг юм.
9. Нум – Чи бол Харцага
Эрч хүчтэй, адал явдалд дуртай харцага шувуу тээр дээрээс газар доорх бүхнийг ажин, удаанаар нисч байгаад аль болох өмнө нь амталж үзээгүй “ан” олж хармагцаа шууд дайрдаг. Энэ чанар нь Нумын ордныхны аливааг детальчилж гэхээсээ илүү томоор нь харж, алсын зүйлсийг урьдчилж төлөвлөдөг зантай нь холбогдоно. Мөн нэгэн хэвийн зүйлээс амархан уйддаг учраас тэд ямар нэг зүйлийг хоёр дохоо хийхээр болвол өмнөхөөсөө яаж ийж байгаад арай өөрөөр хийж, туршиж үзэх дуртай. Адал явдал, шинэ сорилт тэдний хорхойг үргэлж хүргэдэг.
10. Матар – Чи бол Болжмор
Болжморыг хаа сайгүй байж л байдаг, энгийн шувуу гэж бодож магадгүй. Гэхдээ төлөв даруу болжморт харагддагаас нь хамаагүй мундаг чадвар байдаг юм. Болжмор цаг уурын ямар ч нөхцөл, байгалийн ямар ч гамшгийн үед тэсч гарч чадна. Яг л Матрын ордныхон амьдралын дэндүү гэмээр хүнд шалгуурыг ч тэсвэр хатуужлаараа даван туулдаг шиг.
11. Хумх – Чи бол Цахлай
Цахлайг алдагдсан сүнснүүдийг олж, тэднийг диваажинд хүргэж өгөх үүрэгтэй шувуу хэмээн эртний домогт өгүүлсэн байдаг. Хэн нэгэнд туслах боломжийг хэзээ ч алддаггүй Хумхын ордныхон өөртөө үнэнчээр үлдэнгээ эргэн тойрныхоо хүмүүст урам зориг түгээдэг. Далай, тэнгисийн эрэгт үргэлж алсыг ширтсэн байдалтай суудаг цахлай шувууны адилаар Хумхын ордныхон дараагийн хэдэн жилийн нүүдлээ дотроо аль хэдийнэ төлөвлөчихсөн байдаг.
12. Загас – Чи бол Шар шувуу
Нийтээрээ өглөө эртлэн босдог хүмүүсийн дунд, “шар шувуу”-нууд харин шөнийн гоо сайхан, амар амгаланд илүү их дуртай. Тэдний бүтээлчээр сэтгэх онгод, ажиллах эрч хүч шөнө илүү их ордог гэвэл зохино. Гэхдээ тэд үүнээсээ болоод өдрийн талыг нойроо аван өнгөрүүлэх нь ч бий. Загасны ордныхон яг л шар шувуу шиг “толгойгоо 360 градус эргүүлж” чадна. Өөрөөр хэлвэл тэд юмыг ганцхан өнцгөөс харах дургүй, өөр бусадтай харьцуулж байж сонголтоо хийн, юманд олон талтайгаар ханддаг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(318)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com