ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: Хойноос нь хөөж биш, урдаас нь угтаж гүй!

Чөлөөт цаг  | 2017 / 04 / 23

6 жилийн өмнө “Forbes” сэтгүүлийг уншиж байтал тэрбумтан Дональд Трампийн “Мөнгийг араас нь хөөж биш, урдаас нь тосож гүйх хэрэгтэй” гэсэн үг нүдэнд их содон тусч билээ. Тухайн үедээ яг юу гэх гэснийг нь ухаж ойлгож чадаагүй л дээ.

Амралтын өдрийн шуудан: Хойноос нь хөөж биш, урдаас нь угтаж гүй!

Гэхдээ түүнээс хагас жилийн дараа 2012 оны үед манай оронд цоо шинэ гэж хэлж болохоор, хэний ч анхаарлыг татахааргүй сурталчилгааны суваг байсан “Сошиал медиа маркетинг” хийх ажил руу хамт олноороо ханцуй шамлан орохдоо л энэ үгийг бодитоор хэрэгжүүлж байгаагаа анзаарч байлаа. Өөрөөр хэлвэл бид яг энэ сургаалийн дагуу, мөнгө яг одоо урсаж байгаа зүг рүү хошууран гүйлгүй, тэр урсгал хөвөрсөөр байгаад ирээдүйд явж очих цэгт түрүүлж оччихоод, хүрээд ирэх үед нь бусдаас өрсөж гараа дэлгэн гүйх гэж байгаагаа мэдэрсэн юм. Энэ үед компаниуд зөвхөн телевиз, сонин гэсэн хоёрхон сувагт л бүх сурталчилгаагаа найддаг байлаа. Гэтэл одоо хар л даа? Уламжлалт сувгуудын нөлөө сошиал медиагийн тоосонд дарагдаж, байгууллагууд бүгд Facebook хуудсыг нь сайн хөгжүүлж чадах газрыг хайж байна. “Алсыг харах”, “ирээдүйд урьдчилан бэлтгэх” тухай уншиж байсан зүйлсээс минь намайг хамгийн нухацтай бодоход хүргэсэн санаануудын нэг энэ билээ. Хамгийн гоё нь, энэ үед тогтоож авсан “урдаас нь угтах” зарчим зөвхөн мөнгөн дээр ч хэрэгжээгүй юм.

Өнгөрсөн жилийг хүртэл би хийдэг ажилдаа хангалттай туршлага хуримтлуулсан хэрнээ л өдөр бүр хийх ажлын жагсаалтанд дарагдаж, яаж ч хичээсэн бүхнийг цагийг нь тулгаж л таараад байлаа. Янз бүрийн цаг хуваарилалтын арга хэрэглээд тусыг эс олов. Бүх ажил маань “яаралтай” юм уу “нэн яаралтай” гэсэн ангилалд багтаж, амжих эсэх тухай асуудал үүсдэггүй ажил гэж үгүй байв. Өдөр бүр л цухалдуухан тардаг байлаа.

Энэ тухайгаа хэлтэл манай ах “Ажлыг асуудал болохоос нь өмнө урьдчилж шийдээд, замыг нь засчихсан байх ёстой. Араас нь л хөөгөөд байвал ажил чинь чамд хэзээ ч гүйцэгдэхгүй” гэж зөвлөсөн юм. Эл үг ахиад л нөгөө “араас нь элдэх биш, урдаас нь угтах” тухайтай агаар нэгэн буйг анзаараад би төлөвлөх, ажиллах хэв маягтаа даруй өөрчлөлт хийж эхлэв. Яаралтай ажлуудад гаргах цагаа танаж, харин оронд нь сарын дараа эсвэл 2 сарын дараа “хямрал” болж, нүүрэн дээр тулаад ирэхдээ бөөн сандрал дагуулж магадгүй төслүүдэд заавал цаг гаргаж бэлддэг болов. “Арай болоогүй байгаа юм чинь” гэсэн шалтгаанаар түр хойшлуулсан ажлууддаа долоо хоног бүрийн 30 хувийг зарцуулдаг болсноор ирээдүйд хийгдэх зүйлс минь улам л амарчлагдаж, амьдрал илүү орон зайтай, зөв төлөвлөгөөтэй болж байгааг анзаарсан. Аажимдаа хамаг бүтээмжийг минь барчихдаг байсан “яаралтай” ажлууд минь ч цөөрч байгааг анзаарсан. Яагаад гэвэл би тэднийг асуудал болохоос нь өмнө угтаад шийдчихсэн шүү дээ.

Өөрөөр хэлвэл би урьд нь галт тэрэг ирж явааг харсан хэрнээ үл тоомсорлон, өөр зүйл хийж зогсож зогсож байснаа юу юугүй хүрээд ирэхийнх нь цагт бачимдан яарч, хоцорчихвол араас нь хөөж байж арайхийн дотор нь хөл гараа шалбалсан хүн суудаг байжээ. Харин одоо аль болох дараа дараагийн бүх галт тэргийн хуваарийг тэмдэглэж авч байгаад, ирэх газар цагт нь гарцаагүй отоод зогсохыг илүүд үздэг болсон. Бид ихэвчлэн эхний хэв маягаар бүх зүйлд хандаж, юмсын араас нь элдсээр бүхий л бүтээмжит бодол санаагаа үрдэг.

Гүйцэгдэхгүй, баригдахгүй, гарт орохгүй, амжихгүй байгаа амжилт бүр дээр л “урдаас нь угтах” зарчим үйлчилдэг юм билээ. Энэ бол хурдалж байгаа зүгийг нь дагаж гүйх биш, урьдаас хаана хүрэхийг нь отож байгаад зам дээр нь зогсон хүлээх зарчим, урагшаагаа харан хөөх биш, хойшоо эргэж хараад гараа алдалж гүйх зарчим юм. Тэр зүйлээс хамаарах биш, тэр зүйлийг өөрөөсөө хамааралтай болгоход, араас нь гүйцнэ гэж найдах биш, өөрөө гүйгээд ирэхэд нь “Өө, алив” гээд тосоод авах л хамгийн үр дүнтэй арга.

Дагаж гүйж байхдаа бид оюун санаагаа түүнээс тусад нь мэтээр сэтгэж чаддаггүй, тийм зав ч гардаггүй. Харин тосоод зогсож байхдаа бид тэр зүйлээс тусдаа, бие даасан гэдгээ мэдэж, удирдлагыг гартаа авч чадаж байгаагаа ойлгодог. Мөнгөнөөс хамааралтай биш, мөнгийг удирддаг, цагаас бас их ажлаасаа хамааралтай биш, цагийг боолоо болгодог, хайраасаа, эдийн засгийн байдлаас, наснаасаа хамааралгүй амьдрахын гол түлхүүр нь урьдчилж бэлтгэх, урдаас нь гүйх ч байж магадгүй л юм.

Зөвхөн одоодоо тааруулж, юу гарт баригдаж байгаад хөтлөгдөхөөс илүү, урд нь очоод ухаалгаар зогсож байхыг оролдоод үзээрэй. Хөөцөлдөж тоглоход ч бас ийм л дүрэм үйлчилдэг шүү дээ. Хөөж яваа хүн хаана явна, түүнийг барихын тулд яг араас нь элдэх биш, гүйсээр байгаад хүрэх газарт нь дөт замаар түрүүлж очоод хүлээж байвал гарцаагүй баригдаж л таараа. Амьдралаа “бүтэлгүй хөөцөлдөх тоглоом” болгохгүйн тулд бид гүйх хөлөө биш, зөвхөн тосч авах гараа л дээдийн дээдээр бэлдэх учиртай биш гэж үү?

Ирэх долоо хоногоос эхлэн араас нь хөөж биш, урдаас нь угтаж гүйгээрэй. Тоглоом аль хэдийнэ эхэлчихсэн!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(910)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hiihihi.   2017-05-30
yamar huurhun zuvluguu beldeevee thanks sanaj yvnaa.

Зочин: hiihihi.   2017-05-30
yamar huurhun zuvluguu beldeevee thanks sanaj yvnaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com